Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Соёлын эрх чөлөө гэж юу вэ?

No description
by

Bilguun Ariunsaikhan

on 22 October 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Соёлын эрх чөлөө гэж юу вэ?

Соёлын эрх чөлөө гэж юу вэ?
Эрх чөлөөг бид, юуны түрүүнд дарамтгүй, ямар нэг зүйлээс хараат бус байдал гэж ойлгодог. Гэтэл ямар нэг нөхцөл байдлаас хараат бус байснаараа бүх зүйлээс хараат бус байна гэдэг нь бодит байдалд боломжгүй зүйл ажээ. Эрх чөлөө гэж юу болох, тэр нь ямар хүчин зүйлсээс хамааралтай вэ гэдгийг ойлгохын тулд дараад хандлагад анхаарлаа хандуулъя.
Эрх чөлөө
Жон Локк
Э.Фромм
Дж.Кэмпбелл
Засаг төрийн үүрэг
Соёлын эрх чөлөө
Эрх чөлөө гэж юу вэ?
Түлхүүр үг:
Жон Локк ( 1632-1704 )
Английн философич
"Засаглалын тухай хоёр шашдир" бүтээллдээ хэнд ч байгалиас заяасан засаглах эрх буюу бусдыгаа захирах төрөлх эрх байхгүй гэж үзэв. Эрх чөлөө бол хүн бүрт хамаарах ёстой ерөнхий нөхцөл, байгалийн хуулийг дагаж мөрдөх явдал юм. Харин байгалийн хууль нь бусдын юмыг авахаг хориглодог гэх мэтээр бичжээ. Тэр, хүний төрөлх гурван эрхийг тунхаглажээ. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Локк хуулийн зорилгыг эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж өргөжүүлэх явдал мөн гэж үзэж байв. Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хожмын бүх аугаа баримт бичиг нь дээрх зарчимд суурилжээ.
Э.Фромм (1900-1980) "Germany"
Эрх чөлөө нь хүнд бие даах, ухаалгаар амьдрах зэрэг чадварыг хайрласан боловч бас ганцаардуулж, айдас түгшүүрийг төрүүлдэг. Ялангуяа, кибернетикийн хувьсгал, цөмийн зэвсэглэл гэх мэт хүний оюун ухаан, техникийн өндөр чадвар, соёлын жишиг нь нийгмийн зан чанарыг хүнлэг бус болгож байна. Ирээдүйн нийгэм бол хүмүүнлэг чанар, хөдөлмөр, хайрлахуйн сэтгэлд тулгуурлах ёстой юм.
Дж.Кэмпбелл ( 1904-1987 )
U.S.A
Эрх чөлөө бол хүний амьдралын эрхэм зорилго, хувь хүний өөрийгөө нээх, хувь чанараа хөгжүүлэх боломж мөн. Бид хараат байдлаас гарч, эрх чөлөөг оллоо гэхэд юу хийхээ мэддэг байх нь хамгийн чухал.
Эрх чөлөөтэй байх эсэх нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Жишээ нь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хэрэгжилт нь бид өөрийн гэсэн үзэл бодолтой байх тохиолдолд, чөлөөт сонголт хийх эрх нь бид чухам юу хүсч, юуг эрхэмлэж, амьдралдаа ямар зорилго тавьсан бэ гэдгээ мэддэг тохиолдолд л тус тус хэрэгжих боломжтой юм.
Эрх чөлөө нь хүн бүр бусдын эрхийг хүндлэхийн хамт өөрийн хийх зүйлээ сонгох боломж юм. Засаг төрийн үүрэг нь хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад тотгор болохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг.
Эрх чөлөөг хүн бүр бусдын эрхийг хүндлэхийн хамт бүх үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх чадвар, бас боломж гэж тодорхойлж болох юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцээхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд саад тотгор учруулахгүй байх явдал юм.
Хүн өөрийнхөө эрхийн хүрээнд амьдрахдаа бусдын эрхийг хүндэтгэх ёстой, ийм тохиолдолд хэн ч түүний хүслийг зогсоох ёсгүй гэж үзэх учраас эрх чөлөө нь орчин үеийн ёс суртахууны дээд үнэт зүйл мөн.
Соёлын эрх чөлөө гэж юу вэ?
НҮБ-ын хүний хөгжлийн 2004 оны илтгэл " Соёлын эрх чөлөө" сэдэвтэй байв. Тус илтгэлд үндэсний соёлын өвөрмөц язгуур чанарыг харгалзан хүн өөрөө өөрөөрөө байх чөлөөт сонголтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүн төрөлхтөний соёлын нийтлэг ололт болон үйлчилгээгээр хангагдаж байхын чухлыг тэмдэглэжээ.
Илтгэлд соёлын эрх чөлөөг:
Хүний хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл,
Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх эрх,
Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувь чанараа хөгжүүлэх, хэн байх, хэрхэн аж төрөх гэдгийгээ сонгох чадвар,
Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдаж байх явдал хэмээн тодорхойлсон байна.
Соёлын эрх чөлөө нь тухайн хүний амьдарч буй улсын нийгэм соёлын хөгжлийн түвшингээс ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, нийгмийн хангамж үйлчилгээг авах, эмнэлгийн тусламж авах, хөдөлмөрийн чадвараа алдах үед тэтгэвэр, тэтгэмж авах, сурч боловсрох эрх зэргээс хамаарна. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан байна.
Тухайлбал:
үг хэлэх, чөлөөтэй ярьж, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө,
үндэсний чөлөөт хэвлэл бүрэлдэн бий болох эрх чөлөө,
авьяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө,
үндэсний үзэл санаа, соёл уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө,
сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө,
бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрах гэх мэт олон эрх чөлөө нээлттэй болсон юм.
Хичээлд оролцсонд баярлалаа.
А.Билгүүн
О.Наранцогт
Full transcript