Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эсгий,эсгийгээр хийх уламжлалт арга технологи

No description
by

Aman Akerke

on 11 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эсгий,эсгийгээр хийх уламжлалт арга технологи

Эсгий,эсгийгээр хийх уламжлалт арга технологи
1.1 Эсгий бүтээгдэхүүний давуу тал гэвэл:
Эсгий бүтээгдэхүүн нь хүний биед муу нөлөөгүй экологийн цэвэр бүтэгдэхүүнд тооцогддог бөгөөд монгол эсгий илчлэг дулаахан,чийг татдаггүй,дулаан сайн барьдаг хүний эрүүл мэндэд сайн.Хуучин цагт ширмэл эсгий олбог,дэвсгэр хэрэглэдэг байсан ууц нуруу,бөөрний өвчин их бага байсан гэдэг юм. Эсгий нь амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн өвөрмөц бүтээгдэхүүн.Уламжлалт технологиор хонины зулж,шахаж эсгий үйлдвэрлэдэг.Эсгий бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхэд бат бөх,зузаан дулаанаа сайн хадгалдаг,халуунд сэрүүхэн байдаг онцлогтой.
2. Эсгийгээр гэрийн хэрэгсэл эсгэж оёх
Монголчууд эрт үеэс эсгийгээр гэрээ бүрж дэвсэх,гэрийн оосор бүслүүр хийж иржээ.Монголчууд эсгийг үйлдвэрлэхэд зогсохгүй түүнд арчилгаа тордолтыг хийж ус нэвтэрдэггүй хар эсгий болгох ясны гурил,шохой бусад зүйлээр будаж гялалзсан цагаан өнгөтөй болгон хэрэглэж байжээ.Тэр үеийн гэрийн тухай Де Гельем Рубрук бичихдээ Татарууд суудаг гэрээ тэргэн дээр барин нүүхдээ 22 шаранд хөллөдөг,гэрийн доторхи зай багтаамж 20 гаруй хүн багтана гэж байдаг./1/
Энэ хэмжилтийг хийхдээ нарийн сур,дээс даавууны нэг үзүүрт нарийн надас буюу том хадаас бэхлэн тоононы дугуйн гадна ёроолд тулган шааж сул чангагүй эгц татаж унийн толгойноос бөгс хүртэл чацуулан унийнбөгсний төгсгөл хүргэж түүнд газар зурах үзүүртэй мод төмөр буюу том хадаас уян түүгээр тойруулан зурж дээвэр цавганы уут хормойн өргөний хэмжээ гаргана.
2.2 Туурга эсгэж оёх:
Гэрийн туурга эсгэх ажил хялбархан бөгөөд туургыг заавал гэрийн баруун хатавчны туурганаас эхэлнэ.Үүний тулд туурга хийх хатавчны яс модонд тулж очих хэсгийн захыг тэгшлэн өөлж захаар нь дан буюу хос нарийн зээг тавьж нэвтгэлзэн даруулах оёдлоор оёж суулгана.Дараа нь эсгиийгээ яс модон дээрээ тохож унийн бөгс өөд гарсан хоолойн танаасыг хийнэ.
Газар зурсан зараас их бага хоёр дугуй зураас гарна.Үүнийг голоор нь тэнцүү зурж хуваахад хойд урд дээвэр,цавгийн хэмжээ,хэлбэр гарна.Энэ зураасан дээр дээврийн хоолойд 10-15 см,хормойд 30 см зөрүүлэг нэмж эсгэнэ.Энэ зураасан дээрээ эсгийгээ тавьж дээвэр цавгаа эсгэнэ.Ингэж эсгэсэн дээврийг эвлүүлж оёсны дараа хормой хоолойг буюу хос нарийн дээсээр зээглэнэ.
Дүгнэлт
Энэхүү бие даалтаараа эсгийний чанар,эсгийгээр хийж болох зүйлсийн уламжлалт аргыг мэдсэн болно.

Агуулга
1.Эсгийгээр ямар бүтээгдэхүүн хийж болох вэ?
1.1 Эсгий бүтээгдэхүүний давуу тал
2. Эсгийгээр гэрийн хэрэгсэл эсгэж оёх
2.1 Гэрийн дээвэр цаваг эсгэж оёх
2.2 Туурга эсгэж оёх
2.3 Гэрийн эсгий хөшиг хийх
3. Эсгийгээр сав эдлэл хийдэг уламжлал
3.1 Аяганы сав хийх уламжлалт арга
3.2 Эсгийгээр тавгийн гэр хийх
4. Дүгнэлт
5. Ном зүй
2.3 Гэрийн эсгий хөшиг хийх
3. Эсгийгээр сав эдлэл хийдэг уламжлал

Монголын нүүдэлчид өргөн уудам нутагтаа нүүдэллэн аж төрөхдөө малын нуруун дээр ачаа ачих, тэрэг чарганд хөллөх зэргээр нүүдэг тул эд хогшлоо эвдэрч хэмхэрхээс хамгаалж зөөлөн эсгий саванд хийдэг байсан. Түүнчлэн цан хэнгэрэг, хонх, дамар гэх мэт бүх л зүйлээ ширмэл эсгий саванд хийнэ. Энэ нь эвдэрч хэмхрэх, ус чийгнээс хамгаалдаг.
Эсгийгээр төрөл бүрийн сав, аяга, таваг болон уран үйлийн болон дарханы багаж хамгаалах сав, давсны уутыг хийдэг.

2.1 Гэрийн дээвэр цаваг эсгэж оёх
Дээвэр,цаваг эсгэх арга адилхан боловч оёх ажиллагаанд бага зэрэг ялгаатай байдаг.Дээвэр эсгэхдээ тоонны дугуйгаар унийн уртаар хэмжиж тохируулна.Үүний тулд дээврийн хоолойн дугуйцыг тоонны дугуйд тааруулах тул тоонныг тэгш газар тавьж голд нь гадас юмуу үзүүрлэсэн мод шааж урт нарийн даавуу,дээс уяж дугуйн гадна тойргоор сул чангагүй татаж тойрогт тулган үзүүртэй мод,төмөр гадасны аль нэгийг уяж түүгээр дугуйг тойруулан бүтэн зурж хойд урд дээврийн хоолойн хэмжээ гарна.
Эсгийгээр ямар бүтээгдэхүүн хийж болох вэ?
Эсгийгээр гутал,хувьцас,уут сав,ширдэг,дэвсгэр,уналгаа ачилганы тохом,гэрийн дээвэр,туурга гээд амьдрал ахуйд хэрэгцээтэй олон зүйлийг хийж болдог.
Танаасыг хийхийн тулд ханан дээр нөмөргөхөд хормой хэсэг таарч хоолой хэсэг өргөгдөнө.Өргөгдсөн хэсгийг 2-3 чигт зурж тэмдэглэн илүүдлийг хайчлан авч үлдсэн хоёр захыг нийлүүлэн хөвөрдөнө.Энэ мэтээр бүх туургын хоолойг танаж гэрийн яс модонд тохируулсны дараа баруун зүүн хатавчны туургын захыг лан ба хос дээсээр зээглэн нэг туурганд гурван татуурга оосор хадаж түүнийг зөрүүлэн модон уяна.Туургыг дээвэр цаваг хоёрын завсар шургуулж бөхөлнө.
Монголчууд эрт үеэс эсгий хөшиг хийж хэрэглэж иржээ.Эсгий хөшгийг эсгэхдээ цагаан эсгийг гэрийн дотор талд барьж тааруулан танаж түүнд залгана.Эсгий хөшигний хоолой түүний буланг эргэн тойрон,улаан даавуу даалимба,хилэнгээр өргөн хэмжиж дотуур булангийн хагас өлзий,шүдэнзний булан гаргаж хошмоглон чимнэ.Эсгий хөшигний ашигтай тал нь гэр дулаан,чимээ багасгадаг ажээ.
3.1 Аяганы сав хийх уламжлалт арга
Хамгийн том аяганыхаа хэмжээнд тохируулан
их биеийг эсгэж хээ чимгээ тавьж ширээд ам, ёроолыг 3-4см орчим улаан даавуу, цэмбээр бүрж хээ гарган ширж баруун, солгой томсон бүдүүн томмол ноосон утсаар зээглэнэ. Их биеийг нь оёж дуусан битүүлж бортого хэлбэртэй болгосны дараа их биеийн дугуйцад тохируулан ёроол эсгэнэ. Ёроолыг дугуйлан ширж их биед дотор талаас нь хөвөрлөн суулгаж эргүүлж гараар нитгэрэн, оёдолыг тавиулж тэгш жигд болгоно.эсгий уутны тагийг эсгэхдээ ёроолоос ялимгүй том эсгээд түүнийхээ өөг жигд авч улаан даавуугаар эмжэнэ. Тагт дугуй алх, тоонолж, фүүзэн хээний аль нэгийг гарган ширж чимэглэнэ.

Эсгийгээр тавгийн гэр хийх
Тавагны гэр эсгэхдээ хийх хэмжээндээ 3см орчим илүү тавьж ар, өврийн хоёр дан дугуйг эсгээд олон давхар таваг хийхэд зориулж 5-10см орчим өргөн хүрээ эсгэнэ. Эдгээрийг тус бүр аяганы сав хийх адил хээлж чимэглэн эмжээд нэг талд таваг багтахаар хэмжээтэй оёлгүй задгай орхино. Задгай орхисон хэсгийн эмжсэн улаан даавуу юмуу эсвэл хөвөө дарж зээглэсэн зээгний томмол утаснаас нэг талд 3 шилбэ, нөгөө талд 3 товч хадна. Тавгийн гэрний амсрын 2 талд цүнхний оосор шиг 2 богино гогцоо, оосор хадна.
3.2 Эсгийгээр тавгийн гэр хийх
Тавагны гэр эсгэхдээ хийх хэмжээндээ 3см орчим илүү тавьж ар, өврийн хоёр дан дугуйг эсгээд олон давхар таваг хийхэд зориулж 5-10см орчим өргөн хүрээ эсгэнэ. Эдгээрийг тус бүр аяганы сав хийх адил хээлж чимэглэн эмжээд нэг талд таваг багтахаар хэмжээтэй оёлгүй задгай орхино.
Задгай орхисон хэсгийн эмжсэн улаан даавуу юмуу эсвэл хөвөө дарж зээглэсэн зээгний томмол утаснаас нэг талд 3 шилбэ, нөгөө талд 3 товч хадна. Тавгийн гэрний амсрын 2 талд цүнхний оосор шиг 2 богино гогцоо, оосор хадна.
Ном зүй
1.Б.Энхтуяа-Арьс шир
2.Т.Лхагва-Ноос судлал
3. Ч.Сонгино-Монголчуудын үйл урлахуй ухаан
4.www.google.mn
5.www.wikipedia.org
Full transcript