Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

социологийн онол сургааль

No description
by

Higa Heon

on 5 January 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of социологийн онол сургааль

социологи гэж юу вэ

“Социологи” хэмээх нэр нь латиний societies буюу нийгэм, грекийн logo буюу үг, ойлголт, сургаал гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл нэр томъёоны хувьд социологи гэдэг нь нийгмийн тухай сургааль шинжлэх ухаан гэсэн үг.
социологийн марксист онол
Социологийг тодорхойлсон олон тодорхойлолт байдаг. Марксизмын хувьд социологийн шинжлэх ухааны судлах зүйлд нийгмийг системийх нь хувьд болон түүнийг бүрдүүлэгч элементүүд болох бие хүн, нийгмийн түүхэн нийтлэг, нийгмийн байгууллагуудын хамтаар багтаан авч үздэг. Өнөөгийн Оросын шинжлэх ухаанд энэ тодорхойлолтыг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн гэж тооцдог. Өөрөөр хэлбэл социологи гэдэг нь өргөн утгаараа нийгмийг систем болохынх нь хувьд судалдаг шинжлэх ухаан бөгөөд энэхүү системийг түүний бүрэлдэхүүн элементүүд болох бие хүн, нийmлэгийн хэлбэрүүд, нийгмийн байгууллагуудынх нь төлөвшил, хөгжлөөр нь дамжуулан судалдаг шинжлэх ухаан юм
социологийн үүсэл хөгжил
Социологи нь нийгэм ба хүний асуудлыг судалдаг статистик, хүн ам зүй, сэтгэл судлал, эдийн засаг, улс төр, зэрэг хүн ба нийгмийг судалдаг бусад шинжлэх ухаанд тулгуурладаг байна.
социологийн үүсэл

Нийгмийн шинжлэх ухааны хаан хэмээн нэрлэгдсэн "Социологи" нь Өрнөдийн ертөнцийн орнуудын нийгмийн хөгжлийг дагалдан Нийгмийн философийн хүрээнд 18-р зууны сүүлээр бүрэлдэн бий болсон. Түүхэн цаг хугацааны хувьд 18-р зууны эхэн үеийн Европын орнуудын хувьсгалт өөрчлөлтүүд, дунд үеийн аж үйлдвэрийн хувьсгалууд, шинжлэх ухааны ололтуудын нөлөөгөөр үүссэн учир Социологи нь өөрөө нийгмийн гэх шинжлэх ухаанууд дотроо хамгийн залуудаа ордог.
19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үеэс шинжлэх ухааны судалгаанд нийгмийг түүний эдийн засгийн, хүн ам зүйн, эрх зүйн үүднээс төдийгүй ялангуяа цэвэр нийгмийн ( социальный ) талаас нь авч үзэх явдал бий болсон. Энэ үеэс социологи нь нийгмийн хөгжлийг хүн, цэвэр хүний харилцааны талаас нь ( социаль талаас нь) судлахад чиглэгдэж ирсэн байна.

Социологийн шинжлэх ухааны нарийвчилсан тайлбарлал ойлголтыг өгсөн анхны эрдэмтэн бол Э.Дюркгейм (1858-1517). Тэрээр социологийг нийгмийн шинжлэх ухаантай адилтгах өргөн ойлголтоос хүний нийгмийн амьдралын цэвэр нийгмийн ( социальный ) үзэгдэл, нийгмийн (социаль) харилцааг судалдаг шинжлэх ухаан гэдэг ойлголтод хүргэсэн байна. И
социологийн онол сургаалиуд

Социологийн үндэслэгч Францийн сэтгэгч О. Конт социологийг нийгмийн тухай позитив шинжлэх ухаан хэмээн үзэж байв. Харин Г.Спенсер нийгмийн организмын үүднээс нийгмийг амьд биетэй адилтгаж организм эрхтэн системүүд тодорхой бүтэц үүргийг гүйцэтгэж байдгийн адил нийгэм ч ялгаагүй ийм бүтэц зохион байгуулалт бүхий систем гэж үзэж байжээ.
социологийн онол
Бүтэц-үүргийн буюу функциональ онол
Англиар Structural Functionalism гэдэг эл онолын нэрийг монгол хэлнээ тун олон янзаар буулгасан нь бий. Эдгээрээс бүтэц-үүргийн хэмээн орчуулсан нь нийтлэг.
Функционализм: Нийгэм ба нийгмийн бүтцийг үзэх функционализмын үзлийг анх Герберт Спенсер 19-р зуунд дэвшүүлсэн бөгөөд тэрээр нийгмийг хүний бие лүгээ төсөөтэй амьд биетэй жишиж үзсэн байна. Функционализмыг баримтлагчид нийгмийг амьд биетэй адилтган цэрэг, эдийн засаг, анагаах ухаан, шашин гэх мэт олон хэсгээс бүтдэг хэмээн үздэг.

Г. Спенсер функционализмын үндсийг тавьсан хүн бол Францын социологич Э. Дюркгейм түүнийг гүнзгийрүүлэн хөгжүүлсэн байна. Дюркгейм хэрэв нийгмийн хэсэг тус бүр бүхэл тогтолцооны оршин ажиллахад хувь нэмэр оруулдаг ахуй нийгмийн тогтолцоон дахь тэдгээрийн чиг үүргийг задлан шинжилснээр нийгмийн үзэгдлийг тайлбарлаж болно гэжээ. Спенсер ба Дюркгейм нарын үзлийг Т. Парсонс, Р. Мертон, К. Дэвис нарын эрдэмтэд үргэлжлүүлэн нийгмийн хэсгүүдийг тодорхойлж, тэдгээрийн эерэг болон сөрөг үүргийг тодруулах, мөн нийгмийн төрхийг харуулахуйцаар тэдгээрийг нэгтгэн холбоход оршино. Орчин үеийн функционализмын онолын хүрээг дараах 5 зүйл бүрдүүлдэг.

1. Нийгэм бол нэгэн бүхэл болгон нэгтгэсэн хэсгүүдийн тогтолцоо мөн.

2. Нийгэм тогтолцоо дотроо прокурорын хяналт ба шүүх зэрэг хяналтын дотоод механизмтай учир тогтвортой байдлаа хадгалж чадна.

3. Үүргээ алдах явдал үнэндээ тохиолддог бөгөөд энэ нь аяндаа засагдах буюу эцэс сүүлдээ нийгэмд бэхжин тогтож ч болно.

4. Өөрчлөлтүүд нь хувьсгалт шинжтэй биш ихэнхидээ аажмаар явагдана.

5. Нийгмийн бүхэллэг чанар буюу тэр нийгэмд тогтсон үнэт чанарын тогтолцоог хүн амын олонхи зөвшөөрсөн цагт төлөвшдөг. Нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоо ба нийгмийн тулгуур багана байна.)
нийгмийн зөрчилдөөний онол
Зөрчилдөөн, тэмцэл бол нийгмийн амьдралын нэгэн зайлшгүй бүрэлдхүүн хэсэг болохын хувьд социологийн шинжлэх ухааны түүхэн хөгжлийн явцад К.Марк, М.Вебер хийгээд Ж.Симмел зэрэг олон сэтгэгчдийн онол сургаалд судлагдан тусгагдсан буй. Тухайлбал, Г.Спенсер зөрчилдөөнийг нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлс, хүн төрөлхтөний түүхийн зайлшгүй үзэгдэл мөн гэж үзээд амьдралын төлөө тэмцэл гэсэн ойлголтоор дамжуулан тайлбарлажээ. Тэрбээр бие хүний эрх чөлөө, өрсөлдөөн, нөхцөл байдалд илүү дасан зохицсон нь сайхан амьдрах гэх зэрэг зарчмууд нийгмйин хөгжлийн хөдөлгөгч хүчнийг тодорхойлдог гэж баталж байжээ. Амьдралын төлөө тэмцэл нь зөвхөн хүмүүс хоорондын харилцааг бус нийгэм ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг мөн л зохицуулдаг байна.


БҮТЭЦ-ФУНКЦИОНАЛИЗМ
• Нийгмийн амьдрал нь үндэс нь хэм хэмжээ, үнэт зүйлс
• Нийгмийн амьдрал эв нэгдлээс шууд хамаарна.
• Нийгмийн амьдрал нь харилцан үйлдэл хамтын ажиллагаанд нь суурилна.
• Нийгмийн амьдрал зайлшгүй нийгмийн хяналтын үүргийг агуулна.
• Нийгмийн амьдрал нь зөвшил дээр суурилна.
• Нийгмийн амьдрал интеграчлагдсан.
• Нийгмийн систем нь тогтвортой байдал руу тэмүүлнэ.

Мөргөлдөөний онол : Мөргөлдөөний онол нь голчлон К. Марксын зохиол дээр тулгуурлах бөгөөд тэрбээр ангиудын хоорондын зөрчилд нийгмийн үндэс язгуурт байдаг гэж үзжээ. Марксаас хойш зөрчилдөөний онолын хэд хэдэн хувилбарыг эрдэмтэд дэвшүүлжээ. Орчин үед германы социологич Ральф Дарендорфийн үзэл баримтлал нэлээд байгаа бөгөөд мөргөлдөөний гол эх булаг нь нэгэн хэсэг хүмүүс нөгөөг захирч байгаа явдал юм гэсэн баримталж байгаа юм. Өөрөөр хэлбэл үндсэн зөрчлүүд эрхтэн дархтан ба жирийн иргэдийн хооронд үүсдэг гэж үзсэн байна.

Р. Дарендорф мөргөлдөөний онолын гол үндэслэлүүдийг дараах байдлаар ялгасан байна. Үүнд:
1. Аль ч нийгмийн гол онцлог шинж нь ноёрхол, мөргөлдөөн, дарамт юм.
2. Нийгмийн нэгэн бүлэг нөгөөг захирах нь нийгмийн бүтцийн үндэс мөн.
3. Бүлэг тус бүр ухамсарласан эсэхээс үл хамааран нийтлэг эрх ашгийн цогцоор нэгдсэн байдаг бөгөөд нэг бүлгийн гишүүдийн эрх ашиг нөгөө бүлгийнхээс ялгаатай ба харш байна.
4. Хүмүүс нийтлэг эрх ашгаа ухамсарласан цагт нийгмийн янз бүрийн бүлэг болж зохион байгуулагдаж болно. Тэр зохион байгуулалтын хэлбэр нь үйлдвэртчний эвлэлийн хөдөлгөөн, лоббизм, улс төрийн нам гэх мэт байж болно.
5. Бүлгүүдийн мөргөлдөөн. Энэ нь:

а. Цөөн тооны хүмүүсийн гарт эрх мэдэл төвлөрөөд бусад нь эрх мэдэлгүй шахам байх

б. Эгэл хүмүүс эрх мэдэлтэй болох бололцоогүй байх

в. Хүмүүс улс төрийн бүлэгт чөлөөтэй нэгдэж болох тэр үед л хурцдана
Социологийн ШУ хөгжлийн үе шат
.1. Позитивист социологийн үе

2. Сонгодог социологийн үе

3. Социологи дахь марксизмын үе

4. Социологийн шинжлэх ухаан дахь бүтэц үүргийн онолын үе хэмээн 4 ангилдаг.
ПОЗИТИВИСТ ОНОЛ
Позитивист социологи нь: 19-р зууны социологийн тэргүүлэх чиглэлийн нэг байсан бөгөөд арга зүйн үндсийг нь анх францын социалист үзэлтэн Сен-Симон тавьж, О. Конт, Д. Спенсер нар нийгмийн цогц сургаал болгон боловсруулсан
Сонгодог социологийн шатанд
Социологизм, психологизм, зөрчлийн социологи гэх мэт тооны урсгал, чиглэлүүд салбарлан гарч ирсэн боловч ерөнхийдөө социологийн шинжлэх ухаан Конт, Спенсер нарын боловсруулсан баримтлал дээр суурилан хөгжиж байлаа. Г. Тарц нарын үзэл баримтлал ихээхэн сонирхол татдаг.
Социологи дахь марксизмын үе нь:
Марксизм хүчтэй хөгжсөн улс оронд социологийн шинжлэх ухааны өсөлт бойжилтын эхний үеийн нэг болон түүхэн материализмын социологийн онол болгон өргөмжилж, ингэснээрээ философи, социологийн шинжлэх ухааныг хольж хутгах болсон билээ. Бүтэц, үүргийн ажлын суурийг анх Г. Спенсер тавьсан. Энэхүү онол нь орчин үеийн социологийн онолын тэргүүлэх чиглэлийн онол бөгөөд АНУ-д анх үүсэж хөгжсөн. Өндөр хөгжилтэй олонхи оронд хурднаар тархан олон тооны социологийг нэр хүнд бүхий түгээмэл номлол болсон юм.
Бүтэц үүргийн онолын үе нь:


1930-аад оноос социологи дахь ноёлох урсгал болж эхэлсэн, бие дааж үүссэн социологийн анхны онол гэж нэрлэгддэг байна. АНУ-ын социологич Н. Смелзер, Т. Парсонс, М. Вебер, Замберт нар гол төлөөлөгчид нь юм. Нийгмийн салбарын шинжлэлд социологи нь өвөрмөц байр суурь бүхий шинжлэх ухаан байдаг нь дараах учир шалтгаанаар тайлбарлагддаг. Үүнд:
солилцооны онолын үндэс
Жорж Хоумансын нээсэн онол юм. Тэрээр хүний зан төлөвт урамшил болон зарлагын үзүүлэх нөлөөнд гол анхаарлаа хандуулсан юм. Энэ онол ёсоор хүний зан төлөв дараах 4 зарчмаар нөхцөлдөж байдаг. Үүнд:

а. Үйлдлийг хичнээн урамшуулах тутам төдий чинээ давтагдана.

б. Хэрэв өнгөрсөн үед тодорхой нөхцөл байдалд урамшуулал байсан бол хүмүүс ийм нөхцөл байдлыг дахин үүсгэхийг эхмэлздэг.

в. Хэрэв урамшуулал их бол хүмүүс их чармайлт гаргахын тулд зардал гаргахад бэлэн болно.

г. Хүний хэрэгцээ бараг бүрэн хангагдсан байхад түүнийг хангахын тулд харьцангуй бага хүч гаргахыг эрмэлзэнэ.
Социологичид нийгмийг макро ба микро гэсэн 2 түвшинд судалдаг. Макро социологи нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь харилцаа буюу харилцан үйлчлэлийг судална. Харилцан үйлчлэл нь нийгмийн тогтвортой хийгээд хувьсамтгай байдалд нөлөөлнө. Макросоциологи нь аль ч нийгмийн мөн чанарыг ойлгоход тус болон зан төлөвийн загварт голчлон анхаардаг юм. Өөрөөр хэлбэл бүтэц гэж нэрлэж буй эдгээр загварт өрх гэр, боловсрол, шашин, улс төр, эдийн засгийн байгуулал гэх мэт нийгмийн байгууллагууд багтана.
Макро социологи
Макросоциологийн түвшинд судлаачид өрсөлдөгчид хоёр онол болон функционализм ба мөргөлдөөний онолын аль нэгийг баримталдаг байна.
микро социологийн онол
Микро социологийн онолыг үндэслэсэн эрдэмтэд бие хүн хоорондын харилцан үйлчлэлийн олон онолыг нээсэн боловч дараах онолууд түгээмэл хэрэглэж байна. Үүнд:

1. Солилцооны онол

2. Бэлгэ тэмдгийн

3. Сэтгэгдэлээр удирдахуй

4. Сэтгэл зүйн шинжлэлийн онол зэрэг ордог.
Бэлэг тэмдгийн онол

Бэлгэ тэмдгийн интеракционизм гэж нэршсэн бөгөөд Мил Блдмер нарын томъёолсон харилцан үйлчлэлийн онол ёсоор хүний аливаа үйлдэл бүхэн харлцаанд тулгуурласан нийгмийн зан төлөвийн илрэл юм. Этно арга зүйн хүмүүсийн хоорондох холбоог зохицуулдаг, итгэж, хүлээх авдаг дүрмүүдийн судалгаа юм.

Эрвин Гоффман нийгмийн харилцан үйлчлэлд сэтгэгдлийн удирдах нь чухал үүрэгтэйг тэмдэглэсэн. Хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц бэлэг тэмдгийг илэрхийлэн нөхцөл байдлыг бий болгодог гэж тэр үздэг. Энэхүү үзэл баримтлалыг жүжиг найруулах хандлага гэж нэрлэдэг.

Зигмунд Фрейдийн хувь хүмүүс хоорондын харилцааны онол нь хүмүүс харилцан үйлчлэх явцад хүүхэд ахуй туршлага нь сэргээгддэг гэсэн үзэл суурилжээ
анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript