Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

rubella

No description
by

enkhzagar jargalsaikhan

on 5 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of rubella

Рубелла
Зорилго
Энэхүү бие даалтын зорилго нь улаанууд (rubella) өвчний талаар тодорхой ойлголтыг олгож, түүнийг үүсгэгч вирус болох Rubivirus-ийн бүтэц, үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэж мэдлэг болгож үлдээх явдал юм.

Анагаах ухаанд 1940өөд оны дунд үе хүртэл Улаанууд өвчин нь хөнгөн явцтай, хүндрэл багатай халдварт өвчин гэдэг ойлголт зонхилж байв.
1942 онд Австралийн нүдний эмч Грегг жирэмсэн үедээ Улаануудаар өвчилсөн эмэгтэй хүүхэд төрүүлэхэд хүүхэд нь зүрхний гажиг, болор цайх болон нүдний даралт ихсэх эмгэгтэй байгааг мэдээлсэн тэр үеэс эрдэмтэд судалгаа явуулж Улаанууд нь хөврөл-ургийн эрхтэн тогтолцооны гаж хөгжил үүсэхэд нөлөөтэй болохыг тогтоожээ.

Руби вирус гэж юу вэ?
Улаанууд өвчин Руби (Rubivirus) вирусээр үүсгэгддэг.
Рубивирус нь таксономын нэршлээр Тогавирусын язгуурт хамаарагддаг.
1962 онд T.H.Weller эсийн өсгөвөрт Рубивирусыг дасгаж in vitro орчинд лабораторийн омгийг анх удаа ялгаж авснаар Улаануудын вирусыг нарийвчлан судлах боломж нээгджээ.
- Рубивирусын вирион нь бөмбөлөг хэлбэртэй, 70нм хэмжээтэй
- Ижил тэгш хэмт капсомерийн гадна талаар 2 төрлийн нүүрс-уст уураг (гликопротейн) агуулсан 3 давхар липидэн бүрхүүлтэй.
- Вирионы төв хэсэгт орших 1 утаслаг, эерэг утгат +РНХ нь 9,5 кб урттай геном агуулна
- Капсид нь 2 янзын ургацгаас (лигандаас) тогтоно:

1. Е1- 58 кД молекул жинтэй
2. Е2 (Е2a, E2b)- 47 кД молекул жинтэй
- Нуклеокапсид нь (30 кД жинтэй) С уургаас тогтоно.

С уураг : G, C 30-39%
A, T 10-16%

Рубивирусын бүтэц
Улаанууд нь тунгалгийн зангилаа томорч, тууралтаар илэрдэг ихэвчлэн бага насны хүүхэд, өсвөр насны залуучуудад тохиолддог хөнгөн явцтай халдварт өвчин боловч жирэмсэн эмэгтэйд халдварлавал үр хөврөл, ургийн гажиг үүсгэдэг алсын хор уршиг ихтэй вирусын халдварт өвчин юм.

Төлөвлөгөө
- Улаанууд өвчнийг үүсгэгч
- Рубивирусын бүтэц, үйл ажиллагаа
- Рубивирусын онцлог
- Рубивирусын халдвар дамжих зам
- Улаануудын шинж тэмдэг
- Өвчний эмнэл зүй

Улаанууд (Rubella) өвчин
Рубивирусын бүтэц
- Рубивирусын удамшил, эс эмгэгшүүлэх механизмыг бөөрний эсийн диплоид өсгөвөр, усан гахайн бөөрний эдээс бэлтгэсэн эсийн анхдагч өсгөвөр зэрэгт дасган вирус эсийн гадаргууд наалдах, эс дотор нэвтэрч орох болон вирусын РНХийн репликацийг судалж, вакцин бэлтгэх технологи боловсруулан практикт ашиглаж байна.

- Рубивирусын репликаци вирус эсэд халдварлагдсанаас хойш 12-15 цагийн дараа эсийн цитоплазмд эхэлж байгаа нь ажиглагджээ.

Вирус эсэд нэвтэрч ороод вирусын +РНХ эсийн дотор сул чөлөөтэй болж РНХ-ийн нуклеотидийн дараалал хучуур эсийн рибосомын мРНХ-ийн кодлогддоггүй бүсэд бэхлэгдэн комплекс үүсгэхэд репликацийн идэвхтэй фермент ялгарч нэг утаслаг сөрөг –РНХ-ийн уураг шинээр синтезлэгдэнэ. Тодорхой хугацааны дараа шинээр үүссэн –РНХ-ийн нуклеотидийн дараалалд хамжаа зарчмаар вирусын +РНХ-ийн нуклеотидийн шинэ хувилбарыг бүрдүүлж байгаа онцлогийг үндэслэн улаануудын вирусыг полимеразын гинжин урвалаар оношлох молекул шинжилгээний аргыг боловсруулж практикт нэвтрүүлээд байна.

- Рубивирусын бүтцийн уургууд хоруу шинжийг үзүүлдэг.
- Улаануудын вирусын бүрхүүлийн Е1, Е2 уураг, нуклеокапсидын С уургууд вирус өвөрмөц эсрэг төрөгч чанартай.
#
Е1- нүүрс уст уургийн 3н домен нь тус бүрдээ цус задлах, цус наалдуулах идэвхтэй.
#
Е2- уургийн зарим эпитоп нь саармагжуулах үйлчлэлд оролцож байдаг

Оношлогооны онцлог чанар
# Улаануудын вирус нь тагтаа, нугас болон хонь, хүний улаан эстэй (pH=6,2) орчинд наалдах мөн дээр дурьдсан амьтадын улаан эсэд задлах үйлчлэл үзүүлдэг шинж чанарыг ашиглан цус наалдуулах, цус задлах шинжилгээний аргыг улаануудын оношлогоогд өргөн хэрэглэдэг.

# Улаануудын вирусын цус наалдуулах идэвхийг липопротейний тусламжтай саатуулж болно.

Рубивирус нь дулаанд тэсвэргүй +56 градуст вирусын репликацын идэвх бүрэн алдагддаг.

-60 градуст байлгахад эс эмгэгшүүлэх анхны таньц нь хэвээр хадгалагддаг.

Улаануудын өвчин гэж юу вэ ?
Халдвар дамжих зам
Өвчтэй хүнээс эрүүл хүнд
Эхээс урагт
Рубивирус агаар дуслын замаар өвчтөний ханиах, найтаах, ярихад аэрозоль хэлбэрээр орчинд цацагдаж эрүүл хүмүүст амьсгалаар дамжин халдварлана.

Шинж тэмдэг
- Эмнэлзүйн үзүүлэлт
Цочмог явцтай гүвдрүүт тууралт гарах
37.5 градус хүртэл халуурах
Үеэр өвдөх, тунгалгийн булчирхай томрох
Нүдний болор цайх, төрөлх шалтгаант нүдний даралт ихсэх, төрөхлхийн нөсөөжилт, зүрхний төрөлхийн эмгэг, уушигний артерийн нарийсал, сонсох эрхтэний эмгэг
- Онош баталгаажуулах лабороторын үзүүлэлт
Улаануудын вирус илрэх
IgG-ийн эсрэг биеийн таньц илрэх
Өвөрмөц IgM эсрэг бие эерэг тодорхойлогдох

Эмгэг жам
Рубивирус амьсгалын дээд замын салт бүрхэвчинд адсорбцлогдон хучуур эсэд өсөж үржинэ. Вирусын өсөлт үржил нь өвчний нууц үетэй тохирдог. Улмаар орчныхоо тунгалгийн эдэд нэвтрэн орж гэмтээснээр тунгалгийн булчирхай томроно. Вирус тунгалгийн булчирхайнаас цус руу орж (вирусеми) бүх биеээр тархахын зэрэгцээ арьсны хучуур эдийг гэмтээх нөлөө үзүүлнэ. Түүнээс гадна цусаар зөөгдөж дэлүү тунгалгийн булчирхайд сонгомлоор байршин үржих буюу дахин цусруу орж 2догч вирусеми болно. Энэ нь ойролцоогоор халдвар авсны дараах 7 хоног тууралт гарахын өмнөх 7-10 хоног буюу өвчний нууц үеийн хугацаатай тохирно.

1986 онд судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс жирэмсний эхний 3н сарын дотор улаануудаар өвчилсөн эмэгтэйчүүдээс төрсөн 57 нярайн 68%, эхний 1 сарын дотор халдварт өртсөн эмэгтэйчүүдийн төрсөн нярайн 80% нь ямар нэг гаж хөгжил илэрчээ.
Жирэмсний эхний 3н сараас хойшхи хугацаанд халдвар авбал нярайд рубивирус илрэх нь ховор.

Рубивирус нь Т лимфоцит, залгиур эсүүдэд нэвтрэн ороход Т эс бусад харь эд эсиийг таних чадвар бууран эсэд халдварлагдсан вирус өвөрмөц эсрэг бие синтезлэгдэх процесс саатдаг байна. Т эсийн тоо хэмжээ буурч дархлааны эмгэг үүсдэг.

Эмнэл зүй
Улаануудын төрөлх хам шинж нь дор дурьдсан эрхтэн системийн согог, гаж хөгжил илэрдэг:
Зүрх судасны тогтолцооны гаж хөгжил
Харааны эрхтний согог
Сонсох эрхтний согог
Өсөлт удаашрах
Тромбоцит эсийн тоо цөөрөлтөөс үүсэх тууралт
Элэг дэлүү томрох хам шинж
Нярайн шарлалт
Мэдрэлийн эрхтэн системийн эмгэг
Ясны системийн гаж хөгжил
Шээс бэлгийн замын эрхтний согог

Дүгнэлт
Дээрх мэдээллээс дүгнэж хэлэхэд өвчинд ам гарж болдоггүй, ямар ч өвчнийг халдвар багатай, аюул багатай гэж басаж болохгүй. Одоо үхэлд хүргэх хэмжээний аюул учруулахгүй байлаа ч алс ирээдүйд үр хойчид тань сөргөөр нөлөөлж болзошгүйг ямагт анхаарч сэрэмжилж байх хэрэгтэй.

Ашигласан материал
“Улаануудын халдвар, вакцинжуулалт” Б.Ганбаатар
“Анагах ухааны бичил амь судлал” Б.Ганбаатар, Г.Санжмятав, А.Аварзэд
http://www.nccd.gov.mn
http://www.news-medical.net

by:АУС-220 Ж.Энхзагар
Н.Очиртуяа
Б.Гантуяа
Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript