Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

1. Анхаарлын тухай үндсэн ойлголт

No description
by

silver fox

on 7 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 1. Анхаарлын тухай үндсэн ойлголт

1. Анхаарлын тухай үндсэн ойлголт
Анхаарал
Энэ анхаарал нь хүний ухамсар санаанаас хамаарагдахгүйгээр гарч байгаа үйлдлээс үүсэж бий болно.
Санамсаргүйгэс ялгаатайгаар хүнээс хүч чармайлт, зориг, сэтгэлийн тэнхээг шаарддаг.
Санамсаргүй анхаарал
Зориудын анхаарал
Тогтсон анхаарал
Анхаарал нь танин мэдэхүйн процессуудын дотроос хамгийн их анхаарал татдаг гэхдээ мөн чанар, бие даасан шинж онцлогийн хувьд сэтгэл зүйчид одоо хүртэл нэг мөр ойлголттой болж чадаагүй асуудал юм.
Анхаарлын төрлүүд
Санамсаргүй анхаарал
Зориудын анхаарал
Анхаарал нь сэтгэцийн бусад үйл явцтай адил төстэй биш хэдий ч тэр бүх үйл явц байдлыг нийтэд нь илэрхийлсэн бие даасан онцлог шинж чанартай сэтгэцийн үзэгдэл хэмээн үздэг.
Тогтсон анхаарал
Анхаарлын зориудын байдлаас эхлэж хүч чармайлт шаардахаа болих хэлбэрт шилжих байдлыг тогтсон анхаарал гэнэ. Тогтсон анхаарал нь зохиудын анхаарлаар эхлээд санамсаргүй мэт анхаарлын байдалд шилждэгээрээ ялгаатай.
Анхаарлын шинжүүд
Анхаарлын багтаамж
Анхаарлын төвлөрөлт
Анхаарлын тогтворжилт
Анхаарлын хуваарилалт
Анхаарлын шилжилт
Анхаарлын хэлбэлзэл
Хүн хэд хэдэн юм үзэгдлийг тухайн үед адилхан хэмжээгээр хурц тодорхойгоор мэдэж чадах ажиллагааг анхаарлын багтаамж гэнэ. Хүн хэдий чинээ их зүйл мэдэрч чадвал анхаарлын багтаамж төдий чинээ их байна.
Анхаарлын багтаамж
Анхаарлын төвлөрөлт:
Ямар нэг юмс үзэгдэл рүү анхаарал чиглэх үйл явцаар тодорхойлогддог. Төвлөрөлтөнд мэдрэлийн тогтолцооны хэв шинж, цочроогчийн хүч, эрчим нөлөөлдөг.
Анхаарлын тогтворжилт
Хүч эрчим нь буурахгүйгээр тухайн юмс үзэгдлийг тогтвортой анхаарах байдлыг хэлнэ. Энэ нь тодорхой хугацаагаар тодорхойлогдох бөгөөд нас насанд янз бүр байдаг.
Анхаарлын хувиарлалт
Хэд хэдэн үйл үйлдлийг зэрэг хийх чадвараар тодорхойлогддог.
Анхаарлын сарнилт
Зоригийн чармайлт сул болон тухайн юмс үзэгдэл, үйл ажиллагаанд сонирхолгүйгэс анхаарал сарнидаг.
Анхаарлын шилжилт
Анхаарлын шилжилт гэдэг нь хүн анхаарлаа нэг зүйлээс нөгөөд, нэг төрлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаанд зориудаар хандуулахыг хэлнэ.
Анхаарлын хэлбэлзэл
Хүний үйл ажиллагаа чиглэн тогтворжиж байсан объектоосоо хөндийрч хэсэг хугацааны дараа уг объект дээр тогтворжих зэргээр үечилсэн давтамжаар анхаарал сулрах процессийг анхаарлын хэлбэлзэл гэнэ
Анхаарлын сэтгэл зүйн онолууд
И.П. Павлов:
Анхаарал бол хүн ямар нэгэн шинэ зүйл, гэнэтийн зочиролд хариу үйлдэл үзүүлж байгаа энэ юу вэ гэсэн баримжаалах рефлекс юм.
Т. Рибо
Түүний үзсэнээр хөдөлгөөн ухамсарын үйлийг физиологын талаас хүч нэмэгдүүлэх замаар дэмжин тусалж байдаг. Ер нь хөдөлгөөнийг удирдах ур чадвар гэдэг нь зориудын анхаарлын нуугдмал шинж онцлог байдаг.
Анхаарлын хэлбэр
Хүний анхаарлыг идэвхитэй, идэвхигүй,хожуу идэвхижих гэж 3 хэлбэрт хуваана.
• Идэвхигүй анхаарал
Ямар нэг зүйлийн онцлог хүчний нөлөөгөөр хүний ухамсрын үйл нэг зүйл дээр санамсаргүй төвлөрөх процессийг идэвхигүй анхаарал гэнэ.Үлэмж хүчтэй цочроогч хүний ухамсрын үйлийг өөртөө татсанаар зориудын биш,идэвхигүй анхаарлыг үүсгэнэ.
• Идэвхитэй анхаарал
Хүн ямар нэг зүйл дээр сэтгэц ,зориг чармайлтаа зориуд ухамсартайгаар чиглүүлэн төвлөрүүлэхийг идэвхитэй анхаарал гэнэ. Хүн өөрийн сонирхол дур татахгүй зүйл дээр зориуд албаар төлөрүүлж болно.Хүн ямар нэгэн зүйл дээр өөрийн ухамсрыг зориуд төвлөрүүлэхэд зориг, самбаа, хүч, тэвчээр, хатуужлыг шавхан дайчилна.Ингэж шавхан дайчлагдсан хүч самбаа,зоригийн процессын дүнд хүний анхаарал удаан хугаццаанд нэг зүйл дээр идэвх,эрчимтэй төвлөрнө.
• Хожуу идэвхижих анхаарал

Анхаарлын энэ хэлбэр нь идэвхитэй анхаарлын дараа,түүний үргэлжлэл блж үүснэ.Сэтгэл үйн шинжээрээ хожуу идэвхижих анхаарал нь идэвхигүй анхааралтай ойролцоо юм.Анхаарлын энэ хэлбэр нь ажлын явцад үүссэн сонирхлын үндсэн дээр бүрэлдэнэ.Хожуу идэвхижих анхаарал нь хүний ажил,явдлын үр дүнд үүсч бий болнр.



Анхаарал төвлөрөх чадвараа сайжруулах нэмэлт алхмууд
• Богино хугацаагаар амар
. Бидний оюун санаа өдрийн 8 цагт эрчимтэй сайн анхаарал төвлөрч чадна. Та хийх ажлаа нэг нэг цагийн сегментээр, ажил үүргүүдийн хооронд 5-10 минут амарч байхаар хуваарилах хэрэгтэй
• Хамгийн сэргэлэн цовоо байгаа үедээ хамгийн хэцүү ажлаа хий
Энэ нь таны анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхэд туслах болно
• Утасны чихэвч ашигла
эргэн тойрний хүмүүс саад болхон багсана
• Өөрийгөө шагнаж урамшуулах амлалт өг
Жишээ нь хэрэв та 45 минутын турш нэг ажлыг хийхэд эрчимтэйгээр анхаарлаа төвлөрүүлж чадсан бол ажлаа хийсний дараа амрахдаа нэг аяга кофе ч болтугай өөртөө зориул.
• Хүн өөрийн өмнө ямар нэгэн үйл ажлыг биелүүлэх тодорхой зорилго тавьсан үед идэвхитэй анхаарал үүснэ.
• Идэвхитэй анхаарлыг төвлөрүүлэх олон яхзын нөхцөлүүд байдаг.Үүнд:
• 1.Хүний танин мэдэх процесс практик үйл ажиллагааны идэвхи оролцсон бол уг ажил дээр анхаарал сайн төвлөрнө.
• 2.Хурц,тод үг яриа,идэвхитэй анхаарлыг төвлөрүүлэх үндэс болдог.
• 3.Анхаарлыг идэвхижүүлж төвлөрүүлэх бас нэг нөхцөл бол ажлын байр байдал,түүний аятай нөхцөл юм.
• 4.Хүний дотоод санаа сэтгэл,сэтгэлийн байдал идэвхитэй анхаарал бүрэлдэхэд чухал нөлөө үзүүлнэ.
• 5.Идэвхитэй анхаарлын хүч,тогтворжилт нь хүний эзэмшсэн оюун ухааны ба ажлын зуршлаас шалтгаална.Хүн ямар ч нөхцлийн үед хийж байгаа зүйл дээрээ өөрийн ухамсар сэтгэцийн бүх процессыг гүнзгий төвлөрүүлж чаддаг зуршлыг өөртөө хуримтлуулсан байх нь ашигтай юм.
Full transcript