Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ус бол чандмана эрдэнэ

No description
by

Г. Нандинцэцэг

on 23 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ус бол чандмана эрдэнэ

ус бол чандмана эрдэнэ
сайн байцгаан уу
?.Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе."Ус бол чандмана эрдэнэ" сэдвээр илтгэл тавих гэж байна.
Миний гол зорилго бол ус бол чандман эрдэнэ юмаа гэдгийг хүмүүст хүргэх явдал бөгөөд усны үнэ цэнийг ойлгуулахад оршино.
Бидний биеийн ихэнхи хэсэг уснаас тогтдог.

Ус бол чухал тэжээл юм. Хүчилтөрөгчөөс гадна ус нь хүн оршин тогтнох чухал хүчин зүйл болдог. Хангалттай илчлэг (калори) авахаас шаардлагатай хэмжээний ус уух нь илүү чухал. Хүн бүрийн бие дэх усны хэмжээ өөр байдаг ба дунджаар насанд хүрсэн хүнийх 60-70 хувь нь буюу 3-4 галлон (1 галлон 30-40л). Биеийн хэрэгцээндээ зориулан эрүүл усаар тасралтгүй хангахын тулд насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 8-10 стакан ус уух ёстой. Энэ нь дундаж наслалтай хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 13 000 галлон ус уух ёстой болно. Үүнээс харахад усны чанарт хүн бүр анхаарлаа хандуулах нь зүйтэй. Цэвэр ус бол эрүүл мэнд, урт удаан наслахад чухал ач холбогдолтой хэмээн шинжээчид санал нэгддэг.

Усны тухай бидний мэддэггүй 30 баримт

1. Дэлхий дээр ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.
2. Жил бүр ойролцоогоор 4 сая хүн уснаас шалтгаалсан өвчнөөр нас барж байна.
3. Суултуурын усыг нэг удаа татахад ойролцоогоор 8 литр ус урсдаг.
4. Дэлхий дээрх нийт ядуу буурай орны иргэдийн тал хувь нь ус болон ариун цэвэр хангалтгүй байдлаас үүдсэн бохирын өвчинд нэрвэгдээд байгаа аж.
5. 500 гр кофег боловсруулахын тулд ойролцоогоор 11 литр ус ашигладаг.
6. Дэхий дээрх сургуулиудын тал хувь нь цэвэр усны хангамжгүй, ариун цэвэр хангалтгүй орчинд байдаг.
7. Амралтын нэг өдрийн сонинг хэвлэхэд хэрэглэгдэх цаасыг гарган авахын тулд 300 литр ус ашигладаг.
8. Дэлхийн усны нийт хэрэглээний 70 хувийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулдаг бол 20 хувийг үйлдвэрлэлд ашигладаг аж.
9. Уснаас үүдэлтэй өвчин гарсны улмаас жил бүр 443 сая хичээлийн өдөр завсарддаг байна.
10. Африк болон Азид ус авахын тулд эмэгтэйчүүд дунджаар 6 км газрыг туулдаг.
11. Аяга таваг угаагч машин нэг удаагийн эргэлтэндээ 100 литр ус ашигладаг.
12. 1 кг будааг боловсруулахад 5000 хүртэлх литр ус хэрэглэдэг.
13. Хөгжиж буй орнуудын иргэдийн нийт өвчлөлийн 80% нь уснаас үүссэн байдаг.
14. Цэвэр усны худаг гаргах өртөг хэдэн зуун доллараас эхлээд 40,000 долларт хүрч болно.
15. Усны хангамж дутмагаас 2.6 тэрбум хүн бохир орчинд амьдарч байна.
16. Хөгжиж буй орнуудад бохирын усны 90%-ийг ямар ч ариутгалгүйгээр гол мөрөн рүү шууд цутгадаг.
17. Гэдэсний халдварт өвчний улмаас жил бүр 1.8 сая хүүхэд нас бардаг байна.
18.18 литрээр савласан ус 20 кг жин татдаг.
19. Дэлхий дээрх нийт өвчтөний тал хувь нь уснаас үүдэлтэй өвчнөөр өвдсөн байгаа.
20. Энгийн нэг Америк өрхийн 5 минут шүршүүрт ороход ашиглагддаг ус нь хөгжиж буй орны ядуу тосгоны нэг өрхийн өдрийн усны хэрэглээнээс ч илүү.
21. Дэлхийн гурван хүн тутмын нэг нь цэвэр усны бололцоогүй өдөрт нэг доллараар амьдарч байгаа бол гурван хүний хоёр нь өдөрт хоёр доллараар амьдарлаа зогоож байдаг аж.
22. Америк өрхийн усны хэрэглээг Энэтхэг өрхийн усны хэрэглээтэй харьцуулахад 8 дахин их байдаг аж.
23. Энэтхэгт 73 сая өдөр ажиллаж олох хөлсийг жил бүр уснаас үүдэлтэй өвчинд зарцуулж байна.
24. Африкийн хагас цөлжсөн оронд хүүхэд гэдэсний халдварт өвчнөөр үхэх магадлал Европоос 500 дахин их байдаг.
25. Дэлхий дээр нийт 2.5 тэрбум хүн ариун цэврийн шаардлага бүрэн хангаагүй нөхцөлд амьдардаг байна.
26. Нийт 1.2 тэрбум хүн ариун цэврийн шаардлага огт хангаагүй нөхцөлд амьдарч байна.
27. Африкт жил бүр гэдэсний халдварт өвчнөөр нас барж буй хүний тоо дайнд амь алдаж буй хүмүүсийн тооноос 5-аас 10 дахин их байдаг.
28. Гараа угаах нь гэдэсний халдварт өвчин тусах магадлалыг 35 хувиар бууруулдаг.
29. Жил бүр дэлхий дээр 60-аас 80 тэрбум долларын өртөг бүхий савлагдсан цэвэр ус худалдаалагддаг.
30. Хөгжиж буй оронд нэг доллар нэг хүүхдийн жилийн усны хэрэгцээг хангаж чадна.
Гэтэл сүүлийн жилүүдэд томоохон компаниуд голын эрэг орчмоор барилга барьж, хүчилтэй химийн бодисоо ус, хөрс рүү асгасаар байна. Бохирдсон усыг унд ахуйдаа хэрэглэж байгаагаас иргэдийн дунд бөөрний чулуужих өвчин, гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай болж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга сануулж байгаа билээ. Энэ байдал үргэлжилбэл монголчууд бид 2015 он гэхэд д уух усгүй болох нь. Юуны түрүүнд бид байгаль эхээ хайрлан хамгаалах ухамсрыг хүүхдэд бүр багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бидэнд ийм ухамсар байхгүйгээс экологийн тэнцвэр алдагдахад хүрч байна. Дээрээс нь усны хомсдол, бохирдолд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол уул уурхайн компаниудын үйл ажиллагаа юм Алтны шороон орд ашиглалтын нєлєєгєєр монгол орны томоохон 28 гол горхи бохирдоод байна.
Хариуцлагатай уул уурхай нь газар, агаар ба усыг эвдэж бохирдуулахгүй, зохистой ашиглахыг шаарддаг. Гэсэн хэдий ч уул уурхайн компаниуд алтыг нь аваад авдрыг нь хаяж байна.
Хэн ч тэдэнтэй хариуцлага тооцдоггүй учраас нүдэн балай чихэн дүлий, зөвхөн олз ашгийн хойноос ханцуй шамалан ордогтой холбоотой юм. Энэ бүхэний хор хоноолыг монголчууд бид нэг хоромын өмнө ч болов ойлгож ухамсарлах бол тун удахгүй бид мөнгөөр бус усаар цалинжина. Учир нь бид усгүйгээр гурав ч хоног амьдарч чадахгүй гэтэл дэлхийн усны 2.8% ийг л цэвэр ус эзэлдэг. Усыг хамгийн ихээр бохирдуулагчид нь хүмүүс бид өөрсдөө бөгөөд бохирдсон усны хохирогчид нь мөн л хүмүүс бид өөрсдөө шүү
Болгарын алдарт зөнч Ванга эмээ "XX зууны эхний хагаст дэлхий дээр усны төлөөх дайн болох магадлалтай" гэсэн үг биеллээ олоход тун ойрхон болоод байна.

УСНЫ БОХИРДЛООС ҮҮСЧ БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛУУД : PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator
2011 оны 5-р сарын 16, Даваа гариг, 10:20
Усгүйгээр хэн ч амьдарч чадахгүй. Эрүүл байхын тулд хүмүүс хангалттай хэмжээний ус хэрэгтэй ба тэр ус нь аюулгүй байх шаардлагатай. Хүний болон амьтны шээс, өтгөн ялгадас болон нян, өт хорхой усанд орвол ус аюултай болдог. Усаар дамжин нян, өт хорхой урсан дараагийн хүнд очиж, орон нутгийн оршин суугчдад бүгдэд нь нөлөөлж чадах өвчнийг тараадаг байна.
Усыг юу аюултай болгодог вэ?
Усанд нян, өт хорхой, химийн хортой бодис орсноор ус аюултай болдог. Нян ба өт хорхойнууд, цагаан хорхой, цагираг хорхой зэрэг нь янз бүрийн аюултай өвчнийг үүсгэдэг. Нян ба өт хорхойнууд нь хүн, амьтны өтгөн, шингэн ялгадас дотор амьдардаг ба тэд дараах тохиолдолд удаан хугацааанд өвчин үүсгэдэг:
• Хүн ба амьтны ялгадсыг зайлуулах зөв арга зам байхгүй бол
• Усан хангамжийн эх үүсвэрийг хамгаалж, цэвэр байлгахгүй бол
• Угаалга цэвэрлэгээ хийх ус хангалттай байхгүй бол
Холер зэрэг хурдан тархаж олон хүнийг үхэлд хүргэдэг өвчнүүд нь усаар тархана. Зарим өвчнүүд нян, өт хорхойгоор дамжин олон жилтйн туршид хүнийг өвчлүүлэх ба шингэн дутагдах, цус багадах, хоол тэжээлийн дутагдалд орох, халдварт өвчин хялбархан тусах зэрэг сул дорой байдлыг үүсгэдэг. Нян, өтнөөс үүсдэг хамгийн түгээмэл өвчин нь гэдэсний халдварт өвчин бөгөөд хамгийн хялбархан таних шинж тэмдэг нь өвчтөний гэдэс байнга өвдөж гүйлгэдэг явдал юм.

НЯН, ӨТ ХОРХОЙНУУД ӨВЧНИЙГ ХЭРХЭН ТАРААДАГ ВЭ?

Зарим үед нян, өт хорхойнууд хаана байгаа нь ойлгомжтой харагдаж байдаг. Жишээлбэл өтгөн, ялгадас, муудаж буй хоол, бохир жорлон болон бусад газруудад ил харагдана. Гэвч заримдаа нүдэнд үл үзэгдэх жижиг нянгууд харагддаггүй. Тэд гадна талаасаа харахад цэвэр юм шиг газарт байдаг. Ж нь бидний гар, уэвэр тунгалаг усанд тэд явж байдаг. Нян, өт хорхойнууд нь хүнээс хүнд гар барих, агаарын тоосоор амьсгалах, ханиаж найтаахад дамжина. Тэд идэх хоол, ундны усаар тарж болдог ба мөн ялаа, шавж, амьтдаар дамжина. Тэд түүхий хоол юм уу, дутуу болгосон хоолонд амьдарч чаддаг. Зарим өт хорхойнууд бохирдсон усыг уух, бохирдсон усан дундуур явах, бохир усаар гараа угаахад дамжиж тархана. Тэр ч байтугай бохирдсон усанд ургасан ургамал, бохир уснаас агнасан загас жараахайг сайн чанаж болголгүй идэхэд халдвар тараана.



ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛҮҮД:

Ихэнх гэдэсний өвчлөлүүд хувийн ариун цэвэр сахих усгүйгээс, аюулгүй цэвэр жорлонгүйгээс болон н хортой ус, хоол хүнснээс үүсдэг. Гэдэсний халдварын хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ойр ойрхон чацга алдаж туулгах явдал юм. Бусад шинж тэмгүүд нь халуурах, толгой өвдөх, чичрэх,даарах, бие сулрах,дотор гэдэс татаж өвдөх,бөөлжих, гэдэс дүүрэх зэргээр илэрнэ. Ямар төрлийн гэдэсний халдвар авснаас хамааран ямар эмчилгээ хийх эсэхийг шийднэ.

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДИЙГ ЭМЧЛЭХ АРГУУД:

Гэдэсний халдварт өвчнийг эдгээх хамгийн сайн аргуудын нэг нь их хэмжээний шингэн зүйл ууж, хоол идэх явдал юм. Ихэнх тохиолдолд эм уух хэрэгтэй байдаг. Хэрвээ хүмүүс туулгаж халуурч, бие сульдаж өвчлөх юм бол эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд яаралтай очих шаардлагатай.

ШИНГЭН АЛДАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭМЧЛЭХ

Хэрэв хүүхэд ус мэт шингэнээр гүйлгэж, чацга алдаж, бөөлжиж байвал шингэн алдалтын шинж тэмдэг гарахыг бүү хүлээ. Яаралтай арга хэмжээ ав.
• Хүүхдэд маш хурдан шингэн зүйл өг. Энэ нь зутан шөл, ус сэргээх шингэн зэрэг байж болно.
• Хүүхдэд хоол байнга өг. Хүүхдийг шингэн алдаж байх үед аль болох олон дахин өөрийнх нь дуртай хоолыг өг. Нялх хүүхдэд хөхөө байнга хөхүүлж, идэж ууж болж байгаа бүхнийг ойр ойрхон өгөхийг хичээ.
• Шингэн нөхөх ундаа нь шингэн алдахаас урьдчилан сэргийлж эмчилнэ. Энэхүү шингэний хүчээр гэдэсний халдварыг эдгээж чадахгүй ч гэсэн өвчтэй хүнийг шингэн алдахаа больтол шингэнийг нөхөж өгч чадна.
бидний чандман эрпэнэ болсон ус өдрөөс өдөрт хомсдож , бохирдож байн.Тиймээс усаа хайралцгаая
Full transcript