Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Геополитик  гэсэн ойлголт нь нэлээд өргөн хүрээгээр тайлбарл

No description
by

erdene bileg

on 30 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Геополитик  гэсэн ойлголт нь нэлээд өргөн хүрээгээр тайлбарл

Геополитик  гэсэн ойлголт нь нэлээд өргөн хүрээгээр тайлбарлагдана. Энэ шинжлэх ухаан нь өөрийн хэлбэр төрх, шинж чанар байхгүй экологи, ба олон улсын харилцаа, гадаад бодлого зэрэг салбаруудтай нэлээд их холилдсон байдаг.
Нартовын тодорхойлсноор өнөөг хүртэл шинжлэх ухааны бүтээлүүдэд “геополитик“ гэсэн ойлголтыг бүрэн нарийн тооцож томъёолж чадаагүй юм.
Олон улсын харилцааны шинжлэх ухаанд 19-р зуунаас эхлэлээ тавьж 20-р зуунд хөгжсөн геополитикийг хамгийн тогтвортойгоор томъёолвол: Газарзүй-байгалийн хүчин зүйл дээр тулгуурласан улс төрийн номлол юм. Газарзүй – байгаль гэдэг нь нутаг дэвсгэрийн хэмжээ ба байршил, цаг агаарын нөлөөлөл, байгалийн баялаг, хүн амын доторхи арьстаны ба үндэстэний бүтэц зэргийг хэлнэ.(Н.А.Нартов)

Гурав. Геополитикийн тухай үндсэн ойлголт


Геополитикт орон зайн ойлголт улам бүр бүдгэрч улсын газар нутаг, хил хязгаар гэдэг хүчин зүйл улам тод томруун яригдаж байна. Эдүгээ цагт улс орнууд өөрийн газар нутаг, ард түмэн, засаг,
захиргааны тодорхой хуваарилалт орж түүнийг нь олон улсын эрх зүйн хүрээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн нь шинэ газар нутаг, улс орныг эзлэн авах тухай ойлголт бараг үгүй болоход хүрчээ.


Семинарт хэлэлцэх асуудлууд:
Геополитик шинжлэх ухаан болох нь
Геополитик үзэл суртал болох нь
Геополитик юунд хэрэгтэй вэ?
Улс төрийн бодлого ба геополитик

Боловсруулах асуудал:
Геополитикийг судлах шаардлага
Геополитикийн үүсэл, хөгжил
Геополитикийн үндсэн ойлголт
Геополитикийн судлах зүйл
Геополитикийн үе шатууд


Геополитикт орон зайн ойлголт улам бүр бүдгэрч улсын газар нутаг, хил хязгаар гэдэг хүчин зүйл улам тод томруун яригдаж байна. Эдүгээ цагт улс орнууд өөрийн газар нутаг, ард түмэн, засаг, захиргааны тодорхой хуваарилалт орж түүнийг нь олон улсын эрх зүйн хүрээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн нь шинэ газар нутаг, улс орныг эзлэн авах тухай ойлголт бараг үгүй болоход хүрчээ.


Нэг. Геополитикийг судлах шаардлага


Сэдэлжүүлэх асуулт
Геополитикийг олон янзаар тодорхойлох нь
Мэдлэгийн тогтолцоонд геополитикийн эзлэх байр суурь
Геополитик ба улс төрийн газар зүй
Геополитикт сөргөөр хандаж ирсэн байдал, шалтгаан, тайлбар

Сэдэв: Геополитик шинжлэх ухаан болох нь


Геополитикт орон зайн ойлголт улам бүр бүдгэрч улсын газар нутаг, хил хязгаар гэдэг хүчин зүйл улам тод томруун яригдаж байна. Эдүгээ цагт улс орнууд өөрийн газар нутаг, ард түмэн, засаг,
захиргааны тодорхой хуваарилалт орж түүнийг нь олон улсын эрх зүйн хүрээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн нь шинэ газар нутаг, улс орныг эзлэн авах тухай ойлголт бараг үгүй болоход хүрчээ.


Нэг. Геополитикийг судлах шаардлага


Харин хуваагдсан үндэстнүүд нийлэх, олон үндэстний улс орнуудаас салан тусгаарлах нэг үгээр хэлбэл хөлөө олж зогсох гэсэн хүсэл тэмүүлэл өрнөж байна.
Улс бүрийн газар нутаг, хил, хязгаар байгалийн баялаг харилцан адилгүй байдаг онцлогтой. Дэлхийн улс үндэстнүүд, ард түмнүүд өөрсдийн хувь заяагаар оногдсон
газар нутагтаа сэтгэл ханамжтай байх нь ховор зүйл бололтой. Монголчууд бид ч адилхан “Далайд гарцгүй” гэх зэргээр гомдолсоор байгаа билээ.
Түүнчлэн улс үндэстний газар нутгаа гэсэн улс төр, цэрэг- стратегиийн бодлого нь тэр болгон хэрэгжиж, бодит хил хязгаараа хангалттайгаар зохицуулж байсангүй. Тийм ч учраас энэ байдал нь зөрчил мөргөлдөөн гарах үндэс болсоор иржээ.


Улс орны газар нутгийн онцлог шинж нь тухайн улсын гадаад бодлогыг тодорхойлогч хүчин зүйлүүдийн нэг мөн бөгөөд хамгийн тогтвортой хэмжигдэхүүн байдгаараа онцлогтой. Улс орны засгийн газар
өөрчлөгдөх авч, уул ус нь хэвээрээ үлддэг гэсэн геополитикийн номлол байдаг. Гэвч энэ номлол өөрчлөгдөж улс үндэстэн, газар нутаг, уул устайгаа хамт сүйрэх хандлага бий боллоо.
Ялангуяа даяаршилт, харилцан хамаарлын үйл явц манай гаригийн өнцөг булан бүрийг хамран түгж байна. Энэ үйл явц олон улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэншил, худалдаа, хөрөнгө оруулалтад шууд болон дам нөлөөлж байна. Даяаршилд хэрхэн яаж орох вэ? гэдэг асуулт улс орон бүрийн өмнө тавигдаж байна.


Ийм нөхцөл байдалд дэлхийн улс орнууд үндэснийхээ эрх ашиг, стратеги, сонирхолд нийцсэн геополитикийн урсгал, чиглэлүүдийг сонгон авч оновчтой авч ашиглахыг эрмэлзэх болсон нь зүйн хэрэг.
Иймээс геополитик судлал олон улсын харилцаа, аюулгүй байдал, эрх зүйн асуудлыг хамран дэлхийн улс төрийн байдлыг бүхэлд нь
тодорхойлох шинжлэх ухаан болон хөгжиж байна. Энэ утгаараа геополитикийн тухай мэдлэг нь улс төрчид, цэргийнхэн дипломатууд, хуульчид, эрдэмтэн судлаачид чухал шаардлагатай.


Геополитик бол газар зүйн детерминизм, цэрэг-стратеги, соёл иргэншлийн онол гэсэн шинжлэх ухааны гурван хандлагад тулгуурлан өнгөрсөн зууны заагт үүссэн том салбар ухаан юм.
Хүн төрөлхтөний түүхийн хөгжлийн эртний үед хүмүүс байгальдаа зохицон амьдралдаа тохинуулах, аж ахуйгаа зохион байгуулах арга хэлбэрийг сонгож,
газар зүйн хүчин зүйл, улс үндэстний амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байжээ. Эртний их дөрвөн соёл томоохон гол мөрний эргийн дагуу, тухайлбал, Хөх, Шар мөрний дагуу Хятадын иргэншил, Инд, Ганга мөрний сав газарт Энэтхэгийн иргэншил, Нил мөрний дагуу эртний Египетийн соёл иргэншил үүсч хөгжсөн гэж үздэг.


Хоёр. Геополитикийн үүсэл, хөгжил


Эрт дээр үеэс тухайн улс орны газар нутгийн хэмжээ, байрлал, газар зүйн тогтоц, цаг уур, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байгалийн баялагийн нөөц, далай тэнгист гарах гарц зэрэг олон хүчин зүйл нь
дэлхийн хамтын нийгэмлэгт улс орны эзлэх байр суурийг илэрхийлэх бодит чадавхийг тодорхойлж байв. Түүхэн туршлагаас үзвэл улс орны нутаг дэвсгэр нь бусдаас илүү ач холбогдолтой стратегийн нөөц болж, нутаг дэвсгэрийн хэмжээ улс орны сонирхолд шууд, газрын гадарга, хөрсний үржил шим, байгалийн баялаг зэрэг нь нийгэм эдийн засгийн бүтэц, үр өгөөжит байдал, түүнчлэн хүн амын суурьшлын нягтшилын байдалд дам нөлөөлж байна.
Газар зүй, цаг уур, далай тэнгис, чухал зах зээл, хүчний төвүүд нь хямрал мөргөлдөөний голомтноос ойр, хол байх нь улс орны дэд бүтэц, дотоод болон гадаад худалдааг хөгжүүлэхэд чухал нөлөөлж байна. Мөн улс орны аюулгүй байдал, үндэсний зорилтыг хангахад хил залгаа хүрээлэл, чухал ач холбогдолтой юм.


Харамсалтай нь хүн төрөлхтөний түүхэн замналын турш нөлөө бүхий улс орнууд өөрийн аюулгүй байдал, эдийн засгийн сонирхлыг хангахын тулд нөгөөг захирах буюу хил залгаа нутаг дэвсгэрийг эзлэн авах, боломжтой
тохиолдолд олон улсын тогтолцоонд өөрийн хяналтаа тогтоож, өргөжүүлэх зорилтыг баримталж байв.
1648 онд Европын гучин жилийн дайныг (1618-1648 он) төгсгөл болгосон Вестафалын энх тайвны гэрээнээс хойш улс орны нутаг дэвсгэрийн хил хязгаарыг олон улсын тогтолцооны тогтвортой байдал, улс орны оршин тогтнохын ариун шүтээн гэж үзэх болсон.


Хөдөө аж ахуй, аж үйлдвэрт уламжлалт технологи давамгайлж, үйлдвэрлэлийн бүтээмж дорой байсан аж үйлдвэрийн хувьсгал хүртэл аливаа улс орон зөвхөн бусдын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоох буюу бусад улс орнуудыг эзлэн авах замаар өөрийн баялаг, хүч чадал,
засаглалыг нэмэгдүүлэх боломжтой байв. Чухамдаа улс орны хүч чадал, баялаг, түүний хяналтад байгаа газар нутгийн хэмжээгээр тодорхойлогдож, анхлан геополитикийг газар нутагт цэргийн буюу улс төрийн шууд хяналт тогтоох явдал гэж ойлгож байжээ.
Одоогийн геополитик гэж үзэж болох санаа анхлан төрийн хүчирхийлэл, эзэнт улс гүрэн бий болсонтой нэгэн зэрэг үүсч, геополитикийн тухай орчин үеийн ойлголт XIX, XX зууны заагт дэлгэрчээ.


Олон улсын харилцааны тухай уламжлалт ойлголт нь дэлхийн улс төрийн бодлогын “голлон тоглогч” улс орнуудын нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, аюулгүй байдал хэмээх гурван зүйлд үндэслэгдэж байв.
Газар зүйн детерминизм нь чухамдаа улс орны газар зүйн байршил, цаг уурын нөхцөл, далай тэнгисээс алслагдсан байдал, ард түмний нийгэм-түүхийн үндсэн хандлага, шинж, олон улсын улс төрийн тавцанд эзлэ
х байр суурь зэрэг хүчин зүйлд тулгуурлаж байжээ. Өөрөөр хэлбэл газар зүйн орчинг улс үндэстний нийгэм эдийн засаг, улс төр болон соёлын хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл гэж үздэг байв. Нийгэм, хүмүүсийн амьдрал газар зүйн орчинтой нөхцөлдөж байх тухай санааг анхлан эртний грекийн философич Демокрит /МЭӨ 490-430/, эртний грекийн Геродит /мэө 460-370/ зэрэг эртний сэтгэгчид, дундат зууны арабын сэтгэгч, түүхч, социологич Ибн Хальдун /1332-1406/ хэлж байсан байна.


Орчин үеийн газар зүйн сургуулийн үндэслэгчдийн нэг VIII зууны францын философич, улс төр судлаач, эрдэмтэн Ш.Монтескье улс үндэстний уламжлал, зан заншил, аж ахуй болон улс төрийн байгуулалтыг газар зүйн нөхцлөөс ангид авч үзэх оролдлого хийж байв.
XIX зуунд Английн нэрт түүхч Г.Т.Бокль, францын газар зүйч Р.Элизе, Америкийн газар зүйч Э.Хантингтон, Оросын эрдэмтэн Л.И.Мечников зэрэг олон эрдэмтэн, судлаач нийгэм, хүмүүсийн амьдралд газар зүйн орчин нөлөөлж буйг аль нэг байдлаар хөндөж байжээ.


Ф.Ратцель ( Герман ): XIX зууны сүүлч XX зууны эхэнд нийгэм болон байгалийн шинжлэх ухаанд газар детерминизмийг хүлээн зөвшөөрсөн анхдагч нь Германы газар зүйч Ф.Ратцель /1844-1914/ юм. Ф.Ратцелийн оруулсан гол хувь нэмэр нь улс төр, газар зүйг хооронд нь уялдуулах, газар зүйн байрлалын орон зайнаас хамааруулан аливаа улс орны улс төрийн бодлогыг судлах оролдлого хийсэнд оршдог юм.
Тэрээр төр улсыг амьд организм гэж үзэн залуу нас, цэцэглэлт, хөгшрөлт буюу бууралт гэж ангилсан.  “Амьдрах орон зай“ гэдэг нэр томъёог бий болгосон. Төр улс орон зайгаа тэлэх зүй тогтолд дараах  зүйлүүд ордог, соёлын нь хөгжлийн хэрээр тэлэх, улс төрийн хувьд жижиг нэгжүүдийг устгах, уусгах, нэгтгэх, төр улс тэлэхдээ мөн хөгжлийн хамгийн чухал бүс нут
гаас далайн эрэг орчим, тал хөндий ерөөсөө нутаг дэвсгэрийг эзлэн авахыг/экспансионизм/ хичээх хэрэгтэй гэж үздэг. Ратцелийг мөн  геополитикийн эцэг гэж үздэг.


Р.Челлен: Хүчирхэг улс гүрэн байгуулах удирдлагын тогтолцоог судалсны үндсэн дээр Шведийн судлаач, улс төрийн зүтгэлтэн, Р.Челлен /1846-1922/ “геополитик” гэсэн томьёоллыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, “Геополитикийг улс орны газар зүйн организм буюу орон зай дахь үзэгдлийн тухай шинжлэх ухаан гэж тодорхойлжээ. Аливаа улс төри
йн амьдралын доорхи таван салбарт хуваасан. Төр улс бол: газарзүйн оронзай, ард түмэн, аж ахуй, нийгэм удирдлага ( засаг захиргаа ) хэмээн хуваасан. “Геополитик  гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байна, оронзайд оршиж буй газарзүйн амьд бие болохынх нь хувьд төр улсыг энэ шинжлэх ухаан судалдаг” гэж анх удаа зориглон зарласан.


А.Мэхан: XIX зууны сүүлчээр Америкийн адмирал А.Мэхений туурвисан “Далай тэнгисийн хүчний түүхэнд үзүүлэх нөлөө” бүтээл геополитикийн сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэхэд чухал байр эзэлдэг. Энэ номыг АНУ, Англи улсад 32 удаа, Европын орнууд түүний дотор орос хэлэнд орчуулан хэвлэж байжээ. XIX зууны сүүлчээр Их Британи өөрийн тэнгисийн хүч чадлаараа бусад улс орнуудаас давуутай байсныг тайлбарлаж, А.Мэхен “Тэнгисийн хүч чадал улс үндэстний түүх
эн хувь заяаг ихээхэн тодорхойлдог” гэсэн санааг бүх бүтээлдээ дэвшүүлсэн байдаг юм. Энэ эрдэмтэн далай тэнгисийн гүрэн ноёлох тухай номлосон. Дэлхийн эх газрын хойд хагас дэлхий дахины улс төрийн бодлогод шийдвэрлэх нөлөөтэй гэж үзсэн. Хэн Римлендийг эзэмшинэ. Тэр Хартлендийг эзэмшинэ. Хэн хартлендийг эзэмшинэ. Тэр дэлхийд ноёлоно. Римленд гэдэг нь Хартлендийн эргэн тойронд орших далайн эрэг дагуух газар нутаг юм. Өөрөөр хэлбэл хэн далайд ноёрхоно, тэр дэлхийд ноёрхоно гэсэн санаа агуулжээ.


Далай геополитикийн гол зэвсэг бол худалдаа хэмээн төсөөлөөд цэргийн флотын үйл ажиллагаагаар худалдааны тээвэрт таатай нөхцөл хангаж өгөх учиртай энэ нь манай гаригийг бүхэлд нь хамарсан худалдааны иргэншлийг бий болгох угтвар нөхцөл болно гэж үзсэн. А.Мэхен тэнгисийн хүчин чадлыг тодорхойлдог үндсэн үзүүлэлтэд улс орны газар зүйн байршил, байгалийн баялагийн нөөц, уур амьсгал, нутаг дэв
сгэрийн хэмжээ, хүн амын тоо, үндэстний шинж болон төрийн байгууламжийг хамааруулжээ. Өөрөөр хэлбэл цэргийн флот+ худалдааны флот+тэнгисийн цэргийн бааз=тэнгисийн хүч чадал гэсэн томьёо үйлчилдэг гэж үзжээ. А.Мэхен АНУ-ыг тэр үеийн хамгийн хүчтэй улс орнуудтай өрсөлдөхүйц том тэнгисийн цэргийн гүрэн болгон хувиргах тухай санааг дэвшүүлжээ.

Х.Маккиндер: Евразийг хянаж чадвал цаашдаа дэлхийг хянах газарзүйн түшиц газартай болох нь гарцаагүй гэжээ. Түүнийхээр төвд л байршилтай бол хамгийн ашигтай газарзүйн байрлалтайд тооцогдоно. Еврази бол “Хартленд“ бу
юу (дэлхийн зүрх-зүрхэн газар) юм. Евразийн геополитикийн ач холбогдлыг товчоор тайлбарлахдаа: Хэн Дорнод Европт хяналтаа тогтооно , тэр дэлхийд ноёрхоно гэж үздэг байв. Английн улстөрийн онолч Маккиндерийн дэвшүүлсэн Хартленд. Гадна хавирган сар хэлбэртэй дотоод бүсэнд: Герман , Австри , Түрк , Энэтхэг , Хятад улсууд харин гадаад хавирган сар бүсэнд Англи, өмнөд Африк, (АНУ ), Канад улсууд оршино гэжээ.
Х.Макиндерийн хартлендийн “зүрхэн тольт газар нутаг” онолоор дэлхий ертөнцийг эх газрын ба далай тэнгисийн гэсэн геополитикийн хоёр хагас бөмбөрцөгт хуваасан байна.


Макиндерийн бүдүүвчийн дагуу хартлендад дэлхийн бөмбөрцгийн умард хагасын асар уудам хуурай газраас гадна Сахар, Төв Азийн элсэн цөл, Арктик, Сибир болон Хойт Америкийн субарктикийн газар нутаг багтаж байв. Хоёр хагас бөмбөрцгийн хүчний харьцаа технологийн, юуны түрүүн дэлхий ертөнцийн орон зайн физик шинжийг өөрчлөх чадвартай тээврийн хөгжлөөс ихээхэн хамаарч байв. Тээврийн технологи солигдох бүрийд “түүхийн тэнхлэг” өөрчлөгдөж байв.
XIII зуунд монголчууд морьт цэргийн хосгүй гайхамшигт чадварын үрээр Ази болон Европын ихээхэн хэсэгт өөрийн нөлөөгөө дэлгэрүүлснээр Төв Ази ялгарч байсан бол XY-XYI зуунд газар зүйн аугаа их нээлтүүд гарахын хэрээр геополитикийн хүчний тэнцвэржилт далай, тэнгисийн орнууд, юуны түрүүн Их Британид шилжиж, XX зууны эхээр төмөр зам зэрэг тээврийн шинэ хэрэгсэл бий болсноор хүчний харьцаа хуурай газрын байршилтай эх газрын улс гүрнүүдэд ашигтайгаар өөрчлөгджээ

Евроазид хүчний тэнцвэржилтийг хадгалахын тулд Герман ба Оросын дунд тусгаар тогтносон улсуудын эвсэл холбоо байгуулах нь зүйтэй, дэлхийн 2-р дайны гал дүрэлзэж байсан 1943 онд “Хэрэв энэ дайнд ЗХУ Германыг бут зохиж ялагч бол дэлхий ертөнц дээр хамгийн том эх газрын гүрэн болно” гэж батлан хэлж байв. Мөн улам хүчирхэгжиж буй Энэтхэг, Хятадын бүс нутгийг дэлхий ертөнцийн умард хагаст сөрөн з
огсох хүч гэж үзэж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд эх газрын болон тэнгисээр хүрээлэгдсэн улс гүрнүүд эвсэл, холбоонд нэгдэж /1907 оны Англи-Оросын антант, Берлин-Рим Токиогийн гурвалсан тэнхлэг, АНУ, Их Британи Гитлерийн эсрэг эвсэлд Зөвлөлт Холбоот Улстай холбоотон болсон байсан нь Х.Макиндерийг эх газрын болон тэнгисийн хүрээллийн улс гүрнийг сөргөлдүүлэх үзлээсээ татгалзахад хүргэсэн байна.


А.Мэхен, Х.Макиндерын хооронд тэнгисийн болон хуурай замын хүч чадлын талаар үзэл бодол ялгаатай, тэд эдийн засгийн сэтгэлгээний талаар меркантализмийн чиглэлийг баримталж байсан хэдий ч XX зууны дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол чиглэл нь чөлөөт худалдаа, зах зээлийн эдийн засаг улам өргөжин тэлэх үйл явц байжээ.
Геополитикийн сэтгэлгээнд Германы геополитик чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг. Германы геополитик нь Прусс, хоёрдугаар Рейхийн оюуны уламжлалаас үүдэлтэй бөгөөд улс о
рнуудын хоорондын харилцааны анхдагч хүчин зүйлд физик хүчийг авч үзэж, тухайлбал “Хүчтэй нь доройгоосоо ямагт дээгүүр зиндаархах нь амьдралын хөдөлшгүй хууль болдог. Гэсэн чиглэл давамгайлж байжээ.
Аж үйлдвэржилт, цэргийн чадавхитай хавсарсан үзэл суртлын сэтгэлгээ Герман улсыг баатарлаг үйлс, түрэмгийлэл, хүч чадал, ноёрхлын тэргүүлэх сонирхолтой болгоход хүргэж байв. Германы төрийн зүтгэлтэн О.Бисмарк /1815-1898/ Пруссыг дайсны хүрээлэл дэх “Зэвсэглэсэн лагерь” гэж үзэж байв.


К.Хаусхофер ( Герман ): Далайн гаднаас тийм их хүч дэлхийд ноёлохын эсрэг эх газрын (тивийн) эвсэл байгуулж сөргүүлэхийг номлогч К.Хаусхофер нь Евразид нэн шинэ дэг журам тогтоохыг уриалан дуудсан вм. Хуурай газрын эсрэг “тэнгисийн хүчнүүд“ тэнгисийн засаглал, эх газрын засаглалын эсрэг – гэх дэлхийн дуализмын хуулийн байрлалыг тайлбарласан.


Геополитикийн ойлголтыг орчин үед ашиглахдаа түүний олон талт ач холбогдлыг ерөнхий гурван төлөвт хуваадаг.
1.    Ертөнцийг үзэх үзэл санааны шинжтэй бас орон зай дахь үндэсний сонирхлын олон улсын бодлогын батлан хамгаалах чиглэл буюу түрэмгийлэхэд үндэслэгдсэн үзэл санааны сургааль номлол юм. Ийм байдлаар геополитик нь янз бүрийн нэр хэлбэрээр хүн төрөлхтөний түүхийн эрт үеэс мэдэгдэх болсон.
2.    Дэлхийн хуучин гүрнүүдийн аль хэдийн эзэлсэн ба эзэмшлийн хүрээнд үндэслэсэн шинэхэн түүхийн улсууд ард түмний олон улсын бодлогын практик стратеги болсон
олон улсын харилцааны шинжтэй.
3.    Геополитик бол тухайн улс ард түмний хөгжил үйл ажиллагаа газарзүйн орон зайн нөхцөлөөс хамаардаг. Олон улсын харилцааг судалдаг өвөрмөц арга, ангилалын системтэй олон салбар ухааны талбар дээр бүрэлдсэн ойлголт юм. Үүнээс үзэхэд геополитик  нь 20-р зууны эцсээр системтэйгээр бүрэлдэн шинжлэх ухаан болсон.


Геополитик  гэсэн ойлголт нь нэлээд өргөн хүрээгээр тайлбарлагдана. Энэ шинжлэх ухаан нь өөрийн хэлбэр төрх, шинж чанар байхгүй экологи, ба олон улсын харилцаа, гадаад бодлого зэрэг салбаруудтай нэлээд их холилдсон байдаг.
Нартовын тодорхойлсноор өнөөг хүртэл шинжлэх ухааны бүтээлүүдэд “геополитик“ гэсэн ойлголтыг бүрэн нарийн тооцож томъёолж чадаагүй юм.
Олон улсын харилцааны шинжлэх ухаанд 19-р зуунаас эхлэлээ тавьж 20-р зуунд хөгжсөн геополитикийг хамгийн тогтвортойгоор томъёолвол: Газарзүй-байгалийн хүчин зүйл дээр тулгуурласан улс төрийн номлол юм.
Газарзүй – байгаль гэдэг нь нутаг дэвсгэрийн хэмжээ ба байршил, цаг агаарын нөлөөлөл, байгалийн баялаг, хүн амын доторхи арьстаны ба үндэстэний бүтэц зэргийг хэлнэ.(Н.А.Нартов)

Мөн А.Дугиныхаар геополитик гэхээр газарзүйн хүчин зүйлээр суурилсан гадаад улс төрийн бодлого мөн түүнийг судалдаг шинжлэх ухаан гэжээ.
Геополитикийн үндсэн ухагдахуунууд нь “сонирхол“ юм. Улс үндэстэний сонирхол юунд байгааг тодорхойлоход хялбар. Сонирхолууд нь ангийн, үндэстэний, төрийн байж болно. Хэрвээ үндэстэний улс бол эдгээр сонирхолууд нь давхцдаг. Дэлхий дээрх олон улсын амьдрал хүчтэй глобалчлалд орж байна. Тэр хэмжээгээр хүмүүс бие даасан ёс журмаа гээж,
тэд бүгд өөрсдийн сонирхолоо хамгаалахыг илүү их эрмэлзэж өөрсдийн хамаарагдах ( угсаатан, шашин, анги бүлэг ) нэгдмэл чанарт татагдаж сэтгэлзүйн тааламжтай байдалд хүрдэг. Глобалчлах үйл явц бага угсаатныг нягтруулан, шашны фундаментализмыг өргөжүүлдэг. Хэрэв төрийн сонирхолын тухай яривал олон асуудал хумигдана. Хамгийн гол нь төрийн сонирхолыг олон улсын  бичиг баримтууд бүрдүүлдэг.


Мөн А.Дугиныхаар геополитик гэхээр газарзүйн хүчин зүйлээр суурилсан гадаад улс төрийн бодлого мөн түүнийг судалдаг шинжлэх ухаан гэжээ.
Геополитикийн үндсэн ухагдахуунууд нь “сонирхол“ юм. Улс үндэстэний сонирхол юунд байгааг тодорхойлоход хялбар. Сонирхолууд нь ангийн, үндэстэний, төрийн байж болно. Хэрвээ үндэстэний улс бол эдгээр сонирхолууд нь давхцдаг. Дэлхий дээрх олон улсын амьдрал хүчтэй глобалчлалд орж байна. Тэр хэмжээгээр хүмүүс бие даасан ёс журмаа гээж, тэд бүгд өөрсдийн сонирхолоо хамгаалахыг илүү их эрмэлзэж өөрсдийн хамаарагдах ( угсаатан, шашин, анги бүлэг ) нэгдмэл чанарт татагдаж сэтгэлзүйн тааламжтай байдалд хүрдэг. Глобалчлах үйл явц бага угсаатныг нягтруулан, шашны фундаментализмыг өргөжүүлдэг. Хэрэв төрийн сонирхолын тухай яривал олон асуудал хумигдана. Хамгийн гол нь төрийн сонирхолыг олон улсын  бичиг баримтууд бүрдүүлдэг.



Эдийн засаг, санхүү, оюуны нөөц хуримтлагдахын хэрээр улсын хүч эдгээр элементээр хүчирхэгжиж нэмэгдэж байдаг. Улсын сонирхолууд тэдгээр буюу өөр бусад үйлчилгээг улс, ард түмэнд үүсгэж байдаг. Эдгээр үйлчлэл батлан хамгаалах, давших, эзлэх чөлөөлөх шинжтэй байж болно.
Олон судлаачид геополитикийг улсын стратегийн чадавхад их нөлөө үзүүлдэг, хоорондоо харилцан нөлөөлдөг, газар зүй, түүх улс төрийн ба бусад хүчин зүйлсийг цогцолбороор нь судалдаг гэж үздэг.
ЗХУ- удаан хугацаагаар геополитикийг түрэмгийлэгч гүрнүүдийн газар нутгийн эзлэн түрэмгийллээ зөвтгөдөг, хөрөнгөтний хуурамч шинжлэх ухааны үзэл санааг шинэчлэн үнэлсэн. 1989 оны Зөвлөлтийн философийн нэвтэрхий толь геополитикийг сөргөөр үнэлээгүй боловч түүнийг
Барууны улс төрийн үзэл баримтлал гэж тодорхойло, хүн амын нягтшил ба өсөлтийн хурдац, уур амьсгал, байгалийн нөөцийн илүүдэл буюу хомсдлоор илэрхийлэгдсэн орон зай, үндсэндээ янз бүрийн газар зүйн хүчин зүйлүүдээр урьдчилан илэрхийлэгдсэн төрийн бодлогын гадаад онцлог гэж баталдаг.

Full transcript