Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Уусмалын концентраци, түүнийг илэрхийлэх аргууд

No description
by

munkhuu crystal

on 27 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Уусмалын концентраци, түүнийг илэрхийлэх аргууд


Уусмалын тухай ойлголт

Уусмалын батжилт нь фазын ширхэглэгийн хэмжээгээр тодорхойлогдоно. Жишээ нь:
Бодис уусахад физик, химийн хэд хэдэн нарийн процесс зэрэг явагдана.
Уусаж байгаа бодисын талст тор эвдрэх
Уусгагч, ууссан бодисын жижиг хэсэг хоорондоо харилцан үйлчлэлцэж нэгдэл үүсгэх
Ууссан бодисын жижиг хэсгүүд уусгагч дотор тархах. Анхны процессын үед химийн холбоо тасарч дулаан шингээх, хоёр дахь тохиолдолд химийн холбоо үүсэж дулаан ялгарах үзэгдэл явагдана. Бодис уусахад дулаан ялгарах эсвэл шингээх үзэгдлийн аль нь дээр дурьдсан дулааны хоёр илэрлийн харилцаанаас хамаарна.
Ууссан бодисын жижиг хэсэг тухайлбал ион уусгагчийн молекултай харилцан үйлчлэлцсэний дүнд үүссэн нэгдлийг сольват гэнэ. Хэрэв уусгагч нь ус байвал үүссэн нэгдлийг гидрат гэж нэрлэнэ.
Талстын найрлаганд орсон усыг талсжсан ус гэдэг ба ус агуулсан бодисыг талст гидрат гэж нэрлэнэ. Жишээ нь:- гөлтгөнө CaSO4*2H2O, сод Na2CO3*10H2O, хүхэр хүчлийн магни MgSO4*7H2O, төмрийн байван FeSO4*7H2O гэх мэт
Хичээлийн зорилго: Уусмал гэж юу болох мөн уусмалын ангилалын талаар мэдлэгтэй болох
Хичээлийн зорилт:
Уусмал гэж юу вэ?
Уусмалын ангилал
Хичээлийн агуулга:
Уусмал бол ууссан бодис, уусгагчаас тогтсон нэгэн төрлийн систем юм. Нэг уусгагч дотор нэг биш, хэд хэдэн бодис ууссан байж болно. Ийм тохиолдолд уусмалыг 2 буюу түүнээс дээш хэд хэдэн бодисоос тогтсон нэгэн төрлийн систем гэж үзэж болно. Ер нь ямар ч уусмал нэг бодисын жижиг хэсэг нөгөө бодисын дотор жигд тархсан систем юм. Ийм системийг ерөнхийд нь дисперс систем гэж нэрлэдэг. Бодисын жижиг хэсгийг өөртөө жигд тархаасан бодисыг нь дисперсийн орчин гэх ба түүн дотор жигд тархсан бодисыг нь дисперсийн жижиг хэсэг гэнэ.
Хатуу бодис уусахад түүний талст харилцан адилгүй хэмжээтэй болтлоо жижиглэгдэн уусгагч дотор сарнин тархдаг. Зарим бодис, тухайлбал хоолны давс, хүхрийн хүчил, натрийн гидроксид, сахар зэрэг нь ион, молекул болж уусгагч дотор тархана. Ийм уусмалыг молекулын буюу жинхэнэ уусмал гэнэ. Цардуул, цавуу, уураг зэрэг зарим ууссан бодисын жижиг хэсэг нь энгийн нүдэнд байтугай, микроскопонд ч харагдахгүй мөртлөө олон тооны молекулаас тогтсон байдаг. Ийм уусмалыг коллойд уусмал гэнэ. Зарим уусмалын ууссан бодисын хэлбэр хэмжээг энгийн нүдээр, микроскопоор харж болдог. Ийм уусмалыг суспенз эсвэл эмульс нийтэд нь булингар гэж нэрлэдэг.

Уусмалын концентраци, түүнийг илэрхийлэх аргууд
Хичээлийн агуулга:
Тодорхой жинтэй буюу эзэлхүүнтэй уусмалд, мөн тодорхой жинтэй уусгагчийн дотор агуулагдаж байгаа ууссан бодисын хэмжээг уусмалын концентраци гэнэ. Уусмалын концентрацыг илэрхийлэх олон арга байдаг.
1.Процентийн концентраци (С%): 100 гр уусмалд агуулагдаж байгаа ууссан бодисын граммын хэмжээг процентийн концентраци гэнэ. Энэ нь ууссан бодисын массыг уусмалын нийт массад харьцуулж процентоор илэрхийлэгдэнэ гэсэн үг.

Энд m1 – ууссан бодисын масс, m2- уусгагчийн масс

2. Молийн концентраци (Cм): 1л уусмалд агуулагдаж байгаа ууссан бодисын молийн тоог молийн концентраци гэнэ. Молийн концентрацийн нэгж нь моль|м3, моль|л

Энд:- m1 – ууссан бодисын масс, М- ууссан бодисын молекул масс, V- уусмалын эзэлхүүн
3. Нормаль концентраци (Cн): 1л уусмалд агуулагдаж байгаа ууссан бодисын эквивалент- молийн тоог нормаль концентраци гэнэ. Нормаль концентрацийн нэгж нь экв|м3, экв|л

Энд:- Э- ууссан бодисын эквивалент масс
Ýõ¿÷èë = M õ¿÷èë : óñòºðºã÷èéí àòîìûí òîî Ý (Í2SO4) = 98:2=49
Ý ñóóðü = Ì ñóóðü : ãèäðîêñèäûí òîî Ý (NaOH) = 40:1=40
Ý äàâñ = Ìäàâñ : ìåòàëëûí àòîìûí òîî õ ìåòàëëûí âàëåíò Ý(Na2CO3)= 106 : 2 õ 1=53
Ихэнхи урвалууд уусмалын орчинд явагддаг ба түүний доторхи бодисууд хоорондоо эквивалент- молийн хэмжээгээр урвалд ордог байна. Иймд уусмалуудын нормаль концентраци ба эзэлхүүний үржвэрүүд өөр хоорондоо тэнцүү байна.
Н1*V1 = H2*V2
4. Титрийн концентраци: 1см3 эзэлхүүнтэй уусмал доторхи ууссан бодисын граммын хэмжээг титр гэж нэрлэнэ. Титрийн нэгж нь г|см3, г|мл байдаг.
Full transcript