Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Жирэмсэн үед артерийн даралт ихсэлтийн эмнэлзүйн шинж тэмдэг

No description
by

byambatsogt minjbadgar

on 12 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Жирэмсэн үед артерийн даралт ихсэлтийн эмнэлзүйн шинж тэмдэг

1. Артерийн даралт ихэссэн тохиолдлын эмнэлзүйн шинжүүдийг харьцуулах
2. Артерийн даралт ихэссэн тохиолдлын шинжилгээний зарим үзүүлэлтүүдийг харьцуулан тогтоох
3. Артерийн даралт ихэссэн тохиолдлын төрөлт шийдэгдсэн байдлыг харьцуулан тодорхойлох

Судалгааны ажлын үндэслэл
Жирэмсний хугацаанд артерийн даралт ихсэх нь эхийн болон нярайн өвчлөл, эндэгдлийн томоохон шалтаан болсоор байгаа ба нийт жирэмсний 8% тохиолдож байна .
Манас таталтын урьдал нь жирэмсэн, төрөлт, төрсний дараах үед амьдарлын чухал эрхтэнүүдийг гэмтээдэг, эх ургийн амь насанд ноцтой эрсдэлийг дагуулдаг хүнд эмгэг юм.

Монгол улсад 2008-2011 онд манас таталт, манас таталтын урьдлын хүндрэлийн улмаас эндсэн эхийн тохиолдол нь нийт эхийн эндэгдлийн 12,6%- ийг эзэлж эх барихын шалтгаант шууд нас баралтын дунд давтамжаараа цус алдалтын дараа II байранд орж байна.
Иймээс манай улсын хувьд жирэмсэн үед даралт ихсэх тохиолдол өндөр байгааг лабораторийн шинжилгээ болон эмнэлзүйн шинжид тулгуурлан жирэмсний явц болон төрөлтөнд хэрхэн нөлөөлж буйг судлахаар шийдлээ.

Судалгааны ажлын зорилго
Жирэмсэн үед артерийн даралт ихсэлтийн эмнэлзүйн шинж тэмдэг ба төрөлт шийдсэн байдлыг тодорхойлох


Судалгааны ажлын зорилтууд
Жирэмсэн үед артерийн даралт ихсэлтийн эмнэлзүйн шинж тэмдэг ба төрөлт шийдсэн байдал
Судлаачид
Резидент эмч: Э. Мөнхчимэг, Д. Должинсүрэн
Удирдсан багш:
АШУ-ы мастер Б. Цэдмаа
Эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч
Б. Алтанцэцэг


Судалгаанд нийт 2013 оны 1-р улиралд гүйцэд болон дутуу төрсөн нийт 2675 эхийн төрөлтийн түүхээс артерийн даралт ихсэлттэй 199 төрөлтийн түүхийг түүвэрлэн авч эргэмж судалгаа хийв. Судалгааны зорилгын үүднээс түүвэрлэсэн 199 төрөлтийн түүхээс шээсний шинжилгээ хийгдсэн 125 түүхэнд гүнзгийрүүлсэн судалгаа хийв.








Судалгааны арга аргачлал
Статистик анализ
Судалгааны асуумжийг боловсруулан 125 төрөлтийн түүхээс мэдээллийг цуглуулав. Мэдээллийг SPSS-16 програмд оруулж артерийн агшилтын даралтын хэмжээгээр нь 3 бүлэг болгон харьцуулсан үзүүлэлтүүдийг гаргав. Бүлгүүдийн хооронд нэрлэсэн хувьсагчийг Chi square тестээр, тоон үзүүлэлтүүдийг t критерээр шалган р<0.05 тохиолдолд статистикийн ач холбогдолтой гэж тооцлоо.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН
ЭХЭМҮТ-ийн 2013 оны 1-р улирлын нийт 2675 төрөлтийн 7,4% (n=199) нь артерийн даралт ихсэлттэй байв. Жирэмсэн үед артерийн даралт ихэсдэг эмгэгүүдийг ялгах болон хүндийн зэргийг авч үзэхэд шээсний шинжилгээ чухал ач холбогдолтой байдаг тул шээсний шинжилгээний хариу төрөлтийн түүхэнд бичигдсэн 125 түүхийг сонгон авч гүнзгийрүүлсэн судалгаа хийлээ.
Судалгаанд хамрагдсан эхчүүдийн артерийн агшилтын даралтын хэмжээгээр 139 мм МУБӨ ба түүнээс бага хэмжээтэй эхчүүд 1-р бүлэг , 140-159 мм МУБӨ хэмжээтэй эхчүүд 2-р бүлэг, 160 мм МУБӨ ба түүнээс их хэмжээтэй эхчүүд 3-р бүлэг болгон хувааж харьцуулалт хийв.
Хүснэгт 3. Эхийн зовуурийн байдал

Зураг 1. Аюулхайд өвдөх зовуурь
Зураг 3. Хавангийн байдал
Зураг 4. Шээсэнд уураг илэрсэн байдал
Зураг 5. Шээсэнд илэрсэн уургийн хэмжээ ба артерийн систолын даралтын хамаарал
Хүснэгт 5. Шээсний шинжилгээний үзүүлэлтүүд
Хүснэгт8. Манас таталтын урьдалын үзүүлэлт
Хүснэгт 9. Манас таталтын урьдал ба шээсний шинжилгээний харьцуулалт
Хүснэгт10.Манас таталтын урьдал ба төрөлт
Хүснэгт 11. Төрөлт шийдсэн байдал
Хүснэгт 12. Кесар хагалгааны заалт
Хэлцэмж
ДЭМБ-ийн тодорхойлолтоор жирэмсэн үед артерийн даралт ихсэх эмгэгийг үндсэн 4 ангилалд багтаадаг ба манас таталтын урьдал ба манас таталт гэсэн оношийг шээсээр уураг гарах гэсэн үндсэн шалгуур байдаг билээ.
Нийт эмэгтэйчүүдийн шээсний шинжилгээнд уураг үзсэн тохиолдлын 53,6% нь уураг илрээгүй, 5,6% нь шээсний шинжилгээнд уураг 0,29 гр/л ба түүнээс бага илэрсэн байхад манас таталтын урьдал гэсэн онош тавигдсан байлаа.
Мөн 20,8%-д нь хоногийн шээсэнд уураг тодорхойлсон байсан нь цаашид манас таталтын урьдал ба манас таталтын оношлогоонд хоногийн шээсний шинжилгээг түлхүү хэрэглэх хэрэгтэй .Иймээс энэ судалгааг цаашид дагах аргаар хийж гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.

Дүгнэлт
1. Нийт судалгаанд хамрагдсан артерийн даралт ихсэлттэй эхчүүдийн систолын артерийн даралт нь 140 мм МУБӨ-өөс өндөр байсан нь талаас илүү хувийг эзэлж байна. Жирэмсэн үед артерийн даралт их байгаа эмэгтэйчүүдэд толгой өвдөх зовуурь зонхилж байна. Харин нүдний болон аюулхайд өвдөх зовиур харьцангуй бага илэрч байна. Нийт эмэгтэйчүүдийн 1/3 нь архаг артерийн даралт ихсэлтийн өгүүлэмжтэй байна. Эдгээр эмэгтэйчүүдэд хаван илэрч байгаа нь артерийн даралт ихсэх тусам хавангийн хэмжээ ихсэж байна.
2. Нийт артерийн даралт ихэссэн 2 эмэгтэй тутмын 1 нь шээсний шинжилгээнд уураг илэрч артерийн даралт ихсэх тусам шээсээр алдах уургийн хэмжээ нэмэгдэж байна. Артерийн даралт ихтэй эхчүүдийн 20,8%-д нь хоногийн шээсэнд уураг үзэж байгаа нь стандарт үзүүлэлтээс бага байна.
3. Артерийн даралтын хэмжээ ихсэх тусам төрөлт шийдсэн хугацаа эрт байна. Нийт төрөлтийн 67,2% буюу ихэнхи хувь нь кесар мэс заслаар төрсөн ба эдгээрийн дийлэнх ( 61,9%) хувь нь анхны кесар байлаа. Артерийн даралт ихэссэн эмэгтэйчүүдийн нярай нь бага жинтэй (2722гр±895,7гр) төрж байна.


Анхаарал тавьсанд баярлалаа
Зураг 2. Жирэмслэхээс өмнөх артерийн даралт ихсэлтийн өгүүлэмж
Хүснэгт 13. Нярайн жин
Full transcript