Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Цаасан урлалаар

No description
by

lena sharipkhan

on 2 June 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Цаасан урлалаар

Судлах зүйл
Судалгааны таамаглал
Судалгааны зорилт
1. Цаасан урлалын үүсэл, хөгжил, төрлүүдийг судлах.
2. Цаасан материалын онцлог шинж чанарыг судлах
3. Цаасан материалаар хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх сургалтын үр нөлөөг тодорхойлох
4. Цаасан материалаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх онолын үндсийг судлах
5. Бага насны хүүхдийн цаасан урлалын сонгон хичээлийн зохион байгуулалтыг хийх.

Судалгааны ажлын зорилго
Цаасан урлал хүүхдийн бүтээлч сэтгэлгээнд хэрхэн нөлөөлж, хөгжүүлэх боломжтой болохыг судалж хэрэгжүүлэх
Түлхүүр үг
Цаасан урлалаар
хүүхдийн бүтээлч сэтгэхүйг
хөгжүүлэх арга зүй

Технологи дидактикийн
багш Ш.Лена /магистр/

Цаасан урлал
Бүтээлч сэтгэлгээ
Хүүхэд

Цаасан урлалын хичээлээр
6-9 насны хүүхдийн цаасаар урлан бүтээх чадварыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн цаасан урлалын сонгон хичээлийн заах арга зүй
Цаасаар урлан бүтээх ажиллагаагаар
хүүхдийн бүтээлч сэтгэлгээг тэгш хөгжүүлж, мэдлэгээ бүтээлчээр ашиглах
бүтээлч хандлагыг
төлөвшүүлэх боломжтой
Судалгааны ажлын
шинэлэг тал
6–9 насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг цаасан урлалаар хөгжүүлэх оновчтой хувилбар, нөхцөлүүдийг тодорхойлсон.
• Цаасан урлалын хичээлээр 6-9 насны сурагчдын урлан бүтээх үйл явцыг оновчтой болгох аргачлалыг онолд тулгуурлан туршилтаар шалгасан.
• Цаасан урлалын хичээлээр 6-9 насны сурагчдын цаасаар урлан бүтээх гарын авлага боловсруулсан.

Судалгааны онол, практикийн ач холбогдол
Онолын хувьд 6–9 насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээний тухай төсөөллийг өргөсгөсөн нь судалгаагаар гарсан үр дүнгийн шинжлэх ухааны ач холбогдлыг тодорхойлж байна.

Практикийн хувьд цаасаар
урлах үйл ажиллагааны явцад
6-9 насны хүүхдийн цаасан
урлалын сонгоны хичээлийг
явуулах боломжтой гарын авлага боловсруулсан нь практик ач
холбогдолтой юм.
Цаасан урлалын
тухай
Хавтгайн болон гурван хэмжээст биет байдлаар урлаг, уран сайхны бүтээлийг цаасаар туурвих урлагийг цаасан урлал гэнэ.
Цаасан хайчилбарын урлал
Цаасан наамал
Цаасан шуумал
Гар аргын цаасан нугалмал
Цаасан уран зураг
Оворт цаасан урлал
Цаасан хуйлбар
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээний онол арга зүй
Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь нийгэмд ач холбогдол бүхий аливаа шинийг сэтгэн бодох, цоо шинийг бий болгох, шинэ үр дүнд хүрэх үйл явцыг хэлнэ. Харьцуулан дүгнэх, дүн шинжилгээ хийх, шинэ хувилбаруудыг бодож, харилцан уялдааг олох чадварууд нь бүтээлч сэтгэлгээний чадварын цогц бүрэлдэхүүн юм. Бүтээлч сэтгэлгээ нь сэтгэл хөдлөлөөр бус, мэдлэг ур чадварт суурилсан, онол дадлага хосолсон үйл ажиллагаа юм.
а/ Жишээний дагуу зохион бүтээх,
б/ Загварын дагуу зохион бүтээх,
в/ Өгөгдсөн нөхцлийн дагуу зохион бүтээх,

Зохион бүтээх сургалтын
гурван үндсэн төрөл
Сурагчдын хийсэн бүтээл
Цаасаар урлах нь бага насны хүүхдийн хөгжил, чадвар дадлыг тал бүрээр нь дараах байдлаар хөгжүүлдэг байна
Дүрслэх урлаг
Математик төсөөлөл
Зан чанар
Биеийн хөгжил
Хэл яриа



Сургалтын давуу талууд
- Сурагчдын идэвхи сонирхол маш сайн байсан.
- Бүтээлч сэтгэлгээгээр хамтарч суралцаж,
бие биенээсээ суралцаж байлаа.
- Өөрийн бүтээлийн утга санаа, үзэл бодлыг бусдад ойлгуулж, ярих чадвар нь сайжирч байсан.

Дутагдалтай ба анхаарах зүйлс
- Хамтын бүтээлийг сурагчид цаасан нугалбар болон хуйлбарыг жигд сайн хийж сурсан үед хийлгэх шаардлагатайг олж тогтоолоо. Учир нь хүүхэд бүрийн урлан бүтээх чадвар харилцан адилгүй байсан ба хамтын бүтээлд энэ ялгаа тод харагдаж байсан
Дүгнэлт
Дүрслэх урлаг, технологийн хичээлээр хүүхдийн авъас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхдээ, тэдгээрийн сонирхол, хүслийг харгалзаж үзэх хэрэгтэй юм. Хүүхэд зурахаас илүүтэй цаасаар бүтээл хийх сонирхол давамгай байгаа нь судалгаанаас ажиглагдаж байна.
Шинжлэх ухааны судалгааны үр дүн нь бүтээлч сэтгэлгээний сонгоны сургалтанд хамрагдаж буй хүүхдийн үйл нь бүтээлч, тэмүүлэлтэй, эрэлхийлсэн шинжтэй байх ёстой ба үүний тулд “ Хүүхдүүдэд бие даан олж тогтоох, судлах, бодит үйлдлийг тайлбарлах” гэсэн зарчимтай аргуудыг хэрэглэх шаардлагатай гэж үзлээ.
Морины дэлгэмэл зураг
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа!
2012-2016 онд Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “...Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ”, “Ерөнхий боловсролын сургалтанд хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ” гэж тус тус заасан.
Үндэсний уламжлал, хөгжил болон даяаршилаас үүдэлтэй соёл, нийгмийн харилцааны өөрчлөлтийн зааг дээр монгол хүүхдийн хөгжил, төлөвшлийг талаарх бодлого, холбогдох арга хэмжээг оновчтой тодорхойлж, хүүхэд бүрийн хөгжлийн төлөө зайлшгүй шаардлагатай байна.
Монгол улсын төрийн бодлогын хүрээнд боловсрол шинжлэх ухааны салбарт чанарын шинэчлэл хийх үйл ажиллагааны тэргүүлэх дөрвөн чиглэлийг тодорхойлсон. Эдгээр чиглэлийн нэг нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх явдал юм.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор дараах асуудалд анхаарах шаардлагатай. Үүний тулд бага, дунд, суурь боловсролын түвшинд хүүхэд бүрийн авъяас сонирхол, чадвар хувь шинжийг нээдэг, түүнийг хөгжүүлдэг, дэмждэг, хүүхэд бүртэй ажилладаг арга зүй, технологи, сургалтын зохион байгуулалтыг бий болгох, нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр тогтолцоог бүрдүүлнэ гэжээ.
Судлаач миний бие бага ангийн сурагчдад боловсрол олгох ажилд чанар, үр дүнгийн өөрчлөлт, шинэчлэл хийх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн 90 сурагчийн хамтын ажиллагааны үндсэн дээр, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, чадварыг хөгжүүлэхийн тулд цаасан урлалаар хичээлээс гадуур зохион байгуулах сонгоны хичээлийн сургалтын арга зүйн нэгэн хувилбар боловсруулахыг зорилоо
Сэдвийг сонгосон үндэслэл
Энэхүү судалгааны ажлын сэдвийг сонгохдоо хүний хөгжлийн асуудлын хүрээнд түүний чухал суурь болох хүүхдийн хөгжилтэй холбоотой сэдвийг авсан болно.
“Цаасан урлалаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх” сэдвийн судалгааг “Цаасан урлал”, “Хүүхэд”, “Бүтээлч сэтгэлгээ” гэсэн гурван багцад авч үзсэн.
• Цаас нь хүүхдийн багаасаа харьцаж эхэлсэн хамгийн танил, энгийн, сэтгэлд дулаахан, ашиглахад хялбар, эрсдэлгүй зүйл юм;
• Цаас ашигладаггүй уран сайхны болон техникийн бүтээл гэж байхгүй;
• Цаас нь маш олон төрөлтэй /хэлбэр, хэмжээ, өнгө, уян, хатуу шинж/ учир уран сэтгэлгээний хязгааргүй шаардлагыг хангадаг;
• Цаасан материал олдоц сайтай, хямд учир хүүхдүүдэд хүндрэл гарахгүй;
• Хүүхдийн бие бялдар гүйцэд хөгжөөгүй тул биеийн хүч гаргахгүй ба ядарч зорилгоосоо ухрахгүй;
• Ажлын байрны болон багаж хэрэгслийн тусгайлсан нүсэр тоноглол шаардлагагүй, хүртээмжтэй учир хичээлээс гадуур сонгон сургалтаар, гэртээ хэрэгжүүлэхэд ч боломжтой;
• Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээл хийх хязгааргүй их боломжтой;

Хүүхэд
Улс орон, нийгмийн хөгжил нь түүний иргэдийн хөгжлийн түвшинээр тодорхойлогддог бол иргэдийн хөгжлийн ерөнхий түвшин нь хувь хүн тус бүрийн хөгжлийн түвшнээр тодорхойлогдоно. Тиймээс хүүхдийг багаас нь, уг чадварыг хөгжүүлэх зөв хандлагыг суулгаж, мэдлэг чадвартай, оюунлаг хүнийг төлөвшүүлэх нь маш чухал
Өнөөгийн үед хүний биеийн хөдөлмөрийг ашиглах явдал огцом буурч, түүний оронд техник, тоног төхөөрөмжүүд ажилладаг болсон ба энэхүү хандлага цаг хугацаа өнгөрөх тусам хүний биеийн хөдөлмөрийн оролцоог улам багасгаж, хүн оюуны хөдөлмөрөөр дагнах явдал давамгайлж байна.
Тийм учраас хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь маш чухал тул уг сэдвийг сонгож судлах үндэслэл болсон

Бүтээлч сэтгэлгээ
Цаасан урлал
Сэдвийн судлагдсан байдал
Оросын эрдэмтэн К.С.Станиславский, сэтгэн бүтээх процессийн сэтгэл зүйн зохицуулалтын онцлогийг онцгойлон, дээд түвшний ухамсрын тухай тодорхойлохдоо оюуны өндөр зэргийн мэдлэг чадвартай хувь хүн шилдэг бүтээлийг туурвидаг гэж дэвшүүлсэн байна.
Эрдэмтэн Жон Бэн (John Bean) хэлэхдээ: “Бүтээлч сэтгэлгээг ашиглан хичээл заахад тохиолддог нэг бэрхшээл оюутан сурагчдын эргэн тойронд байгаа асуудлыг тэдэнд мэдрүүлэх явдал”. Тэгэх л юм бол сайн үр дүнд хүрнэ гэж хэлсэн байдаг. Америкийн боловсролын философич Жон Бэн (John Bean) бүтээлч сэтгэлгээ нь сурагч асуудлыг дэвшүүлэн харахаас эхэлдэг гэж үздэг.
Цаасан урлалаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх онолын ном, сурах бичгийг манай Монголын эрдэмтэн, багш нар хараахан гаргаагүй ч бүтээлч сэтгэлгээний чиглэлээр , Доктор (Ph.D), дэд порфессор А.Энхмаа “Оюутны техникийн бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлэх нь“, доктор Г. Чулуунаа “Технологийн хичээлээр бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх талаар”, С.Эрдэнэчимэг “Сургалтын идэвхижүүлэх аргаар оюутны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх нь”, О.Энхтуяа “Оюутны логик сэтгэхүйн хөгжилд сургалтын идэвхижүүлэх арга замын нөлөөллийн судалгаа”, Р. Чүлтэм “Монголын дээд сургуулийн оюутны бие даах ажил бол тэдний бүтээлч үйл ажиллагааг дээшлүүлэх нөхцөл”, доктор Г. Мэндээ “Технологийн сургалтанд төслийн аргыг хэрэгжүүлэх онол, арга зүйн асуудал” зэрэг сэдвүүдээр оюутан, сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг судалж ажилласан байна.
Цаасан урлалын тэр дундаа цаасан нугалбарын арга зүйн хэд хэдэн ном манай улсад хэвлэгдэн гарчээ. Тухайлбал: Ж.Төмөрхуяг, Д.Мөнхбаяр багш нарын“Цаасаар урлах ухаан” ном, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан “Аз жаргалтай миний гэр бүл” цаасан нугалбарын цуврал ном, Г.Удвалын гадаад хэлнээс хөрвүүлсэн “Цаасаар урлахуй”, Биттпресс ХК-наас эрхлэн гаргасан “Цаас нугалах” ном зэргүүдийг дурьдаж болно
Магистр Г. Урангоо “Хайчилбарыг дугуйлангаар сурагчдын ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт Боловсрол судлалын ухаанаар магистрын зэрэг горилсон бүтээлдээ “Ерөнхий боловсролын сургуулиудын дүрслэх урлагийн сонгоны хичээлд цаасан хайчилбарын урлалын онцлог, арга технологийг судлаж, судалгаанд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна. Мөн магистр Э.Бор-Охин “Суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь” сэдэвт магистрын дипломын ажлыг цаасан урлалын технологийн жишээн дээр бүтээлч сэтгэлгээний онол арга зүйг судлан, цаасан урлал хичээлээр суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж арга зүйг хайсан судалгаа хийсэн байна.
Судлаач миний судалгааны ажил нь өмнөх хоёр ажилтай зорилго, чиглэлийн хувьд ойролцоо боловч судалгааны объект болох хүүхдийн насны үечлэлийн хувьд 6-9 настай гэж авснаараа ялгаатай.
Full transcript