Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

“Давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн иргэ

No description
by

П. ангараг

on 9 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of “Давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн иргэ

“Давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл, төрөл” сэдэвт бодлогын судалгаа
График 1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон, хүчингүй болсон байдал /2011-2013/
Судалгааны зорилго
Тоон дүнгээр үзүүлбэл:
Давж заалдах шатны шүүх 2011 онд 1803 хэрэг хүлээн авч шийдвэрлэснээс 973 шийдвэрийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 54 хувийг хэвээр үлдээж, 440 шийдвэрийг буюу 24.4 хувьд өөрчлөлт оруулсан байна. Анхан шатны шүүхийн 390 шийдвэрийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 21.6 хувийг хүчингүй болгожээ. Харин 2012 онд 1634 хэрэг хүлээн авч шийдвэрлэсэнээс 843 шийдвэрийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 51.6 хувийг хэвээр үлдээж, 393 шийдвэрийг буюу 24 хувьд өөрчлөлт оруулж, 398 шийдвэрийг буюу 24.4 хувийг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн 2013 онд 1806 хэрэг хүлээн авч шийдвэрлэгдсэнээс 821 хэргийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 45.5 хувийг хэвээр үлдээж, 492 шийдвэрийг буюу 27.2 хувьд өөрчлөлт оруулж, 493 шийдвэрийг буюу нийт 27.3 хувийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
График 2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт орсон, хүчингүй болсон байдал /2011-2013/
Гүйцэтгэсэн: ШСМСХ-ийн Шүүхийн судалгаа хариуцсан референт Т.Түмэнцэцэг
Судлаач Э.Өсөхжаргал
Шүүгч: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Золзаяа
Шүүгч: Ж.Оюунтунгалаг
Г.Алтанчимэг

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт орсон өөрчлөлт, хүчингүй болсон шалтгаан, үндэслэлийг судалж, хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг алдаа, зөрчлийг олж тогтоох, дүн шинжилгээ хийх, цаашид шүүгчдийн давтан сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хууль хэрэглээний практикийг боловсронгуй болгох арга замыг санал болгоход оршино.


Судалгааны үндэслэл
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгосон магадлал 2009 оноос тогтвортой буурч байсан боловч 2012 оноос 2013 онд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдсэн магадлал 25,2 хувиар, хүчингүй болгож шийдвэрлэсэн магадлал 23,8 хувиар тус тус өсчээ. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлал 2,6 хувиар буурсан байна. Эндээс шүүхийн шийдвэр хүчингүй болох, өөрчлөлт орох байдал өсч, хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэргийн тоо буурч байгаа нь шийдвэрийн тогтвортой байдал хадгалагдаж чадахгүй байгааг харуулж байна.

Шүүхийн шийдвэр өөрчлөлт орсон, хүчингүй болсон үндэслэл
Шүүх ИХШХШТХ-ийн 167, 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт, 176 дугаар зүйлд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгоно. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа, зөрчлийн талаар нэгдсэн ойлголт, ангилалт судлаач, шүүгч нарын хувьд алга байна. Иймд энэхүү судалгаанд нийтлэг байдлаар илэрсэн процессийн болон хууль хэрэглээний хувьд гарсан зөрчлийн төрлөөр ангилан авч үзлээ.

Шүүх ИХШХШТХ-ийн 167, 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт, 176 дугаар зүйлд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгоно. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа, зөрчлийн талаар нэгдсэн ойлголт, ангилалт судлаач, шүүгч нарын хувьд алга байна. Иймд энэхүү судалгаанд нийтлэг байдлаар илэрсэн процессийн болон хууль хэрэглээний хувьд гарсан зөрчлийн төрлөөр ангилан авч үзлээ.

Хүснэгт 1. ИХШХША-нд илэрч буй нийтлэг алдаа, зөрчлүүд
Сүхбаатар дүүргийн шүүхийн
2012 оны 05 сарын 28-ны 979 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 07 сарын 31-ний өдрийн 622 дугаар магадлал
1. Хэргийн товч агуулга:
Нэхэмжлэгч Э нь “Луу тав” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чойжин ламын сүм музейн баруун талд байрлах “Силк роуд” ресторан байрлах 2 давхар барилгын B блокийн 44 хувийн хөрөнгө оруулагч, 1 дүгээр давхрын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 44 хувь биш 42 хувьд хөрөнгө оруулалт хийснийг зөвшөөрч уг барилгын 1 давхрыг бүхэлд нь өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, тус барилгын 1 дүгээр давхрын зүүн болон баруун хэсэгт зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлүүдийг буулгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж талууд маргажээ.

2. Тогтоолын хянавал хэсгийн агуулга:
2001 оны 6 сарын 10–ны өдрийн зохигчдын
үйлдсэн 0101 Хамтарсан хурлын протоколоор маргааны зүйл болох барилгын B хэсэгт нэхэмжлэгч Э 49 хувийн, хариуцагч “Луу тав” ХХК нь 51 хувийн хөрөнгө оруулалт хийж хамтран дундаа хэсгээр өмчилж ашиглахаар тохирсон байгаа ба барилгыг барих үйл ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон мөн тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан талаар талууд маргаагүй боловч оруулсан хөрөнгийн хэмжээ, үүнтэй холбогдон өмчлөх хэсгийн хувиарлалт дээр маргажээ.
3. Шүүхээс шийдвэрлэсэн байдал:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан “дундаа хамтран өмчлөх хөрөнгө”-д тооцох, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “хамтран ажиллах гэрээ байгуулагдсан” гэж үзэж, 478 дугаар зүйлийн 478.8-д заасан “хамтын үйл ажиллагаанд тооцон, талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хувиарлах” гэсэн үндэслэлээр Э-г 44 хувийн хөрөнгө оруулагч бөгөөд B блокийн 1 давхрын өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

4. Шүүхийн шийдвэр, магадлалд хийсэн
дүн шинжилгээ, зөрчлүүд
Хууль зөрчиж барьсан барилгын өргөтгөлийг буулгуулах буюу газар чөлөөлүүлэх агуулга бүхий шаардлагыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргах эрхгүй харин газрын асуудал эрхэлсэн эрх бүхий этгээд гаргах ёстой гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 91,92 дугаар зүйлийн холбогдох заалттай нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай болсон байна.
Түүнээс гадна Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийн хэмжээг өмнөх /”Далай ван” Аудит ХХК/ шинжээчийн дүгнэлтээс үнийн дүнг багаар тогтоосон бөгөөд уг шинжээчийн дүгнэлийг заавал баримтлах албагүй гэж дүгнэсэн 2 шатны шүүхийн дүгнэлт, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан хүсэлийг хэрхэн шийдвэрлэснээ давж заалдах шатны шүүх түүнд танилцуулаагүйгээс гадна 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг өмнөх өдөр нь буюу 7 сарын 30-ны өдөр мэдэгдсэн нь шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй байх ба түүнчлэн шүүх хуралдааныг шөнийн цагаар хийх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журам зөрчсөн байв.
Шүүх хуралдаанд зөвхөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч оролцсон бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тэдгээр нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзахгүй гэснийг тусгасны дараа “оролцогчид шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан” гэсэн нь техникийн шинжтэй алдаа хэдий ч уг тэмдэглэлийн үнэн зөв байдалд харш болсныг дурдах нь зүйтэй юм.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг залруулаагүйгээс гадна хэрэгт авагдаагүй 2003, 2006 оны протоколын талаар үнэлэлт өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргажээ.

5. Дүгнэлт
Нотлох баримт үнэлсэн шинжээчийн дүгнэлт
эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.7 “шинжилгээний объект” гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, бичиг баримт, эд юмс, амьтан, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг, 10.4.2 “эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх”, 15.1.4 “шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах;” гэсэн шаардлагуудыг хангаагүй байна. Түүнчлэн хэрэгт авагдаагүй протокол ирүүлсэн, шүүх хуралдааны товыг Сүхбаатар аймагт байхад нь өмнөх өдөр нь мэдэгдсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Хан-Уул дүүргийн 2013 оны 4 сарын 8-ны өдрийн 552 дугаар
шийдвэр
1. Хэргийн товч агуулга:
Нэхэмжлэгч Н Түрээсийн гэрээ байгуулан Т-н өмчлөлийн орон сууцыг 3 жилийн хугацаагаар, сард 2 сая төгрөгийн түрээс төлөхөөр, аж ахуйн зориулалтаар дэлгүүр, эсхүл үйлчилгээний чиглэлээр ажиллуулахаар тохиролцсон. Түрээсийн 5 сарын төлбөрт 10 сая төгрөг, барьцаанд 2 сая төгрөг төлсөн бөгөөд 5 сарын хугацаа дууссаны дараа түрээсийн төлбөр нэмэгдэх, байр, цахилгааны төлбөр нэмж авахаар болсныг Т амаар мэдэгджээ. Хэрвээ энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол байрыг суллаж өгөхийг шаарджээ. Улмаар Н энэхүү шаардлагыг зөвшөөрөлгүй, Т-тэй маргалдаж Н-ийн биед гэмтэл учруулжээ. Иймд нэхэмжлэгч Н эмчилгээ хийлгэсэн төлбөр болох 2 сая төгрөг, түрээсийн гэрээ цуцалснаас учирсан хохирол буюу олж болох байсан орлого 8 сая төгрөг, нийт 10 сая төгрөгийг Т-ээс нэхэмжилжээ.

Хэдийгээр талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж, нэг тал нь түрээсийн төлбөр төлж, нөгөө тал нь орон сууцыг ашиглуулж байсан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Давж заалдах шатын шүүхээс гэрээг цуцалснаас олох байсан орлогыг баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах боломжгүй боловч анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.

3. Тогтоох хэсгийн товч утга:
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн
318.3, 318.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Түрээсийн гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх гэсэн шаардлагыг хангаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, эд хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ, зөрчлүүд
Анхан шатны шүүхээс талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байхад гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэжээ. оруулсан. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээг байгуулагдсанд тооцож, улмаар бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах хуулийн зохицуулалтаар шийдвэрлэжээ.

5. Дүгнэлт
Шүүхийн шийдвэрийн хувьд Иргэний
хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг бүрэн гүйцэд тодруулаагүй алдааг гаргажээ. Энэ нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т заасан ”хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан” бол гэрээг дуусгавар болгох, түүнчлэн 299 дүгээр зүйлийн 299.1-д заасан “хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн эзэмшлийг өмчлөгчийн болон бусад халдагаас хуульд заасан арга хэрэглэхээр хамгаалах эрхтэй ” байтал өмчлөгийн орон байрыг хаяж явсан нь дээрх хуулийн зохицуулалтаар гэрээ дуусгавар болсонд тооцохоор байна.


Судалгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрсэн алдаа, зөрчлийг хэрэг тус бүрээр судалсан бөгөөд нийтлэг байдлаар дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд:
Нотлох баримтыг зөв тогтоох, үнэлэх;
Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар
ч нотлох баримт гэж байхгүй боловч шүүгч өөрийн итгэл үнэмшлээр хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоодог хэдий ч нотлох баримтын үнэлгээ нь тухайн шүүгчийн мэдлэг, ур чадвараас мөн хамаарна. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд нотлох баримтыг тогтоох, үнэлэх, ач холбогдолтойд тооцох асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн шаардлага, агуулыг тодруулах, зөв тогтоох;
Хэрэг, маргааны агуулга, шаардлагыг тодруулах, тогтоох асуудлыг анхааралгүй хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй. Нэхэмжлэлийн агуулга, шаардлагыг үнэн зөв тогтоосноор шүүхийн шийдвэр үнэн, зөв бодитой гарна. Хэрэг, маргааны агуулга, шаардлагыг буруу тогтоож шийдвэрлэснээс давж заалдах болон хяналтын шатанд өөрчлөлт орох, хүчингүй болох үндэслэл болж байна.

Хэргийн оролцогчийн эрх үүргийг хангах;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдэхгүй, эрх үүрэг танилцуулахгүй, шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэж байна. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацааг харгалзан үзээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Гэрээний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал;
Иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд гэрээтэй холбоотой маргаан ихэнх хувийг эзэлдэг бөгөөд хуулийг зөв тайлбарлах, хэрэглэх асуудлаар нийтлэг зөрчил илэрч байна.

Түүнчлэн хэрэг, маргаанд эрх зүйн ач холбогдол бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагад зааснаас өөр асуудлыг шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд тодорхой хувийг эзлэх тул үүсэх үр дагаврын талаарх хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Өмчлөх эрх, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцох маргааныг хянан шийдвэрлэх асуудал;
Өмчлөх эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэх, эрх зүйн зөв дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу хэрэглэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, ИХ-ийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн “хууль бус эзэмшил” гэсэн агуулгыг гаргахтай холбоотой дүгнэлтийг хийхэд ИХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.2 дахь заалтад заасан талаар дүгнэлт өгөөгүй, эсхүл эдгээр заалтын шаардах эрхийг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь алдаатай байна.

Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх асуудал;
Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд үндэслэсэн эсэхийг шалгах, хөөн хэлэлцэх хугацаа, шүүхэд энэ талаар гомдол гаргах хугацаа зэргийг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн зөрчлүүд байна
Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тус бүрийн онцлог, түүнтэй холбоотой заавал шалгах нөхцлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцүүлэн тодруулах, хэрэглэх асуудалд анхаарах шаардлагатай байна.

Гэр бүлийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх асуудал;
Гэр бүлийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд гэр бүлийн
гишүүдийн хуваарьт хөрөнгө, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тогтоох, энэ тухай ойлголтыг нэр мөр болгох шаардлагатай байна. Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцон шийдвэрлэсэн алдаа, зөрчлүүд байна.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх асуудал;
Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн эд хөрөнгөө буцаан шаардах эрх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгийг захиран зарцуулснаас үүсэх хариуцлага, сайн дураараа эсхүл андуурч үүрэг гүйцэтгэснээс үндэслэлгүй хөрөнгөжсөн эд хөрөнгөө шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан.

Гэм хорын маргааныг хянан шийдвэрлэх
асуудал
Иргэний хэргийн шүүхээс гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий үндэслэл болон тусгай төрлийн гэм хорын зохицуулалтыг ялган авч үзээгүй эсхүл гэрээний үүргийн болон үүргийн ерөнхий зохицуулалтуудыг гэм хорын маргаанд хэрэглэсэнтэй холбоотойгоор хууль хэрэглээний алдаа түгээмэл гарсан байна.
Бусад маргааныг хянан шийдвэрлэх асуудал
Шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримталж буй хуулийн агуулгыг өөрөөр ойлгох, хуулийн зүйл, хэсгийг зөрүүтэй хэрэглэх, буруу тайлбарлах байдал түгээмэл байна. Тодруулбал, шаардах эрхийн үндэслэлийг буруу тогтоох, гэрээтэй холбоотой маргаанд гэрээний харилцааг буруу тодорхойлох, хөөн хэлэлцэх хугацааг анхаарахгүй орхих, гэрээний үнийн дүнтэй маргаанд тооцооллын алдаа гаргах болон техникийн алдаа гарч байна.

Бодлогын судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн нийтлэг алдаа, зөрчлийг судалж, тогтоон шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхий байхад анхаарч дараах санал, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Шүүгчид хэрэгцээтэй сургалт зохион байгуулах;
Судалгааны хүрээнд гарсан нийтлэг алдаа, зөрчлийн талаар нэгдсэн сургалт зохион байгуулахдаа хавсралтад байгаа материалын хүрээнд сургалтын хөтөлбөрийг боловсруулан үр дүнтэй сургалтыг зохион байгуулах шаардагатай байна. Сургалтанд материаллаг болон процессийн хуулийн хэрэглээ, онолын мэдлэг нэмэгдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн баримтлах талаарх сургалтыг явуулна.

Дараах сургалтын сэдвүүдийг санал
болгож байна. Үүнд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг тогтоох, үнэлэх, шинжлэн судлах;
Хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ ХХША-ны журам зөрчигдөхөөс сэргийлэх;
Хэрэг, маргааны үйл баримтыг зөв тогтоох;
Хууль тогтоомжийн хэрэглээ;
Ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал.
Түүнчлэн шүүгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий өргөн хүрээний мэдлэг, ур чадвар олгох, хувь хүнийг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах хэрэгцээтэй байна.


Шүүхийн шийдвэрийн алдаа, зөрчлийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрсэн дээрх зөрчлийн ойлголт,
ангилалт одоогоор алга байгаа тул шүүгчид, судлаачдын зүгээс өөрийнхөөрөө тайлбарлах, нэрлэх байдал ажиглагдаж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зөрчлийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна.

Хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох;
Судалгаанаас үзэхэд шүүгчийн ачаалал нь хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд илэрсэн алдаа, зөрчилтэй холбоотой байх тул цаашид хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй, үр нөлөөтэй болгох зайлшгүй шаардлага тулгарч байна.



Судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэх, үр нөлөөг нэмэгдүүлэх;
Шүүхийн шийдвэр шат шатандаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийн боловсруулалтыг сайжруулах, хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв хэрэглэх явдлыг хангах, шүүгчдэд зориулсан сургалтын үр нөлөөг дүгнэх зорилгоор энэхүү судалгааг 2 жил тутам зохион байгуулах саналтай байна.
Full transcript