Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хятадын урЛаг

No description
by

on 28 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хятадын урЛаг

Се Хэ
(МЭ 449-502)

Чжан Янь Юань
(МЭVIII-IX)

ЭРТНИЙ ХЯТАДЫН УРЛАГ ГОО САЙХНЫ ҮЗЭЛ
ГҮЙЦЭТГЭСЭН: Б.САРАНЦЭЦЭГ
I.GD12D014
КҮНЗ
Күнз МЭӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын Чү Фу хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн Чү Фу хотод уг гарлаараа язгууртан удамтай айлын хүү болон мэндэлжээ.
Эртний Хятадын болон ер нь дэлхийн томоохон гүн ухаантан, сэтгэгч, сурган хүмүүжүүлэгчдийн нэг Күнз нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд томоохон байр эзэлдэг хүмүүсийн тоонд ордог.
Тэрээр өөрийн гэх сургууль байгуулсан бөгөөд домог яриагаар тэр сургуульд нь 3000 гаруй хүүхэд суралцаж байжээ.
Күнзийн сургуульд 4 төрлийн хичээл орох ба эдгээр хичээлүүдийг дараах 4-н сурах бичгийн дагуу үздэг байсан:
Ёс суртахуун
(Шизин)
Хэл (Шузин)
Улс төр
(Лизи)
Утга зохиол
(ёэзин)
“Луньюй” буюу “Ярилцлага ба бодрол” хэмээх номондоон

“Сэтгэхгүйгээр суралцах нь цаг алдахын дохио, сурахгүйгээр сэтгэх нь өөрийгөө хорлохын дохио”

“Чи өөрийгөө гэгээрүүлж чадахгүй юм бол бусдыг яаж гэгээрүүлэх юм бэ?”

“Суралцахад тохирсон тун хэрэгтэй”

“Сурсанаа цаг дутам давт" зэргээр томьёолсон байдаг
Хүний мэдлэгийн түмэн салааг бэлэгдсэн модны дор зогсож буй Күнз

Энэхүү бүтээлд “Мэдлэгийн тухайд” хэмээх бүлэг байдаг бөгөөд энэ бүлэгт Күнзийн сургаалын хүрээн дэхь заах аргын дэлгэрэнгүй үзэл баримтлал тусгагджээ. Энд 9 жилийн боловсрол, хүмүүжлийн зорилго, хөтөлбөр боловсрогдсон байна. Сургалт 7-8 насанд эхэлнэ. Эхний хичээлийн жил дууссаны дараа сурагч уншиж чадаж байна уу, тэр ямар авьяастай вэ гэдэг нь харагддаг. 3 жилийн дараа сурагч сурах сонирхолтой байна уу, хамт олонтой байх сонирхолтой юу гэдэг нь тогтоогдоно. 5 жилийн дараа түүний олж авсан мэдлэг хир зэрэг гүнзгий, багшдаа хир зэрэг итгэдэг нь тогтоогдоно. 7 жилийн дараа тэрээр аливаад бие даан сэтгэж хандаж байна уу, найз нөхдөө сонгон авч чадаж байна уу гэдэг нь харагдах бол 9 жилийн дараа сурагч “эрдэм мэдлэгийн их далайд хөл дээрээ баттай зогссон байх ёстой.
Шүүмжлэл өгүүлэл
СУРАХУЙ ХЭМЭЭХ
I-Р БҮЛЭГ
НЭГ

Күнз өгүүлрүүн: Эрдмийг сурсан хойно эрхбиш үргэлжид давтан сурваас цэнгэл бус уу? Эрхэм шавь эрдэм сураар алсаас ирэхүй баясал бус уу? Бусад хүмүүн өөрийн биеийг мэдэхгүйеэ бухимдан эс хорсох аваас эрдэмд сайд бус уу?
Хоёр
Ю Зы өгүүлрүүн: Хүмүүн болвоос эцэг эхээ ачилж, ихэс ахсыг хүндлэвээс дээдэст тэрслэгч цөөн бөлгөө. Дээдэст тэрслэгч үгүй аваас самуун үйлдэхүйд дурлагч үгүй. Эрдэмт сайд эх суурийг бүтээхийг хичээюү. Эх суурь тавиваас ёс журам тогтъюу. Эцэг эхээ ачилж, ахас дээдсээ хүндлэх нь өршөөлийн суурь буюу!
Гурав
Күнз өгүүлрүүн:Ам дүүрэн уран гоё үгтэй, нүүр дүүрэн зусар бялангач дүртэй, ийм хүмүүн яаахын өршөөл
журам байнам!
Дөрөв
Зэн Зы өгүүлрүүн: Би өдөр бүр өөрийн биеийг хэдэнтээ шинжнэм:
-Алив бусдын тулд үйл бүтээхүйд үнэн сэтгэлээ зарсан бил үү?
-Анд нөхөдтэйгөө алаггүй үнэнчээр нөхөрлөсөн бил үү?
-Ачит багшийн өвлүүлсэн эрдмийг алдалгүй давтан сурсан бил үү?
Тав
Күнз өгүүлрүүн: Мянган цэрэгт улсыг засан тохинуулъюу хэмээвээс ажил үйлд хичээнгүй, шударгыг эрхэмлэж, эд агуурсыг аривлаж, эзэд ноёдыг дээдлэн, энгийн ардыг эрхбиш тариг амсхийх чөлөөнөөр дайчилваас зохилтой.
Зургаа
Күнз өгүүлрүүн: Дүү нар минь эцэг эхийнхээ дэргэд ахуйд ачлахтун. Орон гэрээс одохуйн цагт ахас ихсийг хүндлэгтүн. Үгээ цэгнэж шударга байгтун. Ард олныг энэрэн, өршөөлт хүмүүнд ойр дөт байгтун. Энэ бүхнийг хичээн гүйцэлдүүлсний хойно эрхбиш тэнхээ чадал үлдвээс эрдэм номыг шимтэн сурагтун.
Долоо
Зы Шя өгүүлрүүн: Ухаант мэргэнийг хүндлэн, ужид өнгийг омтгойлох, эцэг эхээ тойлохуйд энэ биеэ үл гамнах, эзэн ноёнд шадарлахуйд амь насаа зольж чадах, анд нөхөр лүгээ ханилахуйд ам хэл андуугүй бат, ийм хүмүүн хэдийгээр эрдэм номд гэгээрээгүй боловчиг, би бээр түүнийг эрдэмт хүмүүн хэмээн үзмү.
Найм
Күнз өгүүлрүүн: Эрдэмт сайд төв хичээнгүй бүс аваас сүр жавхлан үгүй. Сурсан эрдэм нь бас хэврэг бөлгөө. Үнэнч итгэл хоёрыг гол болгогтун, өөртөө үл хүрэх хүмүүн лүгээ бүү нөхөрлөгтүн. Буруу үйл хийсэн аваас засахаас бүү халшрагтун.
Ёс
Зэн Зы өгүүлрүүн: Эцэг эх наснаас нөгчиж оршохуйд эрхэм хүндэтгэл төгс гүйцэлдүүлэгтүн. Элэнц дээдсээ эгнэгт эргэн дурсагтун, эгэл ард ийм аваас ёс журам бат бэх буюу.
Арав
Зы Чинь Зы Гунаас асууруун: Багштан алив харь улсад очихуйд засаглалын хэргийг заавал асуух бөлгөө. Чухамдаа өөрөө хичээнгүйлэн чих тавьдагсан уу? Зы Гун өгүүлрүүн: Багштан эелдэг зөөлөн, элгэмсэг дотно, хүндрэл бишрэл, эгэл даруу эрхэм суртлаараа энэ бүхнийг олж мэддэг буйзаа. Багштай аливааг мэдэх бусад хүмүүний олж мэдэх хоёр огт ангид бус уу?

Арван нэг
Күнз өгүүлрүүн: Эцгийг амьд ахуйд зориг санааг нь ажиглагтун, эцгийг бие барсны хойно явдал үйлийг нь шинжигтүн. хэрэв эцгийн сургасан ёс журмыг хэдэн жилийн дотор эс зөрчвөөс ачлалт хэмээж болох буюу.
Арван хоёр
Ю Зы өгүүлрүүн: Ёслолыг гүйцэлдүүлэхүйд алив явдалд нийцэл зохирлыг олох нь эрхэм болой. Урьдын гэгээрсэн хаадын улс гэрээ засахын эрхэм үнэ цэнэ энд орших аваад тэд их бага алив явдал үйлийн зохирлыг олдог бөлгөө.Хэрэг үйл эс бүтэх аваас нийцтэйгээр зохируулахуйн эрэлд мордох агаад ёслолоор эс хазаарлаваас ер хэрэг явдал эс бүтмүй.
Арван гурав
Ю Зы өгүүлрүүн: Итгэл нь журамд ойр болвоос үг хэл биельюү, хүндлэл нь ёслолд ойр болвоос ичгүүр доромжлол хол болъюу. Дотны хүнээ эс алдваас даруй бат бэх болъюу.
Арван дөрөв
Күнз өгүүдрүүн: Эрдэмт сайд зоог барьхуйд цадтал идэхийг үл бодъюу, аж төрөн суухуйд амар жаргаланг үл бодъюу, үйл үйлдэхүйд хичээнгүй шалмаг, үг хэлэлцэхүйд хянуур болгоомжтой, ёс журамт хүмүүн лүгээ нөхөрлөн биеэ засъюу, чингэвээс сая сурахад дуртай хэмээж болох буюу.
Арван тав
Зы Гун асууруун: Барлаг ядуу болвчиг бялдуучлах нь үгүй, баян дээд боловчиг бардамчлах нь үгүй, үүнийг ямар хэмээх вэ?
Күнз өгүүлрүүн: Болмуй. Гэвч барлаг ядуу ч баясал цэнгэлтэй, баян дээд ч ёс журамтай нь илүү дээр бөлгөө.
Зы Гун өгүүлрүүн: Шүлэглэлт номонд яс, эвэр, зааны соёо, эрднийн хаш тэргүүтнийг засах лугаа адил, эхлээд зүсч тайран, дараа нь тойм дүрсийг нь товойлгон, улмаар тод нарийн дүрийг нь сийлж, эцэст нь хэмээсэн нь түүн лугаа утга нэгэн бус уу?
Күнз өгүүлрүүн: Цы минь! өдгөө чамтай шүлэглэлт номыг хэлэлцэж болох ажгуу. Өнгөрснийг өгүүлэхүйд ирээдүйг сэтгэх чадвартан болжээ.
Арван зургаа
Күнз өгүүлрүүн: Өөрийн биеийг хүмүүн мэдэхгүйд бүү зовогтун, өөрөө бусдаг мэдэхгүйдээ зовогтун.
Се Хэ нь уран зургийн анхны онолын шинжтэй бүтээлч юм.
Эртний уран зургийн категоорууд
гэдэг бүтээл туурвиж үүндээ уран зургийн 6-н үндсэн зарчимыг тусгасан.
онолын
1. Уран зураг амьдралын үнэний мөн чанарыг үзүүлэх ёстой зарчим. Бид энэ зүйлийг зураг гэдгээр хязгаарлаж болохгүй. Бусад урлагийн төрлүүд ч орно.
2. Дүрслэгдэж буй юмны хэлбэр бодит юмныхаа агуулгатай тохирч байх ёстой.Энэ нь уран сайхны үнэний асуудлыг хөндөж тавьж байгаа чухал зарчим юм.
3.Дүрслэндэж байгаа зүйлийг зөв зохистой байрлуулах ёстой. Энэ нь зохиомжийн /компози/ онолтой холбоотой.
практик
4. Будагны өнгө уг юмныхаа өнгөтэй адил байх ёстой. Жишээ нь: тэнгэрийн өнгө цэнхэр байдаг тул цэнхрээр л будах ёстой ногооноор будаж болохгүй.Дүрслэгдэж буй өнгө илэрхийлж буй юмн өнгөтэй адил байх ёстой.
5.Уран зураач хүний гарын хөдөлгөөн уян хатан байх ёстой.
6.Өмнөх үеийнхээ шилдэг уран бүтээлчдийн бүтээлээс хуулбарлах хэрэгтэй. Энэ нь сурах аргын нэг зарчим.
Ван Вэй
(МЭ669-755)
Уран зургийн нууц гэдэг шүлэглэсэн хэлбэрээр бичсэн бүтээл туурвисан.
Уран бүтээл бол бодит байдлаас байгалиас эх үндсээ гаргаж авах ёстой. Энэ нь хий хоосон үүсээгүй, урлаг бол бодит байдлыг дуурайгч.
Уран бүтээл бол бодит байдлаас,байгалиас эх үндсээ гаргаж авах ёстой. Энэ нь урлаг хий хоосон зүйлээс үүсээгүй урлаг бол бодит байдлыг дуурайг.
Дүрслэх гэж буй зүйлээ нарийн судалж танин мэдэх ёстой. Өнгөн хуумгай дүрсэлж болохгүй. Хүнийг дүрсэлье гэвэл хүнийхээ дотоод гүнрүү нэвтрэх ёстой. Урлаг нь уг юмыг танин мэдсэн гүнзгий мэдлэг дээр тулгуурлах ёстой.
Байгааг байгаагаар нь биш, байгааг баясгалантай болгож дүрслэх. Учир нь үүний цаана уран сайхны боловсруулалт байна гэсэн санааг гаргасан. Энэ нь урлагийн онолд гарсан чухал дүгнэлт юм.
Уран зураг бол дүрс бичгээс үүсэлтэй гэдгийг нотлохыг оролдсон.
Ван и
(XII-III)

Уран зураг бол зүгээр л нэг биет дүрсийг биш хүний дотоод сэтгэлийг нээн гаргах ёстой. Урлагийн аливаа бүтээлд гүн гүнзгий сэтгэлгээ шингэсэн байх ёстой гэж үзсэн сэтгэгч юм.
ДҮГНЭЛТ
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
Full transcript