Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

SWOT ШИНЖИЛГЭЭ
by

ganaa lkh

on 18 October 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэгдсэн брэнд нь төлөвшөөгүй, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй.
Бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн өөр хоорондоо ялгаа багатай буюу ижил төстэй.
АЖ-ын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн хэрэглээ эхлэлийн төдий. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон байгалийн гамшиг, халдварт өвчин, терроризмын халдлага, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, үйлчилгээ ба тээврийн хэрэгслийн техникийн доголдол зэргээс шалтгаалан жуулчдын аюулгүй байдлыг хангах асуудал учир дутагдалтай байгаа.

SWOT шинжилгээний дүгнэлт

Боломж
Сул тал

Давуу тал Анхаарал тавьсанд баярлалаа 11. Дүгнэлт Бага танигдсан онгон дагшин байгаль, түүхийн арвин их дурсгал, олон үндэстэн ястан бүхий Монгол орны хувьд Аялал жуулчлалын салбар нь бизнесийн асар өргөн бололцоотойг энэ судалгаа харуулж өгч байгаа юм. Аялал жуулчлалын салбарыг төр, орон нутаг, хувийн хэвшил нь хамтран тогтвортойгоор зөв хөгжүүлж чадвал Монгол орныг дэлхийд сайн танил болгох өргөн үүд хаалга нээлттэй байгаа нь харагдаж байна.
Аялал жуулчлалын салбарыг тогтвортойгоор хөгжүүлэхэд дараах хүндрэлүүд гарч байна.
Жуулчдад үзүүлэх бодит сэтгэл татах үзмэрүүд цөөн
Аялал жуулчлалын нэр төрөл цөөн
Хамтран ажиллах ажиллагаа, эргэх холбоо муу
Хөдөө орон нутаг дахь дэд бүтэц сул хөгжсөн
Монгол орныг дэлхийд таниулсан имидж байхгүй /Чингсийн Монгол гэхээс өөр/
Олон улсын нислэгийн тоо цөөн, үнэ өндөр
Орон нутаг дахь аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар муу
Голлох зах зээлээс алслагдсан
Аялал жуулчлалын эрх зүйн орчин бүрэн бүрэлдээгүй
Тусгай сонирхлын аялалыг зохион байгуулдаг мэргэжлийн боловсон хүчид дутмаг АЖ–ын статистик бүртгэл, судалгааны тогтолцоо төлөвшөөгүй, олон улсын нэгдсэн аргачлал хэрэглэхгүй байгаа. Үүнээс болж аялал жуулчлалаас эдийн засагт оруулж буй хувь нэмэр бодит бус.
Орон нутагт аялал жуулчлалын талаархи сургалт, сурталчилгаа, мэргэжилтэй боловсон хүчний хангамж, хүрэлцээ дулимаг. Манай улсын тээврийн болон байршлын хэрэгслийн хүчин чадал нь аялал жуулчлалын оргил ачааллын үед хүрэлцээ муутай бөгөөд аялал жуулчлалын үйлдвэрлэл нь улирлын шинжтэй.
Мэргэжилтэй боловсон хүчний хомсдолтой, бакалавр, магистрын шатны сургалтын чанар муу, дотоодын жуулчдын экологи, аялал жуулчлалын боловсрол хангалтгүй. Өрсөлдөөний эрчимжилт болон аялал жуулчлалын хөгжлийн хурдцаас зохицуулалт, маркетинг, удирдлагын бүтэц, хууль эрх зүйн орчны шинэчлэлт хоцорч байгаа. Аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогын үндсэн баримт бичгүүд нь 10 гаруй жилийн өмнө хийгдсэн, стратегийн төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг өөр өөр улсын төслийн багууд гүйцэтгэсэн тул хоорондын уялдаагүй, салбарын хөгжил, өөрчлөлтийг бүрэн төлөвлөж чадаагүй. Аялал жуулчлалын хөгжлийн тулгамдсан асуудлууд
http://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%8F%D0%BB%D0%B0%D0%BB_%D0%B6%D1%83%D1%83%D0%BB%D1%87%D0%BB%D0%B0%D0%BB#.D0.90.D1.8F.D0.BB.D0.B0.D0.BB_.D0.B6.D1.83.D1.83.D0.BB.D1.87.D0.BB.D0.B0.D0.BB.D1.8B.D0.BD_.D1.85.D3.A9.D0.B3.D0.B6.D0.BB.D0.B8.D0.B9.D0.BD_.D1.82.D1.83.D0.BB.D0.B3.D0.B0.D0.BC.D0.B4.D1.81.D0.B0.D0.BD_.D0.B0.D1.81.D1.83.D1.83.D0.B4.D0.BB.D1.83.D1.83.D0.B4 Монгол орны онгон байгаль нь аялал жуулчлалын гол нөөц учраас экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр жуулчдыг хүлээн авах, улмаар байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь төрөөс аялал жуулчлалын талаар баримталж байгаа гол бодлого юм. Өнөөдөр манай орон жуулчдын хөлд төдийлөн дарагдаагүй ч аялал жуулчлалын гол бүс нутаг болох Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалын цогцолбор газрын даац хэтэрч нутгийн экологийн байдалд анхааралтай хандах шаардлага тулгарч эхэллээ. Цаашид аялал жуулчлалын салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэх, сургалт, мэдээлэл, сурталчилгаа, судалгааны ажлыг хариуцах чиг үүрэг бүхий бие даасан бүтэц байгуулах шаардлага ч бий болж байна. Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хандлага, бодлоготой уялдуулан Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дараах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд: 9. Санхүү, хөрөнгө Одоогийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудын ашгийн хязгаар ойролцоогоор 10-20% байдаг бололтой. Өнөөгийн манай улсын эдийн засагт инфляци өндөр байгаа нөхцөл байдал ашиг нэмэгдүүлэхэд саад болж байна. Мөн үүргэвчтэй аялал нь салбарын санхүүжилтэнд сөргөөр нөлөөлж байна. Учир нь хувиараа аялж байгаа жуулчид тур оператороор дамжсанаас ч бага мөнгө зарцуулж, энэ татвар хэлбэрээр улсын төсөвт орох ёстой байсан бол хувь хүний орлого болон хувирч байна.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд манай оронд ирж буй жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагчид сүлжээгээ нэмэгдүүлэн, салбараа нээх зорилготойгоор зочид буудлуудыг шинээр байгуулж байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай тур оператор байгууллагууд ч нэмэгдэх хандлагатай байна. /статистик мэдээнээс үзэхэд 60 гаруй тур оператор гадаадын ямар нэг хөрөнгө оруулалттай байна. /
Мөн түүнчлэн дотоодын хөрөнгө оруулалттай тур оператор байгууллагуудын эзэд гадаадын 100% хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй тур операторуудыг төдийлөн сайшаахгүй байгаа нь ажиглагдсан. /2008.03.29-нд Төрийн ордонд болсон Аялал жуулчлал эрхлэгчдийн чуулганд дээрх асуудал хөндөгдөж салбарын сайд болон төрийн түшээдэд гадаадын хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарт төрийн бодлоготойгоор явуулах хэрэгтэй талаар санал, шүүмжлэл яригдсан./ 8. Хүний нөөц Цог дээд сургууль, МУИС, МУБИС зэрэгт 1990-ээд оны эхнээс анхны мэргэжлийн Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэн эхэлж байсан бол Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Н.Эрдэнэбатын мэдээлснээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 50 орчим их, дээд сургууль жил болгон аялал жуулчлалын мэргэжлээр 400 гаруй боловсон хүчин бэлтгэж байна. Гэвч тус салбарын хүний нөөцийн шингээх чадвар нь дөнгөж 120 мэргэжилтэн байдаг гэнэ. Аялал жуулчлалын салбарт гадаад хэлний мэдлэггүй ажилтан хэр хол явах вэ. Нэг ч алхахгүй. Тэгвэл дээрх 400 гаруй төгсөгчийн хэд нь гадаад хэлийг өндөр түвшинд биш юмаа гэхэд хүнтэй харьцах хэмжээнд эзэмшдэг вэ гэдэг бүрхэг асуудал. сургууль, коллеж аялал жуулчлалын мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн зах зээлд нийлүүлж байна.
Энэ нь жилд шаардлагатай боловсон хүчний тооноос их боловсон хүчин нийлүүлж байгааг харуулж өгч байгаа юм. Бэлтгэгдэн гарч буй боловсон хүчдийн олонхи нь хэлний мэдлэг тааруугаас шалтгаалан оюутан байх үеийн үйлдвэрлэлийн дадлага ажлаа хөдөө орон нутаг дахь жуулчны баазуудад үйлчилгээний ажилтан хэлбэрээр хийж байгаа нь ажил олгогчдийн шаардлагыг төгсөөд төдийлөн хангахгүй байгаа нь ажиглагдаж байна.
Аялал жуулчлалын тур оператор байгууллагууд дэргэдээ Хөтөч-тайлбарлагчийн сургалт, дамжаа явуулж өөрсдийн хөтөч-тайлбарлагч нараа бэлтгэх нь олширч байна.
Сүүлийн үед их дээд сургууль төгсөгчдийн тоо олширч байгаа учраас энэ салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх хангалттай бололцоо бий болж байгаа гэж дүгнэж байна. 6. Борлуулалтын суваг Аялал жуулчлалын салбарын гол гол борлуулалтын суваг нь мэдээллийн хэрэгсэл /интернэт, хэвлэмэл материал, боршуур/
Гадаад дотоодын түнш /харилцагч аялалын агент болон тур оператор, худалдааны төлөөлөгчийн газар/
Гадаад зах зээлийн сурталчилгаа /уулзалт, танилцах аялалууд/
Үзэсгэлэн яармагт /гадаадад/ оролцох
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоос өмнө Монгол орныхоо талаар жуулчдад бүрэн ойлголтыг өгөх шаардлага тулгардаг. Тиймээс ихэнхи байгууллагуудын вебсайтад эхлээд Монголын тухай дурдагдсан байдаг.
Шинээр аялал жуулчлалын зах зээлд нэвтрэн орж буй байгууллагуудын хувьд бүтээгдэхүүнийхээ борлуулалтын сувгаа зөв олж сонгохгүй бол эрсдэлд орох магадлал өндөр байдаг.
Ихэнхи тур операторууд өөрийн гэсэн вэбсайттай боловч тотмол хөтөлдөггүй, мэдээлэл муутай, нэг загварынх байдаг зэрэг нь онлайн борлуулалтанд сөргөөр нөлөөлдөг.
Олон улсын үзэсгэлэн яармагт оролцоход шаардлагатай санхүүгийн эх үүсвэр дутмаг байдгаас тур оператор байгууллагууд төдийлөн энэ сувгаар жуулчдаа татах боломжгүй болдог. 3. Маркетинг Аялал жуулчлалын салбарын хэмжээний томоохон маркетингийн үйл ажиллагаанууд өнөөдрийг хүртэл цөөн тоогоор л хийгдээд байна. Сүүлийн жилүүдэд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо ТББ, хувийн хэвшлийнхэнтэй хамтран жил болгон зохион байгуулдаг ЭВЕНТ-үүд нь салбараас гадаад зах зээлд хандсан томоохон маркетингийн үйл ажиллагаа гэж үзэж болохоор байна. Боломж /Opportunities/ Манай зах зээлд экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Үүний тулд өөрсдийн давуу талыг дэлхийн зах зээл дээр таниулж ажиллах хэрэгтэй.
Монгол улсын гадаад харилцаа өргөжин тэлснээр аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагууд нь тодорхой хүрээнд харилцагч түншүүдтэй болж чадсан.
Манай орны гол онцлог болох нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж үлдсэнээрээ бусад улсаас ялгардаг. Энэ онцлогоо мэдэрч чадсан учраас давуу талаа ашиглан сүүлийн үед аялал жуулчлалын бизнес хөгжиж байна.
Аялал жуулчлалын бүс нутаг цөөн боловч хээр тал, хангай, говь хосолж чадсан.
Ажилчдыг намар, өвөл, хаврын улиралд байгууллагын зардлаар сургалтанд хамруулах, онолын болон хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах боломжтой. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр
хэрэгжүүлэх бодлого аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх;
Монгол Улсын байгалийн үнэт баялаг болсон хангайн бүсэд ашигт малтмал олборлохыг хуулиар хязгаарлаж, байгалийн унаган төрхийг хэвээр хадгалан аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх;
аялал жуулчлалын дэд бүтэц, барилга, байгууламжийг тухайн нутгийн онцлог, нөөцөд тулгуурлан хөгжүүлэх;
аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор зах зээлийн эрэлтэд нийцсэн парк, музей, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулахыг дэмжих;
аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу нийтийн ариун цэврийн газар, иж бүрэн үйлчилгээ бүхий түр буудаллах цэг байгуулахыг дэмжих;
Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг хоёр дахин нэмэгдүүлэх;
говийн аялал жуулчлалын бүс, Орхоны хөндийн аялал жуулчлалын бүс, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсийг холбосон дэд бүтэц байгуулах;
аймаг, бүс нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын хөтөлбөр хөгжүүлэх;
Улаанбаатар хот, говийн аймгуудад үлэг гүрвэлийн цогцолбор музей, палеонтологийн лабораторийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах;
орон нутагт Аяллын төвүүдийг байгуулж тухайн нутгийн үзмэр, бизнес, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах түшиц болгон ашиглах. Давуу тал /Sthrengths/ Аялал жуулчлалын салбар нь “Утаагүй үйлдвэрлэл” гэдгээрээ өнөөгийн агаарын бохирдолт их үед давуу талтай юм.
Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг зөв талаас нь ойлгох ойлголт нэмэгдэж харьцангуй туршлагжсан.
Төрөөс аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар төрөл бүрийн журам, стандартуудыг гаргаж байна.
Төрөөс аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулж, дараахь бодлогыг хэрэгжүүлнэ. “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоол / 2012 оны 09 сарын 18 өдөр, Дугаар 37, Төрийн ордон, Улаанбаатар хот/ -д: Бусад Монгол орны дэд бүтцийн хөгжил муу
Олон улсын боомт цөөн /газраар Замын-Үүд, Алтанбулаг, агаарын Буянт-Ухаа гэсэн боомт байна/
Байгалийн онгон байдал алдагдаж байгаа, цаг агаарын хувьд зуны улирал улам богиносож, жуулчлалын идэвхигүй үе болох хавар, намрын улирал уртасч байна.
Жуулчдын зорин очих бүс нутаг цөөн ба алслагдсан.
Олон улс болон улс хоорондын тээврийн салбарын нийлүүлэлт муугаас тээврийн хэрэгслээр зорчих үнэ өндөр байгаа.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын төвлөрөлөөс шалтгаалан тухайн бүс нутгийн даац хэтэрч улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах хандлагатай байна. Маркетинг Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт сөргөөр нөлөөлж байна
Салбарт үнийн өрсөлдөөн ихтэй учраас аялалын үнэ буурах хандлагатай. /зэргэлдээ ойрхон орших үйлчилгээний байгууллагууд/
Олон улсын эдийн засгийн болон нийгмийн өөрчлөлт борлуулалтанд шууд нөлөөлдөг.
Олон улсын агаарын тээврийн хямд үнэ, газар дээрхи хямд үйлчилгээ бий болгох бодит бололцоо хомс.

Аюул Бусад Цаг агаарын хувьд өвөл улам дулаарч байгаа / Уур амьсгалын загварын тооцооны үр дүнгээс үзвэл, дэлхийн дулаарлын зэрэгцээ өвлийн улиралд орох цасны хэмжээ эрс нэмэгдэж, агаарын температур 0.9¸4.70С-ээр өсөх болно. Үүнтэй уялдан өвлийн ширүүн нөхцөл ноцтой хэмжээнд хүрэхгүй ч, зуны улирлын гандуу байдал эрс өсөх төлөвтэй байна. http://www.tsag-agaar.mn/index.php?option=com_content&view=article&id=183&Itemid=72&lang=mn/
Нүүдэлчин соёл иргэншлээ хадгалж үлдсэн
Монгол улс эдийн засгийн өсөлтийн хурдцаар дэлхийд тэргүүлж байгаа. Ирэх жил /2013 онд/ эдийн засгийн өсөлт 11,8 байхаар таамаглал гарчээ. /Өнөөдөр сонин. №235 10.10.2012/ Бусад Монголын аялал жуулчлалын үйл ажиллагаа улирлын чанартай /5-10 сар/
Салбарын аж ахуйн нэгж байгууллагууд богинохон хугацаанд өндөр ачаалалттай ажилладаг. Менежмент Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн болон бодлогын баримт бичиг 1995 оноос гарч эхэлсэн
Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалын зөвлөл бий болсон.
Гадаадын харилцагч түншүүдтэй
Аялал жуулчлалын улирлыг уртасгах зорилгоор төрөөс өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалын төрлүүдийн багаж хэрэгслийг импортлоход гаалийн татваргүй болгосон.
Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхлээд 20 гаруй жил болсон Улирлын шинж чанартай үйл ажиллагаатай боловч шинэ төрлийн аялал жуулчлалын чиглэлийг нэвтрүүлэх боломж бий: Өөрийн орны аялагчдыг гадаад орнуудад аялуулах, амраах / Outbound /
Гадаадын аялагчдыг Монгол Улсад хүлээн авч аялуулах / Inbound/
Олон улсын нислэгийн тийз захиалга
Олон улсын болон орон нутгийн галт тэрэгний билет захиалга
Зочид буудлын захиалга
Гадаад оронд сургалт зохион байгуулах, туршлага судлуулах Маркетинг 2003 оноос хойш Аялал жуулчлалын жилийг улс, засгийн газрын хэмжээнд зохион байгуулдаг болсон.
Сүүлийн үед аялал жуулчлалын компаниудын үйлчилгээний нэр төрөл болон чанар харьцангуй сайжирч байгаа.
Улирлын шинж чанартай үйл ажиллагаатай боловч шинэ төрлийн аялал жуулчлалын чиглэлийг нэвтрүүлэх боломж бий:
Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын байгууллагууд жилийн турш явуулах эвентүүд(cultural celebrations, festivals, fairs, exhibitions, arts and ... )ийг нэмэгдүүлж байна.
Олон улсын Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт олон байгууллагуудыг хамруулдаг болсон. (1996-2011 оны зорчигч, жуулчдын мэдээлэл) http://www.mongolnews.mn/i/29493 Цаашид экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд үүний тулд төрөөс аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах, мөн дэд бүтцийн асуудал, тэр дундаа зам тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн байна. БОАЖЯ-наас гаргасан мэдээгээр аялал жуулчлалын салбарын орлого 2008 онд 236.9 сая ам.доллар, 2009 онд 213.3 сая, 2010 онд 222.4, 2011 онд 282,7 сая ам.доллар байв. 10. Технологи Аливаа улс орны аялал жуулчлалын салбарын үйлчилгээ нь өөрийн гэсэн өвөрмөц технологитой байдаг бөгөөд тэр нь жуулчдад таатай сэтгэгдлийг төрүүлэхүйц байдаг. Манай улсын хувьд зарим нэг байгууллага өөрийн гэсэн Монгол үйлчилгээний технологийг нэвтрүүлж байгаа хэдий ч /зарим нэг тур операторууд жуулчдаа тосох болон үйлчлэхдээ үндэснийхээ соёлыг хувцаслалт болон үйлчилгээндээ тусгасан байдаг/ салбарын хэмжээний технологи алга байна.
Жуулчин авах болон зочид буудалд байршуулах захиалгын систем бараг хөгжөөгүй байна. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагаас тур оператор байгууллагуудад дараахи түгээмэл урамшуулал бүхий идэвхижүүлэлт байвал зүгээр:
Дээд зэрэглэлийн зочид буудлын үнэнд өглөөний цайны үнэ багтсан байх.
Жуулчны баазад групп жуулчин буюу 16 жуулчин буулгах тохиолдолд 1 жуулчны ор, хоног, хоолыг үнэгүй байлгах, 0-3 настай хүүхэд 100%, 3-12 настай хүүхэд 50% хөнгөлөх зэргээр урамшуулах.
Тэгвэл жуулчдад нэмэлт үйлчилгээний урамшуулал зарим нэг үйлчилгээний байгууллагад байна. Тухайлбал жуулчны баазын ресторанаас 1 жуулчин 1 өдөрт 5-аас дээш пиво авахад 1 пиво үнэгүй өгөх зэрэг.
Бэлэг дурсгалын дэлгүүрүүд 100 ам.доллараас дээш худалдан авалт хийсэн жуулчин олж ирсэн хөтөч-тайлбарлагчид 3-5% бодож урамшуулал өгч байх зэргээр урамшуулах. 7. Идэвхижүүлэлт Байгууллагууд ихэвчлэн дээрх борлуулалтын сувгаараа дамжуулан идэвхижүүлэлт хийдэг. Монголын түүх соёл, байгалийн сайхныг зөв сурталчилах, давуу талаа мэдрүүлэхийг зорьж, үүний тулд байгалиа хамгаалж, хадгалж үлдэх, зам харилцаа, зочид буудал баазын үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгааг дурьджээ. Идэвхижүүлэлт хийхэд гол ашиглах хүч, тулгуур болох гадаад харилцаагаа бэхжүүлэх шаардлагатай байна.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагаас тур оператор байгууллагуудад дараахи түгээмэл урамшуулал бүхий идэвхижүүлэлт байвал зүгээр: 5. Үнэ Аялал жуулчлалын салбарын хувьд үнийн өсөлт нь сөргөөр нөлөөлж байна. Учир нь үнийн өсөлтөөс болоод энэ салбарынхан ч бас үнээ өсгөх зайлшгүй шаардлага тулгарна. Үнэ өссөн учраас жуулчдын сонирхол буурна. Мөн гэрээг нэлээн хэдэн сарын өмнө хийсэн байдаг учраас үнэ хурдацтай өсч байгаа үед ашигт сөргөөр нөлөөлдөг. Гадаадын зах зээл дээрх үнийн өрсөлдөх чадвар багассан.
Гэхдээ үнээ өсгөхийн сацуу чанараа сайжруулах ёстой.
Харьцуулсан үнийн судалгааг тэр бүр дотоодын зах зээлдээ хийдэггүй, харин интернэтээр гадаад зах зээлийн үнийг судалдаг.
Тур операторууд дараа жилийнхээ аялалын үнийг тухайн оны үнээр зарлаж тогтоодог. Гэтэл жуулчны баазтай 4-5 сарын өмнө гэрээ хийгддэг. Ингээд энэ оны үнэ өмнөх оныхоос өссөн байдаг учраас жуулчны бааз, тур оператор хоорондоо уялдаатай ажиллаж чадахгүй болоход хүргэдэг.
Зэргэлдээ байршилтай жуулчны баазууд үнийн өрсөлдөөнийг буруугаар явуулж байгаа нь үйлчилгээний чанар болон тухайн баазуудын өсөн дэвжих байдалд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал 2000 оны аялал жуулчлалын улиралд Хархорин сум орчмын баазууд 1 ор хоногийг 3-н хоолтой нь 25-30 ам.долларт худалдаалдаг байсан бол 2007 оны байдлаар энэ үнэ 29-35 ам.доллар болж өөрчлөгдсөн байна. Гэтэл энэхүү 7 жилийн хугацаанд бусад салбарын бараа бүтээгдэхүүний үнэ, зардал хэд дахин нэмэгдсэн байхад дээрх баазуудын үнэ төдийлөн нэмэгдээгүй нь харагдаж байна. Хямд үнээр жуулчдыг татах гэсэн энэ өрсөлдөөн нь чанаргүй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, улмаар ашгийг бууруулах, мөнгөний эргэлтийг удаашруулах сөрөг үр дагаварыг авчирах магадлалыг бий болгож байна. 4. Бүтээгдэхүүн Аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь өөрөө нөөц, нөхцөлийг агуулсан иж бүрдэл шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл аялалыг зохион байгуулагч тур оператор байгууллага нь бусад үйлчилгээний байгууллагууд болох зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, тээвэр, хөтөч, музейн үйлчилгээг худалдан авч нөхцөл, нөөцөө бүрдүүлэн багцалж худалдаалдаг.
Монгол улсын аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн хэдий ч аялалын шинэ маршрут, төрлүүдийг гаргахыг зах зээл шаардаж байна. Үүний нотолгоо бол жуулчдын дахин ирж буй давтамжаас харагдана. Өөрөөр хэлбэл манай оронд ирж буй жуулчдын олонхи нь анх удаа ирж байгаа юм.
Аялал жуулчлалын салбарын үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний соёл болон чанар, үзмэрийн сэтгэл татах байдал зэрэг нь төдийлөн хангалтгүй байгаа нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний багцад нөлөөлж улмаар чанар муутай, сонирхолгүй аялал болгож харагдуулдаг.
Аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэлийн түүхий эд болох дээрх үйлчилгээ, үзмэрүүдийг тур оператор байгууллага сайн түүвэрлэн бүрдүүлж авсан тохиолдолд аялал үр дүнтэй болох магадлал өндөрсөнө.
Туршлагаас үзэхэд байгууллагуудтайгаа өөрсдийгөө харьцуулж дүн шинжилгээ хийдэг байгууллага нь өөрийн бүтээгдэхүүнийг сайжруулах шаардлагатай гэж үздэг бол харин судалгаа хийдэггүй байгууллагууд нь бүтээгдэхүүндээ бүрэн итгэлтэй байдаг байна. Мөн үйлчилгээ явуулахад жуулчны бааз, зочид буудлуудын үйлчилгээ чанарын хувьд төдийлөн хангалттай биш гэж дүгнэсэн байна. Энэ бол аялал жуулчлал нь салбар дотроо харилцан уялдаатай хөгжиж чадахгүй байгаагийн илрэл юм.
Мөн бүтээгдэхүүн үйлчилгээнд гадаад орчны нөлөөлөл болох дэд бүтцийн асуудал, нисэх онгоцны нислэгийн хуваарь, галт тэрэгний билет захиалга зэрэг асуудлууд нь энэ төрлийн бизнес эрхлэхэд нь маш том дарамт үүсгэдэг байна. Эдгээр шалтгаанууд нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний үнийг өсгөж, борлуулалтыг удаашруулах зэрэг сул талыг бий болгож байна.
Хэрвээ тур операторууд болон бусад чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд тээвэр, амралтын баазын асуудлыг цогц байдлаар шийдэж чадвал жуулчдад илүү чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
Мөн гадны жуулчид нь хэрвээ олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг бол туршлагагүй, харин нэг онцлогоороо дагнан үйлчилгээ эрхэлж түүгээрээ дагнаж чадсан бол нэр хүндтэй, туршлагатай гэсэн ойлголт, сэтгэхүй байдаг.
Аяллын төгсгөлд жуулчдын сэтгэгдлийг авч үлдэн түүндээ үнэлэлт дүгнэлт өгөх замаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлдог.
Жуулчдийн сэтгэлийг татах, дахин дахин ирэх хүсэл төрүүлэхүйц бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байж нэг удаа ирсэн жуулчинг дахиад ирүүлэх буюу тэднээр дамжин танил талууд нь ирэх болно.
Аялал жуулчлалын салбар нь гаднаас ямар нэгэн түүхий эд авдаггүй бөгөөд нь энэ нь экспортод ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Аюул /Threats/ Инфляци өсч байгаа нь салбарын ашгийг бууруулж, сөргөөр нөлөөлж байна. /Үндэсний статистикийн газ­рынхны наадмын өмнөхөн  танилцуулсан 2012 оны эхний зургаан сарын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад инф­ляци 14.7 хувьд хүрчээ/ Инфляциас гадна долларын ханш уналт ч нөлөөлж, төлбөрөө дандаа доллараар хийдэг байсан бол одоо өөр төрлийн валютаар төлбөрөө хийх сонирхолтой болж байна.
Манай орны хувьд 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай учир зөвхөн зуны улирал болон намрын эхэн сард аялал жуулчлалын бизнесийг эрхлэх боломж олддог.
Дэд бүтэц муу хөгжсөнөөс болоод жуулчдын зардал их гарч байгаа нь тэдний Монголд ирэх сонирхлыг бууруулж байна.
Ирээдүйд байгаль, ан амьтан, соёлын үнэт өвийг хамгаалах, хадгалах, талаар тодорхой бодлого баримтладаггүйгээс одоогийн байдал алдагдаж, яваандаа жуулчны сонирхолыг татахаа болих болзошгүй аюултай.
Чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа бас нэг шалтгаан нь аялал жуулчлалын үйлчилгээний салбарын ажиллагсадын цалин дунджаар бага байж болзошгүй.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа нэг бүс нутагт төвлөрсөнөөс шалтгаалан тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдан улмаар даац нь хэтэрч үнэт чанараа алдах магадлал өндөрсөх хандлагатай байна. Тухайлбал Горхи-Тэрэлжийн БЦГ, Хөвсгөлийн БЦГ, Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ, Хархорин орчимд баазын төвлөрөл их байгаагаас шалтгаалан орчны бохирдол ихсэх хандлага ажиглагдаж байна. Сул тал /Weaknesses/ Манай оронд жуулчлал хийхэд зардал өндөртэй байдаг нь тээврийн үйлчилгээнээс шалтгаалдаг. Онгоц хүрэлцээгүй байдаг, олон улс хоорондын нислэг үнэтэй, галт тэрэгний билет жуулчдын ирдэг ид оргил үеэр олддоггүй зэрэг асуудлуудыг шийдэж чадахгүй байна. Мөн олон улсын болон дотоодын нислэгийн зуны хуваарь хожимдож гардаг.
Жуулчдыг татах гол үзүүлэлтийн нэг бол үйлчилгээний чанар байдаг. Харин Монголын жуулчны бааз, зочид буудлууд, үйлчилгээний ажилтнуудын хувьд үйлчилгээ үзүүлэхдээ тун тааруу байдалтай байна. Энэ сул талаа давуу тал болговол аялал жуулчлалын бизнес хөгжих болно.
Компаниуд тэр бүр үнийн судалгааг нарийвчлан хийдэггүй нь өөрсдийн бизнестээ анхааралгүй хандаж байгаагийн илрэл юм.
Ихэнхи тур операторууд өөрийн гэсэн вэбсайттай боловч тотмол хөтөлдөггүй, мэдээлэл муутай, нэг загварынх байдаг зэрэг нь онлайн борлуулалтанд сөргөөр нөлөөлдөг.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын ойр орчимд болон жуулчдын ихээр очдог бүс нутгуудад /destination/ хог хаягдал ихээр хуримтлагдан бий болж байна.
Аялал жуулчлалын бус улиралд зарим ажилчдыг цалингүй амраах тохиолдол давамгайлдаг. Аялал жуулчлалын хууль эрх зүйн актууд 2008 оны 11-р сарын 02, Нийтэлсэн bayarmaa
Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам 2008-04-15 10:33:33 Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх нь манай улсын хувьд хэдэн жилийн өмнөөс тусгай зөвшөөрөл шаардахгүй болсон. Гэхдээ аялал жуулчлал эрхлэгчид нь Зам, Тээвэр, Аялал жуулчлалын яамнаас батлан гаргасан доорхи журмын дагуу ангилал тогтоолгох ёстой. Ингэснээр гадаад, дотоодын байгууллагуудтай албан ёсоор харилцаж, гэрээ хэлцэл байгуулах, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг болон бусад арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцох боломжтой болдог юм. Сүүлин жилүүдэд тусгай зөвшөөрөл шаардахгүй гэсэн нэрийн доор мэргэжлийн туршлага, чадваргүй хувь хүн, пүүс компаниуд аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцож, тэр хэрээрээ салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Монгол улсын нэр хүндийг ч сэвтүүлэх нь нэмэгдэж байна. Ийм учраас Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журмыг оруулж байна. Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2006 оны 119-р тушаалын 1 дүгээр хавсралт Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол орны нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид ангилал тогтооход энэхүү журмыг мөрдөнө. 1.2. Ангиллыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Зам, тээвэр, аялал жуулчлалын яам / тогтооно. 1.3. Аялал жуулчлалын ажиллагаанд: 1.3.1. Гадаад орноос жуулчин хүлээн авах /inbound/ үйл ажиллагаа 1.3.2. Гадаад орон руу жуулчин илгээх /outbound/ үйл ажиллагаа 1.3.3. Монгол улсын нутаг дэвсгэр дээр дотоодын болон байнга ба түр оршин сууж буй гадаадын иргэдийг аялуулах /domestic/ үйл ажиллагааг үзүүлэхтэй холбогдсон үйлчилгээ хамаарна. Хоёр. Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, ангиллын төрлүүд 2.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага доорхи нөхцлийг хангасан байна.Үүнд: 2.1.1. Хуулийн этгээд байх 2.1.2. Үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, вэб сайт, электрон шуудан, компьютерээр хангагдсан байх, 2.1.3. Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжлээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх, 2.1.4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхитай байх 2.1.5. Тур агент нь энэ хуулийн 2.1.1-д заасан шаардлагыг хангана. 2.2. Аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран тур-оператор болон тур-агент гэсэн ерөнхий ангилалтай байх ба үйл ажиллагааны онцлогоос хамааран гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/, гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/, гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагааг зуучлагч тур агент /outbound tour agency/, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /domestic tour operator/, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч тур агент /domestic tour agency/ ангиллын дагуу үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 2.2.1. Гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор /inbound tour operator/ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, аялагч жуулчдад шаардлагатай Монгол улсын болон Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх жуулчдад гуравдагч орны виз авахтай холбогдсон үйлчилгээ, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх ба аялал жуулчлалын байгууллагад удирдах албан тушаал 5-аас доошгүй жил эрхэлсэн боловсон хүчинтэй байна. 2.2.2. Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор /outbound tour operator/ бусад улс орнуудад аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлөвлөх, бүрдүүлэх, дотоодод сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, аялагч жуулчдад шаардлагатай визийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: · бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаат байдлыг хангах, жуулчдын эрх ашгийг хамгаалах үүднээс хэрэглэгчидтэй гэрээ байгуулсан байх · аялал жуулчлалын байгууллагад удирдах албан тушаал 3-аас доошгүй жил эрхэлсэн боловсон хүчинтэй байх · даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байх · билет борлуулагч агентуудтай билетийн захиалга хийх гэрээ байгуулсан байх 2.2.3. Гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагааг зуучлагч тур агент /outbound tour agency/ нь гадаад орон руу жуулчин илгээх тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн олон нийтэд зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ. 2.2.4. Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх /domestic tour operator/ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг үйлчилгээ үзүүлнэ. 2.2.5. Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч тур агент /domestic tour agency/ нь дотоодын аялал жуулчлалын тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн олон нийтэд зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ. 2.2.6. Олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор /international tour oparetor/ нь гадаад орноос жуулчин хүлээн авах болон гадаад орон руу жуулчин илгээхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлнэ. 2.2.7. Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүд нь Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас үзүүлж буй аливаа хөнгөлөлтөд хамрагдана. Гурав. Ангилал тогтоох 3.1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь ангиллаа тогтоолгох бөгөөд зөвхөн тухайн ангилалд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулна. 3.2. Аж ахуйн нэгж нь ангилал тогтоолгоход дараах бичиг баримтыг бүрдүүлэн Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ. Үүнд: · Ангилал тогтоолгох хүсэлт гаргасан албан тоот · Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажсан хуулбар · Өмнөх жилд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт /үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын тухайд / · Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө · Аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчний хангамж, үйл ажиллагааны туршлага, анкет, диплом, сертификатны баталгаажсан хуулбар, хөдөлмөрийн гэрээ · Ажлын байрны түрээсийн гэрээ эсвэл өөрийн өмчийн ажлын байр бол түүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар 3.3. Орон нутагт харъяалалтай аж ахуйн нэгж нь тухайн аймгийн ЗДТГ-аас дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн дүгнэлтийн хамт Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ. 3.4. Зам, тээвэр, аялал жуулчлалын яам тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногт багтаан асуудлыг шйидвэрлэнэ. Хэрвээ өргөдөлд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэгдэл материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана. 3.5. Шаардлагатай гэж үзвэл Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж баримт, бичигт магадлан шинжилгээ хийлгэнэ. 3.6. Хэрэв аж ахуйн нэгж нь тухайн аль нэг ангиллын шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих ангилал тогтоохоос татгалзсан үндэслэлийг зааж хариуг албан бичгээр хүргүүлнэ. 3.7. Зэрэглэл тогтоохтой холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хариуцна. 3.8. Ангилал тогтоосны баталгаа болгож Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга тус журмын 2.2-т заасны дагуу гэрчилгээ олгоно. Гэрчилгээг нэг жилийн хугацаатай олгох ба гэрчилгээнд ангилал олгосон он, сар, өдөр, бүртгэлийн дугаарыг тусгана. Ангиллын гэрчилгээг бусдад шилжүүлэх, хуулбарлах болон засварлахыг хориглоно. Дөрөв. Ангилалд өөрчлөлт оруулах, ангиллыг сунгах, хүчингүй болгох тухай 4.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн тохиолдолд ангиллаа шинэчлэн тогтоолгох талаар зохих байгууллагад хүсэлт гаргана. Ангилал өөрчлөх үйл явц нь шинээр ангилал авахтай ижил журмаар явагдана. 4.2. Аж ахуйн нэгж нь ангиллын гэрчилгээгээ сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: · Хүсэлт гаргасан албан тоот · Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар · Үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт 4.3. Аж ахуйн нэгж нь дараах зөрчил гаргасан тохиолдолд Зам, тээвэр, аялал жуулчлалын яам ангиллыг хүчингүй болгох эрхтэй. Үүнд: · Хуулийн этгээд татан буугдсан · Тухайн ангилалд нийцээгүй үйл ажиллагаа эрхэлсэн · Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас жуулчдад хохирол учруулсан эсвэл уг байгууллагын талаар жуулчдаас удаа дараа гомдол гаргасан нь зохих мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдсон · Ангиллын гэрчилгээг эрхийн хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор сунгуулаагүй 4.3. Ангиллыг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Тав . Хариуцлага 5.1. Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаад мэргэжлийн улсын хяналтын албаны байцаагч хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдалд Монгол улсын Аялал жуулчлалын тухай болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Менежмент Сүүлин жилүүдэд тусгай зөвшөөрөл шаардахгүй гэсэн нэрийн доор мэргэжлийн туршлага, чадваргүй хувь хүн, пүүс компаниуд аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцож, тэр хэрээрээ салбарын хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Монгол улсын нэр хүндийг ч сэвтүүлэх нь нэмэгдэж байна.
Байгаль ан амьтан, соёлын үнэт өвийг хамгаалах, хадгалах, талаар тодорхой бодлого баримтладаггүйгээс одоогийн байдал алдагдаж, яваандаа жуулчны сонирхолыг татахаа болих.
БСШУЯ-аас Аялал жуулчлалын мэргэжлийн чиглэлийн 2 индекс л байгаа нь хангалтгүй Менежмент Монгол улсын элчин сайдын болон консулын газаргүй улс орноос зочилж буй гийчин жуулчид Монголын хил дээрээс виз даруулж ордог.
Төрөөс аялал жуулчлалын салбарыг дэмжиж хамтран ажиллах
Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд төмөр замын урсгалыг нэмэгдүүлэх асуудал Засгийн газарт төлөвлөгдсөн
Аялал жуулчлалын статистик тоо баримт бүрдүүлэлтийн аргачлалыг өөрчлөх
Дэлхийн жуулчдын чиг урсгал Ази, Номхон далайн улсууд руу хандсан энэ цаг үеийг зөв ашиглах Маркетинг Өөрийн орны байгалийн болон түүх соёлын давуу талыг дэлхий нийтэд таниулах боломжтой
Экспортоо нэмэгдүүлэх сонирхол байна.
Дотоодын аялал жуулчлалд анхаарлаа хандуулж нөөц нөхцлийг судлан үзэж хөгжүүлэх талаар бодит арга хэмжээ авах
Олон улсын Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт олон байгууллагуудыг хамруулах Менежмент Салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй / Аялал жуулчлалын сангийн жилийн төсвийг 2013 оноос эхлэн нэмэгдүүлж, 2015 онд 5 тэрбумд хүргэх. “аялал жуулчлал-XXI зуун” үндэсний чуулганаас гаргасан
з ө в л ө м ж; 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр  /
Бэлтгэгдэн гарсан боловсон хүчин нь зах зээлийн чанартай боловсон хүчний шаардлагыг бүрэн хангаж чадахгүй
Аялал жуулчлалын голлох бүс нутгуудад цахилгаан болон ундны усны асуудал бүрэн шийдэгдээгүй.
Дотоодын аялал жуулчлал хөгжөөгүй /Дэд бүтэц, Зам тээвэр их нөлөөтэй/ Маркетинг Монгол улс руу аялал зугаалга хийхэд зардал өндөр /ялангуяа нислэгийн үнэ/
Гадаад зах зээлд идэвхитэй маркетингийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр хангалтгүй
Аялал жуулчлалын компаниуд үнийн судалгааг тэр бүр хийдэггүй
Жуулчны баазын хувьд тээвэрлэлтийн болон бусад зардал өндөр
Жуулчдад үзүүлэх цогц даатгалын систем бүрдээгүй
Жуулчдын тав тухыг бүрэн дүүрэн хангаж чаддаггүй/Боловсон 00/, ялангуяа хөдөө орон нутагт жуулчны баазуудын үйлчилгээний чанар муу, боловсон хүчний чадвар хомс Олон улсын Аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт олон байгууллагуудыг хамруулдаг болсон. Аялал жуулчлалын дэлхийн томоохон үзэсгэлэн яармаг болох ITB-2013 нь 2013 оны 3-р сарын 6-наас 10-ны өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо MESSE BERLIN-д уламжлал ёсоороо зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнд МАЖХ-126м² талбайг захиалсан бөгөөд саяхан талбайн баталгаажилтыг хүлээн авсан байна. Одоо захиалагдаад байгаа 126м² талбайд 10 компани, аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой гэж үзэж байгаа ба нэг компаниас гарах талбайн түрээс болон талбайн тохижилт зэрэгт гарах зардлыг 10.000 евро гэж тооцоолж байна. Энэхүү үзэсгэлэнд оролцох албан байгууллагууд хүсэлтээ албан бичгээр МАЖХ-нд хүргүүлэх юм байна. Энэхүү үзэсгэлэнтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах болон санал, лавлаж тодруулах зүйл байвал 99114848 буюу info@naturetours.mn  e-mail хаягаар хандаж болох юм байна. Аялал жуулчлалын events: цагаан сар хөтөлбөр
шинийн нэгний нар харах аялал
мөсөн шагайн наадам
бүргэдийн баяр
мөсний баяр, олон улсын тэшүүрийн марафон, цаатаны наадам
тэмээний баяр
оу-ын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг
улсын их баяр наадам
дээлтэй монгол наадам
сарлагийн баяр
баруун монгол ардын язгуур урлагийн наадам ба хүүхдийн мини наадам
бяцхан 99 баатрын аялал 2012 - дааганы уралдаан
нүүдэлчдийн өдөр наадам
говийн олон улсын марафон гүйлт
golden eagle наадам
гадаад орнуудад болох аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг – 2012
цаатан наадам
монгол морьтон наадам
адууны баяр
хонь ямааны баяр
тэмээн поло
хөвсгөл далайн аялал буюу cruise event-2012
сар ажиглах аялал
үндэсний тоглоомын баяр
шинэ оны анхны нар харах аялал
gobi challenge оу-ын марафон гүйлт
mongolia bike challenge
науризын баяр 2003 оноос хойш Аялал жуулчлалын жилийг улс, засгийн газрын хэмжээнд зохион байгуулдаг болсон. 2011 оныг Завхан  аймаг “Аялал жуулчлалын жил” болгосон. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд 1980 оноос эхлэн ДАЖБ-ын гишүүн орнууд жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Манай Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос эл өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр ирсэн юм. Тус өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд 2011 онд “Аялал жуулчлал-Соёлын нэгдэл” сэдвийн дор тэмдэглэсэн бол 2012 онд “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. 2. SWOT ШИНЖИЛГЭЭ

Давуу тал
СУЛ ТАЛ
БОЛОМЖ
АЮУЛ 1. Салбарын талаар ерөнхий ойлголт 1954 онд “Гадаадын иргэдэд үйлчлэх товчоо” хэмээх байгууллагыг байгуулсан тэр цагаас Монголд аялал жуулчлал хөгжиж эхэлсэн гэж үздэг. Харин өнөөгийн аялал жуулчлалын зах зээлийн хөгжил 1990 оноос хойш эхэлсэн гэж ойлгож болно. 1995 онд Ерөнхий сайд агсан П.Жасрайн Засгийн газрын үед Монголд оронд Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх №167 тогтоол гарч байсан бол 2000 оны 05 дугаар сарын 05-нд УИХ-аас МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ-г батлан гаргасан нь энэ салбар эрх зүйн зохицуулалттай хөгжих үндэс болсон. 1999 онд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Аялал жуулчлалын газрыг байгуулж байсан бол 2005 онд Зам, Тээвэр, Аялал жуулчлалын яамыг шинээр байгуулсан. . 2008 онд Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсан. 2012 онд шинэ засгийн газар Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам болгон өөрчилсөн.

Монгол орны хувьд төдийгүй дэлхийн олон улс орны хувьд аялал жуулчлал нь утаагүй үйлдвэрлэл гэдэг утгаараа ирээдүйтэй салбарт тооцогддог. Жуулчдын сонирхлыг татдаг гол зүйл бол манай орны нүүдэлчин соёл иргэншил, байгалийн унаган төрх байдаг. Иймд дээрх сонирхол татах үзмэр /attraction/-үүдээ хадгалан хамгаалж, улмаар баяжуулан шинэчилж, чанартай үйлчилгээний хамт үзүүлснээр ирэх жуулчдынхаа тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл жуулчид ирээд үзэж харж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын хамт үйлчилж буй үйлчилгээ орчин нь тааламжтай байвал дахин дахин ирсээр байдаг тухай практикт батлагдсан байдаг.
Аялал жуулчлалын салбар бол Монгол орны хувьд шинэ, залуу салбар.
Аялал жуулчлалын салбарын экспортын бүтээгдэхүүн нь жуулчдад санал болгож буй “аялал” юм. Ихэвчлэн Япон, Солонгос, Герман, Англи, Франц, АНУ, Австрали зэрэг улсууд руу аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ экспортолж байна. Аялал жуулчлалын компаниуд 5-10 дугаар сард идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсад ирсэн нийт жуулчны визтэй гадаадын иргэдийн тоог авч үзвэл, 2006 онд 385989 жуулчин, 2007 онд 451492 жуулчин, 2008 онд 447389, 2009 онд 411640, 2010 онд 456303, 2011 онд 457514 жуулчин ирсэн байна.
http://www.mne.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=1442:2012-03-23-12-03-24&catid=34:2008-12-21-10-33-26&Itemid=53 АГУУЛГА Аялал жуулчлалын салбарын тухай ерөнхий ойлголт
SWOT шинжилгээ
Маркетинг
Бүтээгдэхүүн
Үнэ
Борлуулалтын суваг
Идэвхижүүлэлт
Хүний нөөц
Санхүү хөрөнгө
Технологи
Дүгнэлт Л. Гантунгалаг
2012 оны 10 сарын 09






Аялал жуулчлалын салбарын SWOT шинжилгээ Сонирхолтой тооцоолол 2011 онд салбарын орлого: 282.7 сая $
ирсэн жуулчид: 457514
нэг жуулчнаас олох орлого 618$
нэг жуулчнаас олох ашиг: 123.6$
жилд 500 жуулчин авбал: 61800$ ашигтай ажиллахнээ
Гэтэл 500 жуулчин гэдэг нь жилд ирж байгаа 457514 жуулчны 0,1 % юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзэхэд 2011 онд дэлхий дахинд 980 сая хүн жуулчилсан бөгөөд аялал жуулчлалын салбар дэлхийн ДНБ-ний 5%, нийт экспортийн 6%-ийг эзэлж, дэлхий дахинд ажил эрхэлж буй 12 хүн тутмын 1 нь энэ салбарт ажиллаж байна. 2012 оны сүүлийн хагас гэхэд дэлхий дахинд аялж буй жуулчдын тоо 1 тэрбумд хүрэх урьдчилсан таамаглал байна. 2011 онд Ази номхон далайн орнуудад ирсэн жуулчдын тоо 216 саяд хүрч, 2012 онд энэ бус нутагт ирэх жуулчдын тоо 6 хувиар хурдацтай өсөх хандлагатай байна.
Монгол улс дэлхийн эдийн засгийн хямралыг дагаад 2008-2009 онуудад жуулчдын тоо эрс буурсан боловч  2011 онд 2009 онтой харьцуулахад эргээд жуулчдын тоо 12.4 хувь, салбарын орлого 282 сая ам доллар буюу 27 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд Монгол улсад 450 гаруй мянган жуулчин ирээд байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгаанаас үзэхэд 2011 онд дэлхий дахинд 980 сая хүн жуулчилсан бөгөөд аялал жуулчлалын салбар дэлхийн ДНБ-ний 5%, нийт экспортийн 6%-ийг эзэлж, дэлхий дахинд ажил эрхэлж буй 12 хүн тутмын 1 нь энэ салбарт ажиллаж байна. 2012 оны сүүлийн хагас гэхэд дэлхий дахинд аялж буй жуулчдын тоо 1 тэрбумд хүрэх урьдчилсан таамаглал байна. 2011 онд Ази номхон далайн орнуудад ирсэн жуулчдын тоо 216 саяд хүрч, 2012 онд энэ бус нутагт ирэх жуулчдын тоо 6 хувиар хурдацтай өсөх хандлагатай байна.
Монгол улс дэлхийн эдийн засгийн хямралыг дагаад 2008-2009 онуудад жуулчдын тоо эрс буурсан боловч  2011 онд 2009 онтой харьцуулахад эргээд жуулчдын тоо 12.4 хувь, салбарын орлого 282 сая ам доллар буюу 27 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд Монгол улсад 450 гаруй мянган жуулчин ирээд байна. 2011 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭ Дэлхийн хамгийн их жуулчин авдаг 10 улс Дэлхийн жуулчдын тоо голлох бүс нутгаар Дэлхийн жуулчдын тоог сар бүрээр
Full transcript