Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР БОЛОН БАРИМТ БИЧГИЙН СТ

No description
by

sh deegii

on 11 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР БОЛОН БАРИМТ БИЧГИЙН СТ

ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР
БОЛОН БАРИМТ БИЧГИЙН СТАНДАРТЫН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

БАРИМТ БИЧИГТЭЙ АЖИЛЛАХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН СХЕМ
Гадагш явуулах баримт бичгийг зохиож бүрдүүлэх үйл ажиллагааны схем
Бичиг хэрэг, архивын ажилтанд зайлшгүй байх ширээний номнууд
Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн эмхэтгэл

Стандартчилал хэмжилзүйн газар
Улаанбаатар 2011 он
Анхаарах
ТӨРИЙН АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЗААВАР
БОЛОН БАРИМТ БИЧГИЙН СТАНДАРТЫН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
Ирсэн бичгийг хүлээж авах
Албан бичгийг хүлээж авахдаа юуны өмнө зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгана. Баримт бичиг буруу хаягласан, бүрдэл дутуу зэрэг зөрчилтэй бол ирсэн хаягаар нь буцааж хүргүүлэх арга хэмжээ авна.



Бичиг хэрэгт бүртгээгүй баримт бичгийг хүлээн авч, шийдвэрлэхийг хориглоно.
Бүрдлийг шалгах
Ирсэн бичгийг хүлээн авч зөв хаягласан эсэх бусад болон хавсралтын бүрдлийг шалгана.

Стандартын шаардлага хангасан бичиг хүлээн авсан бол Бичиг хэрэгт хүлээн авсан тухай тэмдэглэл хийнэ /ирсэн бичгийн тэмдэг дарах/
БҮРТГЭХ
Гарт нь, нууц гэсэн бичгийн дугтуйг задлалгүй, гаднах хаягаар нь бүртгэн тэмдэг дараад, холбогдох ажилтанд шилжүүлнэ. Нууцын зэрэглэлтэй баримт бичгийг байгууллагын нууцын ажилтан хүлээн авч, бүртгэн удирдлагад биечлэн танилцуулна.

Яаралтай бичгийг ирсэн даруйд нь бүртгэнэ. Бусад бичгийг ирсэн өдөрт нь багтаан, хэрэв амралтын өдрүүд таарсан бол ажлын эхний өдөрт бүртгэж, шилжүүлнэ.

Албан бичгийг зохион байгуулалтын нэгжид хаяглан ирүүлсэн бол удирдлагад танилцуулахгүйгээр шууд бүртгэж шилжүүлнэ.

Удирдлагад танилцуулах
Удирдлагад танилцуулахаар ангилж ялгасан баримт бичгийг зохих журмын дагуу бүртгэсний дараа удирдлагад цохолт хийлгэхээр шилжүүлнэ.

Байгууллагын электрон шуудангийн хаягаар ирсэн цахим баримтыг удирдлагад файлаар, эсвэл түүнийг хэвлэж, цаасан хуулбараар танилцуулна.

Удирдлага танилцаж, цохолт хийсэн баримт бичгийг бичиг хэрэгт буцаах бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын утгыг бүртгэл мэдээллийн санд оруулсны дараа холбогдох хэлтэс, ажилтанд шилжүүлнэ. Бүртгэсэн баримт бичгийн эхийг бичиг хэрэгт үлдээж, хариуцан шийдвэрлэх ажилтанд баримт бичгийн хуулбарыг шилжүүлнэ.

Баримт бичгийг шийдвэрлүүлэхээр шилжүүлэх
Бичиг хэрэгт бүртгэсэн баримт бичгийг ирсэн өдөрт нь удирдлагад танилцуулна. Удирдлага хариутай бичигт өдөрт нь багтаан цохолт хийж, бичиг хэрэгт буцаана. Бичиг хэргийн ажилтан удирдлагын заалтад үндэслэн хариуцан шийдвэрлэх хэлтэс, нэгжийн ажилтан болон шийдвэрлэх хугацааны талаарх мэдээллийг бүртгэл хяналтын картад тэмдэглэж мэдээллийн санд оруулна.

Ирсэн бичгийн бүртгэлийг уламжлалт байдлаар хөтөлж байгаа бол картыг 2 хувь үйлдэн, 1 хувийг ирсэн бичгийн хамт шилжүүлж 2 дахь хувь дээр хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулан лавлах санд байрлуулна.
Шийдвэрлэсэн баримтуудаар хэрэг бүрдүүлэх
Баримт бичгийн шийдвэрлэх хугацааг байгууллагын дотоод баримт бичгийн хувьд тэдгээрийг баталж, мөрдүүлсэн өдрөөс, гаднаас ирсэн бичгийн хувьд бичиг хэрэг бүртгэж хүлээн авсан, шийдвэрлэх бичгийн хувьд удирлага цохолт хийж холбогдох зохион байгуулалтын нэгж ажилтанд шилжүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

Баримт бичгээр тавьсан асуудлыг дараах хугацаанд шийдвэрлэнэ. Үүнд:

Шууд шийдвэрлэж болох асуудлыг 1-3 хоног, бусад асуудлыг 10 хоногийн дотор;

Бусад байгууллагатай хамтарч шийдвэрлэх нэмэлт судалгаа тодруулга хийх бол 30 хоногийн дотор,

Удирдлага танилцаад шийдвэрлэх хугацааг нь заасан бол дурдсан хугацааны дотор,
Яаралтай албан бичиг, факсын хариуг 1-3 хоногт

Иргэдийн өргөдөл, гомдлын хариуг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд
Баримт бичигт асуудлыг шийдвэрлэх хугацааг заасан бол дурдсан хугацаанд явуулна.

Албан бичгийн шийдвэрлэх хугацааг өөрчлөх буюу сунгах асуудлыг зөвхөн түүнд цохолт хийсэн албан тушаалтны зөвшөөрлөөр шийдвэрлэх бөгөөд энэ тухай хариу өгөх хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэж тэмдэглүүлнэ.


Баримт бичгийн хадгалах хугацааг тодорхойлох
Шийдвэрлэлтэд
хяналт тавих
Мэдээлэл лавлагааны
зорилгоор хадгалах, ашиглах
Архивт шилжүүлэх
Цаашид хадгалах
Устгах
Явуулах бичгийг төслөөр боловсруулах
Боловсруулалт, бүрдлийг шалгаж нягтлах
Баримт бичгийн төсөлд санал, виз авах
Хэвлэмэл хуудсанд эцсийн байдлаар үйлдэх
Албажуулах /гарын үсэг, тамга/
Баримт бичигт дугаар тавьж, бүрдэл
бүрэн эсэхийг шалгах
Явсан бичгийн бүртгэлд авах
Баримт бичгийг зөв хаягаар илгээх
Үлдэх хувийг хавтаст хэрэгт хавсаргах

Албан бичиг боловсруулах
Албан бичгийн хэл найруулга нь утга төгөлдөр, түүний агуулга хууль, эрх зүйн үүднээс зөв томъёологдсон, товч тодорхой, засвар оруулгагүй, этгээд бүдүүлэг болон нутгийн аялгууны үг хэллэг хэрэглээгүй,
зөв бичих дүрмийн дагуу
бичигдсэн бөгөөд албан бичгийн стандартад бүрэн нийцсэн байна.
Баримт бичгийн төсөлд санал, виз авах
Дотооддоо боловсруулсан баримт бичгийн төсөлд байгууллагын удирдлага, зохион байгуулалтын нэгжүүд саналаа виз хэлбэрээр өгнө. Баримт бичигт санал өгсөн тухай тэмдэглэл нь баримт бичигт санал өгч буй хүний албан тушаал, нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо гэсэн бүрдэлтэй байна.

Баримт бичгийн төсөлд тусгайлан өгөх саналтай бол энэ талаар санал өгөх тухай тэмдэглэлийн хэсэгт дараах байдлаар бичнэ. Жишээ нь:
Саналыг хавсаргав. Санхүүгийн хэлтсийн дарга гарын үсэг Г.Галбаатар

Баримт бичгийн төсөлд шаардлагатай бүх нэгж, албан тушаалтнаас санал авна. Тухайлбал:

-Удирдлага, зохион байгуулалт, гэрээ эрхийн холбогдолтой баримт бичгийг хэлэлцэж, батлахдаа хуулийн хэлтэс /ажилтан/-ээс заавал санал авна.

-Боловсон хүчний талаарх тушаалын төсөлд хүний нөөцийн хэлтэс /ажилтан/-ээс албан ёсны санал авна

-Тухайн баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилт нь мөнгө, санхүүтэй холбоотой бол уг баримт бичгийн төсөлд санхүү, эдийн засгийн хэлтэс /ерөнхий нягтлан бодогч/ саналаа өгнө.

-Салбарын хэмжээнд мөрдүүлэх баримт бичгийн төсөлд хариуцсан чиглэлийн хэлтэс /мэргэжилтэн/-ээс санал авсан байна.

Гадны байгууллагаас ирүүлсэн баримт бичгийн төсөлд санал, дүгнэлт өгөх ажлыг ирсэн бичгийг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмаар гүйцэтгэнэ.

Бусад байгууллагаас боловсруулж, ирүүлсэн баримт бичгийн төсөлд өгөх саналыг тухайн байгууллагын хэвлэмэл хуудсан дээр бэлтгэж, байгууллагын дарга гарын үсэг зурж явуулна.
Боловсруулалт, бүрдлийг
шалгаж нягтлах
Стандартын бичгийн цаасан дээр баримт бичигт байх зарим бүрдлүүдийг урьдчилан тогтоосон байрлалд хэвлэлийн аргаар буулгасныг хэлнэ.
Хэвлэмэл хуудас
Төр, захиргааны байгууллагын албан баримт бичгийг стандартын шаардлагын дагуу хэвлэлийн аргаар бэлтгэсэн, төрийн сүлд, соѐмбо бүхий хэвлэмэл хуудсан дээр, аж ахуйн нэгж, компанийн албан баримт бичгийг бэлэгдэл тэмдэг, лого бүхий хэвлэмэл хуудсан дээр үйлдэнэ.

Байгууллагын захиргаа болон өөрөө бие даан тушаал, шийдвэр гаргах, албан бичгээр харилцах эрх бүхий зохион байгуулалтын нэгжүүд нь дараах төрлийн хэвлэмэл хуудсыг ашиглана. Үүнд:

а/ захирамжлалын баримт бичгийн хэвлэмэл хуудас;

б/ удирдлагын тодорхой нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудас;

в/ албан бичгийн хэвлэмэл хуудас.

Төрийн сүлд, соѐмбо бүхий хэвлэмэл хуудсыг стандартын шаардлагын дагуу, хэвлэлийн аргаар бэлтгэнэ.

Баримт бичгийн хэвлэмэл хуудсыг цагаан буюу цайвар өнгийн цаасан дээр бэлтгэнэ. Баримт бичгийг хэвлэмэл хуудсанд байрлуулахдаа бичвэрийн талбай нь цаасны зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм, дээд захаас 20 мм, доод захаас 20 мм-ээс доошгүй байхаар тохируулна.

Гадаадын байгууллагатай өргөн харилцаатай газрууд албан бичгийн хэвлэмэл хуудсаа гадаад хэл дээр, эсвэл 2 хэл дээр хэвлүүлж болно.

Албан бичгийн бүрдлүүд
01. Төрийн сүлд, соёмбо
02. Бэлгэдэл ба барааны тэмдэг
03. Байгууллагын нэр
04. Баримт бичгийн нэр
05. Байгууллагын хаяг
06. Шуудангийн индекс
07. Огноо
08. Баримт бичгийн бүртгэлийн дугаар
09. Баримт бичиг үйлдсэн газрын нэр
10. Хариутай бичгийн огноо, дугаарын тэмдэглэл
11. Баримт бичгийн нууцлалын тухай тэмдэглэл
12. Харилцагч байгууллагын нэр, хаяг
13. Бичгийн утга
14. Тэргүү
15. Бичвэр
16. Хавсралтын тухай тэмдэглэл
17. Бичгийн хувийг илгээсэн тухай тэмдэглэл
18. Гарын үсэг
19. Тамга, тэмдэг
20. Баталсан тэмдэглэл
21. Зөвшөөрсөн тэмдэглэл
22.Санал өгсөн тухай тэмдэглэл
23. Хуулбар үнэн болох тухай тэмдэглэл
24. Баримт бичиг боловсруулсан тухай тэмдэглэл
25 Баримт бичгийг байгууллагад хүлээн авсан тухай тэмдэглэл.
26. Санамжид байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл
27. Удирдлагын заалт

Баримт бичгийг хэвлэмэл хуудсанд эцсийн байдлаар үйлдэх
Төсөл дээр удирдлага гарын үсэг зуран бэлэн болсон үг үсэг, утга найруулгын алдаагүй бичгийг хэвлэмэл хуудсанд үйлдэнэ.
Гарын үсэг, тамга тэмдэг
“Гарын үсэг” бүрдэлд гарын үсэг зурж буй хүний албан тушаалын нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал орно. Хэвлэмэл хуудсан дээр үйлдсэн баримт бичигт албан тушаалын нэрийг сайд, дарга, захирал гэх мэт товч, бусад тохиолдолд бүтнээр бичнэ.

Ижил албан тушаалын хэд хэдэн хүн хамтарч гарын үсэг зурах тохиолдолд хэвлэмэл хуудас хэрэглэхгүй

Байгууллагын даргын эзгүйд орлож буй албан тушаалтны болон үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалын нэрийг албан бичигт бичнэ

Захирамжлалын баримт бичигт байгууллагын дарга гарын үсэг зурна.

Төлөвлөгөө, тайлан, удирдамж, танилцуулга зэрэг мэдээлэл лавлагааны баримт бичигт зохион байгуулалтын нэгжийн болон албан тушаалын нэр, боловсруулсан ажилтны нэр, гарын үсэг байна.


Баримт бичиг дээрх албан тушаалтны гарын үсгийг тамга тэмдэг дарж баталгаажуулна.

Байгууллагын тамгыг дарга, орлогчийн, байгууллагын тэмдгийг зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичиг дээр дарна.

Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаадад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй.

Тамга, тэмдгийг гарын үсэг зурагдсан хэсгийг оролцуулж, тэгш, тод дарна.
Баримт бичигт дугаар тавьж, бүрдэл
бүрэн эсэхийг шалгах
Зөвхөн стандартын дагуу зөв бүрдүүлсэн, бичиг хэрэгт бүртгүүлж, дугаар авсан баримт бичгийг зохих хаягаар нь явуулна. Бүрдэл дутуу буюу стандартын ямар нэг зөрчилтэй баримт бичгийг боловсруулсан ажилтанд буцаана.

Явуулах бичгийг гарын үсэг зурсан буюу батлагдсан өдөрт нь бичиг хэрэгт төвлөрүүлж бүртгэнэ. Явуулах бичгийн агуулга, хэл найруулга, стандартын бүрдлийг боловсруулсан ажилтан хариуцна.


2014.03.20 №3/768
Байгууллага, салбарын үйл ажиллагаанд өдөр тутам үүсч хөтлөгдөж буй баримт бичгийг зөв ангилж бүлэглэх, хадгалах хугацааг нь оновчтой тодорхойлох, тэдгээрийг хэрэг болгон бүрдүүлэх, тоо бүртгэл хөтлөх мэдээлэл лавлагаанд ашиглах зорилгоор хөтлөх хэргийн нэрийн жагсаалт /цаашид ХХНЖ гэх/-ыг боловсруулна.

ХХНЖ-г бэлтгэхдээ байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, баримт бичгийн агуулга, бүрэлдэхүүн, тоо хэмжээг судлаж, байгууллагын дүрэм, журам, төлөвлөгөө, тайлан, хадгалах хугацааны жагсаалт, байнга, түр хадгалах баримт бичгийн данс, бүртгэл зэргийг ашиглана.

Албан хэрэг хөтлөлтийн стандартыг чанд сахин мөрдөж, баримт бичгийн эргэлт, эмх цэгц, соёлыг сайжруулах, байгууллагын аппаратын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангаж ажиллах
Архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанаас тухайн байгууллагын соёл, зохион байгуулалт, хариуцлага зэрэг зүйлсийг шууд харж болдог.
Танд амжилт хүсье

Баярлалаа
Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ олж мэдсэн улсын болон байгууллагын нууц, бусад ажилтнуудын хувийн нууцад хамаарах асуудлыг задруулахгүй байх

Байгууллагын тамгыг Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/-ын дарга түших бөгөөд тэмдгийг байгууллагын даргын туслах /эсвэл нууцын ажилтан/ хариуцан, албан хэрэгцээнд ашиглана.

Албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэвлүүлсний дараа бичиг хэрэгт нэгдсэн журмаар хүлээн авч, бүх хэвлэмэл хуудсыг тоолж, бүртгэх бөгөөд тус бүрийг тусгай дуугаарлагчаар дугаарлана.

Хэвлэмэл хуудсыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах бөгөөд цоожтой сав, шүүгээнд хадгална. Албан бичгийн хэвлэмэл хуудсыг гадны байгууллага, хүмүүст дамжуулахыг хориглоно. Хэвлэмэл хуудасны хадгалалт, ашиглалтыг бичиг хэргийн ажилтан хариуцах бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газар /хэлтэс/-ын зүгээс зохих хяналт тавина.

Нууц баримтыг найдвартай хадгалж ашиглахын тулд байгууллагын удирдлага тусгайлан шийдвэр гаргаж, нууцын зэрэглэл бүхий баримт бичгийн жагсаалт, нууц баримт бичгийг үзэж танилцах эрх бүхий албан тушаалтны нэрсийг батлан, байгууллага, салбарын хэмжээнд нууц баримт бичигтэй ажиллах ажлын журмыг гаргаж мөрдүүлнэ.

Төрийн хэлний зөвлөлийн тогтоолоор зарим үгсийн бичлэгийн стандартыг тогтоожээ
Төрийн хэлний зөвлөлийн
2011 оны 01 дүгээр тогтоолын 1-р хавсралт

ОЛОН ХУВИЛБАР БИЧЛЭГТЭЙ МОНГОЛ ҮГСИЙГ ЖУРАМЛАСАН ЖАГСААЛТ /700/
Албан хэрэг хөтлөлтийн явцад үндсэн заавар стандарт, холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрийн онцлогт нийцүүлэн тусгай журам боловсруулан дотооддоо мөрдөж болно.
Хөдөлмөрийн яамны хувьд:
Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн эргэлтэд хяналт тавих журам

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх журам

Байгууллагын архивт баримт шилжүүлэх журам

Архивын баримт ашиглуулах журам

Баримт бичиг нягтлан шалгах комиссын бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай
Баримт бичигт эрх бүхий албан тушаалтныг орлож, “ыг” гэсэн тийн ялгалын үг хэрэглэж гарын үсэг зурахгүй.

Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар

Архивын ерөнхий газар
Улаанбаатар 2009 он
Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хугацааны үлгэрчилсэн жагсаалт

Үндэсний архивын газар Улаанбаатар 2008 он
Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай. МУЗГ-ын 2001 оны 41 дүгээр тогтоолыг үзээрэй/
м
А-үйл ажиллагааны чиглээр

Б- Боловсон хүчинтэй холбоотой
Байгууллагын архивын ажлын үндсэн заавар

Архивын ерөнхий газар
Улаанбаатар 2007
Full transcript