Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Өндөр барилга түүний ашигтай ба сул тал

No description
by

даваа дорж

on 22 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Өндөр барилга түүний ашигтай ба сул тал

Өндөр барилга түүний ашигтай ба сул тал
design by Dóri Sirály for Prezi
Өндөр барилга гэдэгт 17 давхараас /51 метр/-35 хүртэлх давхар /150 метр/ хүртэлх барилга байгууламж ордог. Харин барилгын өндөр гэдэгт барилгын хаяавчын түвшинээс адрын хучилтын доод түвшин хүртэлх хэмжээг хэлнэ гэж тодорхойлж өгчээ.

Гэхдээ барилгын өндөр гэдэг нь барилга байгууламжийнхаа онцлог, төрлөөс шалтгаалаад өөр өөр байж болох харьцангуй ойлголт юм. Жишээ нь барилгын хамгийн дээр байгаа архитектурын гоёлын зориулалттай эсвэл хийцийн онлцогоос шалтгаалсан төрөл бүрийн цамхаг, нисэх зогсоол, антенн хэлбэрийн байгууламжууд байж болно.
Өндөр барилга нь дараах ашигтай юм.

1. Хотын өнгө төрх, орчиндоо үзэмж нэмдэг.

2. Бага орон зайнд баригдах хэдий ч ашигтай талбай ихтэй.

3. Хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, хүн амын боловсролын түвшин, технологийн дэвшилийг тодорхойлогч нүүр царай болдог.

4. Олон янзын зориулалтаар зэрэг ашиглахад тохиромжтой.

5. Жуулчид, аялагчидыг ихээр татдаг тул үйлчилгээний салбар байршихад нэн тохиромжтой

6. Газраас доошоо суурь сууж буй гүн их тул 2-оос дээш давхар граж төлөвлөгддөг тул зогсоолын асуудал үүсдэггүй

7. Өндөр барилгын технологи нь өөрөө барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, нээлтүүдийг шаарддаг тул шинэ санаа, техник технологийг амьдралд хэрэгжүүлэгч нь юм.
өндөр барилга нь дараах сөрөг талуудтай.

1. Ижил хэмжээний хүчин чадалтай намхан барилгуудаас илүү хүчин чадалтай тоног төхөөрөмж ашигладаг тул ашиглалтын зардал өндөртэй.

2. Өндөр барилгын аюулгүй байдлын стандарт өндөр хэмжээнд төлөвлөгддөг тул мөн энэ талын анханы хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардал өндөр.

3. Газар хөдлөлтийн өндөр баллтай бүс, салхи болон цасны их ачаалал бүхий өндөрлөг газруудад өндөр барилгыг төлөвлөхөд хийцийн болон дулаан техникийн талаас ихээхэн өндөр зэрэглэлийн хийцийн шийдэл, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг.

4. Өндөр барилга нь ихэнх тохиолдолд хөрсний усны түвшинээс доош түвшинд баригддаг тул хөрсний болон барилгаас бууж ирэх хурын усны зайлуулах систем, хөрсний усыг зайлуулах дренажын системүүдийг төлөвлөж өгдөг ба энэ нь байнгын ажиллагаатай өртөг өндөртэй системүүд байдаг байна.

5. Барилгад аливаа эрсдэл, эвдрэл тулгарлаа гэхэд түүнийг засаж залруулах бараг боломжгүй ба нурсан тохиолдолд гарах үр дагавар нь асар өндөр байдаг.

6. Барилгад хэрэглэгдэх үндсэн материалын хэрэгцээ нь өндөр стандартынх байхыг шаарддаг тул зарим тохиолдолд өндөр барилга барьж буй улс оронд хайрга, дайрга, цемент, арматур, металл хийц гэх мэт зэргийн аль нэг хэсгийг гуравдагч орноос татах нөхцөл үүсдэг байна.

7. ИНженер геологи, геофизикийн нөхцөлөөс шалтгаалж өндөр барилга төлөвлөж болохгүй шалтгаан бас гарч болно.

Өндөр барилгыг зураг төсөл бол мэдээж төслийн хамгийн чухал хэсэг бөгөөд гадныхан дараах 5 төрлөөр зураг төслөө гүйцэтгэдэг аж.

CONCEPT DRAWINGS - Техникийн төсөл буюу захиалагчтай барилгын хэлбэр, хэмжээ, дизайныг тохирох, түүгээр батлуулах үе шат

PRELIMINARY DRAWINGS - Техникийн төслийг батлуулсан дараах урьдчилсан зураг төсөл гүйцэтгэх үе шат буюу барилгын хийц, архитектур, дотор, гадна инженерийн шугам сүлжээний шийдлийг гаргах үндсэн үе шат

MODEL ТEST- Төсөллөсөн барилгын моделийг масштабаар жижигрүүлэн хийж газар хөдлөлт, салхи зэрэг ачаалалд туршиж үзнэ.

SANCTION DRAWINGS (TO AUTHORITIES) - Ажлын зургийг батлуулах үе шат буюу төсөллөсөн хийц, архитектур, инженерийн шугам сүлжээний хангамжын шийдэл ажлын зургуудыг ажлын зураг хянах төрийн болон гэрээт байгууллагуудтай зөвшилцөх, батлуулах үе шат

TENDER DRAWINGS - Гүйцэтгэгч сонгон шалгаруулах үйл ажиллагаанд зориулагдсан ажлын зураг

WORKING DRAWINGS- Барилгын ажил гүйцэтгэх үед хэрэглэх деталчилсан ажлын зураг буюу хамгийн сүүлийн шат

PILE LOAD TEST- Өндөр барилгад төлөвлөсөн гадсан суурийг газар дээр нь гүйцэтгэж, шалгаж үздэг.
Барилгын ажлын зургийг ийнхүү олон хэсэгт хувааж өгсөнөөрөө төслийн ажлыг гүйцэтгэх ажлыг илүү хөнгөн шуурхай болгож тэр хэмжээгээрээ ажлын чанар, хариуцлагатай байдал сайжирдаг аж.
Өндөр барилгын зураг төсөл, барилга угсралтын ажлын явцад дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болдог.

Үүнд:

1. Барилга байгууламжид учирах төрөл бүрийн аюулыг тооцох. Энэ хэсэгт гал, газар хөдлөлт, хүчтэй хуй салхи, тероррист халдлага, бусад болзошгүй аюулыг ойлгоно.

Манай норм дүрмээр энэ хэсгийн ач холбоглолыг их өндөрт тавьж үзсэн ба өндөр барилгад заавал аюупгүй байдлыг хянах, аюул тохиолдсон үед шууд хянах, удирдах үүрэг бүхий өрөө, тасалгааг төлөвлөж өгсөн байдаг.

2. Өндөр барилга нь өөрөө үйл ажиллагааны ачаалал өндөр, олон хүн ажилладаг учир автомашин зам, ил болон битүү зогсоолыг зөв зохистой төлөвлөх шаардлагатай болдог. Ялангуяа төлөвлөлтийн явцад өндөр барилгын эргэн тойрны автозамыг тухайн баригдах барилгын автозам, орох гарах гарцтай сайтар уялдуулахгүй бол уг хэсгийн зорчих хэсэг ихээхэн хэмжээний хөдөлгөөний хомсдолд орж, түгжрэл үүсгэдэг байна.

3. Өндөр барилгад хэрэглэх ачаалал нь энгийн барилгад хэрэглэх ачааллаас өөр байх тул барилгад түр зуурын болон тогтмол хэлбэрээр ирж буй бүхий л ачааллыг өндрийн хэмжээтэй харьцуулж тодорхой коэф-ээр нэмэгдүүлж тооцох шаардлагатай. Мөн өндөр барилгын галын аюулын үед нисдэг тэрэг, өөр бусад төрлийн галын эсрэг машин, механизм, тоног төхөөрөмж хэрэглэх шаардлага гардаг тул тэдгээрийн барилгад өгөх ачааллыг бодох зэрэг болно.

4. Өндөр барилгын төлөвлөлтөнд салхины ачааллыг онцгойлж авч үздэг. Учир нь газрын түвшинээс дээш өндөрсөх тусам салхины ачаалал их болж ирэх ба аливаа бүтээцэд жигд бус хүчтэй ачаалалууд өгдөг байна. Жишээ нь салхины хурд, хуйлралт тэдгээрээс ирэх ачаалалууд гэх мэт

5. Өндөр барилгын тооцооны албан ёсны баталгаажсан программ манай нөхцөлд тоотой хэд буюу албан ёсоор баталгаажсан "Лира" нэртэй Оросын холбооны улсад гүйцэтгэсэн нэг л программ бий. Харин өндөр барилгын шинэ норм дүрэмд барилгын бүтээцэд үүсэх хүчлэл, хэв гажилт, ерөнхий хэв гажилт, ерөнхий тогтворжилтыг хоёроос доошгүй зөвшөөрөгдсөн программ хангамжаар шалгах тухай заасан байна. Энэ нь үндсэндээ одооны ашиглаж байгаа зөвшөөрөгдсөн программын хүрээнд өндөр барилгын тооцоог хийж батлуулах боломжгүй гэсэн үг юм.
1.Саудын Арабын Эмират Улс дахь “Burj Dubai”.

Далайн түвшнээс дээш 707 метрт өргөгдсөн, 160 давхар энэ барилга дэлхийн хамгийн урт чацтай байгууламж бөгөөд орчин үеийн архитектурын агуу ололт хэмээн үнэлэгдэж байна. Яваандаа уг барилгыг 800 метр өндөр, 167 давхар болгон өргөтгөх боломжтой. Доод талын 37 давхарт зочид буудал, 45-108 давхарт элит давхаргын оршин суугчид амьдарч, оффис, худалдааны төв, гадна орчныг тольдох талбай байрладаг. Барилгын зураг төсөл, загвар хийцийг “Skidmore, Owings, and Merrill LLP” компани боловсруулж, Саудын Арабын “Emaar Properties” компани гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын “Samsung” компани хамтрагчаар оролцжээ. Цөлийн цэцгийн дэлбээтэй төстэй энэ барилгын суурь 110 мянган тонн жинтэй, 50 метр гүнд суурилуулжээ.

2. Тайванийн Тайбэй цамхаг.

Газраас ургасан мэт эл барилгыг 2004 онд сүндэрлүүлсэн бөгөөд олон жилийн турш дэлхийн хамгийн өндөр барилга гэсэн өргөмжлөлийг хүртсэн. Энэ нь далайн түвшнээс дээш 510 метр өргөгдсөн, энгийн нүдээр 500 метр өндөр дэлхийд анхны цамхаг юм. 101 давхар барилгад оффис, зочид буудал, худалдааны төв, клуб, зоогийн газраас гадна одон орон судлалын хоёр төв бий. 89 давхрын үзэсгэлэнгийн танхимд зочлохын тулд 40 секундын дотор 17 м\с хурдтай цахилгаан шатаар гарч болно. 91 дүгээр давхарт гадна орчныг тольдох талбай байрладаг бол 88-91 давхрын хооронд таван метрийн голчтой, 720 тонн жинтэй бөмбөлгөн гэрэлтүүлэгч байдаг аж. 41 ган ялтсаас бүрдэх энэхүү гэрэлтүүлэгч цамхгийг тогтворжуулж газар хөдлөлт, хүчтэй салхины хөнөөлт нөлөөнөөс сэргийлдэг. Барилга бүхэлдээ 380 ган тулгуураар бэхлэгдсэнээс гадна тус бүр нь 1500 тонн ачааллыг тэсвэрлэх чадвартай юм байна.
3. Хятадын Шанхай дахь “Shanghai World Financial Center”.

101 давхар, 492 метр өндөр энэ барилгын ажил 2008 оны зун дууссан. “Kohn Pedersen Fox” фирмийн архитекторчдын зураг төслөөр боссон байшингийн барилга угсралтын ажил өнгөрөгч зууны 90-ээд оны сүүлээр эхэлсэн ч Азийн санхүүгийн хямралаас үүдэн 13 жилийн өмнө царцсан юм. Ингээд 2003 оны арваннэгдүгээр сард зураг төсөлд бага зэрэг өөрчлөлт оруулан барилгын ажлыг сэргээжээ. Эхэндээ барилгын оройг бөмбөгөр хэлбэртэй хийхээр төлөвлөсөн ч ажлын явцад трапец хэлбэртэй болгон өөрчилсөн байна. Барилгад бага хурлын танхим, оффис, худалдааны төв, зочид буудал, хотыг бүхэлд нь тольдох өргөн чөлөө бий. Шанхайн худалдааны эл төвийн барилга Хятадын хамгийн өндөр барилга юм.
4. Малайзийн Куала-Лумпур хотын “PETRONAS Twins Towers” цамхаг

88 давхар, 452 метр өндөр барилга 1998 онд баригджээ. Энэхүү чамин байшинд 10 мянган ажилтантай “PETRONAS” компани үйл ажиллагаа явуулахаас гадна ажилчид нь оршин суудаг байна. Мөн бага хурлын танхим, уран зургийн галерей зочдын нүдийг хужирладаг. Бусад өндрүүдээс ялгаатай нь хоёр барилгын хооронд зорчих боломжтой бөмбөлгөн тулгуурт “Sky Bridge” гүүртэй юм. Барилгыг гангаар төдийгүй хөнгөн бетоноор угсарчээ. Цамхаг бүр 16 мянган цонхтой агаад угаалгыг сар бүр хийдэг аж.
5. АНУ-ын Чикаго хотын “Sears Tower”.

1973 онд сүндэрлэсэн эл барилга 110 давхар, 443 метр өндөр агаад аварга квадрат дүрсийг үүсгэсэн есөн ган хоолойноос бүрддэг. Барилгын галд тэсвэртэй каркас нь бүхэлдээ хар хөнгөн цагаанаар хучигдсан ба нарны гэрэл бууруулагч 16 мянган цонхтой. Гурван бүсэд хуваагддаг уг барилгад 100 өндөр хурдны цахилгаан шат бий. Барилгыг “Sears, Roebuck and Company”-ийн захиалгаар “Skidmore, Owings, and Merrill LLP” фирм зураг төслийг нь боловсруулжээ. Тэнгэр баганадсан барилгын барилга угсралтын ажлыг дуусах явцад “Sears” компани санхүүгийн хүндрэлийн улмаас доторхи тоноглол, чимэглэлийг даруухан хийсэн байна. Эдүгээ барилгад Америкийн даатгал, санхүү болон өмгөөллийн томоохон 100 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг.
Full transcript