Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Үр тогтолт жирэмслэлт

No description
by

ochirsuh batbold

on 5 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үр тогтолт жирэмслэлт

Үр тогтолт, жирэмслэлт
Эзэмших чадвар:
-Үр тогтолт
-Жирэмслэлт
Үр тогтолт яаж явагддаг вэ?
Үр тогтох гэдэг нь эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдэх үйл явц юм. Боловсорч гүйцсэн өндгөн эс өндгөвчнөөс гараад түүнтэй холбоотой умайн гуурсан хоолой руу урсаж ордог. Энэ нь даавраас авсан дохионы дагуу гүйцэтгэгдэнэ. Умайн гуурсан хоолой нөгөө үзүүртээ умайтай холбоотой байдаг бөгөөд энэ хоолойд үр тогтолт явагдана.



Үтрээнээс умайгаар дамжин умайн гуурсан хоолойд орсон эр бэлгийн эсийн нэг нь өндгөн эстэй тохиолдвол үр тогтоно. Эрэгэй хүний биеэс гарсан эр бэлгийн эс долоо хүртэл хоногт өндгөн эсэд үр тогтоох чадвартай байдаг. Харин боловсорч гүйцсэн өндгөн эс нь хоёроос гурван хоногт үр тогтоох чадвартай байдаг. Өндгөн эстэй нийлээгүй бусад эр бэлгийн эсүүд үхдэг. Харин үр тогтсон өндгөн эс нь цааш аялан гурваас дөрвөн хоногийн дараа умайд ордог. Ингээд умайн дотоод хананд бэхлэгдэж тэндээс тэжээл авч хөврөлийн хөгжил явагдаж эхэлдэг. Үр тогтсон өндгөн эс умайн хананд ирж бэхлэгдэн үр хөврөлийн цаашдын хөгжил явагдах ба ураг эхийн хэвлийд есөн сар болж төрдөг. Хүүхдийн хүйс үр тогтох үед тодорхой болдог.
Эхийн умайд эр, эм бэлгийн эсээс үүссэн нэг эс бэхлэгдсэнээс үр хөврөлийн хөгжил эхлэх ба энэ үеийг
жирэмсэн үе
гэнэ. Анх үр тогтсоноос эхэлж 3 сар хүртэлх үеийг
үр хөврөл
гэж нэрлэнэ. 3-аас 9 сар хүртэлх үеийг
ураг
гэж нэрлэдэг. Ургийн хэвийн өсөлт хөгжил эхийн умайд явагдана. Үр тогтсон цагаас эхэлж хүүхдийн эрүүл өсч бойжиход хоол тэжээл зайлшгүй чухал байдаг. Эхний үед ураг хоол тэжээлийг эхийн умайн хананд бэхлэгдсэн цусны судсаар баялаг хөвсгөр зузаан эдээс авдаг. Үүнийг
эхэс
гэж нэрлэнэ. Эхэс нь ургийг хоол тэжээлээр хангахаас гадна ургийн амьсгалд чухал үүрэгтэй хүчилтөрөгчөөр хангадаг. Эх ургийг холбосон гуурсыг
хүй
гэнэ. Хүйгээр дамжуулан ураг эхээс хоол тэжээл болон хүчилтөрөгчийг авах, хэрэгцээгүй болсон зүйлээ үүгээр дамжуулан гадагшлуулдаг. Иймээс жирэмсэн эх ургаа хэвийн өсч бойжуулахын тулд:
1.Шим тэжээллэг, амин дэм ихтэй хүнсийг хэрэглэх
2.Эрүүл агаарт тогтмол явах
3.Архи тамхи хэрэглэхгүй байх
4.Сэтгэл хөдлөлөө хянан жолоодож, стресст орохгүй сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
Хамгийн чухал нэг зүйл бол эхийн бие бялдрын эрүүл чийрэг байдал, хүүхэд төрүүлэх сэтгэлзүйн бэлтгэл сайн байх учиртай. Учир нь эх өөрөө ямар нэгэн өвчтэй бол эхэсээр дамжин уг өвчин үр хүүхдэд дамжин удамшиж болно. Мөн сэтгэл санаа таагүй бол урагт сөргөөр нөлөөлнө.
Хүсээгүй жирэмсэлт
Гэр бүлийн хосууд хэзээ хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө эрх чөлөөтэй шийдвэрлэх тухай олон улсын хүний эрхийн баримт бичигт тусгасан байдаг. Ямар нэгэн шалтгааны улмаас хүсээгүй үедээ жирэмсэлснийг хүсээгүй жирэмслэлт гэдэг. Хүсээгүй жирэмслэлт ихэнх тохиолдолд өсвөр насны охидод олон янзын шалтгааны улмаас бий болдог. Тухайлбал хүчирхийлэлд өртөх, бусдад уруу татагдах, хорт зуршил хэрэглэсэн үед тохиолдлын бэлгийн хавьталд орсны улмаас тохиолдож болно. Хүсээгүй жирэмслэлт болсон тохиолдолд түүнээс гарах үндсэн 3 арга зам бий. Үүнд: хүүхдээ төрүүлж өөрөө өсгөх. хүүхдээ төрүүлж бусдад үрчлүүлэх, үр хөндүүлэх орно.
Эрт буюу өсвөр насандаа жирэмслэх нь олон янзын сөрөг үр дагавруудыг дагуулдаг.
Үүнд
:
1.Жирэмсний эрт болон хожуу үеийн хүндрэл гарах
2.Дутуу төрөх, зулбах
3.Сэтгэл санаагаар унах
4.Бусдын дарамт шахалтад орох
5.Үргүйдэх
6.Цус алдах
7.Амь насаа алдах гэх мэт.
Иймд эрүүл саруул, аз жаргалтай сайхан амьдрахын тулд тохиолдлын бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт болохоос үргэлж сэргийлж байх нь чухал. Харамсалтай нь өсвөр насныхны дунд бэлгийн бойжилт дуусаагүй, бие сэтгэлийнхээ тэнцвэрийг олоогүй байхдаа бэлгийн харилцаанд орох явдал цөөнгүй ажиглагддаг. Өсвөр насныхны бэлгийн бойжилт эхэлмэгц үр тогтох боломжтой болно. Гэхдээ төрөх зам нь бэлтгэгдээгүй, биеийн хөгжил нь гүйцээгүй байдгаас төрөх үеийн хүндрэл үүсэхээс гадна хүүхдээ төрүүлж чадахгүй байдалд хүрдэг. Энэ нь эх, ургийн амь насанд аюул учруулна.
Тохиолдол №1
Н. 15 настай. Тэрээр хотын нэгэн сургуульд онц сурдаг, сахилга батаар гайгүй сайн охин. Түүнийг дээд ангийн нэг ах нь үерхэхийг 2 жилийн өмнөөс гуйдаг байсан. Н. 2 сарын өмнөөс түүнтэй үерхэж эхэлсэн ба анх удаа бэлгийн хавьталд орсон. Гэтэл биений юм нь ирэхгүй 15 хоног өнгөрчээ. Эмчид очоод үзүүлтэл жирэмсэн болсон гэсэн хариу сонслоо. Тэрээр сэтгэл санаагаар маш их унаж, хичээлдээ ч явахгүй нэг сар боллоо. Эхэндээ аав, ээждээ хэлэлгүй нууж, өрөөнөөсөө ч гарахгүй хэсэг хугацаа өнгөрлөө. Нэг өдөр ээж нь Н-г анзаарч жирэмсэн болсныг мэдэж эхэндээ загнаж уйлж үзлээ. Маргаашнаас нь хоол цайгаар тордож. аль болох тайван байлгахыг хичээж эхэлсэн боловч удалгүй хүүхэд нь зулбажээ. Н. сэтгэл санаагаар маш их унасан боловч сүүлийн үед харьцангуй биеийн байдал нь дээрдэж байгаа.

а.Н яагаад үр зулбасан бэ?
б.Н-д хүүхдээ төрүүлэх боломж байсан уу?
в.Н-ийн оронд байсан бол та нар юу хийх байсан бэ?
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Full transcript