Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих

No description
by

batiina P

on 28 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих

Илтгэл бичсэн:
Мэдээлэл зүйн багш:
Б.Бат-Эвлэл

Илтгэлийн сэдэв:
Хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих арга
Сургууль, гэр орон, гудамж талбайд хүүхэд бүрийн сэтгэл баясан, нүд гялалзаж, дэлхийн энд монгол хүүхдийн авьяас, бүтээл алдаршиж байг!
“Сонсвол мартаж, уншвал санана, хийвэл бүтээнэ” гэсэн мэргэн үг бий. Сурагч бүрийг хөгжүүлэхийн тулд багш нар тэдний нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяасыг нь судлан, сонирхол, сэдлийг нь өдөөх, хувь хүнийг хүндэтгэх, өөрийн болон бусад хичээлээр илрэн гарч байгаа мэдлэг, авьяас, чадварыг нь жигд урамшуулан дэмжих арга хэрэглэх, хичээлийн бүтэц, агуулга, үнэлгээг чөлөөтэй болгох, даалгавар, шалгууруудыг ямар ч хүүхдийн, ямар ч чадварыг нээн илэрүүлэх, хүүхэд урамшин, чаддаг зүйлдээ тулгуурлан гүйцэтгэж, хөгжих арга зүйг сургалт хүмүүжлийн ажилд хэрэгжүүлэх шаардлагатай байна.
ХҮҮХЭД БҮРИЙН СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ АРГУУДЫН
ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЛЭЭ, ҮР ДҮН

Суралцахуйг дэмжих аргуудын онолын үндэслэл
Суралцахуйг зөвхөн мэдлэг, авяьасыг урлаг, спорт төдийхнөөр ихэнх хүмүүс ялангуяа \сурагчид\ ойлгож байгаа нь сургалт доголдох, хүүхэд өөртөө итгэх итгэл найдвараа алдах шалтгаан болж байна.

Багш, эцэг эхчүүд хүүхдийн авьяас сонирхолыг аль болох багад нь нээн илэрүүлэх, сурган хүмүүжүүлэх ажлыг түүнд үндэслэн төлөвлөх нь хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих хамгийн үр дүнтэй арга юм. Үүний тулд:
1. Юу сонирхож байгааг нь ажиглаж, судалж, дэмжих
2. Боломж олгох
3. Төрөл бүрийн үйл ажиллагааны талаар ярьж өгөх
4. Үзэсгэлэн, концерт, театр үзэх
5. Хамтарч ном унших
6. Дугуйлан, секцид өөрийнх нь хүслийн дагуу хичээллүүлэх
7. Мэдээллээр хангах
8. Чин сэтгэлээсээ ярилцах
9. Тоглох
10. Хамтарч урлан бүтээх,
11. Урамшуулах, чадна гэсэн итгэл өгөхийг зөвлөж байна.

Тэгвэл суралцахуй гэж юу вэ?
“Суралцахуй бол мэдлэг, чадвар дадал, соёлын үнэт зүйлсийг эзэмших, шинэ хандлагаар төлөвших үйл явц”3 Суралцах үйлийг зөвхөн сургуульд сурах үйл ажиллагаатай холбон ойлгож болохгүй. Бид насан туршдаа суралцагч байдаг бөгөөд сургуулиас гадуур ч асар олон зүйлд суралцдаг.
Аливаа зүйлд бие даан, бүтээлчээр, үр ашигтай арга барилаар хандаж байгааг суралцах чадвар гэнэ. Суралцах чадвар нь хvний оюуны суурь чадвар бол бүтээлч хандлага нь хүний хөгжлийн үндэс юм.
И.Э. Унт
“Сурагчид өөрөө арга замаа олж асуудлыг шийдвэрлэсэн, шинэ нөхцөл байдалд мэдлэгээ ашиглан, бүтээлчээр хандаж, шинэлэг зүйл бүтээсэн тэр л даалгаврыг бүтээлч даалгавар гэнэ”гэжээ.
Жан Жак Руссо
“Сургалтанд хүүхдийг хувь хүнийх нь хувьд хүндэтгэн үзэж байгалиас заяасан төрөлх зан чанарын онцлог, хүсэл сонирхлыг нь харгалзах“5-ыг санал болгож,
нэрт онолч Адольф Дистервег
“Багшийн хэрэглэж буй сургалтын арга үр дүнтэй болох эсэх нь сурагчдын оюун ухааны хүчийг дайчилж чадаж байгаа эсэхээс хамаарна.
Хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих аргуудын шинэлэг хувилбарууд,
шийдвэрлэх арга зам

1. Мэргэжлийн болон анги удирдсан багш нар хамтран, эцэг эх, сурагчдын оролцоотойгоор суралцагчийн нас, бие бялдар, сэтгэл зүйн онцлог, авьяас, хөгжлийн судалгааг хичээлийн жилийн эхэнд цогцоор нь гаргана.
Үүнд:
зан төлөв , харилцааны чадварын, оюуны хөгжлийн,ой тогтоолт, анхаарлын хэв шинжүүдийн,бие даах чадварын, авьяас, сонирхолы, ирээдүйн чиг хандлага, хүсэл мөрөөдлийн, биеийн хүч, чадал, эрүүл мэндийн, амьдралын нөхцөл байдлын, хамт олны хүрээлэл, төлөвшил, хандлагын гэх мэт
2. Дээрх судалгаандаа тулгуурлан мэргэжлийн багш, АУБ хамтран сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа, сурах бичгийн агуулгаа баяжуулан, хэрэглэгдэхүүн бэлтгэн, орчин бүрдүүлнэ. Энэ нь “Хүүхэд яаж, сурч, хөгждөг” зүй тогтлыг илрүүлж мэдлэг бүтээх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ур ухааны тоггтолцоог хамтаар төлөвлөнө гэсэн үг.
3. Хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр арга зүйгээ боловсруулан, хичээлийг интеграцчилах
4. Анги, бүлэг зохион байгуулалтыг уян хатан байлгаж, даалгаварыг бэлтгэх, баг хуваарилах, баг хуваарилахдаа хэн нэг нь дарга биш тэгш хамтран сэтгэгч, бүтээгчид гэдгийг сурагчдадаа ойлгуулах
5. Хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүнээс гадна тухайн сурагч хамгийн сайн ашиглаж чаддаг хэрэглэгдэхүүнээ эцэг эхийн хамт бэлтгэн хэрэглэж болохыг сануулах
6. Багш сурагчийн аль аль нь судалж байгаа ямар ч сэдвийг сурагч бие даан ашиглаж цаашид хөгжүүлж чадах бүтээлийн сантай байх түүнийг хэрхэн баяжуулж болох талаар сурагчдад зөвлөдөг байх
7. Багш хичээл эхлэхээс, дуусах хүртэл хугацааг хамгийн сайнаар удирдах, суралцахуйн аргад сурагчаа сургах, итгэл өгөх.
8. Сурагч мэдлэгийг өөрийн хөгжлийн түвшингээрээ бүтээх боломж бүхий шалгуур, үнэлгээг боловсруулан хэрэглэх. Энэ нь сурагч өөрсдийгөө үнэлэх, хийх бүтээх гэсэн дотоод сэдэл тэмүүллийг хөгжүүлэн, дотоод яриа, чадварыг гадагш гарган, бүтээлч чанарыг төлөвшүүлдэг.
9. Хичээлд бүтээлчээр хандах, эрэл хайгуул, судалгаа хийхэд чиглүүлэх, амьдралтай холбох, хэрэглэх арга ухаанд сургах
10. Бүлэг, болон нэгж хичээлээр, улирал, жилээр бүтээлийн үзэсгэлэн гаргаж, тайлан хамгаалуулах, хамтран үнэлэх
11. Дүгнэлт болон тайлант хичээлийг сурагчдын сонирхол чадамжаар нь төрөлжүүлэн түр анги болгон хичээллүүлэх, бүтээлүүдийг нь хэрэглээ бренд болгох
12. Хичээлүүдийн нэгдсэн агуулга, бүлэг сэдвийг интеграцчилсан дадлага, хэлэлцүүлэг, эцэг эхтэй хамтран үзүүлэх ажил зохион байгуулах.
13. Томоохон агуулга, судлагдахуунууд дээр тогтож ажиллах, сурагчдын дадлага, аялал, судалгаа хийх, цагийг уртасгаж, богиносгон багцалж хичээллэх.
Муу багш үнэт зүйлийн тухай ярьдаг, сайн багш түүнийг өөрөөр нь олуулна”6 гэжээ. В.Э.Ильенков “Оюун ухаан сэтгэхүй гэдэг байгалиас гагцхүү хүнд л заяасан хосгүй хишиг мөн түүнийг огт гэмтээж болохгүй. Хүүхдийг гэмтээж зэрэмдэг болгодог найдвартай арга бол мэдлэгийг бэлнээр нь өгөх явдал юм”7 гэжээ.
Дээрх аргуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах саналуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх хэрэгтэй байна.
1. Хүүхэд бүрийн онцлогийг илэрүүлэх, хөгжүүлэх судалгааны арга зүйг боловсруулах
2. ЕБС-ийн дунд ангид одоо судалж буй 20 хичээлийг агуулгаар нь нэгтгэж сурагчдын ачааллыг бууруулах, тохирсон үнэлгээ, шалгуур боловсруулах
3. Туршилт болон дүгнэлт хичээлийг 60-80 минутаар орох, сурагч бүрийг хөгжүүлэх агуулгаа багш, сурагч чөлөөтэй сонгох нөхцөл бүрдүүлэх
4. Сурагч бүрийг хөгжүүлсэн багшийн үнэлгээний шалгуурыг боловсруулах
5. Шалгуурыг стандарт нь 60%, хүүхдийн хөгжил, дадлага 40% байхаар амьдралд ойр даалгавруудтай, үнэлгээг олон хувилбартай боловсруулах
6. Сурагчдад илэрсэн онцгой авьяасыг хичээл бүрээр үнэлэх шалгуур боловсруулах
7. Хүүхэд бүрт суралцахуйн аргыг сайн эзэмшүүлсэн багш, хувь хүмүүс, байгууллагыг урамшуулах тогтолцоо бий болгох, бодлогоор дэмжих
8. Байгалийн ухааны, хүмүүнлэгийн ухааны..... гэх мэт хичээлүүд, хүүхдийн хөгжлийг дэмжсэн туршилт, сургалтын төв, клубуудыг нэмэгдүүлэх
9. Сурагчдын аялал, дадлагын болон танилцах, үзэх, үлгэрлэн дууриах бүтээл туурвил, объект, хувь хүмүүсийн жагсаалт, хуваарь гаргах
10. Монгол хүүхдийн нэрэмжит бренд-бүтээлийн сан ажиллуулах

Илтгэлийн шинэлэг тал:
Багш болгон хүүхдийн хувийн онцлог, авьяас, хэрэгцээг судалдаг судлаач, сэтгэл зүйч байж хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих аргуудыг амжилттай хэрэглэн, дэлгэрүүлэх шаардлага байгааг илэрүүлж, өөрсдийн туршлага, шинэлэг арга, хувилбаруудыг санал болгосон.
Эдгээрийг дэлгэрүүлэн, хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, боловсролын технологийн шинэчлэл, чанартай боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулахаар илтгэлээ хэлэлцүүлж байна.

Явцын болон дадлага ажил, бүтээлч даалгаварыг дүгнэхдээ –сурагчид асуудлыг шийдвэрлэх ямар аргыг сонгон хэрэглэсэн, ямар ахиц гарсан, бүтээлч сэтгэлгээнд нь ямар өөрчлөлт ажиглагдсаныг анхаарах нь зүйтэй. Сургалтын таатай орчинд сайн багш хүүхэд бүрийн онцлогийг харгалзсан суралцахуйн оновчтой аргыг сурагчдад эзэмшүүлсэн нөхцөлд хүүхэд хөгжин, сурч мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх чадвар, дадлыг эзэмшин, идэвхтэй , бүтээлч иргэн болж төлөвшинө.
Дүгнэлт
Хүүхэд бүр улс орныхоо ирээдүй, үйлдвэрлэх хүч, эх орныхоо эзэд нь билээ.
БШУЯ-ны “Авьяас” “Ном” болон “Зөв монгол сурагч” хөтөлбөрүүд нь монгол хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих зорилготой. Хүүхэд нас хүний амьдралын хамгийн онцлог үе. Тэднийг өөртөө итгэлтэй, эрсдэлгүй сурч, амьдрах, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхийн тулд сургууль, багш нар хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих оновчтой аргуудыг хэрэгжүүлж, дэлгэрүүлэн боловсролын технологийн шинэчлэлд хувь нэмэрээ оруулах шаардлагатай байна.
Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн үндэс нь хүүхдийн бие, сэтгэл зүй, хувийн онцлогийг нь харгалзсан, бүтээлч идэвхийг нь өрнүүлсэн, өөртөө итгэх итгэл төрүүлсэн сургалт юм. Багш сургалтын таатай орчинд хүүхдийн онцлогийг судлан тэдэнд суралцахуйн арга эзэмшүүлснээр хүүхэд бүр хөгжинө.


ЭРДЭМ
ЭРДЭМ
ЭРДЭМ
Ном зүй
1. “Анги удирдах урлаг” Исмаил Боз Улаанбаатар 2005 он
2. “Амжилтыг бүтээ” Зияа Баран Улаанбаатар
3. “Боловсрол судлал” сэтгүүл Улаанбаатар 2008 он
4. “Воображение и творчество в детском возрасте” Л.С.Выгодский Москва 1981 год
5. “Суралцахуйн идэвхтэй аргууд” Ө, Цэндсүрэн, Т.Сараннэмэх
Улаанбаатар. 2011 он
6. “Сургалтын технологийн шинэчлэл” Ч.Лхаважав, Ш.Сарантуяа.
Улаанбаатар. 1999 он.

NEW CHALLENGES
Илтгэлийн ач холбогдол:
Хүүхдийн хувийн онцлогт тохирсон орчинд сурагч нэг бүрийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлсэн арга зүйгээр суралцахуйг дэмжих боломж байгааг онол, дадлага талаас нь судалж, хэрэгжүүлэх аргачлал, саналыг боловсруулсан.
Түлхүүр үг:
Хүүхдийн нас, бие, сэтгэхүй, хөгжлийн онцлог, авьяас, суралцахуйн арга, бүтээлч сэтгэхүй, боловсролын технологийн шинэчлэл, чанартай боловсрол.
Зорилго:

Хүүхдийн хувийн онцлог, авьяас, хэрэгцээг судлан, хүүхэд бүрийн суралцахуйг дэмжих арга зүйг боловсруулан, тэднийг өөртөө итгэлтэй бүтээлчээр хичээллэх арга барилд сургана.
Илтгэлийн хэрэгцээ шаардлага:
Даяарчлал, технологийн дэвшлийн явцад хүний байгалийн шинж саармагжин, ёс суртахууны үнэ цэн буурч байна. Түүх, уламжлал, ёс суртахууныг дээдэлсэн бүтээлч иргэн төлөвшүүлэх нь эцэг эх, сургууль, олон нийт, төр засгийн хамтын үйл хэрэг, бодлогоор зохицуулах тулгамдсан асуудал болоод байна.
Иймээс хүүхэд бүрийн хувийн онцлог \нас, сэтгэхүй, бие, чадвар\, авьяас, хэрэгцээг судлаж өөртөө итгэлтэй, эрсдэлгүй сурч амьдрах, бүтээлч иргэн болон төлөвшихөд чиглэсэн суралцахуйн аргуудыг илэрүүлэн, дэлгэрүүлэх шаардлага байна


Баянхонгор аймаг "Эрдэм" ахлах сургууль
2013 он


Оршил
Аливаа орны хүүхдийн нийгэмшил, төлөвшил тухайн орны хөгжлийг илтгэдэг. Хүүхэд бүр улс орныхоо ирээдүй, үйлдвэрлэх хүч, эх орныхоо эзэд нь билээ.
Хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, эрсдэлгүй сурч, амьдрах, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх үндсэн үйл ажиллагаа нь сургалт, хүмүүжлийн ажлын явцад хэрэгждэг. Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн үндэс нь тэдний нас, бие, сэтгэл зүй, авьяасыг нь харгалзсан, бүтээлч идэвхийг нь өрнүүлсэн, өөртөө итгэх итгэл төрүүлсэн сургалт юм.
“Орчин нь аливаа зүйлийн оршиж хөгжихийн үндэс” учир сургалтын сэтгэл зүй, эрх зүйн болон материаллаг орчныг сайжруулах “Багшийн эрдэм шавьд дээдлэгдэх” учир хүүхдийн онцлогийг судлах, хөтөлбөртөө тусгах, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйд багш нар суралцан, “Загас барьж өгөхөөс илүү загас барих аргад сургах” нь зөв учир сурагчийг авьяас, онцлогтоо тулгуурлан бүтээлчээр суралцах арга барилд сургах нь чухал гэсэн үндэслэлийг дэвшүүлэн нотолж байна.


ХҮЧТЭЙ
СҮРТЭЙ
ЭРДЭМ
Анхаарарл тавьсанд баярлалаа
Full transcript