Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

No description
by

tungalagtamir bayanaa

on 22 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Нэг. Нийтлэг үндэслэл
ХОЁР. Нягтлан бодох бүртгэл хөтлөлт

ГУРАВ. Санхүүгийн тайлан гаргах ажлын
зохион байгуулалт

ТАВ. Бусад

ДӨРӨВ. Нягтлан бодох бүртгэлийн
удирдлага, зохион байгуулалт

Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж
Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хуулийн нэр томъёо
Аккруэл суурь
гэдэг нь мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Мөнгөн суурь
гэдэг нь мөнгө хүлээн авсан буюу төлсөн үед орлого болон зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Анхан шатны баримт
гэж ажил гүйлгээ гарсаныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог
Давхар бичилт
гэж ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийх үйлдэл
Журнал
гэж ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилт
Ерөнхий дэвтэр
гэж ажил гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилт
Мэргэжлийн нягтлан бодогч
гэж их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүн
Нягтлан бодох бүртгэлийн зарчим
Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх;
Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх;
Бүртгэл, тайлангийн үзүүлэлт энгийн, тодорхой, ойлгомжтой байх;
Удирдлагын болон зардлын бүртгэлд өөрийн онцлогт тохирсон оновчтой сонголт хэрэглэх;
Бүртгэл, тайлангийн тоо, мэдээг аргачлалын хувьд өнгөрсөн, ирээдүйн тоо, мэдээтэй зэрэгцүүлж болохоор зохиох;
Тасралтгүй байх.
Нягтлан бодох бүртгэлийн суурь
Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ
аккруэл сууриар
хөтөлнө.
Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд нягтлан бодох бүртгэлийг мөнгөн сууриар хөтөлж болно.
Нягтлан бодох бүртгэлээ мөнгөн сууриар хөтөлдөг байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аккруэл суурьт хөрвүүлэн гаргана.
Анхан шатны баримт
Нягтлан бодох бүртгэл хөтлөх
Хөрөнгө, өр төлбөрийг үнэлэх, бүртгэх
Анхан шатны баримтын загвар, аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний статистикийн газартай хамтран батална.
Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.
Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна.
Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.
Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараахь дарааллаар гүйцэтгэнэ:

Анхан шатны баримт бүрдүүлэх;
журналд бичих ;

Дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;

Ажил гүйлгээний мэдээ гаргах ;

Тайлан гаргах.

Орлого, зарлагыг залруулгын гүйлгээгээр тохируулж бүртгэх бөгөөд түүнийг орлого, зарлагад тооцохгүй.
Санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг Монголбанкнаас зарласан, тухайн өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага үрэгдүүлж, дутаасан хөрөнгийн тооцоог түүний өртөг болон зах зээлийн үнийн аль өндөрөөр хийнэ.
Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн
Санхүүгийн тайланг тушаах
Улирлын санхүүгийн тайланг аудитороор шалгуулсан байж болно.
Тайлангийн жил, санхүүгийн тайлан
Баланс
Үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;
Өмчийн өөрчлөлтийн тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан
Шаардлагатай бусад нэмэлт тодруулга
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн томоохон үйл явдлын тухай тодруулга, тайлбар, аудиторын дүгнэлт, удирдлагын тайланг хавсаргана.
Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа санхүүгийн жилийн эхнээс өссөн дүнгээр, улирал бүр гаргана.
Санхүүгийн тайланд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий (ахлах) болон гэрээгээр ажилласан нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга (тэмдэг) дарна.
Жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө;
Эд хөрөнгийн тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хариуцах ба дараах тохиолдолд заавал хийнэ.
Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед;
байгалийн гамшиг, гал түймэр зэрэг гэнэтийн аюулын дараа;
аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулсан, татан буулгасан, дампуурсан гэж зарласан үед;
хуульд заасан бусад тохиолдолд.
Эд хөрөнгийн тооллого
Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа тушаагаагүй бол харилцагч санхүүгийн байгууллага энэ тухай нийтэд мэдээлнэ.
Аж ахуйн нэгж, байгууллага нь улирал, жилийн санхүүгийн тайланг батлагдсан маягтаар болон цахим хэлбэрээр энэ хуулийн заасан хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.
I/1
XI/31
Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.
II/10
Нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага улирлын тайланг дараа улирлын эхний сарын 25, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.
II/25

Аймаг, нийслэлийн санхүүгийн байгууллага харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.
III/25
Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар улсын хэмжээнд хангах үүрэгтэй.
Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн асуудлыг эрхлэх газар байна.
Нягтлан бодох бүртгэлийн
удирдлагын тогтолцоо

Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт
Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байна.

Орон тооны нягтлан бодогчгүй аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр нягтлан бодогчоор нягтлан бодох бүртгэл хөтлүүлж, санхүүгийн тайлан гаргуулж болно.

Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт
Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ
.
Дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагчийг аж ахуйн нэгж , байгууллагын удирдлага томилж болно.
Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналт хариуцсан албан тушаалтны эрх, үүргийг тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэртээ тодорхойлно.
Нягтлан бодогчийн эрх, үүрэг
Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, батлуулах;

Батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах;

Эд хөрөнгийн тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах;

Эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх;

Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах.

Гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа нягтлан бодогч энэ хуулийн 19.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд ерөнхий (ахлах) нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурна.

. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардаж гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээхгүй.
Нягтлан бодогчийн үйл
ажиллагаанд хориглох зүйл

Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглах;

Өөрийн ажил, үүргийн дагуу шууд хяналт тавьдаг албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэх;

Ажиллаж байгаа болон ажиллаж байсан аж ахуйн нгэж, байгууллагынхаа бизнесийн нууцыг хувийн зорилгоор ашиглах буюу бусдад мэдээлэх;

Хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих;

Нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээх;

Энэ хуулийн 8.4-т зааснаас бусад тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг засварлах;

Анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байх;

Үнэт цаас, түүнтэй адилтгах маягт, баримтыг үрэгдүүлэх.

Нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудын
нэмэгдэл, урамшуулал

Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газар тогтооно.

Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно.

Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журмыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:
Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй бол холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 2000000-5000000 хүртэл төгрөгөөр торгох;
Санхүүгийн тайлангаа энэ хуулийн 13.2-13.4-т заасан хугацаанд тушаагаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн бүртгэх байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гараагүй тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно.
Энэ хуулийн 8.3, 8.4, 12.2, 17.3, 17.4, 20.1-д заасныг зөрчсөн бол буруутай албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
Нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд гарсан алдааг залруулахдаа холбогдох баримт материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичсэн нэмэлт баримт бүрдүүлэн, залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
Full transcript