Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

өсвөр насны архидалт

No description
by

batgerel udval

on 26 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of өсвөр насны архидалт

Үндэслэл
Өсвөр насны хүүхэд энэ насандаа аливаа юманд уруу татагдах сонирхол шохоорхол нь илүү байдагтай холбогдуулан янз бүрийн хорт зуршилын золиос болох нь ихэссэн. Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэж Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаагаар гарсан байдаг.  / 2011 он /
Судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45% нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7% нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48% нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна. Бидний ойр орчинд хаа сайгүй байх болсон энэ үзэгдэл нь ялангуяа гудамжны эсвэл эцэг эх гэр бүлийн хараа хяналт муу хүүхдүүдийн дунд илүү хурцаар явагдаж байгаа нь зайлшгүй судлах шаардлагатай байгааг харуулж байна.

ЗОРИЛГО
Өсвөр насныханы дундах архидалтын өнөөгийн нөхцөл байдлыг судалж, архидалтыг бий болгогч шалтгаануудыг илрүүлэх, бууруулах арга замуудыг тодруулах, түүнийг бууруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулах

ЗОРИЛТ
Өсвөр насныханы дундах архидалтыг бий болгогч шалтгаануудыг судалж, дүгнэх
Өсвөр насныханы архидалтын талаархи мэдлэг мэдээллийг дээшлүүлэх
Архины хор хөнөөл, сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл өгөх
Асуудлыг тодорхойлох 10 чиглэл
Өсвөр насныханы архидалтыг иргэд олон нийт ихэвчлэн улс төрчид дээд албан тушаалтай хүмүүсийн шийдэх ёстой асуудал гэж үзэцгээдэг. Жишээ нь: УИХ-аас гаргасан шийдвэр хууль тогтоомжуудан дээр 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа зарахгүй, сар бүрийн 1нд мөн адил гэхчлэн олон хууль тогтоомжууд байдаг ч төдийлөн хэрэгжидэггүй өсвөр насныханы архидалт нэмэгдсээр байгаа нь иргэдийн ухамсарын асуудалтай ч бас холбоотой юм.
Асуудалд чиглэсэн үйл ажиллагаа явуулах эрх мэдэл
Өсвөр насныханы дундах архидалтыг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, гэр бүлийн анхаарал халамж, сургууль, сургуулийн багш хамт олон зэрэг нь маш их нөлөөтэй.
Асуудал тодорхой эсэх:
12-17 насны хооронд хийсэн өсвөр насныханы архидалтын судалгаа

Асуудлын түүх шалтгаан:
Өсвөр насны хүүхдүүд архидалтанд өртөх болсон гол шалтгаанууд нь мэдээж ядуурал, найз нөхдийн нөлөө,эцэг эхийн анхаарал халамж муутайгаас гадна хүүхдүүдийн архины хор хөнөөлийн талаарх мэдлэгийн төвшин хангалтгүй гэх зэрэг шалтгаанууд байна.
Архи согтууруулах ундааны хэрэглээг байршилаар авч үзэхэд Улаанбаатар хотод хамгийн их байна. Улаанбаатар хот хүн амын төвлөрөл ихтэй, баар, зочид буудал, хүнсний дэлгүүр ихтэй байдаг. Ялангуяа сүхбаатар дүүрэгт өсвөр үеийнхний архины хэрэглээ ихтэй байгаа нь тэдний гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болдог мөн согтууруулах ундаа хэргэлсэн үед хяналтаа алдсан байдгаас ямар нэгэн муу үйлдэл хийж болзошгүй. Иймээс өсвөр үеийнхэн дунд архи болон согтууруулах ундааны хэрэглээ хэт их өндөр байгаа нь нийгэмд илүү том асуудлуудыг үүсгэж байна.
Асуудлын үр нөлөө, үр дагавар
Өсвөр насныхан
Нийслэлийн хэмжээнд
архаг архичин 908,
үүний дотор орон гэргүй 123,
архинд донтох өвчтэй 631,
үүний дотор орон гэргүй 37,
удаа дараа эрүүлжүүлэгдсэн 115 хүн
бүртгэлтэйгээс 284 хүнийг албадан,
349 хүнийг сайн дурын эмчилгээнд тус тус хамруулсан байна.

Судлагдсан байдлын тойм
Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэж
Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциац
-ийн хийсэн судалгаа байдаг.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 81.9 хувь нь согтууруулах ундааны хэрэглээтэй орчинд амьдардаг гэжээ.
Согтууруулах ундааг хэрэглэж үзсэн хүүхдүүдийн 86.8 хувь нь хортой үр дагавар өгөхөөр, 8.5 хувь нь аюултай хэрэглээний хэмжээнд хэрэглэсэн байна.
Гэтэл тэдний ердөө 16 хувь нь архины хор хөнөөлийн талаар мэднэ гэж хариулжээ. Тэд мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон насыг мэдэхгүй гэж хариулсан юм. Согтууруулах ундаа худалдан авсан 55.7 хувь нь эцэг эх, ах эгч зэрэг гэр бүлийн гишүүдийн хүсэлтээр худалдан авсан гэж хэлжээ.

өсвөр
насны архидалт

Асуудлын эдийн засгын нөлөө



Орлогын их үүсвэр:
Өсвөр насны хүүхдүүд архи уух мөнгөө ивэчлэн эцэг эх танил талаасаа авдаг байна. Энэ нь даамжраад хүүхэд гэр бүлдээ болон өөр бусад хүмүүсд худлаа хэлж мөнгө авч тэрийгээ бөөнөөрөө нийлж архи согууруулах ундаанд хэрэглэж байгаа нь энэ байдлаас үүсч болох хэрэг зөрчилийг улам нэмэгдүүлж байна.
Асуудлыг хүмүүст ойлгомжтой хүрэхүйцээр илэрхийлэх боломж
Асуудалд нөлөөлж буй хүчин зүйлс
Асуудалд нөлөөлж буй хүчин зүйл нь гэр бүл эцэг эхийн хараа хяналт сул мөн найз нөхдийнхөө болон нийгмийн хандлага, хэрэглээний нөлөөгөөр архи, согтууруулах ундааг хэрэглэж мөн шөнийн цэнгээний диско, баар мэтийн газруудаар үйлчлүүлэх явдал нь тэдэнд зориулагдсан чөлөөт цаг, найз нөхөдтэйгөө нийлэх, баяр ёслолоо тэмдэглэх газар хомс байхад хүргэж, баар цэнгээний газраар явах нэг шалтгаан болж өгдөг. Өөрөөр хэлбэл тэдэнд зориулагдсан, тэдний баяр ёслолоо тэмдэглэх, чөлөөт цагаа зөв боловсон эрүүлээр зугаатай өнгөрүүлэх, найз нөхөдтэйгөө нийлэх, үеийнхэнтэйгээ танилцах хэрэгцээг хангаж чадахуйц зохистой үйлчилгээний газар, зохион байгуулалттай үйл ажиллагаа байхгүй байгаагаас архи хэрэглэх нэг хүчин зүйл нь болж өгч байгаа юм.
Хөрөнгийн эх үүсвэр
Өсвөр насныханд гэр бүлийн тав тухтай орчин, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, мөн архидан согтуурахтай холбоотой мэдлэг мэдээлэлээр хангаж өгвөл тэдгээрийг үүнээс өөр илүү сонголт байгааг харуулж зөв сонголт хийхэд нь дөхөм болно.
Амжилт олох боломж
Өсвөр насныханы архи уух болсон шалтгааныг тодруулж тэдэнд дутагдаад байгаа зүйлээр нь хангаж өгвөл монгол улсад өсвөр насны архидалт нь шийдвэрлэгдэж болох асуудлуудын нэг юм.
Санаачлагч систем:
нийгмийн ажилтан, гэр бүл, өсвөр үеийнхэн өөрсдөө

Дэмжлэгийн систем:
Гэр бүл, найз нөхөд, сургууль, нийгмийн ажилтан

Өөрчлөлт хийх нөлөөлөгчийн систем:
Нийгмийн ажилтан, сургууль

Үйлчлүүлэгчийн систем:
өсвөр насныхан, гэр бүл

Үйлдлийн систем:
мэдээлэл олгогч, нийгмийн ажилтан, иргэд, гэр бүл

Хяналтын систем:
нийгмийн ажилтан, дээд албан тушаалтан

Зохион байгуулагчийн систем:
Нийгмийн ажилтан, гэр бүл

Гүйцэтгэгчийн систем:
Нийгмийн ажилтан,

Байн систем:
Өсвөр насны бүх хүүхдүүд, гэр бүл

Системүүд
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРАЛАЛАА
НА2б Б.Удвал
Full transcript