Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of гаалийн бүрдүүлэлт

sg junior
by

A J

on 29 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of гаалийн бүрдүүлэлт

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
Тодорхойлолт
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм. Гаалийн бүрдүүлэлт нь Гаалийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Гаалийн удирдах төв байгууллагын эрхийн актаар тогтоосон гаалийн байгууллагаас явуулах үйл ажиллагаа юм.
Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:
1. Мэдүүлэх,
2. Гаалийн бичиг баримтыг шалгах,
3. Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
4. Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
5. Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.


“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.


Бараа мэдүүлэх хэлбэр:
1. бичгээр;
2. мэдээллийн сүлжээгээр;
3. зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тус амаар;
4. зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр


ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:

1. Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт
2. Барааг урьдчилан мэдүүлэх
3. Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт
4. Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх
Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:
Дараахь бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
• Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;
• цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
• мал, амьтан;
• улс хоорондын шуудангийн илгээмж;
• сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;
• амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
• донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;
• хуульд заасан бусад бараа.


Барааг урьдчилан мэдүүлэх:
Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:
Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:
Мэдүүлэгч(захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.
ГАДААД БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ ГАДААД ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ
Олон улсын худалдааны бичиг баримтыг гүйцэтгэх үүргээс нь хамаарч дараахь бүлгүүдэд хуваадаг.
Авто тээврийн хэрэгслээр:
Агаарын тээврийн хэрэгслээр:
Төмөр замаар:
• авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
• ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
• худалдааны бичиг баримт; /Гадаад худалдааны гэрээ, төлбөрийн баримт, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, даатгалын бичиг баримт, техникийн бичиг баримт болон бусад барааг тодорхойлсон шаардлагатай бичиг баримтууд/


Авто тээврийн хэрэгслээр:
тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
ерөнхий мэдүүлэг;
зорчигчийн нэрсийн жагсаалт;
ачааны жагсаалт /карго манифест/;
ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
худалдааны бичиг баримт;

Агаарын тээврийн хэрэгслээр:
Төмөр замаар:
дамжуулах хуудас;
вагон хуудас;
тээврийн бичиг баримт;
худалдааны бичиг баримт;
ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА НИЙЛҮҮЛЭХ СУУРЬ НӨХЦӨЛ: /INCOTERMS/
Гадаад худалдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулахад талуудын сонгосон ИНКОТЕРМС-ийн бараа нийлүүлэх суурь нөхцлөөс хамаарч зардал, эрсдлийг хариуцах тал тогтоогдох бөгөөд энэ нь барааны үнэ бүрдэлтэнд шууд нөлөөлнө. Иймээс гэрээ байгуулах, хэрэгжүүлэх явцад гарч болох үл ойлголцол, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний алдагдлаас сэргийлэхийн тулд олон улсын худалдааны үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг, нийтээр хүлээн зөвшөөрч ИНКОТЕРМС-ийн худалдааны нэр томъёог зөв ойлгож хэрэглэх шаардлагатай юм. ИНКОТЕРМС-ийг олон улсын худалдааны нэр томъёо гэж ойлгоно.
Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.
• барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
• барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;

Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө, эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.


E бүлэг "Ачилт" (Departure)
E бүлгийн онцлог: Худалдагч өөрийн байр
(үйлдвэр, агуулах)-аас худалдан авагчид
бараа нийлүүлнэ.

F бүлэг "Тээврийн гол зардал төлөгдөөгүй" (Main Carriage unpaid)
F бүлгийн онцлог: Бараа тээвэрлэх олон улсын тээврийн гэрээг
худалдан авагч байгуулна. Худалдагч худалдан авагчийн заасан тээвэрлэгчид барааг хүлээлгэж өгнө.

C бүлэг "Тээврийн гол зардал төлөгдсөн" (Main Carriage paid)
C бүлгийн онцлог: Барааны тээврийн гэрээг худалдагч хийх бөгөөд тээвэрлэлтийн үед гарах эрсдлийг худалдан авагч хариуцна.
D бүлэг "Ирэх" (Arrival)
D бүлгийн онцлог: Барааны тээврийн гэрээг худалдагч байгуулж импортлогчийн оронд (DAF-аас бусад) барааг нийлүүлнэ. Тээврийн зардал гэрээний үнэд багтана.
Жишээ
Гаалийн бүрдүүлэлт хийлгэх дэс дараалал
Дүгнэлт
Аливаа улсын гаалийн нутаг дэвсгэрт бараа оруулах гаргах дамжин өнгөрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны цогцыг гаалийн бүрдүүлэлт гэнэ.Өөрөөр хэлбэл гаалийн бүрдүүлэлт нь гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхэлж бичиг баримт болон бараа тээврийн хэрэгслийг шалгах зохих татвар хураамжыг ногдуулах бараа тээврийн хэрэгслийг эзэнд нь олгох зөвшөөрлөө өгөх хүртлэх цогцолбор үйл ажиллагаа юм.
Агуулга
Тодорхойлолт
Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт
Бараа мэдүүлэх хэлбэр
Гаалийн бүрдүүлэлтийн бусад төрлүүд
Гадаад бүрдүүлэлтэд шаардлагатай гадаад бүрдүүэлэтийн бичг баримт
Гадаад худалдааны бараа нийлүүлэх суурь нөхцөл
Дүгнэлт
Full transcript