Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ЭРТНИЙ ЭНЭТХЭГИЙН ФИЛОСОФИ

No description
by

энхболд мишээл

on 23 February 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ЭРТНИЙ ЭНЭТХЭГИЙН ФИЛОСОФИ

Философийн мэдлэгийн үүсэл-Анхны үе /Ведийн үе/
Туйлсын үе
Судрын үе

Эртний энэтхэгт:
самовед (sama-veda) – бурхдыг магтсан дууллууд
яджурвед (yajur - veda) – дом шившлэгийн зүйлсийг агуулдаг
атхарвавед (atharva - veda) – домгийн эмхэтгэл
ригвед (rig - veda) – ертөнц, хүний үүсэл, амьдралын утга учир
Энэтхэгийн философийн гурав дахь үе: Судрын үе
Энэ үед философийн олон бүтээл гарсан байсан тул тэдгээрийг цэгцлэх үнэлэн дүгнэх үйл ажилагааг товч товч судрын хэлбэрээр хийсэн аж.
Эртний энэтхэгийн философийн аль ч үеийн ямар ч философи сургууль гэхэд тэдгээр нь бие даасан тогтолцоо мөрний сацуу бусдынхаа үзэл санааны элментээс ихээхэн хүлээж авдаг байжээ.
Энэтхэгийн философийн хоёр дахь үе: Туульсын үеийн философи
ЭРТНИЙ ЭНЭТХЭГИЙН ФИЛОСОФИ
Эртний Энэтхэгийн философи нь хөгжлийн гурван үе шатыг дамжин хөгжиж иржээ:
Энэтхэгийн философийн анхны үе: Ведийн үеийн философи
Ведийн үе бол энэтхэг хүй нэгдлийн байгуулал задарч боолын нийгм үүссэн үеийн философи юм. Өөрөөр хэлбэл (НТӨ 1500-600) угтал философи бий болсон үе юм.
зэргийн тухай бярманы шашны үзэл, мөн философийн ойлголтууд анх тодорхойлогдсон хэмээх дөрвөн үндсэн вед байдаг.
Түүнчлэн
вед бүр нь яваандаа
“Самхита”
“Брахман”
“Араньяк”
“Упанишад”

Вед нь үе үеийн эрдэмтэн мэргэдийн оюун ухааны охь дээж, цуглуулга тул амьдралын үнэн сургаал ажээ.
Ведийн гол зорилго нь хүмүүст амьдралын үнэнийг ухааруулах явдал мөн.
Самхитаг хүн бага балчир насандаа уншиж
Идэр насандаа Брахманыг судалж
Улмаар ахимаг насандаа Араньякийг судалж, ойд бясалгал үйлдэж
Энэ бүхний эцэст Упанишадыг судлах боломжтой болдог ажээ.
Эдгээрээс үндсэн гол хэсэг нь:
Самхита бөгөөд брахман нь агуулгын хувьд ойролцоо. Харин Араньяк болон Упанишадад гүн ухааны агуулга илүү боловсорсон юм. Aranyaka нь бясалгал хийж, оюунаа дасгалжуулах, төгөлдөржүүлэхэд зориулсан нууц байдалд үйлддэг зан үйлийн эмхэтгэл юм.
Brahma бол бурхан тэнгэр, бүхнийг бүтээгч хүн төрөлхтний эцэг
Indra – Индра – агаарын хаан
Varuna – Варуна – Тэнгэрийн бурхан
Vishnu – Вишну – брахманы бүтээсэн бүхнийг хамгаалагч
Shiva – Шива бол ертөнц нэгэнт бүтээгдсэн тул бас устгагдах ёстой хэмээх шаардлагаар оршин байдаг шүтээн юм
Agni – Агни – Галын бурхан гэх мэт.
Улмаар Энэтхэгийн нийгэм – түүхийн хөгжлийн явцад монотейст үзэл (олон талаас нь тайлбарлах үзэл) бүрэлдэн бий болсон юм. Түүний нэг тод илрэл нь Брахманизм мөн. Брахман хэмээх үгийн утга олон янзаар тайлбарлагддаг. Үүнд:
Бүхнийг бүтээгч дээд бурхан, дээд ахуй
Ид шидийн хүч
Тахилд өргөсөн зүйлс, хоол хүнс
Хуваргын аман уншлага
Ёслол хүндэтгэл гэх мэт.
Upanishads – ведийн үргэлжлэл, нэмэлт зохиол юм. Нийтдээ 108 упанишад байдаг боловч филосфийн ном зохиолд Кена, Чхандагья гэх мэт 10 упанишадын агуулгаар л голчлон судалсан байдаг.
Упанишадын дотроос дараах 10 упанишадад гүн ухааны асуудал илүү тусгагджээ. Үүнд:
1. Айтерея – Aitareya Upanishad
2. Кена – Kena Upanishad
3. Чхандагья – Chandogya Upanishad
4. Мундака – Mundaka Upanishad
5. Каушитика – Kaushitika Upanishad
6. Тайтирия – Taittiriya Upanishad
7. Брихадараньяка – Brihadaranyaka Upanishad
8. Шветасватара – Svetasvatara Upanishad
9. Прашна – Prasna Upanishad
10. Иша – Isa Upanishad эдгээр болно
Упанишадын гол зорилго нь хүний оюун санаа чөлөөтэй сэтгэх, танин мэдэхүйн утга учрыг тайлбарлах явдал юм.
Өөрөөр хэлбэл, хүн аливаа алдаа төөрөгдлөөс ангижрах, үнэнд дөхөж очих арга замыг тайлбарласан буй. Хүний амьдралын гол зорилго нь брахманы оршихуйг танин мэдэх явдал бөгөөд “Үнэхээр оршигч ахуй болсон Брахман нь бидний мэдрэхүйд өгөгддөггүй учраас хүмүүс зөвхөн дотоод бясалгал, зөн билгийн хүчээр ухамсар сэтгэхүйгээ гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, салж хөндийрсөн тэр цагт Брахманыг танин мэдэх бололцоотой” ажээ. Энд хүний ухаан бодол, сэтгэхүйн хүч аугаа их болохыг онцлон өгүүлжээ.
Эртний Энэтхэгийн философийн хөгжлийн хоёр дахь үе болох туульсын (эпический) үед философи нь мэдлэгийн бие даасан салбар болон хөгжсөн үе болой. Өөрөөр хэлбэл, философийн мэдлэг, шашны үзлээс нэлээд ялгарч хөгжсөн үе юм гэж судлаачид үздэг.
Энэ үеийг судлах гол эх сурвалжууд нь:
Махабхарата, Рамаяна, Бхагавадгита зэрэг туульсын зохиолууд юм. Эдгээр зохиолууд нь үнэхээр гайхамшигтэй бөгөөд шашин, ёс зүйн олон асуудлыг боловсруулсан Энэтхэгийн философийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг юм. Өмнө өгүүлсэн Вед болон Упанишад дахь философийн үзэл индуист баримтлалууд энэхүү зохиолуудад цаашдын хөгжлийг олсон байдаг.
“Махабхарата”
“Рамаяна”
“Бхагавидгита”
Ведийн сургаалийг баримтлагч 6 сургууль
Вайшешика
Вайшешика нь даршанаг үндэслэгч нь Канада. Энэхүү даршанад ахуй, түүний мөн чанарын тухай асуудал, ерөнхий болон онцгойн (өвөрмөц) асуудлыг голчлон судалжээ. Түүний үзлээр, ертөнцийн анхдагч эхлэл, шалтгаан нь атом юм. Атом нь агаар ус газар гэрэл хэмээх 4 төрөл байдаг.
Вайшешика философид ахуй, түүний гол шинжүүдийг дараах 7 үндсэн ойлголтоор тайлбарлажээ. Үүнд:
1. Субстанц
2. Билэг чанар-Гуна
3. Үйлдэл-Карма
4. Ерөнхий-Саманья
5. Өвөрмөц-Вишеша
6. Төрөлх байдал- Самавья
7. Эс оршихуй-Абхава
Санкхъя
Санкхъя (Sankhya – тоо, дахин тоолох, тооцоо хийх судлал, зөв мэдлэг, зөв тоо, бодрол гэсэн утгатай үг) – тоотны үзэл бол МЭӨ VI зууны үед үүссэн Ведийг уламжлагч даршана юм. Санкхъя нь Ведийн гол ойлголтуудыг нарийн задлан шинжилж судлах юм бол аяндаа түүнд итгэн хүндэтгэхэд хүрнэ гэж үздэг үзэл юм.
Нөгөө талаас, Санкхъяд аливаа сургаалыг үг дуугүй дагахаасаа өмнө утга учрыг нь нягтлан тооцож үзэхийг чухалчилж байжээ. Эл сургаалыг үндэслэгч нь Капила (МЭӨ 600 он) юм. Санкхъя нь зөв мэдлэгийн онол юм.
Ньяя
Ньяя бол Ведийг уламжлан гарч ирсэн нэг даршана бөгөөд эл сургаалийг үндэслэгч нь Готама. Ньяя логик, танин мэдэхүйн асуудлыг голчлон судалдаг. Үүгээрээ бусад даршанаас ялгардаг онцлогтой энэхүү даршаны үзлээр, хүний амьдарлын зорилго нь Мокша (эрх чөлөө)-д дээд зэргийн аз жаргалд хүрэх явдал юм. Үүний тулд ертөнц болон өөрийгөө танин мэдэх нь чухал гээд, танин мэдэхүй, түүний эх сурвалж, аргуудыг судалжээ.
Ньяя философид танин мэдэхүйн 4 элементийг авч үзсэн. Үүнд:
- Танин мэдэхүйн субъект
- Танин мэдэхүйн объект
- Прамити- танин мэдэхүйн харилцаа
- Прамана (оюун дүгнэлт)- эдгээр болно.

Ньяя философийн үзлээр, үнэн зөв мэдлэг бүтээх 4 үндсэн арга зам байдаг. Үүнд:
- Пратьякша- Эх мэдлэг (хүртэхүй)
- Анумана-Логик гаргалгаа
- Упамана-жишилт
- Шабда-Ведийн дуулалын нэр хүнд эдгээр болно.
Миманса
Миманса (mimansa – шинжлэх гэсэн утгатай санскрит үг) бол ведийг шүтэн бишрэгч даршана бөгөөд “вед нь үеэс үед уламжлагдсан ташааралгүй үнэн мөнхийн судрууд” хэмээн үзэж байв. Миманса философийг үндэслэгч нь Жаймини (Jaimini) (МЭӨ VI зуун) юм. Миманса философид ахуй, танин мэдэхүйн асуудлуудыг голчлон судалжээ.
Мимансад танин мэдэхүйн асуудал багагүй боловсруулагдсан байна. Энэ талаар Прабхакара (Praphakara) болон Кумарила (Kumarila) нарын үзлээр төлөөлүүлэн авч үздэг.
Харин энэ хоёрын нэгдэл нь танин мэдэхүй юм. Жишээ нь: “Би үүнийг мэддэг” хэмээх өгүүлбэрээс гурван төсөөлөл гарч ирнэ. Үүнд:
Нэгдүгээрт, “Би”-ийн тухай буюу танин мэдэгч субъектын тухай төсөөлөл,
Хоёрдугаарт, “үүнийг” буюу танигдан мэдэгдэгч объектын тухай төсөөлөл,
Гуравдугаарт, “мэдлэг” буюу танин мэдэх үйл ажиллагааны тухай төсөөлөл гарч ирнэ гэжээ. Энэ бол танин мэдэхүй нь объект, субъектын аль нэг байхгүйгээр боломжгүй гэсэн үзэл баримтлал мөн.
Иога
Йога нь ведийг уламжилсан даршана мөн. Энэ системийг үндэслэгч нь Патанжали юм. Энэхүү даршаны гол зориго нь хүний бие сэтгэл, оюуны харилцааны асуудал, сэтгэл санааны амьдарлын асуудлыг судлах явдал ажээ. Йога нь бүхэлдээ шашины философийн чиглэлд хамаарагдах боловч ертөнц бодитой оршдгийг хүлээн зөвшөөрч, ертөнцөд хүн яаж амьдрах ага замыг тайлбарладаг.
Веданта
(ведийн төгсгөл хэмээх утгатай санскрит үг)
Веданта (vedanta) бол ведийн үзэл санааг хамгийн тууштай уламжлан хөгжүүлсэн шашны философийн чиглэл мөн. Веданта философийг үндэслэгч нь Бадараяна (Badarayana) болно.
Энэхүү философийн үндсэн ойлголт нь “Брахман” (Brahman – энэ үг нь олон утгатай хэрэглэгддэг. Үүнд: бүхнийг бүтээгч дээд бурхан, дээд ахуй, эсвэл ид шидийн хүч, тахилд өргөсөн зүйлс, хуваргын аман уншлага, ёслол хүндэтгэл гэх мэт. Монгол хэлнээ бярман хэмээн хөрвүүлсэн буй) юм. Брахман нь ертөнцийн бүх юмсын анхдагч эхлэл бөгөөд оюун санааны нэгдмэл мөн чанарыг илэрхийлсэн ойлголт юм. Брахманаас бүх юм үүсч, эргээд бүх юмс түүнд буцаж ордог. Брахман нь цорын ганц бодит байдал мөн.
Ведийн сургаалийг үл баримталдаг 3 сургууль
Жайнизм
Жайнизм-Ялгуусан үзэл Жайнизмийг үндэслэгчдийг Тиртханкари гэж нэрлэдэг. Тиртханкари санскрит хэлний “Амьдралын далайд хөтлөгч” гэсэн утгатай үг юм өөрөөр хэлбэл гэгээрэх замыг заагч гэсэн утгатай юм. Энэхүү үзлийг үндэслэгч нь Вардхаман юм. Тэрээр амьдралын утга учир ертөнцийн мөн чанарыг танин мэдэхийг зорьж олон жил дияан бясалгал үйлдэж, улмаар өөрийн хорт муу сэтгэлийг дарж, үнэнд хүрч чадсан гэдэг. Тиймээс түүнийг Жин буюу ялан дийлэгч хэмээн нэрлэж, Жайнизм хэмээх нэр үүсчээ.
Буддизм
Буддизм нь анх ёс суртахууны сургаал байдлаар үүсч хожим Hinayana (бага хөлгөн) ба Mahayana (их хөлгөн) хэмээх 2 үндсэн чиглэлээр хөгжиж иржээ. Буддагийн боловсруулсан “Дөрвөн үнэн”-ий сургаалд хүний амьдралын мөн чанарын талаар сургасан буй.
- Хүний ертөнц зовлонгоор дүүрэн. Амьдрах нь зовлон, өтлөх нь зовлон, өвдөх нь зовлон, үхэх нь зовлон, дургүй хүнтэй учрах нь зовлон, хайртай хүнээсээ хагацах нь зовлон, хүссэндээ хүрэхгүй байх нь зовлон.
Энэ бол
зовлонгийн үнэн
.
- Ахуй орчлонгийн зовлон, хүний санаа сэтгэлд цөмрөн ордог шуналаас үүддэг нь эргэлзээгүй. Ертөнцийн тачааллын үндэс шунал нь асар хүчтэй хүслэнгээс ургана. Энэхүү шунал амьдралд учиргүй дассанаас үүднэ. Нүд харж чих сонсож буй бүхнийг хүн хүсэж эхэлдэг.
Энэ бол
зовлонгийн шалтгааны үнэн
юм.
- Хэрэв ертөнцийн тачаал шуналын бүх үндэс язгуурыг устгаж, дадаж дассанаасаа салж ангижирвал золон арилна.
Энэ бол
зовлонгоос гарах үнэн
юм.
- Зовлонгоос салахын тулд бид зөв зам мөрийг дагах хэрэгтэй. Эдгээр зөв зам нь зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв үйл, зөв амьдрал, зөв тэмүүлэл, зөв дурсамж, зөв бясалгал болой.
Энэхүү 8 мөрийг
зөв замын үнэн
гэдэг.
Үүнд:
Зөв үзэл нь 4 үнэнийг танин мэдэж, учир шалтгааны үнэнд итгэж, эд юмсыг зөв үзэх үзэл юм.
Зөв бодол нь хүслийн эрхэнд үл автах, шуналын эрхэнд үл орох, үл уурлах, бусдад хор үл хүргэх зэрэг болно.
Зөв үг нь худал үл хэлэх, үл чалчих, үл хараах, хоёр нүүр үл гаргах зэрэг болно.
Зөв үйл нь амьтны аминд үл халдах, хулгай үл хийх, буруу үл хурьцах үйл юм.

Зөв амьдрал нь хүн арчаагүй амьдрах аргаас зайлсхийх, сайн сайхан амьдрах үйл ажиллагаа юм.
Зөв тэмүүлэл нь хэзээ ч үл залхуурах, зөв зорилгод хүрэхийн тулд хүч чармайлт гаргах үйл ажиллагаа юм.
Зөв дурсамж нь аливаа үйлийг бодолтойгоор үйлдэхийн нэр юм.
Зөв бясалгал нь өмнөө зөв зорилго тавих болон оюун ухаанаа гэгээрүүлэхийн тулд дотроо бясалгал үйлдэх үйл ажиллагаа юм.
Энэ ертөнц зовлонгоор дүүрэн тул эдгээр үнэнийг гүн гүнзгий ухаарваас зохино. Энэхүү 8 замыг л дагавал бид гэгээрнэ. Өөрөөр хэлбэл эдгээр үнэний ухаарсан хүн бол гэгээрсэн хүн юм.
Чарвак-локаята
Чарвак-локаята нь Ведийг эрс няцаан шүүмжилж ведийг номлогчид бол зөвхөн ашиг хонжоо хайгчид хэмээн үзэж байсан настика үзэл баримтлал юм. Эл философийг үндэслэгч нь “Ертөнцийн нүд хэмээх Брихаспати мөн.
Чарвака-локаятын гол үзэл санаа нь:
Ариун нандин эх бичиг бол хүндлэлийн обьект болох ёсгүй, учир нь тэд хуурамч.
Байгалийн хүчнээс давсан эрхэт тэнгэр гэж байхгүй.
Сүнс мөнх оршин тогтнодоггүй, бие үхснээс болоод бүгдээрээ л төгсдөг.
Кармын хууль гэж байдаггүй, тэр бол худал хуурмаг хоосон зүйл
Бүгд л Махабхут шиг материаллаг элементээс үүсдэг (эхээс төрөх мэт)
Энэ материаллаг элментүүдэд өөрсдийнх нь эхлэлийн хүч гэж бий (свабхава)
Оюун ухаан бол энэ материаллаг элментээс л үүсдэг.
Зөвхөн шууд хүртэхүй л жинхэнэ мэдлэгийг өгдөг (пратьяшка)
Шашны заавар зөвлөлгөө (тушаал) мөн уламжлалаа шүтэгч хүн ашиггүй (дэмий)
Хүний амьдралын зорилго бол хамгийн их аз жаргалыг амсах явдал мөн.
Энэ сургуулийн төлөөлөгчдийн уриа бол “Өнөөдөр идэж, ууж, жаргаж, цэнгэж, цаашилбал үхэхийн тулд л амьдардаг” юм.
Ялангуяа мэдлэг бол:
Зовлонг арилгах үндсэн арга зам мөн тухай;
Бие, сэтгэлээ ариусгах тухай;
Бясалгалын ач холбогдол;
Хайр бол танин мэдэхүйн нэг арга мөн тухай;
Сэтгэл буюу сүнсийг биеэс нь чөлөөлөх ёстой гэх мэт үндэслэлийг энд онцлон дурдаж болох юм.
6-р баг:
*Ч.Болор-Эрдэнэ
*Тэгш-Ерөөлт
*Е.Нармандах
*Э.Мишээл
Full transcript