Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ээлжийн амралтын хугацаа болон мөнгийг хэрхэн тооцдог вэ?

No description
by

Golden Zaya

on 15 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ээлжийн амралтын хугацаа болон мөнгийг хэрхэн тооцдог вэ?

Ээлжийн амралтын мөнгө болон хугацааг хэрхэн тооцдог вэ?
Ээлжийн амралтыг жил бүр эдлэх боломжтой юу?
Ажилтан жил бүр ээлжийн амралт эдлэх ёстой. “Жил” гэдэгт ажилтан тухайн ажилд анх орсон өдрөөс эхлэн дараа оны мөн сарын мөн өдөр хүртэлх хугацааг ойлгоно. Үүнийг ажлын жил гэдэг. Тодруулбал, ажилтан 2014 оны 12 сарын 10-ны өдөр ажилд орсон бол 2015 оны 12 сарын 10 хүртэлх хугацаа нь түүний ажлын жил болно. Энэ хугацааны дотор ажилтан ээлжийн амралтаа эдэлсэн байх ёстой.
Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд ордог уу?
Дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй. Үүнд:
- Нийтээр амрах баярын өдрүүд;
- Долоо хоногийн амралтын өдрүүд;
- Жирэмсний болон амаржсаны амралт;
- Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
- Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.

Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах эрхтэй болох вэ?
Ээлжийн амралтыг хэн эдэлдэг вэ?
Төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хэн бүхэн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ээлжийн амралт эдлэх эрхтэй.
Бодох аргачлал:

Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.


Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцдог вэ?
Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг тухайн байгууллага нэгжид мөрдөж буй сүүлийн 12 сарын ажиллавал зохих өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана.
Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.


Ээлжийн үндсэн амралтын дээр ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог.
Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол:
-6-10 жилд ажлын 3 өдөр;
-11-15 жилд ажлын 5 өдөр;
-16-20 жилд ажлын 7 өдөр;
-21-25 жилд ажлын 9 өдөр;
-26-31 жилд ажлын 11 өдөр;
-32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно. Үүнд:
-6-10 жилд ажлын 5 өдөр
-11-15 жилд ажлын 7 өдөр;
-16-20 жилд ажлын 9 өдөр;
-21-25 жилд ажлын 12 өдөр;
-26-31 жилд ажлын 15 өдөр;
-32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.


Хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.
Ажилтан бүрийн сард ажилласан хоног, ажилласан жил нь харилцан адилгүй тул шууд тооцох боломжгvй.


Хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?
Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.
Ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр ажилласан бол яах вэ?
Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
Амралтаа сайхан өнгөрүүлээрэй
Full transcript