Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

biology microbiology

on 12 March 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

ЭБХ, Эчнээ-1. Г. Батболд, Е.Балжинням, Цэцгээ Байгууллагын сурталчилгааны менежмент техникийн ур чадвар Оршил 2.Монголын сурталчилгааны үүсэл хөгжил Дүгнэлт Сурталчилгаа нь амьдралын энгийн аж байдлууд дээр ажиглагдахаас эхлээд нарийн төвөгтэй бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж ашиг тусаа өгч байдаг.
1990-онд Монголд нийгмийн сэтгэхүйн том хувьсгал гарсан бөгөөд энэ хувьсалт өөрчлөлт одоо ч үргэлжилж байгаа ба цаашид нэлээд хугацаагаар үргэлжлэх нь ойлгомжтой. [4].
Өнгөрсөн 20 жилд бизнесийн орчин асар ихээр өөрчлөгдөж маш олон пүүс, компаниуд ашиг олохын төлөө зах зээлд эзлэх байр сууриа хадгалах, ашиг орлогоо нэмэгдүүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад таниулж мэдүүлэх шаардлага хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Иймд аливаа компаниуд идэвхжүүлэлтийн гол хэрэгсэл болох сурталчилгаанд анхаарал хандуулж түүнийгээ үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага дэвшин гарч байгаа юм. 1.Сурталчилгааны мөн чанар, түүний асуудал Английн Лондон хотод 1472 онд анхны хэвлэмэл сурталчилгаа гарсан нь сүмийн хаалган дээр наасан мөргөлийн зарлал байсан. Анхны сонингийн сурталчилгаа 1650 онд Лондонгийн сонины ард гарсан алдагдсан 12 морийг олж өгсөн хүнийг шагнана гэсэн зар юм.
Америкт 19-р зууны 2-р хагасаас эхэлж, сурталчилгаа хийх болсон бөгөөд 1850 оноос сурталчилгаа жинхэнэ түүхээ эхэлсэн гэж үздэг. Америкт сурталчилгаа эхэн үедээ (1875 оноос хойш ) эдийн засаг, хувийн эрх ашиг сонирхол , үйлдвэрлэл дээр оршиж байсан.
Жилд дэлхийд сурталчилгаанд зориулан 300 тэр бум гаруй доллар зарж байгаагийн бараг тэн хагас нь АНУ-д ноогддог байна. Нэг хүнд ноогдох сурталчилгааны зардлыг хувь хэмжээгээр ч АНУ тэргүүлдэг. 1990-ээд оны сүүлчээр ч энэ үзүүлэлт 350$-т хүрчээ. Өнөөдөр дэлхийн реклам сурталчилгааны зах зээлийг тэргүүлэгч нь АНУ, 2-рт Япон, 3-рт Герман ордог. Зар сурталчилгаа нь Монголд сүүлийн 10 гаруй жилээс эрчимтэй хөгжиж байна. Мэдээж өөрийн бараа бүтээгдэхүүний чанар чансааг магтан хэлдэг аман сурталчилгаа аль эрт үүссэн. Тухайлбал Монголчууд “Тэсийн голын унага, дарь ганга хийц” хэмээн эрт дээр үеэ аймаг хошуу алгасан ам дамжуулан ярьж, тэдгээрийн чанар, сайн сайхныг магтан сайшааж ирсэн байдаг.
1990-ээд оноос эхэлсэн нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан шинэчлэлт сурталчилгааны хөгжилд шинэ боломжийг авчирсан юм. Манай одоогийн Эдийн засгийн хөгжил, үзэл санаа нь хүн бүр хувийнхаа санхүүгийн сонирхлыг зөв сонгож, аривжуулах арга барилаа эзэмшиж чадвал эргээд нийгэм бүхэлдээ сайнаар нөлөөлнө гэсэн санаанаас үүдэлтэй. Аливаа биенесийн байгууллагын хувьд өөрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх явдал хамгийн гол асуудал бөгөөд өнөөдрийн зах зээлийн үед түүнд түлхүү анхаарах бус өөрийн байгууллагын нэр хүнд, зах зээлд эзлэх хувь, хэрэглэгдийн хүссэн бүтээгдэхүүнийг болон сурталчилгааг хэрэглэгчдэд хүртээмжтэй хүргэх явдал юм. Энэ бүгдийг цогцоор нь үйл ажиллагааныхаа гол чиглэлийг болгох нь ашигт ажиллагааг дээшлүүлэхэд түлхэц болж өгнө. Иймээс байгууллагын зүгээс маркетингийн судалгаа шинжилгээг ихээр шаардаж байдаг бөгөөд түүнд үнэлэлт дүгнэлт өгч учирсан нөхцөл байдалд тохирсон боломжуудыг хийх, арга замуудыг олж илрүүлэх зэрэгт анхаарлаа хандуулж чадвал зөв шийдвэр гаргах үндэс болно.
Сурталчилгаа гэдэг нь бүтээлч бөгөөд эерэг үйл ажиллагаа юм. Энэ нь хэрэглэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, тээвэр, даатгал, санхүү, зээлийн болон байгууллагуудын санал болгосон бараа үйлчилгээтэй танилцуулдаг. Үүнийгээ мэдээллийн хэрэгслийг ашиглан хэрэгжүүлдэг. Үр ашигтай сурталчилгаа нь хэзээд нарийн нягт төлөвлөлтийн үр дүн байдаг.
Бизнесийн байгууллагын сурталчилгааны үр ашгийг дээшлүүлэх дараах арга зам бий. Үүнд:
1.Сурталчилгааны онолын дагуу сурталчилах хэлбэрийг бизнесийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан судалгаанд тулгуурлан оновчтой сонголт хийх онолыг практиктай хослуулах
2.Сурталчилгааг байгууллага болон үйл ажиллагааны үр дүн болсон бүтээгдэхүүн ижил үйлчилгээгээр нарийн ангилалтайгаар явуулж үр дүнг тодорхойлно.
3.Сурталчилгааны нөлөөллийг судалгааны үндсэн дээр хамгийн үр ашигтай хэлбэр, хэрэгслийг тодорхойлж идэвхжүүлэлтийн хэлбэрийг өргөтгөж, нөлөөллийг тооцож ажиллах
4.Сурталчилгааны асуулгыг байгууллага, бүтээгдэхүүний нэр төрлөөр нь хэрэглэгчдийн санал бодол, хэрэглэгчдийн нас, хүйс, сонирхол, хэрэгцээнээс нь хамааруулан боловсруулж хэрэгжүүлэх
5.Сурталчилгааны энэ мэдээлэл олж авах, асуулгын хариултаас хамааруулан сонголт хийх дүгнэлт гаргах зэргээр практик, үйл ажиллагаанд хэрэгжүүлж хэвшүүлэх
6.Сурталчилгааны ажлыг мастер төлөвлөгөө, хөтөлбөрийг үндэслэн тодорхой төсөвтэйгээр явуулж үйлдвэрлэл борлуулалтыг нэмэгдүүлэх
7.Хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаанд тулгуурлан юуг сурталчилах тухайгаа тодорхой цаг үеэс хамааруулан тооцож байх зэрэг болно. 3.Сурталчилгааны үндсэн ойлголт Сурталчилгаа гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээ болон пүүсүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг амаар эсвэл нүдэнд үзэгдэх хэлбэр дүрсийн тусламжтайгаар хүмүүст хүргэх нийтийн нэг хэлбэр юм.
Сурталчилгааг обьектоор хамааруулж дараах байдлаар ангилна.
1.Байгууллагын сурталчилгаа
2.Бүтээгдэхүүний сурталчилгаа
Бүтээгдэхүүний сурталчилгаагаар тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрийн бараа үйлчилгээний тухай зах зээлд мэдээлэл өгч зах зээлий эрэлтийг идэвхжүүлнэ. Бүтээгдэхүүний сурталчилгааг:
-Шууд нөлөөтэй сурталчилгаа
-Шууд бус нөлөөтэй сурталчилгаа
-Хамтарсан сурталчилгаа Сурталчилгааны үүрэг: Сурталчилгаа нь хэд хэдэн үүрэгтэй. Үүнд:
Маркетингийн үүрэг
Харилцаа холбооны үүрэг
Боловсролын үүрэг.
Эдийн засгийн үүрэг
Нийгмийн үүрэг Зорилтот хэрэглэгчдээр сурталчилгааг ангилах нь Зорилтот харилцагч гэдэг нь сурталчилгааны мэдэгдлийг чиглүүлж буй тэр хүмүүсийн бүлэг юм. Үүнийг дотор нь:
-Хэрэглэгчийн сурталчилгаа. Энэ нь эцсийн хэрэглэгчдэд зориулагдан, бараа үйлчилгээг худалдан авахыг сануулах, мэдээлэл хүргэх үйл явц байдаг.
-Бизнесийн сурталчилгаа. Энэ сурталчилгаа нь бизнесийн хэрэгцээндээ зориулж бараа үйлчилгээг худалдан авч буй хүмүүст чиглэгддэг. Бизнесийн сурталчилгаа нь дөрвөн төрөлд хуваагдана.
•Аж үйлдвэрийн сурталчилгаа
•Худалдааны сурталчилгаа
•Мэргэжлийн сурталчилгаа
•ХАА-н сурталчилгаа Сурталчилгааны ач холбогдол Бараа бүтээгдэхүүний борлогдох магадлалыг нэмэгдүүлэх. Үйлдвэрлэсэн газрын нэр хүндийг дээшлүүлэх. Худалдаа үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах хөлдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээгээ оновчтой зохион байгуулахад чиглэгддэг
Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, үйлчлүүлэх арга барилд сургах оновчтой зөв сонгох, нарийн тооцоо судалгаатай хандах чадвар төлөвшүүлдэг.
Үйлчлэгч үйлчлүүлэгчдийн хооронд зөв зохистой харьцаа бий болгож, өөрөөр хэлбэл үйлчлэх, үйлчлүүлэх өндөр соёл эзэмшүүлэх улмаар бараа бүтээгдэхүүний өнгө үзэмж, загвар хийц чанарыг өөрийнхөө үйлчлүүлэгчдэд таниулж тэдний гоо зүйн болон хэрэглээний соёлыг өндөржүүлэх итгэл үнэмшлийг бий болгох чадвартай.
Шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх дампууралгүй баталгаатай ажилладаг, өргөн олныг өөртөө татах үр ашиг өгөх, аж амьдралын баталгааг хангахад чиглэгддэг.
Бараа бүтээгдэхүүний талаар байнга мэдээлэл хуримтлуулж түүнийг цаашид сайжруулах зураг төсөл загварыг шинээр зохиоход зайлшгүй шаардагдах тулгуур материал болдгоороо дизайныг улам сайжруулдаг.
Үйлчлэгч ба үйлчлүүлэгчийн цагийн хэмнэх хөдөлмөрийг хөнгөвчилж өгдгөөрөө ая холбогдолтойн дээр чөлөөт цагийг бүрдүүлдэг [7]. 3.6.Сурталчилгааг хэнд зориулах вэ? Худалдан авагч
Худалдааныхан
Одоогийн ажилтнууд болон ирээдүйн ажилтнууд
Санхүүгийн байгууллагуудад
Олон нийт Байгууллагын уриа болон логотип Уриа нь тухайн пүүсийн нэр, логотипийн дэргэдэх тодорхойлолт юм. Сурталчилгааны уриа тухайн пүүсийн байр суурийг илэрхийлэх учраас үйлчлүүлэгчдэд маш сонирхолтой байдаг. Тиймээс бүх төрлийн байр суурийг илэрхийлэх учраас үйлчлүүлэгчдэд маг сонирхолтой байдаг. Тиймээс бүх төрлийн сурталчилгаанд хэрэглэдэг. Ялангуяа байгууллагуудыг харьцуулан дүгнэх, ялгах, сонголт хийхэд, логотип ашиглах боломжгүй радио сурталчилгаанд бүр илүү ашигтай. Уриа нь байгууллагын гол шинж чанарыг агуулсан хамгийн хялбар ойлгогдох таних тэмдэг болдог. Сурталчилгааны үр ашгийг дээшлүүлэх зарчим Сурталчилгааны үр ашгийг дээшлүүлэхэд дараах зарчмуудыг баримтлах нь үр дүн өндөртэй байдаг.
•Сурталчилгаа явуулахдаа юуны өмнө тодорхой хэсэг бүлэг хүмүүсийг сонгож авахад аль болох олон удаа хандах
•Сурталчилгаа явуулахдаа нэг л үндсэн санаа, нэг л дүр зургийг ашиглавал дээр
•Үнэн бодитой зүйлсийг сурталчилах. Манай пүүс компаниуд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх үүднээс бодит байдлаас хэт товойлгож магтаж сурталчилах нь сурталчилгааны үр ашгийг бууруул байна.
•Барааны борлуулалт нэмэгдэж л байгаа бол сурталчилгааны компанит ажлаа үргэлжлүүлээд байх нь чухал. Хүмүүс сурталчилгаанаас залхахад их хугацаа хэрэгтэй.
•Хэрэглэгчдийн үзэх дуртай, сонирхолтой сурталчилгааны хэлбэрийг сонгон авч сурталчилгаа явуулах нь чухал
•Сурталчилгаанд хэдий хир хэрэнгэ зарцуулаж байна тэр хэмжээгээр борлуулалт нэмэгддэг. Тиймээс сурталчилгааны зардалд эмзэглэх хэрэггүй юм [3]. Ашигласан материал 1.Баярдалай Б. “Бизнесийн маркетинг”. УБ., 2001
2.Болор-Эрдэнэ Б. “Телевизийн реклам” УБ., 2001
3.Дагвадорж Д. “Маркетинг-зах зээлд хөтлөх түлхүүр ухаан”. УБ., 1999
4.Дагвадорж Д. “Монголын маркетингийн менежмент”. УБ., 1998
5.Дагиймаа Д. “Зарлал сурталчилгааны үндэс”. УБ., 2002
6.Стенли А. “Маркетинг, реклам, PR-ыг хэрхэн яаж ашиглаж амжилтанд хүрэх вэ?”. УБ., 2005
7.Түвшинзаяа С. “Реклам сурталчилгаа ”. УБ., 1999
8.Үнэнтөгс Ш. “Монголын хэвлэл мэдээлэл”. УБ., 2000
9.Шуванов И.В. “Рекламны сэтгэлзүй” УБ., 2008
Full transcript