Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Соёолж үйлдвэрлэлийн түүхий эд хүлээн авах, тоног төхөөрөмж

No description
by

Ui Lo

on 20 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Соёолж үйлдвэрлэлийн түүхий эд хүлээн авах, тоног төхөөрөмж

Соёолж үйлдвэрлэлийн түүхий эд хүлээн авах, тоног төхөөрөмж
Соёолж гэж юу вэ ?
Зохиомол нөхцөлд (тодорхой хэм, чийглэг орчинд) соёолуулж ферментийн үйлчилгээг идэвхжүүлсэн үр тариаг соёолж гэнэ. Шар айраг үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болно.Соёолж бэлтгэхдээ үрэн дэх ферментийг идэвхжүүлж, тэдгээрийг их хэмжээгээр хуримтлуулах нөхцөлийг тогтоох шаардлагатай байдаг.
Соёолжны зориулалтын үр тарианы чанарын үзүүлэлт
Үр тариаг хадгалах
Дөнгөж хурааж авсан үр тариа жигд биш ургадаг, түүгээр бэлтгэсэн соёолжны чанарын үзүүлэлт байвал зохих хэмжээнээс доогуур байдаг. Иймээс хурааж авсан үр тариаг тодорхой 7-14 хоног хугацаанд хэвтүүлсний дараа үйлдвэрлэлд оруулна.
Хадгалах үед үрийн хальсны хүчилтөрөгч нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, ингэснээр соёололт дээшилдэг. Хадгалсан үр тарианы цардуул амилазын үйлчлэлд амархан ордог.
Хадгалалтын үед усанд уусах чанар бүхий бодисын хэмжээ тухайлбал фосфорын хүчил, азотын хэмжээ буурах ба чийгээ алдсанаас жин багасах талтай.
Үр тариаг 15,5%-аас ихгүй чиигтэйгээр хадгалж түүний чанарыг хамгаална.
Хэрэглэх зориулалтаас нь хамаарч соёолжийг спиртийн, пивоны, квасны гэж ангилдаг.
Спиртийн үйлдвэрлэлд хатаагаагүй-ногоон соёолж хэрэглэх бөгөөд арвай, хөх тариа, овъёос, бог будаагаар бэлтгэнэ.
Шар айрагны үйлдвэрлэлд арвай, буудайн хатаасан соёолжийг хэрэглэнэ.
Квас үйлдвэрлэхэд хөх тарианы хатаасан соёолж хэрэглэдэг.
Соёолж үйлдвэрлэлд ашиглагдах үр тарианы төрлүүд тэдгээрийн онцлог
Соёолж үйлдвэрлэлийн түүхий эдэд онцгой шаардлага тавьдаг. Гол түүхий эд нь арвай.Арвай нь залаат үр тарианы бүлэг, Hordeum sativum-ийн зүйлд хамаарагддаг бөгөөд 2эгнээтэй болон олон эгнээтэй /6 эгнээтэй/ гэж 2 төрөлтэй байдаг.
Үйлдвэрт хүлээн авч буй үр тариа төрөл бүрийн хольц агуулсан байдаг. Хольцийг үрийн ба гадны гэж ангилна.
Үрийн хольцонд
няцарсан, гэмтсэн, хөгцөрсөн болон тухайн соёолж үйлдвэрлэлд хэрэглэгдэх ээс бусад үр орно.
Гадны хольцонд
тоос, шороо, будааны хольц орно. Гадны хольцийг сеператорын тусламжтайгаар цэвэрлэнэ.
Цэвэрлэсэн үр тариаг зориулалтын машины тусламжтайгаар 3 зэрэг болгон хуваана. Үүнээс 1,2-р зэргийг дэвтээлтэнд хэрэглэнэ. 3-р зэргийн үр тариаг малын тэжээлд гол төлөв ашигладаг.
Цэвэрлээгүй үр тариа нь шороо бохир тоос хогтой хортон шавьж бичил биетэн үржих нөхцөлийг бүрдүүлдэг учир анхны цэвэрлэгээ хийгээгүй бол агуулахад шууд оруулахыг хориглоно.
Хадгалалтын үед хадгалж байгаа үр тарианы чийгийг тогтмол хянаж агааржуулж байх шаардлагатай. Температур өвлийн цагт 2-3 градусаар илүү, зуны улралд 20 градусаас илүүгүй байх ёстой. Хэрэв температур дээрх хэмжээнээс их байвал сэлгэж байнга агааржуулалтыг хийнэ. Агааржуулах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс үрийн гадаргууд бичил биетэн үржин түүний амьсгалалтын үр дүнд их хэмжээний нүүрсхүчлийн хий, дулаан ялгарч үүний улмаас үр өөрөө халдаг. Ингэснээр хамгийн наад зах нь үрийн бутрах чанар алдагдаж өнгө, үнэр өөрчлөгдөхөөс гадна шатах хүртэл процесс явагдана
Хадгалах ажиллагаа нөхцөл
Үр тариаг зориулалтын агуулах буюу элеваторт хадгална. Элеваторын хамгийн түгээмэл хэлбэр нь силос бөгөөд 20-35м өндөртэй цилиндр болон дөрвөлжин хэлбэртэй байдаг. Дүүргэх хэмжээ:
Хуурай үр тариа 14%-аас доош чийгтэй - бүрэн дүүргэнэ.
14-15,5% чийгтэй бол өндрийн 2/3той тэнцхүйц хэмжээгээр
Үүнээс их бол силосд хадгалдаггүй
Үр тариаг хадгалах бункер
Анхаарал тавьсанд баярлалаа


Ургамлын гаралтай түүхий эд боловсруулах технологийн үндэс О.Батмөнх Ц.Цэен О.Гансайхан
Соёолж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж Б.Баярцэнгэл
www.wikipedia.com
www.cebitec.uni-bielefeld.de
Ашигласан ном :
Б.Ёндонжамц
Full transcript