Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Өвчтөний аюулгүй байдалд хийсэн чанарын судалгаа

No description
by

tuyaka ganbaa

on 24 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Өвчтөний аюулгүй байдалд хийсэн чанарын судалгаа

Өвчтөний аюулгүй байдалд хийсэн чанарын судалгаа
Удиртгал

Өвчтөний аюулгүй байдал
гэдэг нь өвчтөнд учирч болох эрсдэлээс хамгаалах, зайлсхийх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хэлнэ.
Аюулгүй байдал
гэдэг нь осол гэмтэл, халдвар болон хор нөлөө үзүүлэх үр дагаврыг гаргахгүй байх нөхцөл бүрдүүлэхийг хэлнэ гэж ДЭМБ тодорхойлжээ.
Өвчтөнд учирч болох эрсдэл
– Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад өвчтөнд учирч болзошгүй гэмтэл буюу сөрөг үр дагаврын магадлалыг хэлнэ
Өвчтөний аюулгүй байдлын
нэг чухал үзүүлэлт нь эмнэлзүйтэй холбоотой эмчийн алдаа бөгөөд дэлхийн улс орнууд түүнийг тусгай ангиллаар бүртгэж судалдаг тогтолцоотой болсон байна

Судалгааны үндэслэл
Сүүлийн 20 жилд Өвчтөний аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх гол үндэс нь болж байна.
Англичууд энэ талаар 3 том судалгаа хийсний 1 судалгаа /Harvard Medical Practice Study,1991/ хэвтэн эмчлүүлэгсдийн 3,7 хувь нь алдаанд өртөгддөг,түүний 27,6 хувь нь илэрхий хор хөнөөлтэй үйл явдлын шинжтэй байсан.


Судалгааны үндэслэл
ЭМС-ын 375-р тушаал
ЭМС-ын 274-р тушаал
Шадар сайд, ЭМС-ын 06/25
ЭМС-ын 2012 оны 01 сарын 04-ны өдрийн 1а/36 тоот албан даалгаварын хүрээнд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний мэргэжлийн алдаа, эрсдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нийт 5 үндсэн зорилтын хүрээнд 44 ажил төлөвлөсөн.
2013 оны 01 сарын 24-ны өдрийн А/04 тоот “БОЭТ-ийн эмнэл зүйн эрсдлийн удирдлагын багийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай” тушаалаар 10 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулсан.
ЭМС-ын 228-р тушаалаар “ЭМБ-ын хөгжил”

Судалгааны үндэслэл
Эрсдлийн төлөвлөгөөтэй боловч-Эрсдлийн сангүй
Алдаа зөрчлийг бүртгэн мэдээллэх сантай.
- 2012 онд 11 алдаа
- 2013 онд 1 алдаа
2013 оны ЧА-ны тайланд эмнэлгийн ажилчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаанд дэмжлэгт удирдлага 40,5% нь дунд гэсэн үнэлгээ


Судалгааны зорилго
БОЭТ-ын хэмжээнд ард иргэдэд чанартай тусламж үзүүлэхэд өвчтөний аюулгүй байдлыг хангаж буй байдал ямар түвшинд байгааг тодорхойлох зорилго тавилаа.

Судалгааны зорилтуд:
Өвчтөний аюулгүй байдлын тулгамдсан асуудал хир зэрэг байдаг, түүний зохицуулалт ямар түвшинд байгааг тодруулах
Байгууллагын ажилтнууд аюулгүй байдлын талаар удирдлагатайгаа хир зэрэг чөлөөтэй харьцдагыг тодорхойлох
Өвчтний аюулгүй байдлын талаар гарсан алдааг мэдээллэдэг эсэх
Өвчтөний аюулгүй байдлыг хангах орчинг бүрдүүлж чадсан эсэхийг тодорхойлох

Судалгааны ажлын шинэлэг тал ,практик ач холбогдол
АНУ-ын Анагаах ухааны хүрээлэнгээс гаргасан ӨАБ-ын талаарх чанарын судалгааг анх удаа БОЭТ-д хийлээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ӨАБ-ыг хангаж ажиллахад тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээг санал болгож байгаа нь ач холбогдолтой

Судалгааны арга, аргачлал
Нэг агшины асуумж судалгааны аргаар БОЭТ-ийн эмч сувилагч нийт 178 хүнээс судалгаа авч Microsoft Excel/Data Bass, SPSS 16 аргачлалаар боловсруулсан.

1р асуумж дүгнэлт
Судалгаанд оролцогчдын хариултаас үзэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдалтай холбоотой алдааг чөлөөтэй хэлэх, ярилцах, авсан арга хэмжээг мэдээлэх нь тогтмолжиж чадаагүй байна.
Өвчтөний аюулгүй байдалтай холбоотой алдааны ямар ч тохиолдлыг тогтмол мэдээлдэггүй нь харагдаж байна
Судалгааны энэ хэсгийн дүнгээс үзэхэд өвчтөний аюулгүй байдал алдагдах орчин тасгуудад байдаг (61.6%) бөгөөд эмнэлгийн удирдлага өвчтөний аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлж чадаагүй (76.8%), тэд өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүний чухал асуудал гэж үздэггүй (72.3%), доголдол гарсны дараа л өвчтөний аюулгүй байдлын талаар сонирхдог (82.6%) байдал ажиглагдаж байна.
Энэхүү ерөнхий үнэлгээнээс харахад өвчтөний аюулгүй байдлын асуудал тааруу гэж үзэж болохоор байна.
Дүгнэлт
Өвчтөний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг тодорхойлж тодорхой ажил зохион байгуулладаггүй, гарсан алдааг тогтолцоонд нь судалж авч үздэггүй хүнд нь арга хэмжээг тооцдог.
Байгууллагын ажилтнууд аюулгүй байдлын талаар удирдлагатайгаа чөлөөтэй харьцдагдаггүй, дэмжлэгт удирдлага байхгүй байна.
Өвчтөний аюулгүй байдлын талаар гарсан алдааг мэдээллэдэг тогтолцоо тогтмолжоогүй байна.
Өвчтөний аюулгүй байдлыг хангах орчин хангалтгүй байна.

Практик зөвлөмж
ӨАБ ,байгууллагын найдвартай байдлыг дээшлүүлэх талаар байгууллагын удирдлага хэрэгжүүлэх 8 алхамыг санал болгож байна. Үүнд:
1. Стратегийн тэргүүлэх зорилт ,уламжлал , соёл , дэд бүтцийн асуудлыг шийдэх
2. Сонирхогч талуудыг оролцуулах
3. Харилцаа мэдээллийг сайжруулах
4. Тогтолцооны түвшиний зорилгыг бий болгож , мэдээллэх
5. Ахицыг хянаж , хэмжиж , дүн шинжилгээг сайжруулах
6. Эмнэлгийн алдааны улмаас хохирсон ажилтан , өвчтөн , тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх
7 . Тогтолцооны үйл ажиллагаа , урамшууллыг нийцтэй болгох
8.Тогтолцоог шинэчлэн зохион байгуулж ,найдвартай байдлыг хангах
Практик зөвлөмж
Алдаа зөрчлийг бүртгэн, мэдээллэх асуудлыг тогтмолжуулан сар бүр бүртгэл хийж эмнэлгийн ажилтануудад мэдээлэл хийж байх .
Эрсдлийн санг бүртгэж хяналт үнэлгээг тогтмол хийх
Эрсдлийн менежментийг сайжруулах
ДЭМБ-аас гаргасан өвчтөний амьдралыг хамгаалах аюулгүй байдлын 9 шийдлийн хэрэгжилтийг хангаж ажиллах

Практик зөвлөмж
Өвчтөний амьдралыг хамгаалах аюулгүй байдлын 9 шийдэл:
• Харахад болон нэр төстэй эмүүдийг хянах
• Өвчтөнийг ялган таних
• Өвчтөнийг шилжүүлэх үеийн мэдээлэл холбоо
• Биеийн зөв хэсэгт зөв үйлдэл, ажилбарыг
хийх
• Нягтрал ихтэй электролитийн уусмалын
хэрэглээний хяналт
• Эмчилгээ өөрчлөгдөх үед эмийн эмчилгээг
нягтлан баталгаажуулах
• Катетр болон гуурсуудыг хөндийрөхөөс
сэргийлэх
• Тарилгын нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх
• Гарын ариун цэврийг сахиснаар эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх

Ашигласан ном зүй, хавсралт
Мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээн дэхь эрүүл мэндийн тусламжийн чанарын сургагч багш бэлтгэх материалаас
Врачебная ошибка. Наука и Жизнь №5. 2005. Ст р-100
БОЭТ-ийн ЭЧХА -ны 2013 оны тайлан
БОЭТ-ийн стандартын хэрэгжилтэнд хийсэн тайлан 2013
http://www.ihi.org/IHI/Topics/PatientSafety/
 http://www.ihi.org/IHI/Topics/PatientSafety/SafetyGeneral/Changes/IndividualChanges/Designate% 20

Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript