Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ыөахыэжээнмбөхыыжэ

No description
by

Lena Serik

on 7 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ыөахыэжээнмбөхыыжэ

Халх үндэстний мал аж ахуй эрхлэлт

XIX-XXзууны зааг үеийн халх монголчуудын эрхлэх үндсэн ажил нь бусад монголчуудын адил сонгомол нүүдлийн арга ажиллагаанд түшиглэсэн мал аж ахуй байв. Таван хошуу мал нь тус бүрдээ маллах өвөрмөц арга барилтай.
Монголчуудын мал аж ахуй
Монгол нутагт мал аж ахуй үүсэх эхлэл мезолитын үед тавигджээ.Эртний хүмүүс амьтдыг янз бүрийн аргаар өөртөө дасган, гаршуулж, гэршүүлэхээс МАА-н үүсэл тавигджээ.Түүхч, монголч эрдэмтдийн үзэж байгаагаар таван мянга гаруй жилийн өмнөөс Төв Азийн нүүдэлчин овог, аймгууд нүүдлийн мал аж ахуйг эрхлэх болжээ.
Байгалийн нөхцөлд малын бүтэц байршлыг тохируулан говьд тэмээ,хонь ямаа ,хангай нутагт үхэр,сарлаг ,хайнаг,
мөн тал хээрийн бүсэд адуу,хонь,үхэр,тэмээ өсгөдөг байжээ.Ялангуяа хангай,тал хээрийн бүсийн хойт биеэр үхэр голчлон дангаар өсгөх,төн түүнчлэн аль ч нутагт адуу өсгөдөг байв
.

Мал маллагааны шилдэг арга ажиллагаа нь үеэс үед малчны арга ажиллагаанд нэвтэрсээр мал маллах тэргүүн туршлага бий болжээ.Малчид бэлчээрийг улиралд хувааж ,жилийн туршид ашигладаг уламжлалтай.Тухайлбал: Дулаан,хүйтний улирал гэж бэлчээрийг хоёр хуваан ашигладаг.Мөн малчид бэлчээрийнхээ өвс,ус нөмрийг чухалчлах,малдаа тохируулах зэрэг онцлогтой .Малчдын бэлчээр ашиглалт нь маш нарийн тодорхой дэг ёстой.Мал сүргийг өглөө,орой нэгэн замаар бэлчээж хотлуулдаг.
Халхчуудын мал маллагааны шилдэг арга нь тэвээрүүлэх ба таргалуулах хүч тогтоох явдал юм.Мал сүргийн тарга хүч авах нь бэлчээрийн хол ойр нутгийн ургамлын төрөл зүйлээс шалгаална .
Таван хошуу малын байршил:
Уудам газар нь байгаль цаг уурын нөхцөлөөр харилцан адилгүй учир МАА-г хөрс,ургамал,хужир шорвогийг нөхцөлд зохицуулан хөгжүүлдэг.Хонь сүрэг нь таван хошуу мал дотроос хамгийн их ашиг шим өгдөг малын нэг.Аль ч бүс нутагт хонин сүргийг үржүүлдэг.Үхэр сүргийг ихэвчлэн ойт хээр,хээр талын бүсэд үржүүлдэг. Хангайн бүсэд нийт үхэр сүргийн 56-60% орчим нь байхад говийн бүсэд 16-18% нь байна.
Зун бог мал:(Халуун өдөр нар тусах зүгээс малын хажуу болон нуруунаас халаах байдалтайгаар идээшлүүлэхийг онцлоно.Зун намрын бороотой өглөө уулын бэл,сугыг дагуулах,үдээс хойш өвөр,энгэр газрыг барьж хариулдаг.)
Намар бог мал: (Намар малчны анхаарах гол ажил бол малын тарга хүчийг гүйцээх тогтоох.Малын бэлчээр холдоход түүний хүч,тарга хайлах,улмаар турахад хүргэнэ.)
Хавар бог мал :(Хавар өвсний сорыг бараадахын хамт өдөрт нэг удаа усалж ,үе мөчийг чангаруулж ,түргэн гэдэслүүлэхийг анхаарах нь чухал.)
Өвөл бог мал: (Өвлийн харигт бэлчээрийн өвсний сайныг дагуулан хариулж идээшүүлэх нь чухал.)
ТЭМЭЭНИЙ АЖ АХУЙ
Манай орны эрс тэс, эх газрын уур амьсгалтай бэлчээрийн маллагаанд зохицон ашиг шим өгдөг, унаа эдэлгээний их хүч чадалтай малын нэг бол тэмээн сүрэг юм. Тэмээ нь олон мянган жилийн хөгжил хувьслын үр дүнд говь цөлийн нөхцөлд зохицон амьдрах өвөрмөц шинж чанартай болжээ. Монголчууд тэмээг 5 мянган жилийн тэртээгээс эхлэн маллан өсгөн үржүүлж иржээ. Тэмээг нэг бөхт ба хоёр бөхт гэж ангилна.. Монгол тэмээ бол өндөр ашиг шимтэй мал. Max, ноос, сүү, шир зэрэг бүтээгдэхүүн өгөхийн зэрэгцээ уналга эдэлгээнд түгээмэл ашигладаг. Тэмээнээс дунджаар 5 кг ноос ашигладаг ч шилмэл омгийн буур 18 кг ноос егдөг. Ноосны 3/4-өөс дээшхи нь сайн чанарын ноолуур байдаг.Тэмээ нуруу ачаанд240 кг, хөллөгөөнд 600 кг ачаатай өдерт өртөө илүү зам туулах чадвартай. Тархалтын хувьд говийн бүсэд 70-75% нь байдаг.
АДУУНЫ АЖ АХУЙ
Монголын мал аж ахуй, Монгол нутаг, Монголчуудыг адуугүйгээр төсөөлөх аргагүй юм. Манай орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд гойд зохицсон, жилийн турш бэлчээрээр малладаг бие багатай ч маш их тэнхээтэй, онцгой тэсвэр хатуужилтай, амьдрах чадвар сайтай, олон зүйл ашиг шим өгдөг зэрэг онцлог шинжтэй биеэ даасан монгол үүлдрийн адуу юм. Адуун сүрэг харьцангуй жигд байршилтайн дийлэнх нь ойт хээр, хээрийн бүс зэрэг хамгийн тохиромжтой бүсэд хамаарна.
Тэмээг нэг бөхт ба хоёр бөхт гэж ангилна.. Монгол тэмээ бол өндөр ашиг шимтэй мал. Max, ноос, сүү, шир зэрэг бүтээгдэхүүн өгөхийн зэрэгцээ уналга эдэлгээнд түгээмэл ашигладаг. Тэмээнээс дунджаар 5 кг ноос ашигладаг ч шилмэл омгийн буур 18 кг ноос егдөг. Ноосны 3/4-өөс дээшхи нь сайн чанарын ноолуур байдаг.Тэмээ нуруу ачаанд240 кг, хөллөгөөнд 600 кг ачаатай өдерт өртөө илүү зам туулах чадвартай.
Адууны амьдын жин дунджаар 240 кг махны нядалгааны гарц 50 хувь байдаг.Адууг өдөр тутмын уналга эдэлгээнд хэрэглэхийн зэрэгцээ мах, сүү, шир, хөөвөр, хялгас зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн авч ашигладаг. Адууны махыг хүнсний зориулалтаар түгээмэл хэрэглэдэг тул дэлхийн зах зээлийн эрэлт хэрэцээ ихтэй байдаг.Адууг өсгөхдөө зөвхөн бүтээгдхүүнийг ашиглах төдийгүй уналга эдэлгээний, хурдны,уургын, жороо, гоѐлын зэрэг олон чиглэлээр өсгөдөг.
ҮХРИЙН АЖ АХУЙ
Монгол орны бод малын дотор тоо толгой, ашиг шимийн үзүүлэлтээрээ тэргүүн зэргийн ач холбогдолтой нь үхэр сүрэг . Манай улсад монгол үхэр, сарлаг энэ хоѐрын эрлийз хайнаг зэрэг өөр өөр зүйл үхрийг өсгөж үржүүлдэг. Монгол үхэр нь төв Азийн эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд жилийн турш бэлчээрээр малладаг, тэсвэр хатуужил, амьдрах чадвар сайтай зэрэг онцлогтой. Монгол үүлдрийн үхэр дунджаар 240кг амьдын жинтэй, сүү нь тослог ихтэй, хамгийн амтлаг адахтай, хөөвөр хялгас зэрэг олон нэрийн бүтээгдэхүүн өгдөг.Монгол орны тал хээр, говийн бүс дундаж өндөр уулсын, уулхоорондын хөндийгөөр монгол үхрийг өсгөдөг.
Монгол малын хамгийн үнэтэй мальш удмын сан, цөөхөн оронд үржүүлдэг мал бол сарлаг юм.Сарлагийн сүү экологийн цэвэр бүтээгдэхүүн төдийгүй өөр ямар ч малын сүүтэй зүйрлэшгүй тослогтой. Сарлаг экологийн зохистой бүс нутагтаа тархсан, ашиг шимийн хувьд тогтворжсон нутгийн малын бие даасан үүлдрээр батлагдсан.Нийт үхэр сүргийн 25 хувийг орчим нь сарлаг эзлэнэ. Өндөр уулын хүйтэн сэрүүн бүсэд дасан зохицсон, тагийн бэлчээр ашиглаж өсөн үржиж ашиг шимээ өгдөг мал юм. Саалийн хугацаанд сарлагын нэг үнээнээс 6.5 хувийн тослогтой 250 л сүү сааж дунджаар 500 гр хөөвөр, 600 гр хялгас ашигладаг.
Ямааны аж ахуй
Ямаан сүрэг тоо толгойн хувьд нийт мал сүрэгт тэргүүлж, 20саяд хүрч богино хугацаанд түргэн өсчээ. Нэг хүнд ноогдох ямааныхаа тоогоор дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Монгол ямаа бие цогцос, ясны хөгжил сайтай, чийрэг, өргөн гүнбагтаамж бүхий цээжтэй, богиновтор булчинлаг хөлтэй байна.Амьдын дундаж жин 30 кг бөгөөд махны нядалгааны цэвэр жин 45 орчим хувь байна. Саалийн хугацаанд 50 л орчим сүү өгдөг учир уулархаг хээр, говийн бүсийн үхэр цөөтэй сум аж ахуйн хүн амыг сүүгээр хангахад чухал ач холбогдолтой. Ямааны гол бүтээгдэхүүн бол ноолуур юм.
ХОНИНЫ АЖ АХУЙ
Таван хошуу малын дотор тоо толгойгоор II таваарын бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүн байранд ордог.Монгол хонийг мах, өөх, ноос, арьс, сүү зэрэг бүтээгдэхүүнийг ашиглах чиглэлээр өсгөдөг боловч мах өөхний чиглэлтэй. Жил тутам 20 мянга гаруй тонн ноос бэлтгэдэг. Монгол хонины амьдын жин дунджаар 40 кг, махны гарц 53 хувь байда: Нэг хониноос дунджаар 1.5 кг орчим ноос авна. Ширүүн, ширүүвтэр ноос 5 нь хивс, ноосон нэхмэл, сүлжмэл, эсгий, эсгий гутлын үйлдвэрийн гаг түүхий эд болдог. Хонин сүргийг тогтвортой өсгөхийн тулд бэлчээр, тэжээлийг зохистой хослох, хээлтэгч болон бойжуулах төлийн тоог нэмэгдүүлэх зэрэг олон аpra хэмжээг авна.
Full transcript