Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монголын чулуун зэвсгийн үе

No description
by

Tuvshinjargal Khulan

on 5 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монголын чулуун зэвсгийн үе

Хүн төрөлхтний соёл иргэншлийн хамгийн бүдүүлэг үе болох чулуун багаж зэвсэг бүхий түүхэн цаг үеийг чулуун зэвсгийн үе гэдэг.МЭӨ lV-зуунд грект археологи судлал нь бий болсон.
Монголын эртний судлалын шинжлэх ухаан нь хүн анх бий болсноос хойших үеийн холбогдолтой булш оршуулга, хөдөлмөрийн багаж зэвсэг, хот суурин, хэрэм, гэрэлт хөшөө, хадны зураг, газар тариалан хийгээд аж ахуйн байгууламж, зэр зэвсэг, хүн дүрст чулуун хөшөө, бугын дүрст чулуун хөшөө гэх мэтийн зүйлийг судалдаг ухаан юм.
Өөрөөр хэлбэл Археолгийн шинжлэх ухаан нь хүний үүсэл хөгжил, түүнтэй холбогдсон асуудлуудад хариу өгдөг мэдлэгийн салбарийг хэлнэ.
Монголын чулуун зэвсгийн үеийг дотор нь гурван үндсэн хэсэгт хуваан авч үздэг. Үүнд:

1. Хуучин чулуун зэвсгийн үе [Палеолит800000-15000жил]

2. Дунд чулуун зэвсгийн үе [Мезолит 15000-8000жил]

3. Шинэ чулуун зэвсгийн үе [Неолит8000-3000жил]
Хуучин чулуун зэвсгийн үе
Хуучин чулуун зэвсгийн үе нь одоогоос 700,000-12,000 жилийн өмнөх үеийг хамрах бөгөөд энэ үеийг дотор нь:
а)Хуучин чулуун зэвсгийн доод үе
б)Хуучин чулуун зэвсгийн дунд үе
в)Хуучин чулуун зэвсгийн дээд үе
Хуучин чулуун зэвсгийн доод үе
Энэ үе нь одоогоос 700,0-100,0 жилийн өмнөх үеийг хамрана.
Энэ үейн гол бууц газрууд нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Их газар, Арц-Богд уулын зүүн суга, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оцон Мааньт, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул, Дорноговь аймгийн Сайншандын орчим, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Цагаан агуй зэрэг газруудаас олдсон.
Энэ үеийн гол олдвор нь цахиурлаг чулуугаар хийсэн залтас, болхи зассан чулуу, хусуур зэрэг орно.
Энэ үед хүмүүс агуйд амьдарч байсан бөгөөд зарим эрдэмтэдийн үзэж байгаагаар Төв Ази тэр дундаа Монголын говьд хүн анх үүссэн гэсэн таамаглал дэвшүүлдэг.
Монголын чулуун зэвсгийн үе
Хуучин чулуун зэвсгийн дунд үе
Энэ нь одоогоос 100,0-40,0 жилийн өмнөх үеийг хамарна.
Энэ үед холбогдох чулуун зэвсэгүүд нь Оцон Мааньт, Эрдэнэ Зуу хийдийн ойрхон Орхон голд цутгах Мойлтын рашааны зүүн дэнж, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Солонго, Арц Богд, Баянхонгор аймгийн Баянчагаан сумын нутаг Дух зэрэг газраас олдсон байна.
Энэ үед Ази, Европ тивд цаг агаар хүйтэрч их хэмжээний мөстлөг болсон. Энэ мөстлөгийн урд хил Туул голын хөндий, Улаанбаатар хот орчимд хүрч байв. Мөстлөгийн улмаас амьтан ургамлын амьдралд ихээхэн өөрчлөлт гарч зарим нь устан үгүй болж, зарим нь дулаан уур амьсгалтай газар шилжин суурьшиж амьдрах болсон.
Хүний уураг тархины хөгжилд ихээхэн өөрчлөлт орсон. Хүн анх удаа гал гарган ашиглаж сурсан. Цаашид үрэлтийн аргаар галыг байнга гарган авч ашиглах, улмаар махыг болгож идэх болсон. Чулууг засах арга ажиллагаа улам боловсронгуй болсон байна. Мөн ан агнуур хөгжсөн.
Хуучин чулуун зэвсгийн дээд үе
Энэ үе нь одоогоос 40,0-12,0 жилийг хамрах бөгөөд мөстлөгийн дараахь үетэй тохирч байгаа юм. Энэ үеийн дурсгал Хар хорин сумын Мойлтын ам, Туул голын сав газар, Ховд аймгийн Манхан сумын Цэнхэрийн агуй зэргээс олддог.
Хөдөлмөрийн багаж зэвсэг боловсронгуй болж чулуугаар цоолох огтлох багаж хийх түүнчлэн яс эврээр хийсэн зүү, шөвөг хүртэл хэрэглэх болов.
Дунд чулуун зэвсгийн үе
Дунд чулуун зэвсгийн үе нь одооноос 12,0-7,0 жилийн өмнөх үетэй холбоотой бөгөөд энэ үед багаж зэвсэг нилээд сайжирсан. Энэ үеийн гол онцлог бол мод, ясаар хийсэн ишинд чулуун ирүүдийг зоож бэхлэн зэвсэг хийдэг болсон.
Энэ үеэс нарийхан урт хутган ялтас, дугариг иртэй хусуур, чулуун шовх, үлдэц зэргийг хийх болсон байна. Ийм маягийн чулуун зэвсэг Чойбалсан хотын эсрэг талын Хэрлэнгийн эрэг, Сэлэнгэ аймгийн ерөө гол, Дорнод аймгийн Хэрээ уул, Өмнөговь аймгийн баруун ба Зүүн Хайрхан уулнаас олдсон.
Нөгөө талаар нүүдэлчдийн дунд анх удаа нум сум хэрэглэх болсон нь тэдний ахуй амьдралд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж үздэг. Зарим судлаачдын үзэж байгаагаар дунд чулуун зэвсгийн үед Монголчууд Зүүн Сибир, Якут,
Камчатка, Берингийн хоолойгоор дамжин хойд Америкт очиж суурьшсан байна.
Энэ үед шавар ваар сав хийж ахуй амьдралдаа ашиглах явдал дэлгэрч байжээ.
Шинэ чулуун зэвсгийн үе
Шинэ чулуун зэвсгийн үе нь одоогоос 7 мянган жилийн өмнөхөөс эхлэх ба энэ үеийн олдворууд манай оронд элбэг тохиолдоно.
Энэ үеийн хүмүүсийн амьдарч байсан бууц суурин нь Дорнод аймгийн Тамсагбулаг, Норовлин уул, Чойбалсан хотын ойролцоох овоот, Өмнөговь аймгийн Баянзаг зэрэг газруудаас олдсон. Энэ үед чулуун зэвсгийг хийх арга ажиллагаа улам нарийссан, жад маягийн хутга, сүх, хянгар, хусуур, цоолтуур, шөвөг, жадны зоолго, ир өргөн олддог.
Тухайлбал Өвөрхангай аймгийн Арц, Богд уулын зүүн үзүүрт орших Мухар булагийн орчим 8 км өргөн, 12 км урт үргэлжилсэн, Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Онгон элсний зүүн зах Бүрдийн эрэгт шинэ чулуун зэвсгийн анхны дархны газар олдсон.
Энэ үеийн чулуун зевсгийн үндсэн хэрэглэгдэхүүн нь хаш, хээрийн жонш, хас, мана, төрөл бүрийн цахиур чулуу байсан бөгөөд чулууг өрөмдөж цоолох, зүлгэх арга барил үлэмж нэвтэрсэн байна.
Эртний анчдын чулуун зэвсэг
Палеолитын үеийн чулуун олдвор
Гурванзагалын Монгол булш
а.Ярхын үзүүр мэс(Дундговь, Гурвансайхан сум)
б.Цахиуртын хөндийн гилбэр(Баянхонгор, Булган сум)
Амьтны толгой сийлсэн ясан ба чулуун эдлэл
Баян загийн говийн үлдэц, зэв (Өмнөговь, Булган сум)
Норовлингийн чулуун онго, сувс (Дорнод,Булган сум)
Цагаан агуйгаас олдсон эртний чулуун зэвсэг
Цагаан агуй (Баянхонгор аймгийн Баянлиг)
Хойт цэнхэрийн агуйн хадны зураг (Ховд, Манхан сум)
Төмрийн түрүү үеийн булшнаас олдсон буга, янгирын дүрстэй ваар сав (Увс,Чандмань уул)
Эдгээр олдворууд нь Монгол улсын түүх соёлын үнэт өвд тооцогдох төдийгүй энэ нь Төв Азийн цээжинд хүн амьдарч байсныг батлах нотолгоо нь болж өгдөг.
Хуучин чулуун зэвсгийн өөрчлөлтөөс эртний хүмүүс алгуур хөгжсөөр байсныг харж болно.
Орчин үеийн хүүхэд залуус бид өвөг дээдсийнхээ түүхээр бахарахаад зогсохгүй түүхээ улам судалж ойлгох хүндтэй үүрэгтэй билээ.
Full transcript