Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хууль

No description
by

Tsiiregzen Baasandorj

on 27 February 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хууль

Хууль Хууль гэж юу вэ?

Хууль гэдэг ойлголт нь бүх нийт заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргаж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон дээд хүчин чадал бүхий баримт бичгийг хууль гэнэ. Элэгдэл гэж юу вэ?
Үндсэн хөрөнгийн анхны өртгийг ашиглагдах хугацааны туршид системтэйгээр хуваарилан зардалд шингээх үйл ажиллагааг элэгдүүлэх гэнэ. Санамж Сарын 01-нээс 15-ны өдрийн хооронд худалдаж авсан үндсэн хөрөнгийн элэгдлийг тухайн сарын эхэнд худалдаж авснаар тооцож байгуулна.

Сарын 15-ны өдрөөс хойш худалдаж авсан үндсэн хөрөнгийн элэгдлийг дараа сарын эхэнд худалдаж авснаар тооцож байгуулна. Элэгдэл тооцох жилүүд:
Барилга-40 жил 
Тоног төхөөрөмж,тавилга эд хогшил-10жил 
Компьютер-3жил 
Бусад хөрөнгө-10жил Анхаар...! Эдгээрт элэгдэл тооцохгүй:
Газар
Дуусаагүй барилга
Түр ашиглаагүй буюу нөөцөд байгаа үндсэн хөрөнгөНомын сангийн нөөц, музей үзмэр,урлагын цуглуулга. Анхаар...! Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох дараах аргууд: 1,000,000₮-ийн анхны өртөгтэй тоног төхөөрөмжид жил бүр 100,000₮-өөр 8 жилийн элэгдэл тооцож бүртгэсэн байсан. Тоног төхөөрөмжийг 9 дэх жилийн дундуур:
а. 150,000₮
б. 280,000₮
в. 100,000₮-өөр борлуулсан гэвэл тохиолдолд тус бүрээр үндсэн хөрөнгө борлуулалтын олз, гарзыг тооцож бүртгэе. Жишээ нь Анхаарал
хандуулсанд
баярлалааа Бичмэл хууль гэдэг нь төрөөс гаргасан хууль тогтоомжийг ойлгох бөгөөд бичигдэн гарахгүйгээр түүнийг бүх нийтээр дагаж мөрдөх, биелүүлэх боломжгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл бүх нийтэд адил тэгш байх буюу хүн бүр түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй байх үүднээс бичигдмэл хэлбэртэй байх шаардлагатай зэрэгцээ албан ёсоор нийтлэгдэх ёстой байдаг байна. Эрх зүй нь үндсэндээ "тогтоосон", "зөвшөөрсөн", "хориглосон" гэсэн гурван хэм хэмжээгээр нийгмийн харилцааг нэг талаас зохицуулж, нөгөө талаас хамгаалж байдаг. Энгийн утгаар авч үзвэл зохицуулах үүрэг нь тогтоосон, зөвшөөрсөн хэм хэмжээгээр илүүтэй илэрдэг бол хориглосон хэм хэмжээгээр хамгаалах үүрэг нь тодорхойлогддог байна. Үүргээ биелүүлэхдээ баяр хөөрийг амсч буй хүн л жинхэнэ эрх чөлөөтэй амьдарч байна.
Цецерон Эрх зүйн хэм хэмжээг зөрчсэн этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэдэг байна.
Эрх зүйн хэм хэмжээний чадлыг тодорхойлдог хамгийн чухал шинжийг хууль зүйн хариуцлага гэж хэлж болно. Төрөөс тогтоосон эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн тохиолдолд тухайн зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлага нь хууль зүйн дагуу байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэмжээ нь хуульчлагдсан байх ойлголт бөгөөд хуульд заагдаагүй хариуцлагыг иргэнд хүлээлгэх боломжгүй байдаг. Хууль зүйн хариуцлагын үндсэн дөрвөн төрөл байдаг. Үүнд:
Иргэний эрх зүйн буюу эд хөрөнгийн хариуцлага
Эрүүгийн хариуцлага
Захиргааны хариуцлага
Сахилгын хариуцлага

Дээрх хариуцлагын төрөл тус бүр нь өөр өөрийн хууль тогтоомжид тусгалаа олсон байдаг. Зөвхөн хуульд заасан хариуцлагыг хуулиар эрх олгогдсон албан тушаалтан, хуульд заасны дагуу хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр оногдуулдаг байна. Хууль зүйн хариуцлага нь төрийн албадлагаар хэрэгждэг байна. "Таны ямар ч алхам нийтийн хэв журамтай зохицож байхууцаар явагтун"

Кант Бидний амьдралд хууль нөлөөлөх нь

1. Нийгмийн харилцааны амар амгалан, тайван байдлыг хамгаална.
2. Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлж, хяналт тавин, иргэний эрх чөлөөг баталгаажуулна.
3. Шударга өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
4. Нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангана.
5. Хүрээлэн буй орчныг хамгаална. Хуулийн төрөл

Төрөөс батлан гаргаж байгаа аливаа хууль тогтоомжийг бүх нийтээр дагаж мөрдөх ёстой. Монгол Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа бүх хуулиуд Үндсэн хуульдаа нийцсэн байх хууль зүйн шаардлага тавигддаг.

~ Үндсэн хууль
~ Салбар хууль
~ Олон улсын гэрээ
~ Эрх зүйн бусад акт гэж ангилдаг. Үндсэн хууль

Үндсэн хуулиар нийгэм эдийн засгийн харилцааны суурь үндэс, төрийн эрх мэдэл, хүний эрх, төр иргэний харилцаа гэргийн үндсэн суурь зарчмыг тодорхойлон тогтоож өгдөг. Үндсэн хууль нь хууль зүйн хүчин чадлын хувьд хамгийн дээд хүчин чадалтай юм. Энэ нь манай улсын бүх хууль болон бусад эрх зүйн акт нь Үндсэн хуулийг зөрчөөгүй, түүнд нийцсэн байх шаардлагатай гэсэн ойлголт юм. Салбар хууль

Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хууль зүйн хувьд баталгаатай эдлүүлэх, нийгмийн тодорхой төрлийн харилцааг нарийвчлан зохицуулах зорилгоор салбар хуулиуд гардаг. Тухайлбал, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Татварын тухай хууль гэх мэтчилэн 280 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Олон улсын гэрээ

Дэлхий нийтээр анхаарлаа хандуулдаг, зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх асуудлууд байдаг. Энэ нь даяарчлалын эрин үед улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Манай улс хүний эрхийн салбар болон олон улсын эдийн засаг, худалдаа, оюуны өмч, энх тайван аюулгүй байдлын зэрэг өргөн хүрээний асуудлаар 180 гэрээнд нэгдэн орсон байдаг билээ. Эрх зүйн бусад акт

Эрх зүйн бусад акт нь нийгмийн тодорхой төрлийн харилцаааг зохицуулах чиг үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь хуулиар эрх олгогдсон этгээд, хамаарах асуудлынхаа хүрээнд хэм хэмжээ тогтоосон акт гаргана гэсэн үг. Жишээ нь, УИХ, Засгийн Газар, ИТХ-аас тогтоол, Ерөнхийлөгч, Засаг даргаас захирамж зэргийг гаргадаг. Хуулийн тайлбар

Нийтэд дагаж мөрдүүлэхээр нэгэнт батлан гаргасан хууль ойлгомжтой, хэрэгжих, биелэгдэх боломжтой байх ёстой хэдий ч хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх явцад түүнийг тайлбарлах шаардлага гарч болдог. Хуулийн тайлбар нь үйлчлэх хүчин чадлын хувьд албан ёсны, албан ёсны бус гэж ангилагддаг. Албан ёсны тайлбарыг хуулиар эрх олгогдсон байгууллагаас гаргадаг ба Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар Улсын Дээд Шүүх тайлбар гаргахаар Үндсэн хуульд заасан.
Албан ёсны тайлбарыг хууль хэрэглэж байгаа субьектүүд шууд удирдлага болгон хэрэглэх үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх болон хуулийн байгууллагууд албан ёсны тайлбарыг хуулийн нэгэн адил хэрэглэх үүрэгтэй гэсэн үг. Албан ёсны бус тайлбар нь тухайн хуулийг хэрэглэж байгаа субеьктэд заавал удирдлага болгох албан ёсны хүчин чадал агуулдаггүй ч гэсэн тэр тайлбарыг мэргэжлийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдаас гаргадаг учир шинжлэх ухааны өргөн багтаамжтай, танин мэдэхүйн асар их ач холбогдолтой байдаг. Албан бус тайлбар нь иргэдийн эрх зүйн мэдлэг, ухамсарт голлох нөлөөтэй юм. Хууль нь төрийн эрх бүхий
байгууллагаас зохих журмын дагуу батлан гаргасан, дээд хүчин чадалтай акт юм. Хууль нь эрх зүйн илрэх гадаад хэлбэр бөгөөд хууль, эрх зүй хоёр нь зоосны хоёр талтай адил юм. Эрх зүйн хэм хэмжээг тогтоогч хүчин зүйл нь хууль юм. Ашигласан материал, эх сурвалж

1. Эрх зүйн мэдлэгийн товч толь. Редактор Ж.Амарсанаа 1986 он.
2. С.Нарангэрэл, Н.Лүндэндорж. Эрх зүй судлалын удиртгал 2002 он.
3. Д.Солонго. Төрийн эрх зүйн тайлбар толь
4. Д.Лүндээжанцан, Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн эрх зүй. 2001 он.
5. Хууль хэрхэн бүтдэг вэ? Монголын нээлттэй нийгэм форум (Соросын сан)
Full transcript