Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монгол адуу ба

No description
by

Odhuu Enhbayar

on 17 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол адуу ба

Төв азийн цээжин дээрхи Монгол нутаг жилийн дөрвөн улиралтай , өвөл зундаа хасах, нэмэх 50 хэм хүртэл хүйтэрч дулаардаг , халуун хүйтнээр салхилж шуурдаг байгаль, цаг ууртай. Бурханаас тогтоосон хатуу ширүүн, эрс тэс цаг агаарыг тэсвэрлэн зохицож, монгол нутгийн хээрийн билчээрт, мянга мянган жил амьдарсаар ирсэн монгол адууны онцгой чанарыг зориуд тэмдэглэж байна. Монгол адууны тэсвэр, хатуужил, амьдрах онцгой чанар нь бусад үүлдрийн адуунаас ялгагдах гол онцлог нь юм. Энэ онцлог чанараараа хүн төрлөхтний хөгжилд хувь нэмрээ ч оруулсан. Тухайлбал “Азийн соёлыг монгол адуу Европт хүрэгсэн” гэсэн эрдэмтдийн дүгнэлт ч байдаг .
Монгол үндэстэн, өнөөгийн бид оршин байгаа үндсийн үндэс нь бидний өвөг дээдэс, монгол адуу хоёрын ахуй, соёлын хүйн холбоо оршиж байсны үр дүн гэж үзэхээс аргагүй .
Монголчууд бидний өвөг дээдэс малаа дагаж нүүдэг, морио дагаж нааддаг, монгол адуугаа “молор эрдэнэ” хэмээн эрхэмлэн дээдэлж шүтэж хөгжүүлж ирсэн өвөрмөц соёлтой ард түмэн.
Монголчуудын адуутайгаа харьцдаг соёлын хөгжлийн оргил нь үндэсний морин уралдаан гэж үзэх бүрэн үндэстэй юм. Үндэсний морин уралдаан нь үндэстний уламжилж ирсэн хүндэтгэл, билэгдэл, хатуу дэг , ёс, жаягтай байдагт мөн чанар нь оршдог. Үндэсний морин уралдааны өвөрмөц агуулга нь “Төр “ улсын тусгаар тогтнол, хийморь лундааг билэгдсэн, сайн сайхны агуулга чанарыг илэрхийлж хөгжиж ирсэн онцлогтой. Төрийн наадмын тэргүүн хүлгийг “ төрийн билэг төгс шинжит хурдан хүлэг”, “төрийн түмэн эх” “ мөнх төрийн мөнгөн магнай “ “ засаг төрийн зандан ширээ гэх мэтээр нэр цол өгч дээдэлдэг . “Морь уях төрийн хэрэг” ч гэж үг бий болсон. Энэ бол гоё нэр өгч байгаадаа биш юм. Түмэн олон эрдэнэт хүлгийн дээд нь гэж шүтэж – энэ эрдэнэт хүлэг нь миний юм биш надад байгаа төрийн эрдэнэ” гэж өөрт хүнддэнэ элдэв хар цагаан хэл амыг өөрөөсөө хөндийрүүлж байгаа гэсэн санаагаар төрийн хүлэг гэж өргөмжлөн алдаршуулж цоллуулдаг соёл юм. \ энд хүнддэнэ гэдэг үг их учиртай. Бүх хүндийг төр л дааж чаддаг гэсэн хүндлэл юм \ Хурдан адуу төрөх нь тэр нутаг оронд төрийн “Түмэн эх” төрлөө гэж төр улсын тусгаар тогтнолтой холбож ард олноороо , хошуу, аймгаараа билэгддэг соёлтой ард түмэн юм.
Монголчуудын адуутайгаа харьцдаг соёлын хөгжлийн оргил нь үндэсний морин уралдаан гэж гэж үзэх бүрэн үндэстэй гэж дээр хэлсэн.
Монгол үндэсний морин уралдааныг өндөр төвшинд соёлжуулан хөгжүүлсэн зүтгэлтнүүдийн гол төлөөлөл бол халхын Сэцэнхан Артсэд , Сэцэнхан аймгийн Бишрэлт вангийн хошууны ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав нар юм.
Амбан Сэцэнхан Артсэд \1817-1874 онд\ 57 жил хан ширээнд суухдаа хурдан сайн морийг билэг тэмдэг, ёс сутрахуун, эрхэмийн дээдэлж, өрөгжүүлэн дэлэгрүүлж, түүний нөлөөгөөр харьяат хошуу ноёд, хөрөнгө чинээлэг ихэс дээдсүүд хөрөнгө хүч, хөдөлмөр зүтгэл , оюун сэтгэлээрээ өрсөлдөн хөгжиж хурд зүүн бүс нутагт соёлжин тогтжээ.
Сэцэнхан Артсэд 1820-иод оны дунд үеэс тэр үед долоон хошуу даншиг наадамд гурван насны морь уралддаг байх үед бүх түрүү айргийг дангаараа авч байсан байдаг. \ А.Баярмагнайн ”Даншигийн хөлгийн тоос” архивын баримт \ Ингэж Сэцэнхантны хурдны сүрэг халх даяр “ Хан адуу” гэж алдаршжээ. Энэ үед говийн ноён хутагт Д.Данзанравжаа “Сэцэнханы хүлэг” гэдэг уртын дууг зохиосон гэдэг.
Сэцэнхан нь одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн нутаг Дундговь, Дорноговь, Төв аймгийн захын залгаа сумдуудыг харьяалсан аймгийн төв нь Сэцэнханы хошуу одоогийн Чингис \Өндөрхаан\ хот юм. Үндсэндээ өнөөгийн зүүн бүс нутаг бүтнээрээ, төв халхын зарим хэсэг хамаарч байжээ.
19-р зуунд зүүн бүс нутагт, үндэсний морин уралдаан соёлжин хөгжиж Сэцэнхан аймагт, эрч , хүч, хурдаараа давамгайлсан “Хан адуу” бий болсон нь монгол адууны өөрийн өвөрмөц чанарыг хадгалж, сайжруулсан сүрэг бий болсныг нотолж байгаа хэрэг.
Хан адууны суурин дээр заяа заслын эрдэм ухааныг гүнээ судалж , морьтны их соёлыг хөгжлийн өндөр төвшинд хүрэгсэн хүн бол Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжавтан юм.
Хурдны цөм сүрэг





Сэцэнхан аймгийн Бишрэлтийн хошууны ноён, уяач, шинжээч, зураач, бичгийн хүн, төрийн зүтгэлтэн, суу билэгтэн хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтаны хүчин зүтгэл оюуны бүтээл нь хурдны их соёлын хөгжлийн дээд төвшний илэрхийлэл, бодит биелэл болж, ард түмний бишрэл, хүндэтгэл, хүртээл болсоор зуун дамжин ирлээ.
Өөрөөр хэлбэл халх Монголын адууг дээдлэх соёлын, хөгжлийн оргил нь Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавтаны үйл хэрэг болохыг цаг хугацаа улирах тусам тодруулсаар байна.

1899 онд Долоон хошуу даншигт анх азарга уралдуулж эхэлсэн гэж үздэг. Анхны энэ наадамд Сэцэнхантны Хээр азарга түрүүлж, саарал азарга нь тавд, Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Мэнгэр халиун аман хүзүүдэж, Хээр азарга нь гуравт хурдалж, Боржгин сэцэн ван Цэрэнсандивын Хээр 4-т тус тус хурдалсан гэсэн цуваа бий. Энэ уралдаан бол Сэцэнхан аймгийнхан 19-р зууны хурдны өлгий аймаг байсаар 20-р зуунд ирсэний бас нэгэн нотолгоо болно.
Даншиг наадмын цуваа тэр бүр олдоогүй, 1908 оны Даншиг наадмын цуваанд хардэл бэйсийн бор азарга \номин цэнхэр гэдэг\ түрүүлж,хүрэн азарга нь 3-т , хээр морь нь аман хүзүүдэж байсан баримт байдаг.

Үүнээс хойш гурван жилийн дараа 1911 онд Сэцэнхан аймагт Богд Жавзандамба хутагт морилон заларч намрын эхэн сард наадам хийжээ. Азарганы уралдаанд Сэцэнханы Мангал туслагчийн Улаан азарга түрүүлж Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Эсгэл хээр 2-т, Номин цэнхэр 3-т, Зандан хүрэн 4-т, Хоовон саарал 5-д, Зул шарга 6-д тус тус хурдалжээ.
Азарга уралдаж эхэлснээс хойш 12-хон жилийн дараа Сэцэнханы довон дээр түрүү азаргыг шил даран Хардэл жанжин бэйсийн таван азарга , дараалан орж ирсэн нь онцлог зүйл мөн. Энэ үед Хардэл жанжин бэйсд өөр цаана нь ийм хурдан азарганууд олон байсан байдаг. Үүнээс дүгнэхэд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав тэр үед хурдны цөм сүрэг бий болгочихсон байжээ гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.
Зөвхөн өөрийн хошуундаа зохион байгуулж хэрэгжүүлж, үр дүнгий нь нууцлан чандалж байсан онцлогтой. Гол бүтээл нь “азарга гүүний тохироо” гэх өөрийн онолыг гаргаж, баталж , нотолж хэрэгжүүлснээр хурдны цөм сүрэг бий болгосон эрдэмтэн хүн. Тиймээс “хүлэг шинжих, заяа, засал”-ын эрдэмд гэгээрсэн хүн гэж шүтэгдэн хүндлэгддэгийн учир энэ байв.
Монгол адууны соёлын дээд хөгжил болсон энэ хүү эрдэмтний оюуны бүтээл “хурдний цөм” сүрэг нь Богд хаант засгийн үед халх даяар “Хардэл бэйсийн унага”, ардын засгийн үеээс ” Галшар адуу” гэж алдаршсан байлаа.
Хорьдугаар зууны хориод оны эхээр монгол улсад төр нийгэм өөрчлөгдөн, засаг захиргаа солигдоход 1923 оноос Бишрэлтийн буюу Хардэл жанжин бэйсийн хошууг Галшар уулын хошуу гэснээс хойш энэ нутгийн төрийн наадмын түрүү магнай Галшараар цоллогдон бүх аймаг сумдад хүрч, нутаг нутгаас хурд төрж байгаа нь бодит зүйл болжээ.
Монгол улсын анхны үндсэн хууль батлагдсаны хойтон жил 1925 онд Богд хаант улсын 15-р он ба хувьсгалт цэргийн баяр наадмыг нийслэл хүрээнд өргөн зохион байгуулж зургаан насны морь уралджээ. Нийслэл хүрээ, Галшар уулын хошууны хооронд 400 гаруй км зайтай газраас хөлөөр нь очиж нааддаг байж. Энэ наадмаар азарганд Галшарын хошууны “өвгөн ноёны” Жунайн “элбэг хээр” түрүүлж, Галшарын тайж Сүрэнхоролын бор азарга 5-д хурдалсны дээр, нас бүрээ айрагдуулаад буцжээ.

Хойтон жил нь 1926 оны улсын наадмаар хардэл жанжин бэйс Пүрэвжавын хүү ван ноён Доржцэрэнгийн “хулан хонгор” азарга түрүүлсний дээр энэ наадамд Галшарынхан нийтдээ 3 түрүү 5 айраг авсан байдаг.

1930 оны улсын баяр наадмаар Хардэл жанжин бэйс Пүрэвжавын ач хүү гүн Пунцагнамжил ирж бор азарга, халиун мориороо дээд насны хоёр түрүүг авч энэ наадмаас Галшарынхан нийтдээ 4-н түрүү 8 айрагтай буцжээ. Тэд бүх түрүүг авах боломжтой байсан хирнээ “төрийн наадмын 6 түрүү хүнддэнэ” гэх сэтгэлгээгээр хандаж , сэтгэл ханаж харин элдэв хар цагаан хэл ам дайрах вий гэж засал ном хуруулж байсан гэдэг юм. Энэ бол морьтой холбоотой сэтгэл оюуны өвөрмөц соёл болох нь харагдаж байна.
Үүний дараа жилээс хошууд татан буугдаж, хардэл жанжин бэйсийн хурдны цөм сүрэг хураагдан Жаргалантын морин завод байгуулж цэргийн зориулалтын адуу үржүүлгийн гол цөм нь болж очжээ.

1930-аад оны эхэн үеэс 1950-иад он хүртэл коммунист үзэл, харгислалын он жилүүд дайрч, Галшарын хурдны цөм сүрэг хураагдан, таран саринаж, Хардэл жанжин бэйс таалал төгсч, түүний үр хүүхэд, дээдэс уяачид баригдан хороогдсон хэлмэгдэл , гашуудлын 20 жилийг өнгөрүүлсэн хар түүх бий.

1951 онд төрийн их баяр АХ-ын 30 жилийн ой болж. Энэ наадамд Галшарын удамт хурдыг сэргээн залгамжилсан шинэ үеийн уяачид Донойн Цэгмэд, Б.Лосол, “ангасай” Д.Банзрагч, “начин” Зундуй, “нүхийн” Дугаржав гээд залуучууд өргөн уяагаар ирцгээжээ. Донойн Цэгмэдийн саарал азарга түрүүлж Галшарынхан энэ наадмаас 4 түрүү 11 айраг авсан нь аль тэртээх хорин жилийн өмнөх амжилт нь давтагдаж байсан байна.

Галшар нутагт их хэлмэгдлийн өмнөх үеийн хурдны цөм сүрэг, их уяачдын соёл, эрдэм ухаан, өөрөөр хэлбэл “Хардэл жанжин бэйс”-ийн үе эргэж ирээгүй ч үндэсний морин уралдааны өндөр их соёлыг тэдний хойч үеийнхэн ийнхүү залгамжлан авч үлджээ.
Дэг соёл өндөр ёс суртахуун
Хардэл жанжин бэйс ноён М.Пүрэвжавтан хошуундаа хурд бий болгохдоо зөвхөн билэгдлээр, нууц эрдмийг тайлах, эзэмшихийн төлөө бодлогоор хөгжүүлж, өндөр ёс суртахууныг бий болгосон байна.
Тиймээс “Олз олох гэж уралдаагүй, Ороогий нь үзэх гэж уралдсан
Байнд нь болж уралдаагүй, Байцыг нь үзэх гэж уралдсан” гэдэг хэлц үг хэлэгдэж , уламжлагдсаар ирсэн байдаг.

Галшар нутагт хурд таних , шинжих, гайхал төрүүлсэн, домог мэт яриа маш их. Гэхдээ амьдрал дээр бодит үнэн хирнээ, учрыг нь тайлбарлаж болдоггүй, зөвхөн уяачид л ойлгож хэрэгжүүлж ирсэн өвөрмөц үйл юм.
Жишээ нь: Хар хэрээ уяан дээр суухад тэр уяанаас заавал түрүү авдаг. Хардэл бэйс тогтож харсан бол заавал түрүүлж, айрагддаг байсан байна. Үүнээс үүдээд “Хар хэрээ уяан дээр суугаад өгөөсөй, Хардэл бэйс хараад өгдөг ч болоосой” гэдэг үг гарсан гэнэ. Энэ бол зөвхөн уяачдын ойлгодог, мэдэрдэг бодит зүйл.

Хардэл жанжин бэйс шинжиж айлдахдаа --- бага насандаа давхина, их насанд хүрч байж давхина, соёлон насны хурдтай юм байна, морь болвол хурдална, азарга болвол сайн төл гарна, төлтэй азарга байна, төл муутай азарга болно гэж хэлдэг байсан төдийгүй, тэрээр өөрөө зурж үзүүлээд
--- Ийм гүү ийм азарганд таарна, ийм даага, гүү харж яв, олоод ир ...
гэх мэт шадар уяачиддаа хэлдэг, хэлсэн болгон нь үнэн байсан нь гайхалтай.
Өвгөн ноён “азарга гүүний тохироо” гэх өөрийн онолыг хэрэгжүүлэхдээ азаргандаа гоё нэр өгч, азарга, гүү, унагандаа данс хөтөлдөг байжээ. Одоогоор бол паспортжуулсан байна. Адуун сүргээ дотоод сүрэг, гадаад сүрэг гэж хуваан гадаад сүргээ Ланзан тамгааар, дотоод сүргээ хийморьтой ланзан тамгаар тамгалж ялгадаг байсан нь одоогоор бол ангилж байсан хэрэг.
Хардэл жанжин бэйс “ угшилгүй адуу хурдалдаггүй, адууны удам арван нэгэн үедээ хадгалагддаг” гэж хэлдэг байж. Гэхдээ “азарга гүүний тохироо”гэдэг нууц онолоо өөрөө хэрэгжүүлж хурдны цөм сүрэг бий болгосон гол нууц нь тайлагдаагүй хэвээрээ байна.
Ийм гоё нэртэй хурдан азрганууд Галшарын хошууныхны бахархал, удамт хурдны өлгий болохыг гэрчилдэг. Хоовон саарал, Номин цэнхэр, Зандан хүрэн, Элбэг хээр, Идэр хээр, Өлгөр хүрэн, Тонж ногоон, Хэнз халтар, Хонгор зээрд, Хулан хонгор, Огтор хонгор, Цоохор хонгор, Оонон хар, Норов хүрэн, Зул шарга, Шил зээрд, одон, бөгөн......... гээд олонд танил болсон хурдан азаргануудын удам одоо ч нэрлэгдсээр хадгалагдсаар байгаа. Адууг азарганы угшлаар ярьдаг нь жинхэнэ уяачын соёл. Хардэлийн хошууныхан азаргаар нь овоглох соёлыг өндөр түвшинд хэрэгжүүлж ирсэн нь өвгөн ноёны цөм сүрэг одоо хүртэл хадгалагдаж ирсэний нэг нууц нь үүнтэй холбоотой байсан нь судалгаагаар тогтоогддог юм.
Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав нь хурдны цөм сүрэг бий болгохтой эн тэнцүүгээр, үндэсний морин уралдааныг ёс суртахууны өндөр төвшинд хэвшүүлж, үйл ажиллагааг соёлжуулж, жам ёсны хэм хэмжээг төгөлдөржүүлж, уламжлуулж иржээ.
Түүний өв их эрдэм, оюуны бүтээл “Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт” хэмээх сударт эхлэл хэсэгт нь ингэж өгүүлсэн байдаг.
...Шулуун журам хэмээх заслын шинж оршвой. Ум сайн амгалан болтугай. Умаа суваадий. Хамаг бурхадад мөргө мүү.

Манчирын тэргүүлсэн заяаны таван тэнгэрийн морин эрдэнийг шинжин мэдэхүй мэргэд өвгөдийн банди өвгөн би, энэтхэг, түвд, мэргэний шинжний судар, олныг үзэж мэргэшсэнээс одоо энэ насан 80 хүрвээ.... Ид залуу цаг дор хулгайгаас илүү нуун бөлгөө. Эдгээр заяа, засал хоёрын ялгалыг олон ном судар, монголын шинжээч бүгд 5 хүмүүн хамтарч морин эрдэнийн уях засах бүхэнийг тодорхойёо өгүүлье гэв... гээд
...Шинжий нь үзэхгүй уях хүн эдээн орхисон хөвүүн мэт, судар үл нийлэв хэмээн мэдэл үгүй хэлэх хүмүүн өлссөн чоно мэт.... Морийг үзсээр тийм ийм гэхүй хүн чалчаа , галзуу өвчтэй мэт..... Аль зүйлийг болгоомжил. Хянаж хэлвээс хожимдоо худалч нэрийг авахгүй хэмээн өвгөн би өгүүлвэй... гэжээ.

Үүнийг багцлан ойлговол -- уяачын эрдэмд өөрөө биечлэн суралцаж, ёс дэг жаягийг чандлан дагах ёстойг хатуу сургасан байдаг юм.
Үндэсний морин уралдааны амин сүнс нь уламжлалт ёс дэг жаягийг дагахад оршиж байдгаараа үндэсний соёл , үндэстний дархлааны мөн чанар хадгалагдаж байдаг хамгийн гайхамшигт , үнэт зүйл нь энэ юм.
Үүнтэй холбоотой соёл болон хэрэгжиж ирсэн заримаас өгүүлье.

“Адууны угшлыг худал хэлвэл хамгийн том нүгэ" гэдэг. Уяач хүн өөрийн хүний хүүхэд ялгалгүй хар багаас нь адууны угшлыг үнэн зөв ярьж сургах, зөв ёс суртахууныг эзэмшүүлдэг заншилтай.
Унасан хүүхдийн хийморь, уясан морины хийморь, уяач эзний хийморь тэгширч байж морь хурдалдаг гэдэг.
Хурдан адууг өндөр үнээр үнэлж авах хурдалдаг. Хурдан морины наймаа нь эр хүмүүс ээлжилж баярлая гэсэн зарчим дээр явагддаг.

“Наадамд түрүүлж буу, түрүүлж нүү" гэдэг ёс хэрэгжүүлж иржээ. Наадмын сүүлчийн өдөр даага мордуулчихаад гэр майхнаа ачаалаад, буйраа цэвэрлээд, даага уралдаад ирэнгүүт нүүгээд явчихдаг ёс нь одоо ч алдагдаагүй байдаг.
Морины уяа босгох газар , уяа эхлэх өдөр сонгох, морьдоо барих гэх мэт үйлдлүүд нь хүндэтгэл, ёс заншлын дагуу явагддаг. Энэ үед тохиож буй үйлдлүүдээс тэр жилийн уяаны өнгө билэгдлийг тодорхойлдог.
Уяа эхлэхдээ уяаны эхэн дээр идээ, сан тавьж өөр өөрсдийн даасан номыг уншуулж хүндэтгэл ёслолоор эхэлдэг ёстой. Морь уяж байгаа үед уяан дээр билэггүй үг хэлэх , уяаны үед хулгай орох, хэрүүл маргаан, зодоон хийх, цус гарахад муу зүйл ирдэг.

Морь барьж байхад болон уяж байх үед чоно таарах, уяан дээр хэрээ суух, алаг даахай нүхээ бумбаалах сайн гэдэг.
Уяа морь барьж байгаа үед могой, үнэг, зараа тааралдах муу. Таарвал морь хурдлахгүй, хөлөө авах, осол эндэлд орох зэрэг муу зүйл ирдэг тул ихэвчлэн уяа морьдоо тавьдаг.
Хурдан морь залуу хүнийг эвддэг гэсэн сэрэмж үг ч бий.
Тиймээс хурдан морины шинж, уяа заслыг хэн нэгэнд шууд хэлдэггүй. Дөхүүлэн, дөхүүлэн хэлснийг ухааран ухааран ойлгох чадамжаар уяачийн авъяасыг тодруулж хөгжүүлдэг шалгагдсан аргатай байж. Морь уяж сурах авъяас, хүний байдлыг шинжисний үндсэн дээр уяачийн эрдмээ өвлүүлж залгамжлуулж уяач төрүүлдэг ёс ч байжээ.

“Уяач” гэдэг тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэмжтэй, хүндэтгэл хүлээсэн нэр. Монголчууд өөр хоорондоо “Адуутай харьцах соёлыг эзэмшсэн, хүлэг морио шинждэг, өөрөө уях дадлагатай, уяачийн дэг, соёл, ёс суртахууныг дээдлэн сахидаг, адуунд үнэнхүү сэтгэлээ өгсөн, морь хурдлуулах эрдэмийг төгс сурахын төлөө үргэлж үнэн сэтгэлээсээ зүтэгдэг хүнийг уяач ” гэж хүндэтгэж ирсэн байдаг. Тэднийг дотор нь муу уяач, тааруухан уяач, сайн уяач, том уяач, эрдэмт уяач гэх мэтээр уяачынх нь хувьд эрэмбэлж жишиг тогтоож иржээ. Энэ бол монголчуудын шударга чанар, ёс заншил болтлоо хэвшсэн хадгалж явах ёстой өв соёл юм.
Уяач хүн хамгийн чухал нь ямарч үед “хүүхэд мэнд сайн уралдах” ёстой гэсэн бичигдээгүй тангарагтай. Үүнээс хамааруулж хэзээ, хаана, ямар наадамд, ямар морио унуулж уралдуулахаа шийддэг. Өвлийн хөлдүү хүйтэнд хүүхэд, морь бээрэх, даарах эрсдэл нүүрэлж байдаг тул морь уралдуулдгүй. Эрт цагаан сар гарах нь олон тул цагаан сар гарлаа гээд ч уралдаад байдгүй. Хаврын дулаан өдрийг сонгон, замын байдлыг харгалзан ус нутгийн ойролцоогоор уралдуулж нааддаг байв. Өөрөөр хэлбэл нутаг усаараа ойрын хүрээндээ морио уралдуулж нааддаг ёс заншил уламжилж байв.
Үндэсний морин уралдаан, их өв соёл монгол ахуйд, монгол адуун дээр дархлагдсан монгол үндэстэн оршиж ирсэн дархлаа юм.
Үндэстний энэ их агуу соёлыг авч явах эсэх нь төрийн бодлогоос хамаарна. Өнөөгийн 21-р зууны эхэнд Үндэсний морин уралдааны “Монголчуудын их өв соёл” гэдэг мөн чанар алдагдаж нэр хүндийн бизнес, мөрийтэй тоглоомын агуулгатай болоод байгаа юм.
1. Уяачид цол олгоно гэсэн хуультай.
Гэтэл “уяач” гэж хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт хуулинд байхгүй. Тиймээс нэр дээрээ бүртгүүлсэнээр үндэслэж уяачын алдар цол олгодог болсон нь уяачын ёс зүй гэх ойлголт устаж эхлээд байна.
\уламжлал нь уяачид цол олгож байгаагүй, ёс зүйг л сахиж байсан. \

2. Алдар цолны төлөөх \нэр хүндийн\ ёс зүйгүй бизнес цэцэглэж хурдны үүлдрийн адуу оруулж ирж, , үндэсний морин уралдааныг мөрийтэй тоглоомын хэлбэрт шилжүүлж, Хуулинд байхгүй заалтаар эрлийз адууны уралдааныг төрийн зардлаар хийх зэргээр бэлчээрийн аж ахуйтай монгол үндэстний соёл, ёс заншил, устах хандлагад шилжсэн.
Дэлхий нийт олон улсад автомашин техникийг марк стандартаар , морин уралдааныг үүлдрээр ялган ангилан уралдаан тэмцээн зохион байгуулдаг нь хуульчлагдан тогтсон байдаг аж. Гэтэл манай улсын “Баяр наадмын тухай” хуулинд төрийн баяр наадамд зөвхөн “монгол адуу” гэсэн үүлдрээр ангилж уралдуулах тухай үг үсэг байхгүй. Тиймээс Хүй долоон худгийн монгол наадмын дэвжээн дээр адуу хэлбэртэй амьтан бүхнийг уралдуулах эрх зүй бүрэлджээ.
Үүний үр дүнд гайхамшигт монгол адуугаа “мал хариулдаг адуу” гэх, их өв соёлыг авч яваа жинхэнэ уяачдыг “хоцрогдсон барлаг” хэмээн үнэ хүндгүй болгон нэр хүндийг нь доош оруулан гутаалаа. Ингэж монгол адуу, жинхэнэ уяач хоёр нэр хүндийн бизнесийн үзэл суртлын хэлмэгдэлд дарагдаж өв соёл устах аюул нүүрэлжээ.
Монгол улсын “Үндэсний их баяр наадмын тухай” хуулинд “өв соёл” гэж үг байхгүй.
Ийм байдалд оруулсан субьект нь ММСУХолбоо , эрх зүйн баримт бичиг нь “Үндэсний их баяр наадмын тухай” хууль болоод байгаа юм.
Би зөвхөн “Үндэсний морин уралдаан бол өв соёл” үндэстэн оршин тогтнох нэг дархлаа маань устаж арилах явц хурдтай явагдаж байгааг өөрийн байр сууринаас илэрхийлж байгаа болно.

Аль болох шинжлэх ухаанч байдлаар хандах нь чухал. Монгол адууны биологийн мөн чанарын тухай монгол улсын биологийн хүрээлэнгийн генетикч, эрдэмтэн доктор Оюунсүрэн, доктор Төмөрхадуур, докторант Д.Даваа гэх мэт эрдэмтэд хэлж тайлбарлахдаа :
--- өөр үүлдрийн адуугаар нөгөөг сайжруулах гэж байхгүй. Оруулж ирсэн гено нь 20-40 жилд сөнөрнө. Шинэ үүлдэр онолын хувьд гаргаж авч болох боловч монгол нутагт боломжгүй. Үүний жишээ нь Жаргалантын морин заводын, тойруулга адууны мөхөл харуулж байгаа юм гэдэг. Энэ бол монгол адууг монголоор нь байлгаж өв соёлоо хадгална хэлж байгаа юм.
Иймээс монгол үндэстнийг бий болгож, монгол соёлыг үүсгэн хөгжүүлж, Монголыг монголоор нь байлгадаг хамгийн том гавьяатан бол монгол адуу гэдгийг онцлох гэсэн юм.
Өнөөгийн дэлхийн даяарчлалын явцад “үндэстэн өөрийн соёлоороо ялгарч оршиж үлдэх учиртай” гэсэн мэргэдийн сургаалыг бид мэднэ.
Үндэсний морин уралдаан бол өөр хаана ч байхгүй үндэсний өв соёл, монгол монголоороо байхын дархлаа билээ. Үүнийг авч явах ёстой.
Full transcript