Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

оюуны эрэл оюутны холбоо

No description
by

ganbold pagma

on 2 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of оюуны эрэл оюутны холбоо

ҮНЭТ ЗҮЙЛС

• Илүү өндөр зорилгын төлөө амьдрах
• Хариуцлагатай байх
• Багаар ажиллах
• Аугаа хүсэл мөрөөдөлтэй байх

АЛСЫН ХАРАА
Хүн чанартай, мэргэжилдээ мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлснээр улс орон, дэлхийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ҮНЭТ ЗҮЙЛС

• Илүү өндөр зорилгын төлөө амьдрах
• Хариуцлагатай байх
• Багаар ажиллах
• Аугаа хүсэл мөрөөдөлтэй байх

оюуны эрэл оюутны холбоо
Сэдэв : Менежментийн идэвхижүүлэлт, манлайлал ба хяналт
Шалгасан : Магистрант Ж.Болормаа
Гүйцэтгэсэн : МНУ-1 У.Намуунбайгаль
Г.Пагмадулам
Б.Уранбайгаль
Т.Баярчимэг
2014 он
Дэлхийн цараатай сэтгэж ажиллах, улс үндэстний хөгжилд дэвшилд манлайлан чиглүүлэх, салбар бүрийн оюутан залуусыг дэмжин хөгжүүлнэ.
Манай байгууллага ерөнхий албанд 3 ажилтантай. Үүнд:
• Зохицуулагч П. Даваасүрэн
• Төсөл гадаад харилцааны менежер М.Аззаяа
• Төсөл сургалтын менежер О. Пүрэвдорж
Мөн ИЗИС, Дархан-Оюуны Эрэл, ЭМШУИС- Оюуны Эрэл, МУИС- Оюуны Эрэл, Этүгэн- Оюуны Эрэл, КУДС -Оюуны Эрэл, ШАУ- Оюуны Эрэл, ШУТИС- Оюуны Эрэл гэх мэт сургуулиудад клубын лидерүүдтэй.

Танилцуулга
“Оюуны Эрэл” оюутны холбоо нь чадварлаг, боловсон, ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэхийн тулд оюутан залуусын соёл боловсрол, мэдлэг чадвар, ёс суртахууны үндсэн үнэ цэнэд чиглэсэн олон төсөлт хөтөлбөр, сургалт семинар, уулзалт хэлэлцүүлэг, бодитой дадлагажих сайн дурын төслүүдийг зохион байгуулдаг төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь “Оюуны Эрэл” оюутны холбоо нэртэйгээр хууль зүйн яаманд 2005 оны 7-р сарын 21-ний өдөр албан ёсоор бүртгүүлж улсын данстай байгууллага болсон билээ. Манай холбооны үйл ажиллагаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон орон нутгийн томоохон Их дээд сургуулиудад төвлөрсөн клубээр дамжуулан нээлттэй явагдаж байна.



“Оюуны Эрэл” оюутны холбоо нь чадварлаг, боловсон, ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэхийн тулд оюутан залуусын соёл боловсрол, мэдлэг чадвар, ёс суртахууны үндсэн үнэ цэнэд чиглэсэн олон төсөлт хөтөлбөр, сургалт семинар, уулзалт хэлэлцүүлэг, бодитой дадлагажих сайн дурын төслүүдийг зохион байгуулдаг төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь “Оюуны Эрэл” оюутны холбоо нэртэйгээр хууль зүйн яаманд 2005 оны 7-р сарын 21-ний өдөр албан ёсоор бүртгүүлж улсын данстай байгууллага болсон билээ. Манай холбооны үйл ажиллагаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон орон нутгийн томоохон Их дээд сургуулиудад төвлөрсөн клубээр дамжуулан нээлттэй явагдаж байна.






Танилцуулга
Манай байгууллага нь 4 чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.


1. Олон Улсын хөтөлбөр
• Олон Улсын Залуу Удирдагчдын Чуулган
2011.08.25-27ны хооронд Монгол Улсын Төрийн Ордны Их Танхимд 14 орны 1000 гаруй оюутан залуус оролцсон.
Төрийн удирдлагууд болон эрдэмтэд, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, ТББ-ын төлөөлөгчид, шашны байгууллагууд, залуучуудын байгууллагууд хамтдаа бүс нутгийн энхтайван, хөгжил цэцэглэлтийн арга замыг тодорхойлж харилцан туршилга суралцах, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан. Улс төрийн цар хүрээнээс гадна худалдаа, аж үйлдвэрлэлийн үүргийн талаар авч үзэж, энхтайваны санаачлагууд, хүүхэд залуучуудын төлөвшлийн боловсрол, спорт, соёл урлаг соёлын солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн

• Олон Улсын Соёлын солилцоо

Даяаршиж буй эрин зуунд бусад улс орны соёл, зан заншлаас суралцаж үндэсний өв соёлыг дэлхийд сурталчлах, Олон улсын оюутан залуустай хөл нийлүүлэн алхаж хамтдаа хөгжих, найз нөхдийн хүрээг тэлж хүсэл зорилгыг илүү тодорхой, тууштай болгох, Олон улсын залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сонирхолтой, адал явдалт хөтөлбөрөөр залуу насныхаа эрч хүч, боломжийг нээх зорилготойгоор зохион байгуулсан.
2011.08.19 – 29 –ны хооронд нийт 7 орны 92 оюутан залуус оролцсон. “10 төгрөгний хүч” аян, “Аll light”, “Eco bag” төслүүдэд амжилттай оролцож зохион байгуулсан.

• Оюутны Үүргэвчтэй аялал
“Оюуны Эрэл” оюутны холбоо нь амьдралд бодитой ханддаг, дэлхийн цараатай сэтгэж ажиллах чадвартай оюутан залуусыг төрөл бүрийн боловсрол сургалтаар чадавхижуулдаг. Түүний нэг нь энэ оноос эхэлж хэрэгжээд байгаа “ОЮУТНЫ ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ” юм. Азийн орнуудаас аялж шинэ содон зүйлстэй танилцаж, бусад улс орны туршлагаас суралцах сайхан боломж юм. Удахгүй манай аялал эхлэнэ. Энэ боломжийг зөвхөн оюутан залууст олгож байна

2. Нийгэмд тустай хөтөлбөр
• 1*1 Ариун хайрын аян
1. Улс үндэстний тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон гэр бүлийн бат бэх, үнэнч байдлын үнэ цэнийг нийгэмд таниулан сурталчилж, зөв зан үйлийг түгээн дэлгэрүүлэх,
2. Хүүхэд оюутан залуучууд болон бүх насны хүмүүсийн гэр бүлийн талаарх үзэл бодлыг зөвөөр чиглүүлэн хайр бэлгийн харьцааны ёсзүйт харилцааг нийгэмд дэмжин хөгжүүлэх,
3. Эцэг эх үр хүүхдийн хүсэл тэмүүлэл болсон халуун дулаан, итгэлцэл хайр дүүрэн гэр бүлүүдийг бүтээх, хүний үндсэн хариуцлагадаа хүн бүхэн эзэн болоход туслах зорилготойгоор 2002 оноос эхлэн хийж байна.

ариун хайрын аян
• “Манай байр-Миний гэр” дотуур байрны төсөл
Оюуны Эрэл” оюутны холбоо нь салбар клубүүдээрээ дамжуулан 2005 оноос эхлэн тасралтгүй 8 жил “МАНАЙ БАЙР – МИНИЙ ГЭР” хөтөлбөрийг Монголын томоохон их дээд сургуулиудын дотуур байруудтай хамтарч нийт 100 гаруй дотуурны 55800 оюутан залууст хүрч амжилттай зохион байгуулсаар байна.
Их дээд сургуулиудын дотуур байранд амьдарч буй оюутнуудад тулгамдаад байгаа асуудлууд болох эрүүл цэвэр, таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, оюутнуудын ёс зүйг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэр зэрэг хүсэж байгааг тодруулсан судалгаа авахад дотуур байрны оюутнуудын 48.8% нь зайлшгүй хэрэгтэй байна, 44.4% нь ер нь хэрэгтэй, харин ийм үйл ажиллагаа хэрэггүй гэж хариулсан нэг ч хүн байхгүй байсан. Эндээс харвал оюутнуудад дотуур байрандаа зөвхөн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлээд зогсохгүй мөн хичээлээ давтах, өөрийгөө хөгжүүлэх гэсэн хэрэгцээ өндөр байдаг нь харагдаж байна

• Орон нутгийн хөгжилд
Оюутан залуус маань эх орныхоо өнцөг булан бүрт очиж ахуй амьдрал, соёл уламжлалтай танилцаж орон нутагт тулгамдаж буй асуудлуудаас өөрсдийн чадах ажлыг ард иргэд, аж ахуй нэгжүүдийн хамт зохион байгуулдаг билээ. Энэхүү дадлагажих хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуус маань мэргэжлийн болон хувийн чадвараа бодитой хөгжүүлж суралцах орон нутгийн хөгжлийг дэмжих залуусын хөдөлгөөн юм.
2009 оноос эхлэн тасралтгүй 5н жил өвөл, зуны оюутны амралтаар 7 – 40 хоногхугацаанд зохион байгуулдаг бөгөөд одоогийн байдлаар нийт 20н аймаг, 22 суманд 337 сайн дурын оюутнууд 221 төсөл, 738 лекц, ТV болон FM-н 173 нэвтрүүлгийг 56500 орчим хүнд хүргэсэн байна.
Орон нутгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгж, ард иргэд бүгд идэвхитэй оролцдог, хамтарч зохион байгуулдаг.
Энэхүү хөтөлбөрт оролцох оролцогчдод тавигдах шаардлага нь:
- “Оюуны Эрэл” оюутны холбооны гишүүн байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Ар гэрийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм.








• Малчдад туслах аян

“Дархан – Оюуны Эрэл” оюутны холбооны залуус санаачлан хаврын улирал болж мал төллөх үеэр аймгийнхаа оюутан залуусыг уриалан хотынхоо иргэдийн сэтгэлийн дэмийг малчин айл өрхүүдэд хүргэх зорилготойгоор жил бүр зохион байгуулладаг “МАЛЧИДАД ТУСЛАХ ЗАЛУУСЫН ХӨДӨЛГӨӨН” юм.
“Дархан-Уул” аймгийн ЗДТГ, ААН байгууллага, Ард иргэд., Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн нийт оюутан залуус идэвхи санаачлагатай оролцон тус аймгийн 4 сумын малчин өрхүүдэд ажил амьдралд нь гарцаагүй хэрэгтэй эд материаллаг зүйлсийг хуваарилан өгдөг юм.

3.Боловсролын хөтөлбөр
• Бид Оюутан боллоо
“Бид оюутан болоо” семинар уулзалтыг “Оюуны эрэл” оюутны холбоо анх 2006 онд зохион байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш уг арга хэмжээг жил бүрийн намраар зохион байгуулдаг уламжлалтай болжээ. Шинээр оюутан болж буй залууст хэрхэн амжиллтай суралцах талаар бусдын туршлагаас хуваалцах, зөв дадал зуршилд суралцуулах, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж үнэ цэнэтэй амьдрахад нь туслах зорилготой уг хөтөлбөрт өдгөө МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, Их Засаг, Цагдаагийн академи тэргүүтэй нийт 50 гаруй их дээд сургуулийн 5000 орчим оюутан, залуусыг хамарч чадсан байна.
Анх 2006 онд зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээ жилээс жилд өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.

• “ Цэцээ гүн” сорилтот хөтөлбөр
“Оюуны Эрэл” оюутны холбооноос клубынхаа гишүүдийг нэгтгэх, багийн ажиллагаанд сургах, өөрт тулгарах сорилт бэрхшээлийг даван туулж хатуужилд дадлагажуулах зорилгоор, “Нэгдлийн төлөө спорт – Хөгжил дэвшил” уриан дор сорилтот хөтөлбөрийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулжээ.

Хөтөлбөрийн хүрээнд “Оюуны Эрэл” оюутны холбооны салбар клубын гишүүд Богдхан уулын ноён оргил “Цэцээ гүн”-ий оргил руу явган аялал, сорилтот даалгавар гүйцэтгэж нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ үр бүтээлтэй, нэг нэгнээсээ суралцсан адал явдалтай хөтөлбөр юм.

“Leader student summer workshop” зуслан сургалт нь оюутан залуусын зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн, манлайлагч оюутан залууст удирдахуйн ухааны боловсролыг онол, дадлага хослуулан олгодгоороо онцлогтой. Тус хөтөлбөр нь нэг баг, хүчирхэг хамт олныг бүтээх зорилготойгоор 2008 – 2012 оны хооронд амжилттай зохион байгуулагдсан оюутан залуусын дунд нэр хүндтэй хөтөлбөр юм. Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрт нийт 10 их дээд сургуулийн 200 гаруй шилдэг оюутан залуус оролцжээ. Оролцогчдод сурлагын голч 3.0 дээш, хорт зуршилгүй, амьдралын зорилгоо тодорхойлсон байх зэрэг шаардлага тавьдаг аж. Энэ нь нийт оюутан залуусыг зөв дадал зуршилд уриалан дуудах арга юм. Түүнчлэн хөтөлбөрт оюутан залуучуудыг чиглүүлж хөгжүүлэх онол дадлага хосолсон сургалт явагддаг аж.
• Шилдэг Оюутны зуслан сургалт

• Уулзалтаас ухаарлыг бас амжилтыг
Үнэт зүйлсэд суурилсан, амжилтаараа олны танил болсон хүндэт хүмүүсийн амжилтын нууц, мэдлэг туршлагаас нь хуваалцах зорилготой “Уулзалтаас ухаарлыг бас амжилтыг” уулзалтыг “Оюун эрэл” оюутны холбооны хамт олон анх 2010 онд зохион байгуулжээ. Тэр үеэс өнөөг хүртэл улирал тутам амжилттай зохион байгуулж ирсэн байна. Оюутан залуусын хувьд ч тус уулзалт нь хамгийн их хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болж чаджээ.Уулзалтад нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн тэргүүн эгнээнд яваа олны танил эрхмүүд болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, Нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар, Монгол Улсын Соёлын гавъат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбат зэрэг 20 орчим зочидтой оюутан, залуусыг уулзуулж мэдлэг, туршлагаас нь хуваалцсан байна. Уг уулзалтын үр дүнд залуусын санаачилгаар “Зорилготой залуус” клуб байгуулагдаж мөн нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлын талаар уулзат зохион байгуулж, үзэл бодлоо хуваалцаж иржээ .

Уулзалтаас ухаарлыг
• True men True women meeting
Ирээдүйн аав, ээж, Монгол Улсын удам угсааг өвлөн залгамжлах эрхэм Оюутан охид, хөвгүүдийн эрүүл мэнд, ариун үнэнч байдлын талаар чухал лекц, мэдээлэл өгч чаддаг.
Энэхүү уулзалтыг 2010 оноос хойш нийт долоон удаа 650 оюутан оролцогчдын дунд амжилттай зохион байгуулсан юм.

4.Урлаг, спортын хөтөлбөр
• Урлагын их наадам
“Оюуны эрэл” оюутны холбоо оюутан залуусын урлагийн талын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүний нэг нь “Оюуны эрэл” оюутны холбооны эрхэм зорилгыг дэмжих, шинэ үеийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд туслах, оюутны авъяас чадварыг нээн хөгжүүлэх, гоо зүйн болон урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, тэдний хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Урлагийн их наадмыг жил бүр уламжлал зохион байгуулдаг юм. “Урлагаар энх тайвныг бүтээцгээе” уриатайгаар 2008оноос эхэлсэн "Монголын их дээд сургуулийн Урлагийн Их наадам"-ыг өдгөө тав дахь жилдээ амжилттай зохион байгуулаад байна. Нийт дөрвөн төрлөөр 14 салбар клубын 200 гаруй авъяастнуудын дунд ширүүн өрсөлдөөний дүнд ялагчаа тодрулдаг уг арга хэмжээ нь Монголын оюутан залуусын догдлон хүлээдэг үйл ажиллагааны нэг болж чаджээ.

• Спортын их наадам
“Оюуны Эрэл” оюутны холбоо нь Монголын их дээд сургуулиудын Спортын Их Наадмыг "Нэгдлийн төлөө спорт – Хөгжил дэвшил” уриатайгаар 2005 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн.Аливаа спорт хүнд тэвчээр хатуужил суулгах, гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, тамирчдын хувийн соёлыг дээшлүүлэх, нөхөрсөг хамт олонч чанарыг хөгжүүлэх зорилготой, тэдний авъяас чадварыг хөгжүүлэхэд ихээхэн тус нэмрээ оруулдаг нь спортын их наадмаар илүүтэй харагддаг.Тиймээс спортын төрөл бүрийн арга хэмжээ нь “Оюуны эрэл” оюутны холбооны салшгүй нэг хэсэг байдаг. Хөл бөмбөгийн тэмцээн – жил бүрийн 9 сард, Сагсан бөмбөгийн тэмцээн – жил бүрийн 11 сард, Гар бөмбөгийн тэмцээн – жил бүрийн 3 сард, Шатар даамны тэмцээн – жил бүрийн 5 сард зохион байгуулагддаг.

• Манлайлал
Байгууллагын удирдагчын хувьд ажилтнуудтайгаа харилцан ярилцах, тэдгээрийг дэмжих , итгэл үнэмшил төрүүлэх зэргээр эерэг нөлөөлөл үзүүлдэг байна.
Манай байгууллагын зохицуулагч, менежер нь тодорхой албан тушаал эрхэлдэг мөн байгууллага доторхи эрх мэдлийн болон албан тушаалын нөлөөлөл зэргээрээ албан ёсны манлайлагчид хамаарч байна.
Мөн тэрээр энэхүү манлайллыг, манлайлах чадварыг өөрийн сурч эзэмшсэн мэдлэг болон зан байдалдаа анхаарал тавьсаны дүнд олж авсан нь онолын хувьд” манлайллын зан үйлийн хандлага”-д хамаарч байгаа юм.
Манлайлагчын 3 арга хэлбэр байдгаас “бололцоо олгон удирдах арга”-аар манай манлайлагч үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Одоо манлайллын арга барилын ач холболгдлыг харуулах зорилгоор тухайн байгууллагын манлайллыг “менежментийн тор”-той харьцуулан дүгнэе.
Full transcript