Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Фермийн төсөл

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Фермийн төсөл

Фермийн төсөл

ТӨСЛИЙН ТЕХНИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ, ҮР АШГИЙН ТООЦОО
Шаардагдах хөрөнгө оруулалт, эргэн төлөлт
Шаардагдах хөрөнгө оруулалт /мян.төг/
№ Зориулалт Зардал
1. Үнээний байр 19595.8
2. Сувай болон өсвөр үхрийн байр 15438.5
3. Үхэр худалдаж авах 20500.0
4. Фермийн ба талбайн хашаа 8545.0
5. Тэжээлийн агуулах 2641.0
6. Тэжээл бэлтгэлийн зардал 36473.9
7. Гүний худаг, сүлжээний зардал 15060.0
8. Биохийн цех байгуулах зардал 4490.0
9. Даршны нүхний зардал 3030.0
10. Багаж хэрэгсэл, тоноглол 38680.0
Дүн. 164454.2
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр /мян.төг/
Төслөөс 150000.0
Өөрийн хөрөнгө оруулалтаар 14454.2
Нийт 164454.2

Төслийг хэрэгжүүлэхэд гарах зардал
Тэжээлийн зардал

Фермийн үхэр сүргийн тэжээлийн зардлын жилийн хэрэгцээг бодож үзэхэд доорх байдлаар гарч байгааг 3-р хүснэгтээр үзүүлсэн ба дөрөв дэх жилээс тэжээлийн зардал тогтмолжиж байна.
Тэжээлийн нормыг тогтоохдоо Хар тарлан үүлдрийн үнээний амьдын жин, сүүний гарц сүүн дэх тослог, уургийн хэмжээ, тэжээлийн шингэцийг харгалзан The RUMINANT NUTRITION PROGRAM Version 5.2 for Windows/Copy – right@by A.T.Chamberlain, 1990-2007/-ийг ашиглан тооцож блансжуулсан болно. Бордох малыг тусгай жороор тэжээх бөгөөд оны эхэнд байх малын тоонд тооцогдож байгаа тул зардлыг нэмэлт байдлаар оруулалгүй орхисон болно.
Тэжээлийн нэгжийн үнийг тогтоохдоо хадлангийн өвсний тодорхой хэсгийг өөрсдөө бэлтгэх дундаж зардал, үлдсэн хэсэг болон хүчит тэжээл, шингэн сүү, шаардагдах минералын бэлдмэл /Алтан тариа ХК/-ийг зах зээлийн дундаж үнээр тооцсон болно.
3-р хүснэгтээс үзэхэд сүргийн бүтэц, оны эхэнд байх малын тооноос шалтгаалан тэжээлийн зардал хэлбэлзэх боловч 36.4-38.5 сая төгрөг зарцуулж байна.

Малын байрны ерөнхий танилцуулга
-Фермийн барилга, байгууламжийн нийт талбай 800м2 байна. Нийт талбайн гадуур хашаална.
-Барилгын ханыг тоосго, модоор барина /хавсралт зураг 1/
-Үнээг байранд уяатай маллана. Байран дотор ялгадас зайлуулах суваг, тэжээлийн онгоц, авто услуур, ус нөөцлөх сав байрлана /хавсралт зураг 2/
-Байранд халаалт тавихгүй бөгөөд нарны илч, малын ялгаруулах дулааныг ашиглана.
-Малын тэжээл бэлтгэхэд шаардлагатай эзэмшил газрын хэрэгцээг тооцвол даршны ургамал тариалахад /ургац 120-150 тн/га / 10 га, хадлангийн талбай /ургац 4-5 тн/га / 150 га газар шаардлагатай болно.
Хар тарлан үүлдрийн үхэр
Бид Holstein буюу хар тарлан үүлдрийн 20 үнээ худалдан авч фермийн үндсэн сүргийг бүрдүүлнэ. Үнээ худалдаж авахдаа бид үнээний сүүний гарц, нас, галбир, бие цогцын ерөнхий үнэлгээн дээр тулгуурлана гэж төлөвлөсөн бөгөөд хоногт дунджаар 10-16л саамтай, нэгээс дээш тугалсан, нөхөн үржихүйн болон бусад эмгэг өөрчлөлтгүй, галбирын согоггүй үнээг сонгон авна.
Хар тарлан үүлдрийн үхрийн эх орон бол Голланд улс бөгөөд тааламжтай уур амьсгал, чанар сайтай бэлчээр, удаан хугацааны чиглэлтэй үржүүлэг зэрэг нь сүүний гарц ихтэй, тэсвэр хатуужилтай үхэр бий болгох нөхцлийг бүрдүүлжээ. Хар тарлан үүлдрийн үхэр чийрэг болон ялимгүй эмзэг бие цогцостой, чацархаг бус, сүүн ашиг шимээр дэлхийн бараг ихэнх орнуудад харьцангуй өндөр үзүүлэлттэй. Тухайлбал, үүлдрийн нядлагын гарц 53.9-60%, үнээ дунджаар 550-620 кг, бух 800-950 кг жин татдаг.
Энэ үүлдрийн үнээний сүүн ашиг шим тэжээллэг арчилгааны хангалттай нөхцөлд 6500-12000кг, тослог нь 3.8-4.0% байна.
Манай улсад 1950-иад оноос энэ үүлдрийн үхрийг ЗХУ /хуучнаар/, Германаас авчирч Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймагт цэврээр болон нутгийн үхэртэй эрлийзжүүлэн өсгөн үржүүлж байсан.
Монгол орны байгаль цаг уурт дасан зохицох чадвар сайтай, хагас байран маллагааны нөхцөлд үржүүлэхэд өндөр ашиг шим өгөх боломжтой сүүний чиглэлийн шалгарсан үүлдрүүдийн нэг гэж мэргэжилтнүүд үнэлдэг.


Малын ялгадас, шивхийг зайлуулах бохирын шугамын зардлыг үхрийн байрны зардалд оруулсан болно. Бид фермээс гарах шивхийг агааргүй орчинд боловсруулж биохий үйлдвэрлэхийн зэрэгцээ ариутгагдсан органик бордоо боловсруулж даршны талбайд ашиглана.
Дэлхийн бусад орнуудад саалийн фермээс гарч буй хаягдлыг боловсруулж биохий гаргах, бордоо болгон ашиглах олон арга хэрэглэдэг. Нэг үхрийн хоногт гаргах бааснаас 1-2.4м3 биохий гарган авч болох бөгөөд 1м3 биохийгээр 40вт-ийн чийдэнг 6 цаг асаах, 15-20л ус буцалгах, 1-1.2кв/цаг цахилгаан гаргах боломжтойг судлаачид тогтоосон байдаг. Үнө өртөг багатай, байгаль орчинд хор хөнөөлгүй хамгийн тохиромжтой арга болох агааргүй орчинд боловсруулах аргыг бид сонгож авсан. Энэ арга нь шивхэнд өөрт нь агуулагдах бичил биетнийг ашиглан исэлдэх процесс явуулах замаар хог ургамлын үр, өвчин үүсгэгчийг устган тариалангийн талбайд хэрэглэхэд тохиромжтой био-органик бордоо үйлдвэрлэх, мөн ахуйн хэрэгцээнд шууд ашиглаж болох аюулгүй биохий гарган авах явдал юм. Ингэснээр дэлхий нийтээрээ химийн бордоо хэрэглэхээс татгалзаад байгаа энэ үед бид органик бордоо дангаар нь хэрэглэж экологийн цэвэр, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангах боломж бүрдэнэ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орлого
Сүргийн бүтэц
Энэ фермд сүүний чиглэлийн хар тарлан үүлдрийн үхрийг өсгөн үйлдвэрлэл явуулах ба дотоодын зах зээлээс худалдан авч сүрэг бүрдүүлнэ. Фермийн мал маллагааны систем нь байран ба бэлчээрийн байх бөгөөд жилийн 210-245 хоног байранд тэжээж, үлдсэн хоногт нь бэлчээрт маллана. Нэг үнээнээс дунджаар 3000-4800л сүү саана. Аж ахуйд байх сүргийн бүтэц, жилийн эргэлтийн тооцоог 1 дүгээр хүснэгтээр үзүүлэв.

Төслийн гурав дахь жилээс сүргийн бүтэц тогтвортой болж цаашид энэ бүтцээ хадгалан, 76-78 толгой үхэр сүрэгтэйгээр хэвийн үйлдвэрлэл явуулна. Дээрхи сүргийн эргэлтээр бол нийт сүргийн дотор 30-31% үнээ, 9% гунж, 30-31% охин өсвөр, 30-31% орчим эр өсвөр үхэр тус тус эзэлж байна. Эр тугалыг бид өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэдэг үхэр бордох жорын дагуу эрчимтэй бойжуулж 26-30 сарын настайд нь 290-380 кг амьдын жинд хүргэж маханд борлуулна.
Цаашид сүргийн ашиг шим тогтворжиж, сүү үйлдвэрлэлийн хэмжээ өсөх үед тус бүрээс үржлийн охин болон бухан бяруу зах зээлд худалдаалах боломжтой юм. Тиймээс төслийн эхний жилээс бид аж ахуйдаа орчин үед өргөн хэрэглэгдэж байгаа малын бүртгэлийн системийг үе шаттай нэвтрүүлэх болно.

Жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүн
Энэхүү саалийн ферм нь сүү үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх ба үржлийн мал худалдахаас гадна эр, сувай үхэр, зааз үнээ гунжийг нядлан мах бэлтгэх боломжтой болно. Жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний төрөл, хэмжээг зөвхөн сүү, мах, шир, үржлийн мал байхаар тооцов. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3 дахь жилээс тогтвортой өсөх ба жил тус бүрээр нь 2-р хүснэгтээр үзүүлсэн болно.
Төслийн хугацаанд сүргийн эргэлт тогтвортой байх тул бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ мөн тогтвортой байх боловч үүлдэрлэг байдлыг сайжруулах төлөвлөгөөний дагуу үхрийн үе солигдох хугацаанд мөн тэжээллэг арчилгааны тохиромжтой нөхцөлд сүү үйлдвэрлэлийн хэмжээ 3-10 хувь нэмэгдэх боломжтой юм.
Зах зээлийн судалгаа
Зорилгот зах зээл
: Монгол Улсын хүн амын хоол тэжээлийг бодисуудын талаар зөвлөмжинд зааснаар нэг хүн жилд 124.0 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдгийг үндэслэвэл 1 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын хүн амын 0.001 хувийг хангахуйц хэмжээний сүүг бид хэрэглэгчдэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл 1200 гаруй хүний жилийн хэрэгцээг хангахуйц сүү борлуулна гэсэн үг. Тэдгээрт Улаанбаатар хотын төв ба гэр хороололуудын дэлгүүр, цайны газар зэрэг байгууллагуудаар дамжуулан хүргэнэ гэсэн үг.
Хэрэглэгчдийн тоо
: 1250-1500 хүн
Өрсөлдөгчдийн судалгаа
: Улаанбаатар хотын орчимд 8-120 үнээтэй 200 гаруй саалийн үнээний ферм байдаг боловч өвөл, хаврын улиралд сүүний эрэлт ихтэй байдаг тул зах зээлийн багтаамж хангалттай. Харин зун, намрын улиралд малчид сүүгээ зах зээлд хямд нийлүүлж үний тогтворгүй байдал үүсгэх талтай. Үүнийг түншлэл, гэрээ хийх болон өвөл, хаврийн улиралд сүү үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж болно.Одоогоор хамгийн их үнээтэй ферм Борнуурын 200 үнээний ферм, Жаргалант тосгоны 100 үнээний ферм, мөн энэ тосгонд хуучин Партизаны сангийн аж ахуйн фермийн буурин дээр байгуулсан 80 үнээний ферм, Ар Гүнт дэх 80 үнээний ферм, дараа нь Гачууртын Хуандайн аман дахь 70 үнээний ферм байна. (Хажуу зурган) дээр үнээний фермүүдийн тархсан гол байршлуудыг Улаанбаатар хотын Төв шуудангийн уулзвараас тооцсон км-ээр нь, мөн зам харилцааны байдлаар нь дүрслэв (цэгэн зураас нь төмөр зам, үргэлжилсэн зураас нь засмал зам, тасархай зураас нь шороон зам). Дараах байршлуудаас хамгийн их үнээний фермтэй газар нь Нарийний ам.

Цахилгаан саалтуур:
SWOT шинжилгээ
Давуу тал
• Хот сууринд ойрхон
• Хэрэглэгчиддээ хурдан шуурхай хүрэх
• Тээврийн зардал бага
• Цаг хэмнэнэ
• Төлийн хоргодол гарахгүй
Сул тал
• Бэлчээрлэх талбай хомс
• Өвсний нөөц хомс
• Нийлүүлэлт ихэссэнээр эрэлт багасна
Боломж
• Өвлийн улиралын ямарч хүйтэнд осгож, эцэх зэрэг аюул гарахгүй
• Тэжээл сайн өгсөнөөр сүүний гарц сайжирна
• Сүүний гарц сайжирснаар нийлүүлэлт ихэснэ
Аюул
• Өвс тэжээлийн үнэ харьцангуй өндөр
• Үхрийн байр нь өвлийн улиралд их хэмжээгээр цантдаг учир арьс үс нь чийгтэх үзэгдлээс болж өвчлөх магадлалтай
• Тэжээлийн хордлогонд фермийн үхэр орох нь элбэг

Төслийн хүрээнд:

Төслийн үндэслэл
• Ашиг шим ихтэй мал сүрэг бүхий эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлэх
• Монгол оронд сүүлийн жилүүдэд хотжих үйл явц эрчимтэй явагдаж нийслэлд төвлөрөн суурьших боллоо. Улаанбаатар хотын хүн амын жилийн хэрэгцээг дунджаар тооцож үзвэл 12400 мянган тонн сүү шаардлагатай байгаа боловч энэ хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд тус хотын ойролцоо саалийн үнээний фермерийг байгуулах шаардлагатай байна.
• Мөн цаашдаа орон нутаг ба бүс нутгийн хэмжээнд сайжруулагч үүлдрийин мал өсгөх боломжтой болох юм.

Төслийн зорилтууд

• 30 үнээний фермийн зураг төслийг гаргаж, барилга угсралтыг ажлыг гаргах
• Сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн болон эрлийз сүрэг бүрдүүлэх
• Фермийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг механикжуулах техник хэрэгслийг угсрах, тоноглох
• Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан сүү үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх
• Фермийн хаягдал ба ялгадсыг орчин үеийн аргаар боловсруулж ашиглах

Үзүүлэлт Төслийн тодорхойлолт
1. Төслийн нэр: Үхрийн ферм
2. Үйл ажиллагааны чиглэл: Мах, сүүний чиглэл
3. Төсөл хэрэгжүүлэгчийн нэр:
Ё.Эрдэнэхүү
Д.Төрболд
Т.Төгөлдөр
У.Довууч
4. Хүсч буй санхүүжилтийн дүн: 150сая төгрөг
5. Өөрөө санхүүжүүлэх: 14,4сая төгрөг
6.Төсөл хэрэгжих газар: СХД-н 22-р хороо Баянголын ам
7.Хэрэгжүүлэгчийн хаяг: СХД-н 22-р хороо Баянголын ам
8. Холбогдох утас: 95140209, 99775073, 91180186, 99411412
Төслийн товч танилцуулга:
Төслийн зорилго
-Улаанбаатар хот болон ойролцоох газрын хэрэглэгчдэд экологийн цэвэр сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх

Төслийн давуу тал
• манай гэр бүлийхэн үхрийн аж ахуй эрхлэх олон жилийн туршлагатай бөгөөд саалийн 8 үнээ нийт 18 үхэртэй
• уг төсөл хэрэгжсжэнээр Улаанбаатар хотын хүн амын сүүний хэрэгцээний 0.001 хувь буюу 1250-1500 хүн бүрэн хангагдана
• сүүний үйлдвэрлэл жилийн турш тасралтгүй явагдана
• үхэр сүргээ өвөл, хаврийн улиралуудад 210-245 хоног байранд маллах учир байгаль цаг агаарын хүндрэл бэрхшээлийн нөлөөнд орохгүй, үхэл хоргодол гарах эрсдэл бага
• мэргэжилтнүүдийн байнгын хяналт дор технологийн горим болон мал эмнэлэг ариун цэврийн хяналт тавигдана
• саалийн үнээний үүлдэрлэг байдлыг цаашид сайжруулна, орон нутагтаа шинээр байгуулагдах саалийн фермүүдийг үржлийн сүргээр хангах боломжтой
Full transcript