Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлс

No description
by

N Y

on 3 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлс

Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлс
Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлс

Зорилго: Ажилтанд хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлс, тэдгээрийн ангилал болон хөдөлмөрийн нөхцлийн тухай ойлголт өгөх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар мэдлэг олгоход оршино.

Агуулга:

Дэд сэдэв №1. Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлийн тухай ойлголт

Дэд сэдэв №2. нөхцлийн зарим сөрөг хүчин зүйлс, тэдгээрийг сайжруулах арга хэмжээ

Дэд сэдэв №3. Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах нь.

Дэд сэдэв №4. Хөдөлмөрийн нөхцлийн зарим сөрөг хүчин зүйлс, тэдгээрийг сайжруулах арга хэмжээ.
Дэд сэдэв №1. Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлийн тухай ойлголт

Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлсийн тухай үндсэн ойлголт

• Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйл
• Хөдөлмөрийн хортой хүчин зүйл
• Хөдөлмөрийн аюултай хүчин зүйл


Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлсийн ангилал

Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлсийг дараах үндсэн 4 бүлэгт ангилна:

Үүнд:
o Физикийн хүчин зүйлс
o Химийн хүчин зүйлс
o Биологийн хүчин зүйлс
o Сэтгэл зүй – Физиологийн хүчин зүйл

Дэд сэдэв №2. Хөдөлмөрийн нөхцлийн тухай ойлголт

Хөдөлмөрийн нөхцлийн тухай үндсэн ойлголт

Хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад ажитаны хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны орчинд орших хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлийн болон үйлдвэрлэлийн орчны нийлбэрийг хэлнэ.

Хөдөлмөрийн нөхцлийн ангилал
Хөдөлмөрийн хэвийн нөхцөл
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл
Хөдөлмөрийн хортой буюу 3 дугаар ангийн нөхцөл нь үндсэн 4 зэрэгт ангилагдана.

Үүнд:
• 3 дугаар ангийн 1 дүгээр зэрэг (3.1) – ийн хөдөлмөрийн хортой нөхцөл.

• 3 дугаар ангийн 2 дүгээр зэрэг (3.2) – ийн хөдөлмөрийн хортой нөхцөл.
• 3 дугаар ангийн 3 дүгээр зэрэг (3.3) – ийн хөдөлмөрийн хортой нөхцөл.
• 3 дугаар ангийн 4 дүгээр зэрэг (3.4) – ийн хөдөлмөрийн хортой нөхцөл.


Хөдөлмөрийн хортой нөхцлийн ангилалыг дараах байдлаар илэрхийлж болно.
Хөдөлмөрийн нөхцлийн дээрх ерөнхий ангилалыг дараах хүснэгтээр тодорхойлж болно.
Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ

Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ гэж ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцлийн хортой ба аюултай сөрөг хүчин зүйлийн хэмжилтийг хийх, хэмжилтийн үр дүнг Монгол улсын холбогдох стандартад заагдсан үзүүлэлтүүдтэй харьцуулсан дүн шинжилгээг хийх, улмаар хөдөлмөрийн нөхцлийн ангилалыг тогтоох ажиллагааг хэлнэ.

Дэд сэдэв №3. Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах нь.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэгтэй. Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах эрхтэй.
Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах үндсэн 3 бүлэг арга хэмжээнүүд байдаг.

Үүнд:
• Ариун цэвэр – эрүүл ахуйн арга хэмжээ
• Инженер - техникийн арга хэмжээ
• Хууль, эрх зүйн арга хэмжээ

Ариун цэвэр – эрүүл ахуйн арга хэмжээ
Хууль, эрх зүйн арга хэмжээ
Дэд сэдэв №4. Хөдөлмөрийн нөхцлийн зарим сөрөг хүчин зүйлс, тэдгээрийг сайжруулах арга хэмжээ.
Ажлын байрны агаарын орчин

Үйлдвэрийн байранд цэвэр агаарын орчныг хадгалж технологи, ажиллагааны явцад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд агааржуулалтыг явуулдаг. Агааржуулах аргыг байгалийн ба механик гэж 2 ангилна.

Ажлын байрны гэрэлтүүлэг

Гэрэлтүүлгийг үүсгүүрээр нь байгалийн ба зохиомол гэж ангилах бөгөөд байдлаар нь ерөнхий, хэсгийн, х.авсарсан гэж тус тус ангилна

Гэрэлтүүлэгт дараахь ерөнхий шаардлагууд тавигдана. Үүнд:

• Гэрэлтэх талбайд жигд тархсан байх
• Нүдэнд шууд тусахгүй, гялбалт үүсгэхгүй байх
• Сүүдэр үүсгэхгүй байх
• Ашиглахад хялбар байх
• Тэжээлийн шугамын хэлбэлзэл нь 4% - иас ихгүй байх
• Засвар үйлчилгээг тогтмол хийж байх
• Тоос, шороог арчиж цэвэрлэх боломжтой байх

Ажлын байрны доргион

Доргион гэж механик хэлбэлзэх хөдөлгөөн бөгөөд хэмээ нь зөвшөөрөгдөх түвшингээс их байх үед хүний организмд сөрөөр нөлөөлж доргионы өвчнөөр өвчлөхөд хүргэнэ. Доргионыг хүний биед дамжин нөлөөлөх байдлаар нь хэсгийн дориго, ерөнхий доргио гэж ангилна.

Хэсгийн доргио: Энэ нь хүний биеийн тодорхой хэсэгт, тухайлбал гар хөлөөр дамжин үйлчлэх доргиог хэлнэ.

Ерөнхий доргио: Энэ нь суугаа, босоо, хэвтээ байрлалд хүний тулгуур эрхтэнээр дамжин үйлчлэх доргиог хэлнэ.

Ажлын байрны шуугиан

Эмх замбараагүй дууны хослолыг шуугиан гэнэ. Шуугианыг давтамжаар нь дараахь үндсэн 3 бүлэгт ангилна. Үүнд:

• Нам давтамжтай шуугиан (16 – 63 Гц);
• Дунд давтамжтай шуугиан (63 – 1000 Гц);
• Өндөр давтамжтай шуугиан (1000 – 8000 Гц);

Ажлын байрны цацрагийн туяа

Цацрагийн туяаг бие махбодид үзүүлэх нөлөөгөөр нь ионжуулагч ба ионжуулагч бус гэж 2 ангилна.

• Цацрагын ионжуулагч туяа нь: Эмнэлэгийн рентгений тоног, төхөөрөмж, цацраг идэвхит бодис бүхий цацрагийн үүсгүүрээс үүсэх бөгөөд уг төрлийн туяанд өртсөнөөс хорт хавдар үүсэх аюултай
• Цацрагын ионжуулагч бус туяа нь: Энэ нь хэдийн нөлөө багатай ч байнга эсвэл давтагдсн байдлаар үйлчлэвэл мөн сөрөг нөлөөтэй. Энэхүү төрлийн туяанд хэт ягаан туяа, хэт улаан туяа, радиодавтамжийн долгион, цахилгаан соронзон орон, лазер туяа зэрэг багтана. Цацрагийн ионжуулагч бус туяанаас шалтгаалан арьсны биржүү, хавдар тусах, нүдний эвэр бүрхэвч гэмтэх, арьс түлэгдэх хор нөлөө үзүүлнэ.

Хэсгийн гэрэлтүүлгийн ашиглалт
Ионжуулагч болон ионжуулагч бус туяа
Анхаарлаа хандуулсанд баярлалаа
Full transcript