Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

НОТЛОХ БАРИМТ, НОТЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

No description
by

bayarmagnai dulguun

on 16 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of НОТЛОХ БАРИМТ, НОТЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь нотолгоо, түүний зорилт
2. Нотлох баримтын тухай ойлголт
3. Нотлох баримтын төрөл
4. Нотлох баримтын эх сурвалж
5. Нотолгооны зүйл
6. Нотолгооны хэмжээ хязгаар
7. Нотлох ажиллагааны үе шат

ЭБША-н дахь нотолгоо нь ЭБШХ-р зохицуулагдах бөгөөд уг хуульд тусгалаа олж, нотолгооны зорилго, зүйл, хэмжээ хязгаар, нотлох ажиллагааны онцлог, уг ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдал зэргийг зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээг
нотолгооны эрх зүй
гэнэ.
Нотолгоо нь гэмт хэрэг үйлдэгдсэн байдалтай холбоотой асуудал, тэдгээрийн мөн чанарыг бүрэн бодитой судалж байгаа ажиллагаа болно. Иймээс нотолгооны субьект/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч/ нь эрүүгийн хэргийг үүсгэх үндэс болсон уг үйл явдал үнэхээр болсон эсэх, хэрэв болсон бол түүний учир шалтгааныг тодорхой баримт сэлт цуглуулах замаар тогтоодог. Үүний дараа эдгээр тогтоосон байдал, үйл явдал нь эрүүгийн хуульд тодорхойлон заасан гэмт хэргүүдийн аль шинжтэй нь тохирч байгааг нягтлан үздэг. Ийнхүү болсон үйл явдлыг сэргээн тогтооход зайлшгүй шаардлагатай баримт сэлт, мэдээллийг олж илрүүлэх замаар обьектив үнэнийг тогтоох явдал нотолгооны гол зорилго мөн.
2. Нотлох баримтын тухай ойлголт
ЭБШХ-н 79.1-д зааснаар гэмт хэргийн нөхцөл, байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг эрүүгийн хэргийн
нотлох баримт
гэнэ.
Нотлох баримт бол аливаа хэрэг маргаан, эрх зүйн зөрчлийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зүйлчлэн шийдвэрлэх гол үндэс юм.
МУҮХ-н 16-р зүйлийн 14-т
"гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно .”
хэмээн заасан байдаг нь энэ заалтын гол агуулга нь гэмт хэрэг болон гэм бурууг гагцхүү нотлох баримтаар тогтоох ёстойг илэрхийлнэ.
Энэхүү нотлох баримтын тусламжтайгаар
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь нийгэмд аюултай үйлдэл болсон эсэх, уг гэмт хэргийг тодорхой этгээд үйлдсэн эсэх болон хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нөхцлийг тогтооно.
НОТЛОХ БАРИМТ, НОТЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Боловсруулах асуудал:
1. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь
нотолгоо, түүний зорилт

Гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, түүнд ял шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч эрүүгийн хариуцлагад татахгүй байхын тулд тухайн хэргийг бүртгэх, мөрдөн байцаах болон хянан шийдвэрлэх явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн зөв тодруулах шаардлагатай билээ. Иймээс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага болон шүүх нь хэргийн талаар үнэнийг тогтоосон үед ЭБША-ны зорилт хэрэгжин биелэгдэж байдаг онцлогтой.
Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, прокурор, шүүхээс хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийн дагуу зохих нотлох баримтын тусламжтайгаар, тодорхой зарчимд тулгуурлаж, хэргийн нөхцөл байдлыг тогтоох буюу танин мэдэх ажиллагааг
нотолгоо
гэнэ.
1. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь нотолгоо, түүний зорилт
ЭБША-ны шийдвэр гаргахад нөлөөлөх нотлох баримтын хүчин чадлыг
нотолгооны ач холбогдол
гэнэ.
Нотлох баримт нь дараах ач холбогдолтой:
1. Хэргийн бодит үнэнийг гэрчлэх зүйл байна.
2. Эрүүгийн болон ЭБШХ-н зорилтыг хангах, зөв хэрэглэх баталгааг бүрдүүлнэ.
3. ЭБША-ны тодорхой шийдвэр бүрийн үндэслэл болж өгнө.
4. Өөрийн шинж, эрх зүйн зохицуулалтын хэмжээ, хязгаарт баримтлагдана.
5. Нотлох ажиллагааны үр дүнг илтгэн харуулна.
6. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох, яллах, цагаатгах явдлын нотолгооны, ЭБША-ны тодорхой шийдвэр гаргах үндэс болно

Нотлох баримтын үндсэн шинж:
Нотлох баримт нь өөрийн гэсэн онол, практик, хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн шинж бүхий ухагдахуун бөгөөд өөрт байх тодорхой шинжүүдийн аль нэг нь үгүйсгэгдвэл нотлох чадвараа алдаж, дахин нотлох баримт болохын тулд нэмэлт ЭБША явуулах шаардлагыг үүсгэдэг.
Нотлох баримт нь дараах нийтлэг шаардлагыг агуулна. Үүнд:
1. Агуулгын хувьд уг хэрэгт хамаарал, ач холбогдолтой.
2. Хэлбэрийн хувьд хуульд нийцсэн байх,
3. Анхдагч эх сурвалжаа зааж өгсөн байх,
4. Эрүүгийг хавтаст хэргийн материалд авагдсан байх,
5. Нотлох ажиллагаа нь бодит шууд үр дүнтэй байх,
6. Нотлох баримтын цогц байдлыг илэрхийлэх зэрэг болно.
Баримт сэлт, мэдээлэл нь өөртөө дараах шинжийг агуулж байвал эрүүгийн гэмт хэргийн нотлох баримт болж байна.
1. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг баталсан буюу үгүйсгэсэн байх.
2. Хуульд заасан тодорхой эх сурвалжаас олж авсан байх.
3. Хуулиар тогтоосон журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх.

Харин нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Нотлох баримт нь хуульд заасан онцлог шинжээс гадна тухайн хэрэгт хамааралтай байх /нотлох баримтын хамаарал/, эх сурвалж нь хууль ёсны байх /нотлох баримт болохуйц байдал/ нотлох баримт нь агуулга, хэлбэрийн нэгдэл болж байдаг зэрэг үндсэн шинжийг өөртөө агуулдаг.
Нотлох баримтын хамаарал гэдэг нь
тухайн гэмт хэрэгт холбоотой үйл явдлын талаар баримт сэлт, мэдээлэл өгч чадах нотлох баримтын чадвар юм. Хэрэв тухайн гэмт хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудын хооронд орон зай, цаг хугацаа болон бусад ямар нэг шалтгаант холбоо шууд ба шууд бус байдлаар бол нотлох баримтын хамаарал бий болохгүй.
Нотлох баримтын болохуйц байдал гэж

тухайн нотлох баримт буюу баримт сэлт, мэдээллийг агуулж буй эх сурвалж нь хууль ёсны эсэх, түүнийг хуульд заасан арга, хэрэгслээр эрх бүхий этгээд цуглуулж бэхжүүлсэн эсэхийг харуулах үзүүлэлт юм.
Нотлох баримт нь агуулга ба хэлбэрийн нэгдэл болж байдаг нь түүний бас нэг онцлог мөн. Хэрэв нотолгооны зүйлд багтаж буй нөхцөл байдлын тухай баримт сэлт, мэдээлэл нь нотлох баримтын агуулгыг тодорхойлж өгдөг бол харин эдгээр нөхцөл байдлуудын тухай баримт сэлт, мэдээллийг агуулж буй эх сурвалж нь түүний хэлбэрийг илэрхийлдэг.

3. Нотлох баримтын төрөл
Нотлох баримт нь олон шинжийг өөртөө агуулж байдаг тул түүнийг мөн олон янзын үндэслэлээр төрөл, хэсэгт хуваан авч үздэг. Тухайлбал, мэдээллийг агуулсан эх сурвалжаар нь нотлох баримтыг
анхдагч
ба
дамжмал;
яллах байдалтай холбогдуулж,
яллах
ба
цагаатгах;
нотлогдвол зохих байдалтай нь уялдуулж
шууд
ба
шууд бус
гэж тус тус ангилна.
Нотлох баримтыг гарган авч байгаа эх сурвалжаас нь шалтгаалан:
A. Анхдагч нотлох баримт
– хэргийн талаарх мэдээ сэлт нь нотлох баримтын эх сурвалжид шууд тусгагдан агуулагдаж байгааг хэлнэ. /хэргийг үзсэн, харсан, өртсөн хохирогч, гэрчийн мэдүүлэг, эрүүгийн хэрэгт ашигласан баримт бичиг, биет эд зүйл, ул мөр, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны тэмдэглэл, протокол, дүгнэлт г.м/
B. Дамжмал нотлох баримт
– хэргийн талаарх мэдээ сэлт нь шууд бус ямар нэг бусад эх сурвалжаар дамжин илэрч байгааг хэлнэ. /тухайн нөхцөл байдлын талаар хүнээс сонсон мэдүүлж байгаа этгээдийн мэдүүлэг, бичиг баримтыг хуулбар, ул мөр бэхжүүлсэн хэв загвар г.м/ гэж ангилна.

Нотлох баримтыг нөхцөл байдлыг нотолж байгаа байдлаар нь шууд болон шууд бус нотлох баримт гэж ангилна.
A.
Шууд нотлох баримт
– нотлох баримтуудыг өөр бусад баримтуудаар нотолж тогтоох мөн ямар нэг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй байгааг ойлгоно.
B.
Шууд бус нотлох баримт
– өөр нотлох баримтуудаар баталж тогтоох буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ямар нэг нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай байгааг ойлгоно.

Шууд бус нотлох баримтыг дараах төрөлд хуваана:
a.
Зан үйлийн шинжийг тогтоосон нотлох баримт
/гэмт хэрэгт холбогдсон этгээдийн сэтгэл зүй, зан харилцааны шинжийг тогтоож буй нотлох баримтууд орно/
b.
Нөхцөл байдлыг үгүйсгэсэн нотлох баримт
/тухайн гэмт хэргийг бүхэлд нь буюу энэ талаар дэвшүүлсэн таамаглалын үндэслэл, зарим нотлох баримтуудыг үгүйсгэсэн төрөл бүрийн нотлох баримтуудыг хэлдэг/
c.
Туслах нотлох баримт
/нотолгооны зүйлд хамаарах ямар нэгэн элемент биш үйл ажиллагааны чиг баримжааг тогтооход чиглэгдэнэ/

Нотлох баримтыг гэм бурууг тогтоож байгаа байдлаар нь:
A.
Яллах нотлох баримт

- Энэ нь тухайн гэмт хэрэгт тодохой этгээд гэм буруутай олон хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тогтоож байгаа нотлох баримтууд юм.
Б.
Цагаатгах нотлох баримт
- Энэ нь тодорхой этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэдэгт яллаж байгааг няцааж үгүйсгэж байгаа эсвэл, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугүй болохыг нотолж байгаа эсвэл хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тогтоож байгаа баримт сэлт, мэдээлэл юм.

4. Нотлох баримтын эх сурвалж
Нотлох баримтын эх сурвалж гэж
эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулагч хүн, амьтан, эд зүйлс, бичиг баримт, хүрээлэн буй орчин болон бусад зүйлүүдийг хэлнэ. Үүнд:
1.
Хүн
/гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, шинжээч/
2.
Амьтан
/хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулагч мал, амьтад/
3.
Эд зүйл
/гэмт хэргийн талаар ач холбогдол бүхий мэдээлэл агуулж, бодитойгоор оршиж буй материаллаг юмс/
4.
Бичиг баримт
/мэдээллийг бичмэл байдлаар хадгалж буй зүйлүүд/
5.
Орчин
/гэмт хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулж буй байгаль, нийгмийн хүрээлэн буй орчин/

Нотлох ажиллагааны явцад олж цуглуулсан баримт сэлт, мэдээлэл нь гагцхүү ЭБШХ-д заасан нотлох баримтын эх сурвалжаар дамжигдсан тохиолдолд эдгээр нь нотлох баримт болдог. ЭБШХ-д зааснаар эрүүгийн хэргийн нотлох баримт нь дараах эх сурвалжид тусгалаа олж тогтоогдсон байна. Үүнд:
1. Гэрчийн мэдүүлэг
2. Хохирогчийн мэдүүлэг
3. Сэжигтний мэдүүлэг
4. Яллагдагчийн мэдүүлэг
5. Шүүгдэгчийн мэдүүлэг
6. Шинжээчийн дүнгэлт ба мэдүүлэг
7. Эд мөрийн баримт
8. Гэрэл болон кино зураг, дүрс, дууны бичлэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны тэмдэглэл
9. Бусад баримт буюу баримт бичиг
тус тус хамаарна.

5. Нотолгооны зүйл
Нотолгооны зүйл гэдэг нь
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой шийдвэр гаргахын тулд заавал нотлох баримтын тусламжтайгаар тогтоогдсон байвал зохих нөхцөл байдлуудын логик уялдаа холбооны цогц юм.
Нотолгооны зүйлийг зөв тодорхойлсноор:
1. Шүүн таслах ажиллагаа хэвийн явагдах нөхцөл байдлыг хангах
2. Хэргийн нөхцөл байдлыг үнэн бодитой тогтоох урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх
3. Зөв зүйлчлэх, гэм бурууг тогтоож
4. Шударга шийдвэр, хариуцлага хүлээлгэх
5. Шударга ёсны баталгаа болдог.
Нотолгооны зүйл:
1. Гэмт хэргийн
үндсэн нотолгооны зүйл нь
тухайн шийдвэр гаргахад заавал нотлох ёстой байдаг.
2.
Нэмэлт нотолгооны зүйл нь
тухайн хэргийн хүнд, хөнгөн, нотлох баримтын эх сурвалж болон тэдгээрээс мэдээлэл олж авч байгаа онцлогоос шалтгаалан бий болдог.

ЭБШХ-н 80-р зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дор дурдсан байдлуудыг нотолно. Үүнд:
1. Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн ба бусад байдал/
2. Уг гэмт хэргийг хэн үйлдсэн
3. Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр
4. Яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд
5. Гэмт хэргийн уршгаар учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ
6. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байдал зэрэг болно.

6. Нотолгооны хэмжээ хязгаар
Энэ нь
хэргийн бодит үнэнийг эргэлзээгүй тогтооход хангалттай гэж үзэх нотлох баримтуудын нийлбэр юм. Нотолгооны хэмжээ, хязгаарыг бодитой зөв тогтоох явдал нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн ажлын арга барил, мэдлэг, туршлага, мэргэжлийн чадвараас ихээхэн шалтгаалдаг.
Гэмт хэргийн нотолгооны хэмжээ, хязгаар нь
тухайн хэрэгт хамааралтай асуудлуудын хүрээнд явагддаг боловч өөр бусад гэмт хэргийн талаарх мэдээллийг орхигдуулж болохгүй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн даруйд эрүүгийн хэрэг үүсгэх үүрэгтэй байдаг учир нь энэ мэдээллийн хажуугаар зүгээр өнгөрөлгүй ЭБШХ болон бусад хууль тогтоомжийг баримтална.
7. Нотлох ажиллагааны үе шат
Эрүүгийн хэргийн талаар тодорхой нөхцөл байдлыг тогтоохын тулд ЭБШХ-д заасан журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас субьектээс нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх,шалгах, үнэлэх зэрэг цогцолбор ажиллагаа явуулахыг
нотлох ажиллагаа
гэнэ.
Нотлох ажиллагаа нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий дараах ажиллагаанаас бүрдэнэ. Үүнд:
1. Нотлох баримтыг цуглуулах
2. Нотлох баримтыг бэхжүүлэх
3. Нотлох баримтыг шалгах
4. Нотлох баримтыг үнэлэх зэрэг болно.
Full transcript