Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Франц улс

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Франц улс

Франц улс
Х. Энхцэцэг
Албан ёсоор Бүгд Найрамдах Франц Улс хэмээн нэрийддэг Франц улс Өрнөд Европт оршдог. Францчууд эх орноо геометрийн дүрсээс нь шалгаалж L’Hexagone буюу "6 өнцөгт" хэмээн нэрлэх нь олонтаа. Франц нь Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.
Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцари, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Ла-Маншийн хоолойгоор Британитай залгадаг.
Франц нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн НҮБ-ыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкофон, Их Найм, Латины холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм.
Франц оронд хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг их байдаг. Алдарт Ласко агуйнх гэхэд 19600 жилийн тэртээ зурагджээ. Мөсөн галавын төгсгөлд (МЭӨ 10000) дулаарч, МЭӨ 7000 оны үеээс шинэ чулуун зэвсгийн үед дэвшиж, газар тариалан үүссэн. МЭӨ 3000 оноос алт, зэс, хүрэл төмрийн эринд дэвшжээ. Энэ үеийг төлөөлсөн Карнакийн чулуу гэж газар байдаг.
Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал ҮНБ-р дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг.
Балар эрт үе
Франц
Франк улс
Умард хязгаарт байсан франкууд давшиж төв Галлыг эзэлж авав. 498 онд I Хлодвиг ван католик шашинд орсон анхны герман байлдан дагуулагч болжээ. Франкууд христэд итгэж, аажмаар герман бус роман төрлийн хэлтэн болж галлчуудаас ялгарсангүй тул Галлыг хойшид «Франк» гэдэг болжээ. I Хлодвигийг өнгөрсний дараа дөрвөн хөвүүн нь улсыг хуваан захирч, дараа нь гурав, хоёр болоод 679 онд III Теодорих дахин нэгтгэж авчээ. Хааны ургийн чадал доройтох үед ордны даамал Пипин төр эргүүлж улсын ван (752–768) суугаад түүний ор залгасан Их Карл (800–814) хойд, урдгүй газар нутгаа ихээр тэлэв. 843 онд Вердений гэрээгээр Карлын гурван ач эзэнт гүрнийг хуваахад баруун хэсэг нь Халзан II Карлд ирсэн нь томорсоор XIII зуунаас хойш түүхнээ «Франц» гэгдсэн юм.
ТӨР ЗАСАГ
Франц улс нэгдмэл төрийн байгууламж, ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагт төрийн хэлбэр, ардчилсан улс төрийн дэглэмтэй Одоо үйлчилж буй үндсэн хууль нь 1958 оны IX сарын 28-нд бүх ардын санал асуулгаар батлагджээ. Шинэ үндсэн хууль ёсоор төр улс болон засгийн газрын тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогддог. Одоогийн буюу улсын түүхэн дэх 24-р ерөнхийлөгч Франсуа Олланд 2012 оны IV сард ажлаа хариуцаж авсан.
ТӨР ЗАСАГ
Франц улсын хууль цааз батлах улсын хурал (парламент) хоёр танхимтай. Үүнд 348 суудал, 9 жилийн хугацаатай дээд танхим Сенат (Sénat), 577 төлөөлөгч 5 жил суух доод танхим Улсын Хурал (Assemblée nationale) хоёр орно. Сенат засгийн газрын үйл ажиллагааг хянадаг бол Улсын Хурал хэрэгжүүлэх засгийн газар (сайд нар)-ыг томилж, огцруулж чадна. Харин нөгөө талаас улсын ерөнхийлөгч Улсын Хуралыг тараах, шинэ сонгууль зарлан явуулах эрхтэй.
Орон нутаг
Франц улсын нутаг дэвсгэрийг Европ дахь үндсэн Франц орон, далайн чанад газар гэж хоёр хуваан үздэг.
Үндсэн Франц орон 22 «регион» (муж) болж хуваагдана. Дотроо 96 «департмент» (аймаг)-тай. Далайн чанадын олон нутгаас 5 нь муж буюу аймаг болно. Ингэхээр Франц улс нийлээд 27 муж, түүний 101 аймагтай. Аймгууд цааш 342 «аррондиссемен» (тойрог), 4058 «кантон» (сум), 36766 «коммун» (суурин газар) болж задардаг.
Европ дахь Франц орны 22 мужийн нэр, доторх аймаг, хүн амын тоо

Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэрийн нэр, хүн амын тоо
Нийгэм
2013 оны 1-р сарын 1-ны байдлаар Франц оронд 63,702,000, далайн чанад нутаг дэвсгэрт 2,692,000, тэдгээрийн нийлбэр Франц улсад 66,394,000 хүн амьдарч байна.[22] Хүн амын тоо жилд дунджаар +0.6%-иар өсч байгаа. Хүн амын олноор дэлхийн 194 улсаас 21-р байранд, 1 км2 талбайд 116 хүн ноогддогоороо 89-рт жагсдаг.
Хүн амын тоо
АРД ТҮМЭН
2004 оны судалгаанд Франц орныхны 85 хувь нь цагаан арьстан, 10 хувь нь Умар Африкийн цагаач, 3.5 хувь нь хар арьстан, 1.5 хувь нь Азийн цагаач байна гэжээ. Онцловол XIX зуунаас Итали, мөн эргэн тойрны Испани, Португал, Грек, Польш, Туркээс түм бумаар ирж байв. 1950-иад оноос хойш магреб (Алжир, Марокко, Тунисаас) хүмүүс ирсэн нь бүрнээ франц соёлтон болжээ.
ХОТ СУУРИН
Франц улсын тэргүүлэх
арван зургаан хот, бөөгнөрөл
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Full transcript