Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Шарх боолт ОМДС 603

No description
by

Naran Nyambayar

on 24 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Шарх боолт ОМДС 603

ОМДС 603
Шарх, шархны боолт
Хүний биеийн гадна бүрхүүл болох арьс,салст бүрхэвч анатомын бүрэн бүтэн байдлаа алдаж гэмтээхийг зөөлөн эдийн ил гэмтэл буюу шарх гэнэ.

Шарх гэж юу вэ?
Эд эсийн гэмтлийн шинж байдлаар шархыг өнгөц шалбарсан зүсэгдсэн, хатгагдсан, няцарсан, урагдсан, цавчигдсан, хазуулсан, хордсон, туяаны, галт зэвсгийн хавсарсан гэж ангилна.


Шархны ангилал
Өнгөц байх ба арьсны гүн давхрааг хамраагүй байна. Цус бага шүүрдэг, талбай томтой байж болно.

Өнгөц Шалбархай

Хүн амьтны шүдээр үүсгэгдэнэ.Гүн, зөөлөн эдийн няцрал ихтэй,зах ирмэг нь тэгш бус байна. Шүдний ором гарсан, бохирлогдсон байна.

Хазагдсан
Хатгагдсан шарх

Зүү, шөвөг, нарийн үзүүртэй зүйлээр
үүсгэгдэнэ.Талбай бага боловч
гүнзгий байна. Иймд биеийн аль нэг
хөндий рүү нэвтэрсэн байх нь элбэг
тул сайтар анхаарч, шалгах шаардлагатай.

Зүсэгдсэн

Хутга, мэс зэрэг иртэй зүйлээр үүсгэгдэнэ. Зах ирмэг нь тэгш, өнгөц болон гүн байж болно. Судас, мэдрэлийн ширхэгүүд гэмтэнэ.

Цавчигдсан
Сүх, сэлэм, мохоо хутгаар үүсгэгдэнэ, гадна ирмэг нь ихэнхдээ няцарсан, гүн байх нь их тул булчин, судас, шөрмөс, мэдрэлийн ширхэг гэмтсэн байдаг. Хэмжээ, талбай томтой байна.

Урагдсан
Осол гэмтлийн үед үүсдэг. Талбай том, зөөлөн эдийн няцралтай, зах ирмэг нь тэгш бус байна. Эд эс их хэмжээтэй гэмтэж, цусан хангамж алдагдана. Бичил биетэн өсөж үржих таатай орчин бүрдэнэ.

Галт зэвсгийн

Бууны сум бусад тэсэрч дэлбэрэх зүйлсээр үүсгэгдэнэ. Гүнзгий, нэвтэрсэн байна. Дотор эрхтний гэмтэлтэй хавсра на. Хажуугын эд эрхтэнд доргилт няцралт үүснэ.

Хордсон шарх

Могой, халгай зэргийн амьтан, ургамлаар хатгуулсанаас үүснэ.Гадна талдаа ялимгүй шүүс гарч буй сүв төдий гэмтэл мэдэгдэх болов ч хор дамжин хордлого болох аюултай.

Хавсарсан шарх
Ясны хугарал, мултрал, түлэгдэлт, хордлого зэрэг бусад гэмтэлтэй хавсарсан шархыг хэлнэ.

Шархыг үүссэн шалтгаанаар нь зориудын ба тохиолдлын гэж хуваана.

Зориудын шарх гэдэг нь өөрөөр хэлбэл хагалгааны шарх юм. Үжилгүйжүүлэх нөхцөлд үүсдэг шарх учраас халдвар үүсэж идээлэх нөхцөл байхгүй.Тохиолдлын бүх шарх ямар нэгэн хэмжээгээр халдвар үүсгэдэг.

Шарх биеийн хөндийтэй ямар холбоотойгоор нь нэвтэрсэн,
нэвтрээгүй гэж хуваагдана.

Халдварлалтын байдлаар үжилгүй, идээт шарх гэж хуваана.Хагалгааны шарх бол үжилгүй шарх юм.
Шарх үүссэн хэсэгт 3 үндсэн шинж тэмдэг илэрнэ.
1.Өвдөлт. Мэдрэлийн судас, түүний үзүүр төгсгөл гэмтсэнээс өвдөнө. Өвдөлтийн хүч нь
гэмтсэн, мэдрэлийн судас, ширхэгийн тоо хэмжээ, гэмтэгчийн мэдрэл-сэтгэхүйн хариу өгөх чадвар, гэмтээсэн зүйлийн шинж байдал, үйлчилсэн хугацаа зэргээс шалтгаална.

2.Цус гаралт. Шархдахад цусны судас гэмтсэнээс цус гарна. Цус гаралтын их
багын хэмжээ нь цусны ямар судас гэмтсэнээс шалтгаална.

3.Шарх ангайх. Арьсны уян хатан ширхэг хөндлөн юм уу дагуу гэмтсэн булчин шархадсан зэргээс шархны ангайлтын хэмжээ хамаарна.
Арьсны ширхэгийн дагуух шугамыг Лангерийн шугам гэдэг. Арьсны ширхэгийн
хөндлөн үүссэн шархны ангайлт их байна.
Шархдахад цус алдах, шок үүсэх, амьдралын чухал эрхтэн гэмтэх,
халдвар орох аюул хүндрэл гарч болно.



Шарханд халдвар орохоос
хамгаалах.
Тохиолдлын бүх шарх халдварлагдсан байдаг
Шархны халдварыг анхдагч, хоёрдогч гэж хуваана.

Анхны тусламж, эмчилгээ.
Шарханд үзүүлэх анхны тусламжийн хамгийн гол зорилго бол хоёрдогч халдвар орохоос хамгаалах явдал юм.

Шархдагчийг эмнэлэгт ирмэгц шархадсан хүн бүхэнд заавал хийх тарилга байдаг. Энэ нь татрангийн эсрэг ийлдэс юм. Татрангийн савханцар газрын хөрстэй харьцаж болох бүх юмст байж болох учраас ямар ч шарх энэ бичил биетнээр халдварлагдах боломжтой.
Татрангийн эсрэг ийлдэс нь 1-01-1,49 мл-ийн ампултай, 1500-3000 ед \олон
улсын нэгж\

Нохойд хазуулсан шархтай хүнд галзуугийн эсрэг вакцин тарина. Вакциныг хүйсний эргэн тойрны арьсанд тарьдаг.

Өвчтөнг эмнэлэгт ирсний дараа шарханд мэс заслын анхдагч цэгцлэлт хийнэ. Шархны халдвараас урьдчилан сэргийлж, богино хугацаанд шарх аньж эдгэрэх таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор хийж байгаа мэс заслын ажилбарыг анхдагч цэгцлэлт гэнэ.

Идээт шархыг антибиотикоор эмчлэх.
Шархны бичил биетний өсөлт үржилтийг зогсоох гол арга хэмжээ бол антибиотикийн эмчилгээ юм.

Шархны боолт түүний төрөл

Боолт
Тодорхойлолт: боолт гэдэг нь шархыг боох буюу мөчдийг хөдөлгөөнгүй болгох зорилгоор бэлтгэсэн материалыг ашиглах үйл ажиллагааг хэлнэ.

Боолтонд тавигдах шаардлага
Шарханд чийглэг орчинг бүрдүүлж өгсөн байх
Шархнаас ялгарч байгаа илүүдэл шүүсийг бүхэн шингээх чадвартай
Дулааныг тусгаарлаж, механик цочролоос хамгаалах чадвартай
Бактерийн халдвараас хамгаалах
Шархны үнэрийг шингээдэг
Шархны гадаргууд наалддаггүй, шархны эдийг гэмтээхгүйгээр салдаг
Үхсэн эд болон гадны биетийг зайлуулдаг.
Хоргүй, харшил егдөггүй, мэдрэгддэггүй
Ариун

Боолтын материал
Гидрогелүүд (Hydrogeis)
Гидроколлойдууд (Hydrocolloids)
Альгинейтүүд (Alginates)
Нийлэг хөөсөн материалууд » Силикон торнууд
Цавуулаг эдүүд
Хамгаалах хальснууд
Мөнгө болон коллаген агуулсан хэрэглэлүүд

Боолтны төрөл
Бинтэн боолт:  Энэ нь янз бүрийн өргөн урттай,хуйлж ороосон даавуун ба сундаг материалаар боолт хийхийг хэлдэг.
Цуулбар боолт: Энэ төрлийн боолт нь хамар дух эрүү зэрэг өнцөгтэйэрхтнүүдийг бооход хамгийн тохиромжтой.
8-ын тоо хэлбэрийн боолт: Энэ боолтыг мөчдийн үенүүд дээр хийдэг. Өвдөг, тохой, сарвуу, шагайны үенүүд дээр боолт хийхэд тогтоц муутай байдаг тул энэ хэлбэрийн боолтыг хийх нь тохиромжтой байдаг.
Ороомог хэлбэрийн боолт: Энэ боолтыг ихэвчлэн шуу, шилбэ, бугалга, хэвлий, бүсэлхийн ард, гуяны дунд зэрэг мөчдийн шулуун хэсэг дээр байгаа шархыг бооход хэрэглэнэ.
Мушгиа хэлбэрийн боолт: Энэ боолтыг биеийн ихээхэн хэсгийг оролцуулан бооход бас гар хөлийн хурууг бооход хэрэглэнэ.
Малгай хэлбэрийн боолт: Бүчтэй ороовч малгайвч, ороож боох, хэрээслэн чагтлаж боох аргуудыг толгойн янз бүрийн шарханд хэрэглэнэ.
Хэрээслэх хэлбэрийн боолт: Энэ боолтыг цээж нуруунд үүссэн үед чиг боолт тавьсны дараа хөдөлгөөнийг хязгаарлаж бэхэлгээ болгох зорилготой хэрэглэдэг.
Дезогийн боолт: Энэхүү боолт нь хамгийн төвөгтэй боолтын нэг юм. Мөрний яс, эгэмний хугарлын үед хэрэглэнэ. Гарыг бие рүү хэтэрч бэхлэхэд чиглэгдэнэ.
Шархтай харьцаж буй боолтын материал цэвэр ариун байх ёстой
Боолтын материал нь хуурай хөвсгөр, сиймхий, нэхээстэй байх
Ороох боолтыг чанга бэхлэж цусан хангамжийг дагдуулж болохгүй
Боолтын зангилаа, тогтоох үзүүрийг шархны эсрэг талд бэхэлнэ.
Боолт хийх хэсгийг хөдөлгөөнгүй, физиологийн дундаж байрлалд байлгана.
Боолт хийх үед өвчтний царайг ажиглаж, өвдөх, эвгүй байдал үүсч байгаа эсэхийг хянана.
Мөчийг боохдоо доороос дээш нь, нарийн үзүүр талаас нь эхэлнэ.
Ороолтыг эхлэхдээ заавал тойруулан ороож бэхлэнэ.

Боохдоо баруун гараар бинтийг задалж, зүүн гараар тэгшлэн тэнийлгэнэ.
Ороолтыг нэг чигт, зүүн гар талаас баруун тийш нь орооно.
Эхний ороолтын 1/2-1/3 ийг дараагийн ороолт дарж байх ёстой
Цусны урсгал саатахаас сэргийлнэ, ороолтыг хэт чанга хийж болохгүй.
Ороолтыг хөдлөж гулгахаас сэргийлж, хэт сул хийхгүй
Ороолт бүрд чанга, сул нь ижил байх ёстой

Эдгэрэлтийн үе шатууд
Хавдрын үе. Эхний хэдэн өдөр үргэлжлэх ба үүссэн шарх хэвийн хэлбэртээ орох оролдлого болж цус тогтоно, нөж үүснэ, хаван, улайлт үүсдэг. Цусны цагаан цогцос нь шархыг бактери болон бусад зүйлээс цэвэрлэнэ.
Пролиферацийн үе. 3 долоо хоног орчим үргэлжлэх ба энэ үед грануляци явагдах ба фибробластууд коллагенаар шархыг дүүргэн цусны судаснууд үүсч эхэлдэг.
Нехөн сэргээх үе. Энэ үе нь 2 хүртэл жил үргэлжилж болно. 80 орим хувь нь өөрийн жинхэнэ эд болж солигдоно.

АнХаараЛ ТаВьСанД

БаярЛаЛаа
Full transcript