Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of iltgel

hicheeliin tehnology
by

tamir namuna

on 11 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of iltgel

Хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа авъяас хөтөлбөр, ном хөтөлбөр, багшийн хөгжил хөтөлбөр цогцоороо нийлээд монгол хүнийг хүн болгон төлөвшүүлэх гэдэг зүйл дээр нэгдэн зангидагдаж байгаа. Эцэст нь хэлэхэд 1990 оноос хойш шинэчлэл өөрчлөлтийн ололт амжилт алдаа дутагдал бүхнийг авах гээхийн ухаанаар харж Монгол үндэстний хөтөлбөрийг сайжруулан боловсруулахаар шийдвэр гараад байна. Монгол үндэстний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд бүхий л хүмүүсийн чадвар туршлагыг дайчлан олон нийтийн оролцоотой, нээлттэй зарчмаар хийгдэнэ. Соён гэгээрээгүй ард түмнийг дарлахад хялбар, соён гэгээрсэн ард түмнийг удирдахад амар гэдэг шиг боловсролын чанар, хөгжил бол энэ улс үндэстний аюулгүй байдал, тусгаар тогтнол, ирээдүйн баталгаа.
Questions to ask:
Судалгааны явц
Арга зүй
“Монголын нууц товчоо” дахь хүүхдийг багаас сургаж, хүмүүжүүлэх тухай...
Хүүхэд бүр ямар нэг зүйлийг сонирхож байдаг.
Түүгээрээ өөрөө хөгжиж цаг зарцуулахыг хүсдэг.
F--
Зорилт
Зорилго
Хүүхдийг сонс
Үр дүн
Сурагчидын хичээлд хандах хандлага, тухайн хичээлийн ирээдүйн ач холбогдлыг тооцох байдал олон хүчин зүйлээс шалтгаалж янз бүр байх юм. дунд ангийн сурагчид голдуу эцэг эхийн болон ахмад хүмүүсийн яриа, зөвлөмжөөр хөтлөгддөг бол ахлах ангийнханы нийт сурагчдын 60-аас дээш хувь нь мэргэжлийн хандлагаа тодорхойлсон байх юм. Энэ нь аливааг үзэх үзэл төлөвшсөнтэй холбоотой.
“Айлдсан сургаалаа өөрөө биелүүлдэг хүн хамгийн хүндэтгэлтэй”
/В.И Шекспир/
Судлаач миний үзэж буйгаар сурган хүмүүжүүлэгч бидний хувьд эцэг эхээс ялгаатай нь оюуны болон биеийн хөгжлийг цогцоор төлөвшүүлэх гол үйлийг сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдад төлөвшүүлдэг учир сургалтын үйл ажиллагааны томоохон хэсэг болох хичээлийг зөв зохион байгуулах, тухайн хичээлд дур сонирхолтой болгох зайлшгүй шаардлага гарч байна гэж үзсэний үндсэн дээр “Зарим хичээл дээр таны сурах сонирхол буурахад нөлөөлж буй хүчин зүйлийг нэрлэнэ үү?” гэсэн судалгааны асуулгыг суралцагчдаас нээлттэй хэлбрээр асуун ярилцлаа.
Хүсэл сонирхолыг нь судал
Дүгнэлт
To do methods of processing by children’s interest
Хураангуй
Оршил
Түлхүүр үг
Судалгааны үндэслэл
Судалгаа
*
Алхам алхамаар ойлгох
*
Нэгжээс ерөнхийлөх
*
Баялаг дүрслэлтэй боловч холбоосгүй, сониуч бүтээлч байдал тэмүүлсэн
*
Ерөнхийгөөс нэгж рүү - сэтгэхүй уян хатан болно. бүтээлч логик сайтай,
*
Дээрх зарчим дээр гоо зүйн сэтгэлгээг нэмбэл хүн баяр баясгалантай, өөртөө итгэлтэй, өөрийгөө болон бусдыг үнэлж хүндэлдэг зорилготой мэдрэмжтэй хүн болно
*
Дээрх зарчмуудыг сайтар эзэмшсэн хүн бодож
эргэцүүлж, өөрийн гэсэн хувийн орон зай нь тэлнэ.
Бусдын эрх ашгийг хүндэлнэ.
*
Бусдыг үлгэрлэн дагуулах түвшинд хүрнэ.
хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн түвшин
Боловсролын чанарын шинэчлэлийг хийхийн тулд одоо байгааг үгүйсгэхээс илүүтэй байгаа ололттой зүйлдээ суурилаад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын тогтолцоог бий болгоно. Боловсролын чанарыг өөрчлөхийн тулд эхлээд энд оролцож байгаа хүн бүрийн хандлагыг өөрчлөх учиртай. Хүн бүрийн хандлага өөрчлөгдөж, хүн бүр оролцож, ач холбогдол үр дүнгийн төлөө өөрт байгаа бүхнээ зориулж байж хүүхэд, багш бүрийг хөгжүүлэх чанарын шинэчлэл бодитой болох юм. Бид хүүхдэд хичээл заах гэж ярьдаг. Олон цагаар заах юм бол хүүхэд хичээлдээ сайн болчих гээд байгаа юм шиг боддог. Ерөнхий боловсролын сургалтын тогтолцоо нь 10-11,11-12 жил рүү шилжсэн. Үүний үр дүн одоогоор хүүхдүүдийн үзэх хичээл, ачаалал улам бүр нэмэгдсэн байна. Гэтэл судалгаанаас үзэхэд жил ирэх тусам хүүхдүүдийн сурлагын чанар, хүүхдүүдийн мэдлэг боловсролын төвшин доошилсон нь бодит байдал. Үүнийг багш бид л өөрчилнө. Хийх хамгийн эхний ажил хүүхдийг судлах. Дараа оновчтой арга, аргачлалаа сонгох.
Юунд ч төвлөрч байгаагүй охин, гэнэт нэг өдөр хичээнгүйлэн зураг зурж харагдав. Түүнийг анзаарсан багш өөрийн эрхгүй сонирхон:

-Юу зурж байгаа юм? гэвэл, 6 настай охин үл ойшоосон байдлаар
-Бурханы хөрөг гэж хариулав. Багш хэсэг гайхсанаа:
-Бурханы царайг хэн ч мэдэхгүй шүү дээ хэмээн сургамжлах гэтэл охин өөдөөс нь харин ч бардам гэгч нь:
-Удахгүй мэддэг болно оо гэх нь тэр.
Дээрх явдлууд дээр гарах хүүхдүүд алдаанаас огтхон ч айсангүй. Ер нь алдсанаа ч анзаараагүй биз. Эдгээр яриаг дэлгэсний дараа Ken Robinson профессор цааш нь хэлж байна

-Хүүхдүүд үргэлж боломжийг эрэлхийлж байдаг. Юу ч мэдэхгүй байсан ч, юу ч гэсэн хийж үзнэ. Алдахаас айх юм бол хэзээ ч тэндээс Бүтээлч сэтгэлгээ (creativity) төрөн гарахгүй.

Гэтэл үүнтэй яг эсрэгээр, томчуудын нийгэм гэдэг хэрхэвч "алдааг хүлээн зөвшөөрдөггүй". Алдаа гаргасан л бол тэр дороо үл бүтэх этгээдэд тооцогдоно. Тэр ертөнц тийш зүглэн бойжих хүүхдүүд ч бас аажмаар алдаанаас эмээдэг болон өснө. Тэгээд, байгалиас хүн бүрт өгөгдсөн байх учиртай өөрийн бүтээлч сэтгэлгээгээ гээхэд хүрнэ. Robinson профессорынхоор бол:
-Бүтээлч сэтгэлгээ гэдэг, унших бичих чадвартай эн тэнцүү чухал эд аж.

Зураач Пикассо нэгэн цагт:
-Хүүхэд бүр төрөлхөөс уран бүтээлч байдаг гэж хэлсэн удаатай.

Харамсалтай нь, уран бүтээлч чигээрээ том хүн болдог нь бараг үгүй шахуу. 6 настайдаа мэддэг байсан "бурханы царайг" нэг л мэдэхэд мартаж орхино.
Боловсрол дахь хичээлүүдийн зэрэглэл ч бас, ихэнх оронд ижилхэн.
-Хамгийн дээр нь математик, хэл бичиг. Тэгээд нийгмийн талын хичээл гэх мэт... Хамгийн дорд үнэлэгддэг нь урлагийн талын хичээлүүд. Дэлхийн хаана ч яг л ийм байдаг.
-Хүн бүр төрөхдөө хязгааргүй их боломжийг өөртөө агуулж байдаг. Харин өнөөг хүртэлх боловсролын систем, тэр хязгааргүй боломжийн дундаас ердөө тогтсон хэдхэн элемэнтийг нь шилж хөгжүүлдэг. Зүйрлүүлж хэлбэл, дэлхийн бүхий л газраас зөвхөн нүүрсийг нь түүхтэй ижил юм.


Монголын боловсролын өнөөгийн шинэчлэлийн дагуу сургалтын үйл ажиллагааны явцад суралцагчдад цогц чадамжийг төлөвшүүлэх ёстой.Энэ нь тэдний оюуны болон бусад хөгжил төлөвшлийг хангахад чухал нөлөөтэй.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН
ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗОРИЛГО
Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, Эх оронч, Бүтээлч, Өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсролтой, “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, эрдэм шинжилгээ ажлын чанарыг сайжруулан, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж хөгжүүлэхэд оршино.
Хүүхдийн хөгжил төлөвшил, хүсэл сонирхолыг судлан илрүүлж, түүнд нөлөөлөж буй эерэг, сөрөг хүчин зүйлсийг тодорхойлсны үндсэн дээр ирээдүйн иргэдийн нэг бүрийн хөгжилд нэмэр болохуйцүйл ажиллагаа, арга замыг нээн илрүүлэхэд оршино.
БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН ҮЗЭЛ САНАА
“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” буюу хүүхэд бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход нь тусалдаг систем, эцэг эхчүүд сургууль, багш нартай хамтран ажиллах үүрэг оролцоог хөгжүүлэхийг зорьж байна.
Боловсролын шинэчлэлтэй уялдуулан сурах, сургах тухай асуудлуудад томоохон өөрчлөлтүүд гарч байна. Л.Рон Хаббардын “Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга технологи” дэлхий нийтэд түгэн тархаж байна. Товчхон хэлбэл энэ арга нь хүүхдүүдэд сурахад тохиолдсон бэрхшээл, саадыг даван өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхэд нь хөтөч болно.
30 шахам мянган хүүхдүүдийн маань цаана мөн тийм хэмжээний эцэг эх байна. Тэд бидний гол хүч.
-Боловсролын үндсэн зорилго нь “Зан чанар хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмших, чадвараа хөгжүүлэх” гэсэн гурван үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, төлөвшсөн хувь хүн, өрсөлдөх чадвартай хүний нөөц, аз жаргалтай гэр бүлийг дэмжих үүрэгтэй. Хүүхэд бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос илүү хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход нь тусалдаг систем юм. Эцэг эхчүүд сургууль, багш нартай хамтран ажиллах үүрэг оролцоог хөгжүүлэхийг зорьж байна. Боловсролын бодлогыг хүүхэд бүрт очих үйлчилгээний чанар, үр дүнд төвлөрч чадвал хүүхдийн авьяас чадвар хөгжинө, хүүхдийнхээ авъяас чадварыг сонирхож анхаарч тэднийг хүндэтгэн дэмжиж эцэг эхчүүдийн оролцоо ч нэмэгдэнэ. Улмаар хүүхдээ хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэж байгаа багш нарын ур чадвар улам дээшилнэ. Боловсролын чанарт хөгжил бий болсноор улс орны эдийн засаг тасралтгүй өснө. Боловсролын салбарт чанар гэдэг зүйлийг бий болгож чадвал дагаад бүх салбарынхны ур чадвар ахина. Инженер, багш, сэтгүүлч гээд хүн бүхэн ур чадвараа дээшлүүлж мэргэжлийнхээ эзэн нь болж чадна. Боловсролоор дамжуулан хөгжлийн тэгш боломж бүрдснээр тэгш байдал, шударга ёс, сайн сайхан нийгмийн суурь жинхэнэ утгаараа биелэлээ олно.

Боловсролд чанарын шинэчлэл хийх , хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хүсэл тэмүүлэл итгэл бүгдэд дүүрэн буй.
жиших, харьцуулах
задлан шинжлэх арга
ерөнхийлөн дүгнэх
диаграммын, асуулгын арга
сурагчдын сонирхолыг илрүүлэх, шинэ ойлголт төрүүлэх, тэднийг чиглүүлэх, үйл ажиллагаанд хөтлөх, үр дүнгээс аргачлал боловсруулах
Оросын алдарт сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинскийн хэлсэнчлэн“Хэрвээ сурган хүмүүжүүлэгч нь хүнийг бүхий л талаар нь хүмүүжүүлэхийг хүсвэл юуны өмнө түүнийг бүхий л талаар нь судлах хэрэгтэй”. Иймээс суралцагчдын оюуны болон зан сэтгэхүй, хүсэл тэмүүллийн талаар өөрийн хийсэн судалгаанд дараах дүгнэлтийг гаргалаа.
7а анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Математик-18
2.Яагаад? Сонирхолтой-13
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-19
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-14
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эмч-8
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ?Математик-14
6в анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Математик-24
2.Яагаад? Сонирхолтой-9
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-22
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-22
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Жүжигчин-8
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ? Математик-15
8а анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Англи хэл-13
2.Яагаад? Сонирхолтой-19
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-13
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-16
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эдийн засагч-8
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ?Математик-12
8в анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Математик-11
2.Яагаад? Сонирхолтой-6
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-10
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-9
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эмч-9
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ? Математик-10


8г анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Биеийн тамир-11
2.Яагаад? Сонирхолтой-9
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-15
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-7
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эмч-8
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ? Математик-11
6г анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Англи хэл-10
2.Яагаад? Сонирхолтой-12
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-11
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-14
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эмч-5
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ? Математик-9
9б анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Биеийн тамир-26
2.Яагаад? Сонирхолтой-26
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-33
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-23
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эмч-11
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ? Математик-10
9г анги
1.Ямар хичээлд илүү сонирхолтой вэ? Математик-20
2.Яагаад? Сонирхолтой-15
3.Заавал мэдэж байх ёстой хичээл гэж байх уу? Байгаа-18
4.Байвал ямар хичээл гэж бодож байна? Математик-12
5.Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эмч-10
6.Үүний тулд аль хичээлийг илүү мэдэж байх ёстой гэж бодож байна вэ? Хими-9
сургалтын бус цагаар багш нар, эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдийн хөгжил төлөвшилд тус болохуйц үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлэхгүй, эерэгээр хөгжүүлж, төлөвшүүлж чадахгүй байгаагаас суралцагчдын сурлагын амжилт буурч байна.
Хичээл нь зөвхөн мэдлэг бүтээлгэн оюуны хөгжлийг төлөвшүүлэх төдий бус, бүх талын хөгжил төлөвшлийг цогцоор бүрэлдүүлэх нөхцлийг хангах ёстой.
дэвшүүлж буй саналууд
Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
Хүүхдээ махтан сайшаацгаая
Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе
Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжицгээе
Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая


Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд тэдний авъясыг нээн илрүүлэх нь чухал юм. Авъяас гэдэг бол хүний таван мэдрэхүй дээр суурилан бүхий л чиглэлээр хөгжих боломжтой. Хүүхэд өөрийгөө яаж ч нээж болно. Үүний төлөө эцэг эх, багш нар хүүхэддээ өөрийн чадах зүйлээ олж авахад нь тусалдаг байх хэрэгтэй ба тэр боломжуудыг санаачилах үүрэг багш биднийх юм. Харамсалтай нь манай улсад өнөөг хүртэл Монгол хүүхдийн хөгжлийн суурь судалгаа хийгдэж чадаагүй байна.
Мөн хүүхдийн авьяасыг нээх нарийн технологи, арга зүй боловсруулагдаж хөгжөөгүй байна. Гэсэн хэдий ч бид одоо байгаа нөөц бололцоогоо ашиглаад Монгол хүүхдийн авъяас, чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх аргачлалыг бий болгох хэрэгтэй. Багш нар маань хүүхэд бүрийг ХҮН гэж харж, хүүхэд бүрт байгаа давуу талыг нээн илрүүлж, хүүхэд бүрийнхээ төлөө ажиллаж чаддаг болох нь бидний амжилт . Манай улсын газрын баялаг, техник технологийн шинэчлэл гэхээс илүүгээр боловсролын салбарын өөрчлөлт бодитой болвол бид илүү их хөрөнгө оруулалт, илүү их баялагийг монгол хүний оюуны хөгжлөөр бүтээн бий болгож чадна.
Ярилцлагаас гарсан дүгнэлт
" Нэг, хоёр жилийн цаадахыг хардаг улс хүнсээ бэлддэг
Арав, хорин жилийн алсыг хардаг улс мод тарьдаг
Зуун жилийн алсыг хардаг улс хүнээ зөв төлөвшүүлэх
бодлого гаргадаг"



Даяаршлын эрин үед аливаад зохицон амьдарч чадахуйц боловсрол, төлөвшилтэй иргэд, хойч үеийг бэлтгэн төрүүлэх их үйлсийн эзэд болсон багш бид өөрсдийн эзэмшсэн мэргэжлээр бахархаж, багшийн ёс зүйг хүндлэн сахиж, бидэнд итгэж, хувь заяагаа даатган суугаа шавь нараа хүндлэн дээдэлж, хүн шиг хүн төрүүлэхийн төлөөөөрийн мэдлэг, чадвар, сэтгэл, итгэлээ дайчлан, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа өнөөгийн дэвшилтэт технологийн зэрэгцээ үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн монгол уламжлалаа уландаа гишгэлгүй, устгаж үгүй хийлгүй өөрийн арга зүйдээ хослуулан хэрэглэж, өмнөө тавьсан өндөр зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэл гарган мэрийн ажиллацгаая.

• Ж.Алтайбаатар. Залуу судлаачийн ширээний ном. Улаанбаатар 2006 он
• Монгол Улсын Боловсролын тухай хууль. Улаанбаатар.
• Сурган хүмүүжүүлэх зүйн ерөнхий үндэс Улаанбаатар 1999 он
• Хамтран суралцахуй Улаанбаатар 2001 он
• Фатих Калкынч Emphatyтөв. “Хүүхдийн хүмүүжлийг зургаар”
• Хувийн зохицон дасахуй. Улаанбаатар 2000 он
• Чанартай боловсрол хөгжлийн баталгаа. Улаанбаатар 2001.
• В.А.Сухомлинский “Шилмэл зохиолууд” 1988.
• Ч. Түмэндэлгэр. Сурган хүмүүжүүлэх эв дүй.
• О.Мягмар. хоёрдугаар дэвтэр. Сэтгэл судлал “Сургалтын нийгэм- сэтгэл зүйн асуудал”.
• О.Мягмар. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд.
• Ш.Чоймаа, “Монгол ёс заншил, уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм”, УБ,2012 он
• Дашням Л. Монголчуудын хүн бүтээдэг эрдэм. (18-р тал)
• Шагдар.Ш. Монгол улсын боловсролын түүхийн товчоон. УБ., 2002

Ном зүй
Сургалт хүмүүжлийн аливаа ажлын үр дүнд хүүхэд ертөнцийг танин мэдэж, хүн болон төлөвших эхлэл тавигддаг. Ирээдүйд ажиллаж, амьдрах чадвартай, иргэн төлөвшихөд багшийн үүрэг, оролцоо нэн чухал.
Олж авсан мэргэжил, олж мэдсэн туршлага, сургамж, таньж хэвшүүлж авсан соёл, зөв буруугийн тавцан дээр шалгасан хүмүүжил, ёс суртлын ололт, аж төрөх аргын хийж чаддаг болсон зүйл энэ бүхэн цөм хүний зохих хэмжээний нийгмийн хөгжил билээ.
Дээрх судалгааны хариултаас үндэслэн хэдэн үе шат бүхий ажил зохион байгууллаа. Анги бүрээс сурагчид сонгон, сурагч тус бүртэй 4 хоног тулж ажиллан, мөн давхар хандлагын судалгаа авлаа.
Эхний шатанд 10в ангиас сурагчидаа сонгон ажиллаа.
сурагчидтай
ажилласан арга зүй
I - Хүүхэддээ мэдрэмжээ таньж, илэрхийлэхэд нь тусалцгаая.
“Хүүхдэд өөийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь
өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал үгүй.”
Жан Жак Руссо
Хүн бүр л хүүхдээ САЙН хүн болоосой гэж хүсдэг. Өөртөө итргэлтэй, бие даасан, ээж аавдаа энэрэлтэй, өндөр боловсролтой, сайхан ажилтай гээд л маш олон зүйлийг ыид хүүхдээсээ хүсэн хүлээдэг.
Хүн бүр өөрийнхөөрөө аливаад ханддаг. Энэ нь тэдний мэдрэмжтэй холбоотой. Тэгвэл энэ мэдрэмж гэдэг зүйл хүүхдийн хүмүүжлийн суурь юм. Та хүүхдээ ойлгож, түүнтэй ойр дотно харилцаатай байхын тулд хамгийн түрүүнд юу мэдэрч байгааг нь өөрт нь ойлгуулж, мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусалж, түүнийг нь хуваалцах хэрэгтэй.

Тэгвэл мэдрэмж гэж юу вэ?
Мэдрэмж гэдэг нь хүн ямар нэгэн зүйлийн хүртэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар хүлээн авч тусгахыг хэлдэг. Мэдрэмж нь эерэг, сөрөг гэсэн хоёр янз байдаг. Сөрөг мэдрэмж нь хүүхдийн хөгжил, төлөвшилд муугаар нөлөөлдөг.

Хүүхдийнхээ юу мэдэрч байгааг адилхан мэдрэх гэж оролдоод үз. Үүний тулд тэднийг тэвчээртэй сонсох хэрэгтэй. Бид хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгохын тулд доорх аргуудыг хэрэглэх хэрэгтэй.
1. Хүүхдээ анхааралтай сонс.
2. Тэдний мэдрэмжийг хуваалц.
3. Тэдэнд мөрөөдөх боломж олго.

II - Сурагчаа махтан сайшаацгаая
Урамшуулж хүлээн зөвшөөрөгдсөн орчинд өссөн хүүхэд байнга
шүүмжлэгдэн өссөн хүүхдээс илүү их амжилтанд хүрч аз жаргалтай амьдардаг.
Жозер Жубер

Манай Монголчууд “Хайр нь дотроо хал нь гаднаа”, “Магтах үгийн далд нь зэмлэх үгийн ил нь сайхан”зэрэг зүйл үгсийг хүүхдийнхээ хүмүүжилд ихээр хэргэлж ирсэн. Иймтээ ч бид сурагчиддаа сайхан үгийг хэлж магтан сайшаах нь цөөхөн байдаг.

Сурагчаа магтахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй
• Магтаалыг хүүхдийнхээ нас, аливааг хийж чадах чадварт нь тохируулан хэлэх хэрэгтэй
• Өмнө болсон бүтэлгүй явдлыг эргэн сануулсан магтаал сайшаал хэлж болохгүй
• Хэтэрхий хөөргөн магтах нь хүүхдийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд нь садаа болдог талтай.
• Хүүхэддээ магтаалыг цагийг нь олж, хэрэгтэй үед нь л хэлэх хэрэгтэй.
• Магтахдаа материаллаг хэлбэрийн шагналыг хэтрүүлж болохгүй.


III - Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе
Мөн чанарыг өөрчилж болохгүй, харин зан араншингийн янз бүрийн
онцлогийг сайн тийш нь залаж чиглүүлж болно. Үүнд л сурган хүмүүжүүлэх
ухааны аугаа их нууц, аугаа их зорилт оршдог юм.
Жорж Санд


Та сурагчийнхаа дутагдлыг хэлэхдээ төрөл бүрийн нэр хоч өгч, санаатай болон санамсаргүй янз бүрээр хэлдэг бол сурагч тань өөрийнхөө талаар сөрөг бодолтой, өөрийн нь үнэлэмж доогуур болон төлөвшиж байгааг анзаарсан уу? Тйим бол айх хэрэггүй, үүнийгээ засах боломж танд бий. Энэ хэцүү байдлаас өөрийгөө болон сурагчаа хэрхэн гаргах тухай бяцхан зөвөлгөө бид энэ бүлэгт орууллаа.
1. Өөрийнхөө талаар буруу төсөөлөлтэй болсон хүүхдэд урам хайрлан бодлыг нь өөрчил
2. Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй мэтээр сонсго
3. Хүүхдийнхээ хүсэлд боломж олго



IV - Бие даасан байдлыг дэмжицгээе
Хүүхдийг хүмүүжүүлэхдээ нэгэн цагт зайлшгүй
бие даан амьдрахыг нь бас мартаж болохгүй.
Жозер Жубер
Сурагчаа бие даасан, өөртөө итгэлтэй болгохын тулд та аливаа зүйлсийг бие даан хийж, асуудлаа өөрөө шийдвэрлэж, алдаан дээрээсээ суралцах боломжийг хүүхэддээ олгож, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж сургах хэрэгтэй.
Ингээд сургачаа өөртөө итгэлтэй, бие даасан хариуцлагатай хүн болгон төлөвшүүлэхэд тань тус болох хэдэн аргыг санал болгоё.
1. Сонголт хийх боломж олгоорой
2. Хүүхдийнхээ хичээл зүтгэлд хүндлэлтэй хандаарай
3. Хэтэрхий олон асуулт бүү тавиарай.
4. Асуусан бүхэнд нь хариулах гэж бүү яараарай
5. Эрэл хайгуулыг бие даан хийлгэж сургаарай
6. Хүүхдээ өөрөө өөртөө эзэн байхад сургаарай
7. Зарим нэг зүйлийг нь анзаараагүй мэт өнгөрөөгөөрэй
8. Хүүхэддээ хариулах боломж өгөөрэй
9. Хүүхэд тань ямар нэг зүйлийг яг одоо л хийхэд бэлэн байвал түүний хүслийг хүндэтгээрэй


Хамтран ажиллацгаая.

Хэрвээ таны зүрх сэтгэл, хэв зуршил, ажил амьдрал
үр хүүхдэд тань үлгэр дууриал болж чадахгүй бол, бусад
бүх оролдлого тань дэмий зүтгэл, хоосон ажил болон өнгөрнө.
Иоахим Кампе
Хүүхдийн хувьд “Хүссэнээ хиймээр байна” гэсэн санаатайгаар бүх зүйлд ханддаг. Харин бидний зүгээс “Миний хэлснээр л хий”гэсэн зарчим баримталдгаас хоорондын зөрчил үргэлж гардаг.

Geography teacher
of 47th school E.Enkhjargal

Судалгааны удиртгал
Судалгааг 47-р сургуулийн 6-11-р ангийн нийт сурагчдаас асуулгийн аргаар авсан бөгөөд нийт 6 асуулт нь бие биенээсээ уялдаатай хариулт шаардсан байх юм.
Хүүхэд,
зорилго,
хөгжил,
боловсрол,
хүсэл сонирхол,
тэмүүлэл,
чадвар,
хичээл,
багш,
эцэг эх,
аъяас,
Бидний зорилго
Судалгааны боловсруулалт
To compete City’s the Best Speech
Ulaanbaatar 2013
Full transcript