Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Saihna Crony

on 26 February 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Бушидо ёс самурайн ёс Якуза нар Сумо “Орчин цагийн самурай” Орчин цагийн самурайнууд костюм өмсөж зангиа зүүсэн болохоос бус бизнес, улс төрийн салбарт одоо ч “Бүшидо”-гоо мөрдсөөр буй. Япон маягийн бизнес нь гэрээ хийдэггvйгээрээ, харилцан итгэл хvлээсний vндсэн дээр явагддагаараа алдартай. Энэ нь мєн самурайн ёсноос гаралтай бєгєєд дээр vед самурай нар хэлсэн vгэндээ яс хvрдэг, тэр нь мэдээжийн хэрэг тул тvvнийг биелvvлнэ гэж гэрээ байгуулахыг ичгэвтэр хэрэгт тооцдог байжээ. Японд бас Якуза одоо ч бий. Тэд хар талын зам мөрийг хөөсөн, харгис хатуу, зохион байгуулалттай гэмт бүлэглэл боловч тэднээс авах юм их бий. Якузад өөрийн гэсэн ёс жаяг, ёс суртахуун, хариуцлага бий. Тиймдээ ч Якуза бүлэглэл нь дэлхийн хамгийн том гэмт бүлэглэлүүдийн тоонд зүй ёсоор ордог.
Түүхийн хувьд Эдогийн үеэс эхлэлтэй гэх боловч өнөөг хүртэл сайн тогтоогдоогүй. Якуза нарын өөрсдийнх нь үзэж байгаагаар тэдний үүсэл нь тухайн үеийн дээрэмчин жанжидаас тосгоныг хамгаалж улмаар тэнд журам сахиулагч бүлгээс гаралтай гэж үздэг. Зарим нэг дутагдлыг нь үл тооцвол тэд англиар бол Робин Гүүд, манайхаан бол “шилийн сайн эрс” гэдэг шиг ард түмний дунд баатрууд хэмээн цоллогддог байна. Японд Сумо хэмээх бөхийн спорт байна. Бид бүгд мэднэ. Манай хэсэг залуус тэнд түйвээж яваа. Харахад урамтай сайхан л байдаг юм. Гэхдээ сумо ч бас Японых л юм болохоороо айхтар дүрэм журамтай. Манайх үндэсний бөх шиг найраа, өгөө аваа, нутгийн дүү гэх мэт асуудлууд байдаггүйгээрээ сумо олон улсын том спорт болж хөгжиж чадсан. Сумогийн хамгийн гол онцлог нь спорт, соёл 2-ийн нэгдэлийг агуулж чаддагт оршино. “Бүшидо” гэдэг нь “самурайн ёс жаяг” гэсэн утга бvхий япон vг. Бушидо нь ёс суртахууны үндсэн элементийн журам дэг бөгөөд самурайн сахих ёстой зүйлийн шаардлага, эс бөгөөс зайлшгүй суралцах ёстой тэр зүйл нь юм. Гэхдээ цаасан дээр бичигдсэн албан ёсны хууль бас биш. Амнаас ам дамжин, эс бөгөөс алдар цуутай самурай нарын, эрдэмтдийн бийрээр дамжигдан ирсэн цөөн хэдэн сургааль үгэнд байгаагаас ер хэтрэхгүй. Тэр ч байтугай ам, бичгээр бус сэтгэл зүрхний угт хууль болон хадгалагдах нь ч олонтой. Самурай гэхээр ихэнх хvмvvс цэрэг дайны хvнийг төсөөлдөг, дээрх кинон дээр ч гэсэн энэ талыг нь хvчтэй гаргажээ. Гэтэл vнэндээ 265 жилийн туршид энх амгалан тогтоод байсан Эдо эринд (1603-1867) самурайн шинж чанар нь дайчин эрийн гэхээсээ илvvтэйгээр “ёс суртахуун”, “эрдэм гэгээрэл”-ийг шvтэн дээдэлсэн vнэнч “төрийн хар хvний” шинжтэй байсан байна. Монголчуудын дунд “эр хүн хэлсэндээ, эмээлт морь зорьсондоо” , эсвэл “Муу амьд явахаар сайн үх” гэх мэт Бушидо ёсыг санагдуулам зүйр цэцэн үгс их байсан нь энэ талын соёл уламжлал Монгол ахуйд ч байсныг гэрчилнэ. Гагцхүү цагийн уртад сарниж замхарсанаараа Бушидо ёсноос өөр байж болох талтай. итгэлийг хөсөрдүүлж, нэр төрөө хугалсан тохиолдолд гэдсээ хүүлж үхдэг байсан ба үүнийг “Харакири хийх” гэдгийг олон хүн мэднэ. Ингэж гэдсээ хүүлэх нь зүгээр нэг амиа хорлох үйлдэл биш, өөрийгөө шийтгэх нэг төрлийн ёслол байсан гэж тайлбарладаг. Бидэнд бушидо буюу энэ японы асар том философоос сурах зүйл их байгааг ойлголоо. Эр хүн хэрхэн хэлсэндээ хүрдэг, эр хүний амлалт, бодол ухаан гэж ямар ноён нуруутай, туйлбартай, үнэнч байдгийн жишээг самурайн ёсноос харж болохоор. Япон орны хөгжил байгалийн давагдашгүй хүчин зүйлстэй тэмцэж ялан дийлж байгаа нь энэхүү ёстой салшгүй холбоотой гэдгийг дэлхий дахин мэдэж эхэлсэнээс хойш энэхүү философи үзэл баримтлалын талаар судалж иржээ. цаасан дээр зүйл заалтаар бичигдээгүй ч япон хүний зүрхэний гүнд тодоос тодоор бичигдэн үлдсэн ёс заншил нэр төр, үнэнч байдал бол Бушидо юм. Дүгнэлт
Full transcript