Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

21-р зуунд дэлхийн хөгжил маш хурдацтай хөгжин дэвшиж байна.

No description
by

Золбоо Эрдэнэбаяр

on 14 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of 21-р зуунд дэлхийн хөгжил маш хурдацтай хөгжин дэвшиж байна.


Эр хүний гоёлын нэг чухал зүйл бөгөөд бүсэнд зүүх оосор хэмээх бэл, гал ноцоох хэтийн хамт хэрэглэнэ. Бэлийг төмөр, мөнгө, гуулиар хийхдээ дээд хэсгийг үүлэн хээ, эрвээхэй, эвэр хээ хэлбэртэйгээр хийдэг. Ган төмөр, болд гэх мэт металлыг давтаж сэнж хадаад, булигаар ширээр улавч тавьж хийсэн гал ноцоох үүрэгтэй хэрэгслийг хэт гэнэ. Хэтэнд төмөр, мөнгө, сувдаар хээ угалз тавин чимнэ. Бүсэнд тээглүүлэхийн тулд хаш, мөнгө, ган тээглүүр хэрэглэдэг. Хутганы ишийг яс, үйс, сум мод шахаж алаглуулан хийх нь элбэг. Хутганы хуй, иш, ирний ховилыг хээлдэг бөгөөд хээ угалзыг алтаар шарах юмуу, мөнгөөр хөөлгөж хийх нь түгээмэл байдаг. Хутганы хажууд хос савх хатгах бөгөөд ар нуруун талд бүсэндээ хавчуулж явдаг. Айлд орохдоо хутгаа бүснээсээ сугалан доош унжуулна. Эр хүний гоёлын тухай нэгэн домог бий. Эрт цагт нутаг усандаа нэр хүндтэй, эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Эхнэр нь үзэсгэлэнтэй нэгэн байсан тул нутгийн өөр нэг залуу дурлаж хос хоёрыг салгах арга бодож хошуу ноёнтойгоо хуйвалдан нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулжээ. Эр нөхрөө хэзээ ирэхийг мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорчээ. Хорон санаат залуу “нөхрөө авчрахыг хүсвэл надтай суу, үгүй бол ембүү өг” хэмээн зовоосоор хамаг хөрөнгийг нь баржээ. Нөхөр нь 9 жилийн дараа гэртээ харьж иртэл хайртай эхнэр нь өвчний улмаас нас барж, гэр орон нь үгээгүй ядуу болсон байв. Харин гал голомтыг нь ээжтэйгээ жигтэйхэн адилхан охин нь сахин сууж байв. Охинтойгоо уулзан учир явдлыг сонсож, эхнэрийнхээ үлдээсэн зүйлийг үзтэл маш чамин хээ угалзтай хутга, гал ноцоох хэт, гаанс, даалин зэрэг зүйлүүд байжээ. Эхнэр нь эцсийн малаа зарж тэдгээр зүйлийг хийлгээд “эр хүний чимэг болж миний хайрыг үүрд дурсаг” хэмээн охиндоо хэлж үлдээжээ. Нутгийн ардууд эхнэрийнх нь сэтгэлийг хүндэлж, харин нөхөр нь тэдгээрийг насан туршдаа нандигнан хэрэглэж ирсэн тэр цагаас хойш хэт хутга, гаанс, даалин зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг.

Монгол эрчүүд дээл хувцаснаас гадна эмээл хазаар, сайн модоор хийж яс, мөнгө зэргээр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга бугуйлаар гоёдог. Уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш манан соруултай гаанс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт мөнгөн бөгж тэргүүтнийг хэрэглэдэг.

Монгол эрэгтэйчүүд өөрийн аягаа зориулалтын уутанд хийн бүсэндээ хавчуулан явдаг. Голдуу мөнгөн аяга авч явах ба тухайн хүний бэл бэнчингээс шалтгаалан модон тагш ч авч явах нь бий. Айлд ороод гэрийн эзэнтэй мэндэлж тамхилаад өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Аяганы уут, хөөрөгний даалин зэргийг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг зүү ороон, саа самнан хатгаж чимэглэсэн байдаг.
даваа гариг,10-р сарын 23, 2014
Vol XCIII, No. 311
Монгол эр хүний хийморь, чимэг болсон морио магтан дуулъя
Эрт урьд цагт удам угсаа сайтай, айл саахалтдаа нэр хүндтэй эхнэр нөхөр хоёр амьдран суудаг байжээ. Тэр нутгийн бас нэгэн залуу эхнэрт дурлаж тэр хоёрыг салгах арга хайгаад хошуу ноёнтойгоо ярилцаж байгаад нөхрийг нь хугацаагүй цэргийн албанд явуулчихжээ. Ингээд эр нөхрөө хэзээ ирэхийг ч мэдэхгүй бүсгүй давхар биетэй хоцорчээ. Нөхөр нь 9 жилийн дараа эргэн иртэл гэр орон нь маш ихээр туйлдаж нутгийн хамгийн ядуу айл болсон байв. Хайртай эхнэр нь өвчний улмаас нас бараад харин ээжийгээ яг дуурайсан охин орон гэрээ харан амь зууж байжээ. Охинтойгоо уулзан учир явдлыг тайлтал хорон санаат залуу нөхрөө авчрахыг хүсвэл ембүү өг, эсвэл надтай суу хэмээн зовоосоор бүх хөрөнгийг нь баржээ. Харин охин нь аавдаа маш чамин хээ угалзтай зүйлсийг бэлэглээд ээж үүнийг эцсийн малаа зарж хийлгэсэн юм. “Эр хүний чимэг болж миний хайрыг үүрд дурсаг” гэж хэлсэн билээ гэжээ. Тэр нь аян дайнд яваа эр хүнд тохирох гал гаргах хэрэгсэл хэт хутга, гаанс, даалин зэрэг байжээ. Нутгийн ардууд эхнэрийнх нь сэтгэлийг хүндэлж, харин нөхөр нь тэдгээрийг насан туршдаа нандигнан хэрэглэж иржээ. Тэр цагаас хойш хэт хутга, даалин, гаанс зэрэг нь эр хүний гоёл болсон гэдэг.
Оршил

21-р зуунд дэлхийн хөгжил маш хурдацтай хөгжин дэвшиж байна. Энэхүү хөгжлийн гол тулгуур бол мэдлэг болон сэтгэлгээн дээр суурилж байгаа билээ.
Хүний амьдрах, ажиллах, амрах гээд тэрхүү таатай орон зайг бүтээхэд эн тэргүүнд тавигдах зүйл бол эргономикийн шинжлэх ухаан юм.
Яагаад?
Хүнд тухтай орон зайг бүтээх нь хүний эрүүл мэнд, биологийн насжилт, ажлын үр бүтээл, сэтгэн бодох чадвар, сэтгэлгээг нэмэгдүүлэх гээд олон чухал үзүүлэлтийг бий болгож байдаг. Одоогоор эргономикийн шинжлэх ухаан нь хүний үүсэл гаралтай холбоотойгоор ярьгдаж эхлээд байгаа бөгөөд хүн төрөлхтөн үүссэн цагаас үүссэн гэж үзэж болно.

Их Монголын үр сад
Эрэлхэг баатруудын хойч үе
Эгэлгүй их цаг түүхийн хэлхээ
Эрдэмтэн багш
Эрдэм номын хайгуулчид оюутан та бүхэндээ
Энэ сайхан өдрийн мэндийг хүргье
Монгол эр хүний хэрэглээний зүйлс
Эрчүүдийн гоёл үүссэн тухай домог:
2500.төг
Монгол эрчүүдийн хэрэглээний эд зүйлсэд бүснээсээ зүүж явдаг гоёл болох 1. Хөөрөг
2. Аяганы уут
3. Даалин юм.
4. Хэт хутга. Хутганы бүрэлдэхүүнд хос савхтай хатгаастай байдаг. Хэтэн дээр дүрсэлдэг хээ нь цэцэг, булан, эвэр угалз, тохомтой угалз зэрэг юм. Энэ бүгдийг мөнгөөр хийдэг. Хутгаа ар нуруундаа бүсэндээ хавчуулан зүүгээд айлд орохдоо сугалан унжуулдаг байна.
Монгол эрчүүдийн хэрэглээний эд зүйл
1. Хэт хутга
2. Аяганы уут
өглөөний
сонин
монголын үндэсний өдөр тутмын чөлөөт сонин
3. Гаанс
4. Хөөрөг
Нэгэн төрлийн тамхины хэрэгсэл бол гаанс юм. Гаансыг соёо хэлбэртэй сэтгүүр, хагас дугуй хэлбэртэй цохилбортой хамт хэрэглэж, гаансыг гутлын түрийндээ шургуулан хийж явдаг. Гаанс нь толгой, их бие, соруул зэргээс бүрдэнэ. Гаансны толгойг ган, гууль зэргээр, их биеийг модоор хийх бөгөөд заримдаа бүхэлд нь ясаар хийх нь буй. Гаансны аманд зуух хэсгийг соруул гэх бөгөөд хамгийн үнэтэй нь цагаан өнгөтэй, уртавтар хаш соруул болно. Сэтгүүр, цохиурыг мөнгөн гинжээр тамхины савтай холбодог. Гаанс ихэвчлэн 30-40 сантиметр урттай байх бөгөөд зөвхөн соруулын урт нь 10 сантиметр хүртэл урт байх нь бий.
Хамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эвэрний яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлж хэрэглэдэг байжээ. Хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ. Хөөргийг эрэгтэй эмэгтэй хүнийх гэж ялгадаг бол бэл чинээтэй өндөр албан тушаалтнууд хавтганы, ямбаны, ширээний хөөрөг гэж хэд хэдэн хөөрөг хэрэглэдэг байв.
Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Толгойг нь үл мэдэг онгойлгон өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө мөн тэр байдлаар нь буцаан барина. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэн уулзаж тамхилан санасан бодсоноо ярьж, бие биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж хөөрөг зөрүүлдэг ёсон бий.
Эрчүүд хөөргөө тохируулан урласан даалинд хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөн явна. Даалинг бөс даавуу, хоргой торго, булигаар савхи зэргээр хийж түүн дээр элдэв хээ угалз хатган чимдэг. Даалин бол эхнэр хүнийг хэр зэрэг уран шагладагийг, хадам нь бэрийнхээ оёдол хатгамалд хэр зэрэг уран болохыг шалгадаг шалгуур байжээ. Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байсан бөгөөд түүнийг ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёсон байв.
XYII зууны үед Европод орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд орж ирсэн гэдэг. Хамрын тамхи татах зуршил Манж, Түвдээс Монголд нэвтэрсэн бөгөөд хөөрөг ч мөн адил хятадаас гаралтай ажээ. Хятад хөөрөгт нас, хээ угалз, хэн хийсэн гэдэг нь чухал байдаг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаад хэрэглэж байсан бол их үнэ цэнэтэйд тооцогддог. Монголд ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан тушаалтны хэрэглээ байгаад хожим сүм хийдээс татгалзах үед үнэ цэнээ алдаж хэрэглээ нь багасчээ.

Хөөрөгний хийцний тухайд манж, хятад, түвд, монгол гэсэн 4 хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох тийм ч амаргүй ажээ. Хөөрөгний амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг ажээ. Жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа өнгө орж үнэ цэнэтэйд тооцогддог байна. Хаш чулуу 7 төрөл байдаг бол мана чулуу 36 төрөл бий. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээдэг бол сүйжин хөөрөг хүний биед хэрэгтэй чийгийг өгч байдаг учраас говьд ангаж цангадаггүй гэнэ. Хаш хөөргийгбадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байх, эр эмийн ариун ёсыг сахих, зүрх сэтгэлийн амар амгаланг олох, догшин авир занг номхотгох утга бэлгэдлээр хэрэглэдэг. Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар мана ухаан санаа самуурахаас сэргийлдэг байна.Шүрэн хөөргийг атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулах, муу бүхнээс хамгаалах утгаар хэрэглэдэг ажээ. Ой тогтоолтыг сайжруулах, аянга цахилгаанаас хамгаалах, шарх сорвийг эдгээх, хоолойны өвчинд тустай гэж үздэг. Номин хөөргийг байнга биедээ авч явбал элдэв яр шарх, идээт үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, мэдрэлийн ядаргаа, цус багадалт зэрэг өвчинд өртөхгүй хэмээн үздэг байна. Сүүжин буюу усан молор хөөрөг нь хүмүүст сайн энерги авчирдаг бол сувдан хөөрөг урт удаан нас, эрүүл энхийг бэлгэддэг байна. Оюу хөөрөг нь хэрүүл тэмцлийг номхотгох, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэх, гэр бүлийн үнэнч хайр дурлалыг бататгах бэлгэ тэмдэг болдог ажээ. Оюу чулуу элбэг дүүрэн амьдрал, амны хишгийг даллан дуудагч гэнэ.

Headline 5
Хөөрөг нь монголчуудын зан үйлийг илэрхийлэх нэг чухал эдлэл бөгөөд эрчүүдийн гол гоёл чимэглэл юм. Хөөрөгний түүх өгүүлэхийн тулд эхлээд хөөргөнд хийдэг хамрын тамхины талаар дурсах учиртай. Гагцхүү тамхи бий болсноор түүнийг агуулах сав буюу хөөрөг үүсэн бий болсон аж. Хүн төрөлхтөн анх XVI- XVII дугаар зууны үед хамрын тамхийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи XVI-р зууны сүүлээр Португал, Испанийн далайчид, худалдаачид, шашны зүтгэлтнүүдээр дамжин Филиппинээс эхлэн Японоор дамжин тархсан гэж судлаачид vздэг.
XVII зуунд тэндээсээ зүүн хойд Хятад, Солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг төрөл бүрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, үүндээ шил, шаазан материалуудыг ашиглаж ирсэн бөгөөд яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа ихэд хөгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон байна. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд, Монголд хөөрөг хийж хэрэглэх болжээ. Түвдэд янз бvрийн металлаар, Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь элбэг байжээ.

Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон. Түүнчлэн хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болсон байна. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байна. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.
Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажмаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан бизээ. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулууг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш чулуу гэх мэт.
Хожим шашин сүм хийдийг устгах үеэр үнэ цэнээ алдаж улмаар дайны үеэр хөөргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашигладаг байжээ. 1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэхтэй давхцан хөөрөгний хэрэглээ сэргэж, төрийн дээд албан тушаалтан, мянгат малчин, болоод жирийн иргэдийн хэрэглээ болон хувирчээ. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг, ба толгойг нь ихэвчлэн шүрээр хийж, нуухыг нь алт мөнгөөр чимэглэн хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн хөөргийг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ангилдаг байжээ.

Хаш хөөрөг
Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн Бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог.
Манан хөөрөг
Найрлагадаа элдэв язгуур мах бодийн багахан хольцтой далд талст болорыг мана гэнэ. Мана чулууны хувьд олдоц ихтэй, элбэг учраас энэ чулуугаар хийсэн хөөрөг элбэг байдаг аж. Найрлага дахь хольцноосоо хамааран 30-аад төрлийн мана байдаг. Тэр дотроо усан, халтар, ногоон, замагт мөн өөр янз бүрийн чулууны элементүүд орсноос нь шалтгаалан гартаам мана гэж нэрлэгдэх ч бий. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорох өвчнөөс хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг хамгаалдаг.
Шүрэн хөөрөг
Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг. Ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви, яр эдгээж, хоолойны ангиныг анагаах тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг.
Номин хөөрөг
Биедээ байнга авч явбал яр, шарх гардаггүй. Номин эдэлбэл хортой зүйлд осолдох, яр, шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астма зэрэгт сайн. Номин өөрийн авьяас чадварыг дайчлахад тусалдаг. Матар, мэлхийн ордныхонд сайнгүй. Төрсөн жил, орд, гарал үүсэл зэргээ бодолцон барих хөөргөө сонговол өөдрөг байна.
Сувдан хөөрөг
Сувд эрүүл аз жаргал, урт насыг бэлэглэдэг. Ийм хөөрөг загасны ордныхонд тун ээлтэй.
Оюу хөөрөг
Оюу бол аз жаргалын чулуу, үнэнч дурлалын бэлэг тэмдэг. Ийм хөөрөг хэрүүл тэмцлийг номхотгож, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэн намжаах, гэр бүлийн гишүүн эв эеийг бататгадаг. Оюу элбэг дүүрэн амьдралд хүргэдэг ажээ. Оюу хөөрөгтэй хүний амны хишгийн сахиус зүүсэн хүнтэй адилтган үздэг.
Ундрам хөөрөг
Жинхэнэ ундрам хөөрөг ховор. Ихэвчлэн хиймэл керамик маягийн байдаг учир төдий л үнэтэй биш.
Чүнчигноров хөөрөг
Чүнчигноров нь дотроо улаан, ногоон, хүрэн гээд олон янз байдаг байна. Хүний биед үүссэн элдэв яр шархыг энэхүү чулуу эдгээдэг гэж хүмүүс ярьдаг. Хуучны улсуудын хэлснээр мэдрэлийн цочмог өвчнөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ сайн чанарын Чүнчигноров хөөргөөр эмчилж болдог юм байна. Энэ бүгд нь хий хоосон яриа мэт санагдах боловч одоо болтол эл өвчнийг энэ аргаар эмчилдэг гэнэ.
Шил мэт сүүжин хөөрөг
Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор нь тунгалаг сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон янзаар ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьдаг хүмүүс ихэвчлэн нүдээ хөөргөөрөө арчиж байгаа харагддаг. Энэ нь нүдний харааг сайжруулдаг болоод тэр аж. Үнийн хувьд чамгүй үнэтэй.
Гартаам хөөрөг
Энэ хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусахгүй гэж ярьдаг байна. Саа өвчний улмаас нүүр, ам нь мурийсан хүмүүс гартаам хөөргөөр зөөлөн үрсээр эдгэдэг гэнэ. Тиймээс гартаам хөөрөг хэрэглэдэг иргэд цөөнгүй ажээ.
Хөөрөгний даалин
Олон зууныг дамжин ирсэн ч оёдолт урлалын охь манлай нь байсаар байгаа нэгэн үнэт урлал бол хөөрөгний даалин урлах үйл юм. Хөөрөгний даалинг урлахдаа үндэсний хээ угалзыг зүү ороох, загасан нуруу гэх мэтийн олон хатгаасаар дүрсэлж өнгө хээний төгс зохицолыг бий болгодог. Даалинг бөс даавуу торго, хоргой, булгиар савхи зэргээр хийж түүн дээр янз бүрийн хээ угалж шаглан урладаг. Даалин нь эхнэр хүнийг хэр уран шагладагийг, хадам нь бэрийнхээ хэр уран гартайг шалгадаг шалгуур юм.



Би монголоороо
гоёдог
Хөөрөг
Full transcript