Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Байгаль орчны хяналт үнэлгээ

No description
by

cheegii chimgee

on 18 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Байгаль орчны хяналт үнэлгээ

Ж.Эрдэнэчимэг
Ерөнхий үнэлгээний үндсэн зорилт, гол шаардлага
Ерөнхий үнэлгээний үндсэн зорилго нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага Монгол улсын байгаль орчныг хамгаалах болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж, төр засгийн холбогдох бодлого шийдвэр, байгаль орчны стратегийн үнэлгээний зөвлөмж, стандарт шаардлагууд, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний эсвэл тодорхойлолт, холбогдох бусад мэдээлэлд тулгуурлан аливаа төслийн баримт бичигт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж, тухайн төслийг хэрэгжүүлснээс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоон, уг төслийг хэрэгжүүлэх эсэх талаар зохих шийдврийг гаргахад оршино.
Шаардлага
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ нь тухайн төслийг хэрэгжүүлэх эсэх талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаас гаргаж байгаа эхний бөгөөд чухал үр дагавартай шийдвэр тул шийдвэр гаргачид болон түүнд оролцогч талууд холбогдох хууль тогтоомжийг ягштал баримталж, хариуцлагатай, нээлттэй байх шаардлага энэ шатанд тавигдана.
Ерөнхий үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах
Аливаа төслийг хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгж нь байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон тухайн төслөө хэрэгжүүлэхээс өмнө төслийн ангилалын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсвэл тухайн төслийг хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн байгаль орчны газарт хандан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэнэ.
Ерөнхий үнэлгээ хийлгэхэд шаардлагатай бичиг баримтууд
Төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт/албан бичиг/
Холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл
Тухайн төсөл хэрэгжих орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хэрхэн уялдах боломжтой талаарх сум, дүүргийн Засаг даргын санал
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт хийгдсэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан
Дээр дурдсанаас бусад төсөлд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт
Төсөл хэрэгжүүлэгчийн аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, газар ашиглах, эзэмших, ашигт малтмал хайх, ашиглах талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр, эсвэл тусгай зөвшөөрөл, түүний эрхийг шилжүүлсэн тухай баримтын хуулбар
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийх
Төсөл хэрэгжүүлэгчээс ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авсан төв болон орон нутгийн үйлчилгээний шинжээч, мэргэжилтнүүд тэдгээрээс ирүүлсэн баримт бичгийг судлан үзэж доорх алхмуудын дагуу ерөнхий үнэлгээг хийж гүйцэтгэнэ.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ
Агуулга
Ерөнхий үнэлгээний үндсэн зорилт, гол шаардлага
Ерөнхий үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх
Ерөнхий үнэлгээний шийдвэрийн төсөл, түүнийг баталгаажуулах
Ерөнхий үнэлгээний түвшинд олон нийтийн оролцоог хангах нь
Үүнд:
Үүнд:
Хэрэгжүүлэхээр боловсруулсан төслийн зорилго цар хүрээ, техник технологи, үйл ажиллагаа нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа байгаль орчныг хамгаалах болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомжид хэрхэн нийцсэнийг тодорхойлох
Төслийн үндсэн зорилго арга хэмжээ, техник технологи, үйл ажиллагаа нь тухайн чиглэлээр баримталж буй Төр засгийн бодлого, түүнд хийсэн байгаль орчны стратегийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжид хэрхэн нийцэж буйг тогтоох
Төслийн байршлын сонголт нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, тодорхой бүс нутагт хуримтлагдах нөлөөлөл үүсгэх эсэх талаар дүгнэлт хийх
Төслийн гол технологи, үйл ажиллагаанаас үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийн анхан шатны урьдчилсан үнэлгээг хийж дүгнэлт гаргах
Төслийн үйл ажиллагаанаас нутгийн оршин суугчдад үзүүлэх нийгмийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийж, хүний эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдлийн талаар урьдчилсан дүгнэлтийг тус тус хийнэ.
Ерөнхий үнэлгээний шатанд дараах аргуудыг ашиглан төслийн байгаль орчин, нийгмийн гол сөрөг нөлөөллийг тодорхойлно.
Энгийн шалгуурын арга:
Төслийн төрөл, цар хүрээ, хэрэгжих хугацаа, төслийг хэрэгжүүлэх газар нутаг, техник технологи, үйл ажиллагааны явцад, тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй гол сөрөг нөлөөллийг тандах энгийн бөгөөд цөөн шалгуурыг төслийн болон төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулан гаргаж, шалгууруудынхаа дагуу үнэлэн, нэгдсэн дүгнэлт гаргах үйл явц юм.
Асуулгын арга нь:
Тухайн төслийн байгаль орчин, нийгмийн гол нөлөөллийг тодруулах асуулгыг боловсруулан төсөл хэрэгжүүлэгч иргэн болгон аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох албан тушаалтан, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн оршин суугчид, тухайн салбарын эрдэмтэн судлаачдаас авах замаар нөлөөллийг үнэлэх арга юм.
Дүн шинжилгээний арга нь:
Өмнө энэ чиглэлээр хийгдсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, судалгааны мэдээлэл, бодлогын болон зөвлөмжийн баримт бичгүүдийг судлан тухайн санал болгож байгаа төслөөс байгаль орчин, нийгэмд үзүүлэх гол сөрөг нөлөөллийг тодорхойлон, түүнийг харьцуулан үнэлж, дүгнэх арга юм.
Ерөнхий үнэлгээний шийдвэрийн төсөл түүнийг баталгаажуулах
Ерөнхий үнэлгээний түвшинд олон нийтийн оролцоог хангах нь:
Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхийн өмнө төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн талаарх мэдээлэл болон байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг бүрдүүлж, төслийн баримт бичигт хавсаргах бөгөөд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийттэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, төслийн талаарх мэдээллийг аль болох нээлттэй байдлаар хүргэнэ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ (БОНБНҮ)
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гэдэг нь
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах, арга хэмжээг тодорхойлох буюу төлөвлөж буй төсөл хөтөлбөрийн байгаль орчинд учруулж болзошгүй болон сөрөг нөлөөллийн үнэлгээ ба түүнийг нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа юм.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрддэг.
1. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ (Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийнэ).
2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг эрх бүхий дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэдэг).
Үүнд:
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлуудыг тусгасан байна.
БОНБНҮ хийж байгаа төслийн тодорхойлолт, танилцуулга;
• Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдал, түүний үнэлгээ (уур амьсгал, агаарын чанар, газрын гадарга, хэвлий, хөрсөн бүрхэвч, гадаргын болон газрын доорхи усны нөөц, чанар, ургамлан нөмрөг, амьтны аймаг, түүх соёлын дурсгалт зүйлс эд нөлөөлөх байдал үнэлгээ, нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ)
• Нийгэм, эдийн засагт нөлөөлөх байдал үнэлгээ;
• Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, нөлөөллийг бууруулах арга хэмжээний зөвлөмж;
• Төслийн эрсдлийн үнэлгээ, менежмент;
• Төслийн хаалт, нөхөн сэргээлт, экологи-эдийн засгийн үнэлгээ;
• Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө;
• Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр;
• Эрх зүйн орчин;
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний гол зорилт нь иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчин , нийгэм, оршин суугчдын эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг тодрохойлох, үнэлэх, түүний сөрөг үр дагавар түүнээс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох явдал юм.
БОННҮ-ний зорилго
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шат
 Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын удирдамжийг боловсруулах
 Төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг тодорхойлох
 Болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг үнэлэх
 Төслийн сөрөг нөлөөлөл багатай хувилбарыг сонгох
 Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх
 Нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тогтоох

төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, нутгийн оршин суугчдад учирч болзошгүй эрсдлийн үнэлгээг хийлгэх
байгаль орчны менежентийн төлөвлөгөөнмй гол зорилт, хамрах хүрээ шлгуур үзүүлэлтүүд
нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүний техникийн бус хураангуйг боловруулах зэрэг орно.
Нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын удирдамжийг боовсруулах

төсөл хэрэгжүүлэгч тухайн төсөлд хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний үр дүн, нэгдсэн дүнгнэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нарийвчилсан үнэлгээний гол зорилтууд, хийгдэх ажлын хамрах хүрээ, онцгойлон анхаарах асуудлууд, тэдгээрт тавигдах шаардлага, гүйцэтгэх хуваарийг тодорхой тусгасан ажлын удирдамжийг боловсруулна.
Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох
төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоосны дараагаар төслийн нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтооно. Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтооход дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ.
Үүнд:
Амьдрах орчны төрөл
Экосистемийн ховор байдал
Экологийн эрүүл байдал
Ландшафтын байршил
нөлөөллийн хугацаа
Төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн, мэргэжилтэн "Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас"-ыг үнэн зөв бөглөсөн эсэхээ нягтлан шалгаж, түүнд асуултын дагуу хийсэн тэмдэглэгээ, тодруулсан үндэслэл, тайлбаруудаа нэгтгэн дараах шийдвэрийн төслийн аль нэгийг гаргаж нэгдсэн дүгнэлт гэсэн хэсэгт тусгана.
Ерөнхий үнэлгээг гүйцэтгэсэн шинжээч төслийн баримт хийсэн байгаль орчны ерөнхий үнэлгээний үр дүнг тусгасан, бүрэн бөглөгдсөн "Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас"-д өөрийн гарын үсгээ зурж, огноолсон төсөл хэрэгжүүлэгчийн эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.
Улмаар шийдвэрийн төслийг ерөнхий шинжээчид танилцуулан түүний гол шаардлагуудыг тусгаж албан бичгийн хэлбэрээр боловсруулан ерөнхий шинжээчийн гарын үсгээр албажуулж, төсөл хэрэгүүлэгчид хүргүүлнэ.
Full transcript