Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Биржийн үйл ажиллагааны төрөл, онцлог

No description
by

G. hishigbaatar

on 28 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Биржийн үйл ажиллагааны төрөл, онцлог

Биржийн үйл ажиллагааны төрөл, онцлогууд
Гүйцэтгэсэн: Г.Хишигбаатар
H.MG12D023

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ

Бирж гэж юу вэ?
Бирж гэдэг нь худалдагч болон худалдан авагчдын арилжааны хүсэл сонирхлыг холбон өгдөг нэгэн төрлийн зах юм.
Тэнд хатуу чанга шаардлага бүхий хууль журмууд үйлчилж байдаг өндөр зохион байгуулалттай институт байгууллага юм.
Биржийн уламжлалт шинжүүд
Худалдаачин наймаачдын тогтмол цугларалт
Тогтсон нэг газарт, тогтсон цагт арилжаа явагдах
Арилжигдаж буй зүйлс нь заавал тухайн газарт байх, бодит эх загвар, нөөц хэлбэрээр байх шаардлагагүй
Үнэт цаас, бараа бүтээгдэхүүний арилжаа явагдах, тухай бүрт дуусгавар болох
Нэгэн адил хууль журманд захирагдах /өндөр зохион байгуулалт бүхий институт/

Биржийн төрөл:
Арилжаалагдаж бүтээгдэхүүнээр нь
Үнэт цаасны буюу хөрөнгийн бирж
Хөрөнгийн бирж нь брокер болон арилжаалагчдад хувьцаа болон бусад бусад үнэт цаасыг худалдаалах худалдаа үйлчилгээгээр хангадаг аж ахуй нэгж юм.
Үнэт цаасны бирж дээр арилжигдаж буй бараа бүтээгдэхүүн нь бодит бус шинжтэй байдгаараа бусад биржүүдээс онцлог байдаг.

Валютын бирж
Валютын бирж нь нэг валют бусад валютуудаар арилжаалагддаг зах зээл ба дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг юм.
Энэ зах зээлд оролцогчдын тодорхой хувь нь үндэстэн дамнасан корпорациуд байдаг ба эдгээр нь үйл ажиллагаа явуулдаг улс орнуудадаа төлбөр хийх болон бусад зорилгоор зүгээр л гадаад валют худалдан авах гэж л зах зээлд оролцдог байна. 

Бараа, түүхий эдийн бирж
Анхны таваарын бирж 17-р зуунд Японы фермерүүд цагаан будааны фьючерсийн гэрээг Осака хотод арилжиж эхэлснээр үүссэн.
Түүхий эдийн бирж нь чанарын шаардлага хангасан олон төрлийн түүхий эдийг худалдагч талаас худалдан авагч талд дамжуулах төвлөрсөн төв юм.
Бараа, түүхий эдийн биржүүдийн зураглал
Хөрөнгийн зах зээл хэрхэн үүссэн бэ?
1792.05.17-ны өдөр Нью-Йорк хотын гудамжинд Баттанвүүдийн модны дор тухайн үеийн 24 брокерууп гэрээ байгуулснаар уг биржийн эхлэл тавигдсан юм. Анхны биржийн 5 үнэт цаасны 3 нь Засгийн газрын бонд, 2 нь банкны хувьцаа байлаа. арилжааны шимтгэл 0,25% байв.
Анхаарал тавьсанд баярлалаа
Биржийн арилжаанд хэн оролцох вэ?
Биржийн арилжаанд тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд, хүмүүс оролцох бөгөөд тэдгээр нь нэгэн адил дагаж мөрдөх журмын дагуу гэрээ хэлцлийг хийдэг.
Хөрөнгийн бирж нь өөрөө арилжаанд оролцдоггүй, зөвхөн арилжаа явагдах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, компьютер техник хэрэгсэл, програм хангамж зэргээр хангана гэсэн үг юм. Үнэт цаасны арилжаанд брокер, дилерүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Брокер гэдэг нь харилцагчдын захиалгын дагуу үнэт цаасыг худалдах болон худалдан авах ажлыг хийж гүйцэтгэдэг хүн юм. Харин дилерүүд нь өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцож байдаг.

Бирж үүссэн түүхээс...

Бирж маягийн худалдааны газрууд бүр эртний зуунд байсан түүхтэй. Харин дундад зууны үеэс зөвхөн бараа бүтээгдэхүүн бус үнэт цаас арилжигддаг зах зээлүүд хөгжиж эхэлжээ. 1409 онд Төв Европын Брюгге хотод хамгийн анхны бирж бий болсон гэж үздэг. Брюггед Италийн худалдаачид ирж тэндэхийн хүмүүстэй арилжаа наймаа хийдэг байсан нь ийнхүү биржийн түүхийн анхны хуудас болжээ. Бирж гэсэн үг ч энд үүссэн гэж үздэг.
Үүний дараагаар богино хугацаанд дараа дараачийн биржүүд гарч ирсэн нь Антверпен /1460/, Лион /1462/, Амстердам /1530/, Нюрнберг /1540/, Аугсбург /1540/, Франкфурт /1585/-ын биржүүд юм. Өнөөдөр эдгээр биржүүдээс зөвхөн Амстердам, Франкфуртын биржүүд л оршиж байгаа аж. 1460 онд үүссэн Антверпын биржийг өнөөдрийн бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо байсан гэж үздэг, учир нь тэнд олон үндэстний худалдаачид цуглардаг байжээ.

Модон доорх бяцхан клуб нь 200 жилийн дараа NEW YORK хотын хөрөнгийн бирж буюу олон мянган компаниудын хувьцаа эргэлддэг жилд триллион гаруй долларын арилжаа явагддаг Америкийн санхүүгийн зах зээлийн жинхэнэ төв болтлоо хөгжжээ.
1. Харилцагч үнэт цаасны компанид захиалгаа өгнө.
2. Үнэт цаасны компани захиалгыг Хөрөнгийн бижрийн арилжааны программд оруулан хэлцэл хийгдэнэ.
3. Хөрөнгийн биржээс хэлцлийн мэдээллийг үнэт цаасны компаниар дамжуулан харилцагчид хүргэнэ. Хэрэв ямар нэг алдаа гарсан байвал талууд алдааг залруулах арга хэмжээ авна.
4. Алдаагүй болсон хэлцлийн жагсаалтыг Хөрөнгийн биржээс төлбөр тооцооны байгууллага руу, мөн арилжааны үнэ ханшийн мэдээллийг мэдээлэл дамжуулах байгууллага руу илгээнэ.
5. Төлбөр тооцооны байгууллага үнэт цаасны компани бүрээр неттинг хийнэ. Энэ нь тухайн өдөр тухайн үнэт цаасны компани дээр хийгдсэн ижил төрлийн үнэт цаасны худалдах худалдан авах тоо ширхэг, үнийн дүнг харилцан суутгаж балансжуулах замаар тухайн үнэт цаасны компанийн хувьд эцсийн зөрүү тоо хэмжээг тодорхойлох явдал юм.
6. Төлбөр тооцооны байгууллага талуудын үнэт цаасны болон бэлэн мөнгөний төлбөрийн чадварыг шалган баталгаажуулсны үндсэн дээр төлбөр хийх зөвшөөрлийг арилжааны банк, хадгаламжийн байгууллагуудад өгч төлбөр хийгдэнэ.
Үнэт цаасны арилжаа явагдах дараалал
Үнэт цаасны арилжааны зарчим, аргууд
Үнэт цаасны арилжаа нь үнийн болон цаг хугацааны дарааллыг хатуу баримталдаг зарчимтай. Энэ нь худалдан авах үнийн хувьд хамгийн өндөр үнийн захиалга, худалдах үнийн хувьд хамгийн бага захиалга эхэлж биелэгдэх, үнийн санал тэнцсэн тохиолдолд захиалга өгсөн цаг хугацааны дарааллаар биелэгдэнэ гэсэн үг юм. Одоогоор хөрөнгийн биржүүд дээр дуудлага арилжааны арга (call auction), үргэлжилсэн дуудлага арилжааны арга (continues auction)-ууд хэрэглэгдэж байна. Дуудлага арилжааны арга нь тодорхой хугацаанд захиалгуудыг хүлээн авч, дараа нь тэдгээр захиалгуудаас хамгийн боломжит нэг үнийг сонгон тэр үнээр хэлцэл хийгдэх арга юм.
2004 оны байдлаар ОУ-ын Валютын бирж дээр өдөрт дунджаар 1,9 триллион доллар арилжаалагддаг байсан бол одоогийн байдлаар өдөрт ойролцоогоор 3,2 триллион доллар арилжаалагдаж байна.
Америкийн нэгдсэн улсад 1848 онд Чикагогийн Худалдааны Хороо хэмээх анхны орчин үеийн зохион байгуулалттай биржийн хэлбэр үүссэн. Энэ бирж дээр улаан буудай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ худалдан авагчид ирээдүйд тогтсон хугацаанд тохиролцсон үнээр худалдахыг зөвшөөрөх болсон. Анх уг бирж дээр зөвхөн улаан буудайн арилжаа явагдаж байсан бол яваандаа арилжаалагдах бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн. Өнөө үед уг бирж дээр ихэнх хөдөө аж ахуйн таваар арилжаалагдаж байна.

Одоо дэлхий дахинд 60 гаруй таваарын бирж үйл ажиллагаа явуулж байна.
АНУ, Их Британи, Канад, Энэтхэг, Япон, Авсртали, Хятад гэх мэт 20 гаруй улсад Таваарын фьючерсийн гол биржүүд үйл ажиллагаа явуулдаг.
АНУ болон Европын биржүүд хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна.
Таваарын зах зээлд арилжаалагдаж буй бүтээгдэхүүн
Орчин үеийн таваарын биржийн үүсэл
Дэлхийн гол таваарын биржүүд
Таваар экспортлогч гол орнууд
Валютын зах зээлд оролчогчид

1. Төв банкууд. Тэдгээр нь өөрийн үндэсний эдийн засгийг дэмжих зорилгын үүднээс болоод үндэсний валютын ханшийг дэмжих зорилготойгоор оролцдог байна.
2. Арилжааны бусад банкууд. Харилцагч нарынхаа захиалгыг биелүүлэх өөрийн хөрөнгийн хөрвөх чадварыг хадгалах зорилгоор оролцоно.
3. Хөрөнгө санхүүгийн компани, брокерийн пүүс фермүүд. Хөрөнгийн активуудыг удирдах болоод зуучлалын ажиллагаа гүйцэтгэн ашиг олох зорилгоор оролцдог.
4. Хувь хүмүүс. Өөрийн хөрөнгийг өсгөх, санхүүгийн чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ хамтын болоод олны хүчээрээ оролцон хийгдэж буй үйлдлүүдээрээ дээрх хөрөнгийн бүлгүүдийн бодлогыг боловсруулахад нөлөөлдөг байна.
Ханш болон захиалгын төрөл, хэллэг
Нэг валютыг зах зээл дээр зарахын төлөө нөгөө валютаар төлбөр хийдэг болохоор харьцуулан арилжаалах гэж буй валютуудын хооронд үнэлгээний ханш тогтоодог.
Энэ нь үнэн чанартаа тухайн валютыг бий болгогч улс гүрний санхүү, эдийн засгийн өсөлт бууралттай шууд хамааралтай бөгөөд харьцуулан арилжаалах гэж буй нөгөө орны санхүү эдийн засгийн өсөлт бууралт нь түүнтэй хэр өрсөлдөхүйц хэмжээнд байгаагийн илэрхийлэл болдог байна.
Металлын зах зээл
Бусад бүх аж үйлдвэрийн нэгэн адил ашиг малтмал үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ зарах зах зээлийг олох ёстой. Зарим металл өөрийн тогтсон биржтэй байдаг. Металлын бирж нь диллерүүд өдөр болгон металлын үнийг тогтоож, түүнийг олноор нь санал болгон зарж борлуулдаг байгууллага юм. Бусад металлыг металл үйлдвэрлэгч өөрөө металлын зах зээл дээр эрэлт хэрэгцээ их байхад үнийг нь ихэсгэж, бага байхад нь багасгаж борлуулдаг.

Холимог металлуудын хувьд хамгийн чухал олон улсын бирж бол Англи улсын Лондонгийн Металлын Бирж (ЛМБ) байдаг. Энэ биржид зэс, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, никель зэрэг металлыг нэг өдөрт хоёр удаа зарлаж худалдан авч борлуулдаг.

Үнэт металлын томоохон биржүүд:
Chicago Board of Trade (CBOT)
Commodity Exchange (COMEX)
Dubai Gold & Commodity Exchange (DGCX)
London Metal Exchange (LME)
New York Mercantile Exchange (NYMEX)
Osaka Mercantile Exchange (OME)
Shanghai Futures Exchange (SHME)
Shanghai Gold Exchange (SGE)
Tokyo Commodity Exchange (TOCOM)
Лондонгийн металлын бирж
ЛМБ нь 1877 оноос биржийн арилжаа хийж эхэлсэн. ЛМБ дээр аж үйлдвэрийн металлын арилжааны 80 гаруй хувь нь явагддаг. Тус биржид:
Дэлхийн 40 гаруй улсад 700 гаруй баталгаат агуулахтай.
Бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг тусдаа байгууллагатай.
Дэлхийн 55 орны 500 гаруй бүтээгдэхүүн нийлүүлэгддэг.
Үнэт металлын арилжаа
ЛМБ-д үнэт металлын арилжааны ил тод байдлыг сайжруулах, гулдмай зах зээлийн эрсдэлийг бууруулах LBMA болон LCH.Clearnet зэрэг байгууллагууд ажилладаг. LCH.Clearnet нь OTC клирингийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг.
Улаанбаатар хот
2014 он
Full transcript