Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Номука Битм

on 7 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Э. Номуундарь Ц. Хадагсүрэн ЭЗМЗ-3
Агуулга
Биржийн үйл ажиллагаа ач холбогдол
Биржийн уламжлалт шинжүүд
• Худалдаачин наймаачдын тогтмол цугларалт
• Тогтсон нэг газарт, тогтсон цагт арилжаа явагдах
• Арилжигдаж буй зүйлс нь заавал тухайн газарт байх, бодит эх загвар, нөөц хэлбэрээр байх шаардлагагүй
• Үнэт цаас, бараа бүтээгдэхүүний арилжаа явагдах, тухай бүрт дуусгавар болох
• Нэгэн адил хууль журманд захирагдах /өндөр зохион байгуулалт бүхий институт/

Forex буюу Валютын бирж гэж юу вэ түүний үйл ажиллагаа
Хөрөнгийн бирж гэж юу вэ?
Хөрөнгийн бирж ба валютын биржийн үйл ажиллагаа
Хөрөнгийн бирж гэж юу вэ?
Дэлхийн хөрөнгийн биржийн үүсэл
Монголын хөрөнгийн биржийн үүсэл
Биржийн үйл ажиллагаа ач холбогдол
Валютын бирж гэж юу вэ?
Валютын биржийн үйл ажиллагаа түүний систем
Ашигласан материал
Бид арилжаа наймаа хийхээр зах дээр бишгүй л очдог. Тэгвэл бирж гэдэг нь яг л үүн шиг худалдагч болон худалдан авагчдын арилжааны хүсэл сонирхлыг холбон өгдөг нэгэн төрлийн зах юм. Гэхдээ бирж нь жирийн нэг зах биш. Тэнд хатуу чанга шаардлага бүхий хууль журмууд үйлчилж байдаг өндөр зохион байгуулалттай институт байгууллага юм. Өөрөөр хэлвэл Хөрөнгийн бирж нь брокер болон арилжаалагчдад хувьцаа болон бусад үнэт цаасыг худалдаалах худалдаа үйлчилгээгээр хангадаг аж ахуй нэгж юм.
Дэлхийн хөрөнгийн биржийн үүсэл
Бирж маягийн худалдааны газрууд бүр эртний зуунд байсан түүхтэй. Харин дундад зууны үеэс зөвхөн бараа бүтээгдэхүүн бус үнэт цаас арилжигддаг зах зээлүүд хөгжиж эхэлжээ. 1409 онд Төв Европын Брюгге хотод хамгийн анхны бирж бий болсон гэж үздэг. Брюггед Италийн худалдаачид ирж тэндэхийн хүмүүстэй арилжаа наймаа хийдэг байсан нь ийнхүү биржийн түүхийн анхны хуудас болжээ. Бирж гэсэн үг ч энд үүссэн гэж үздэг. Үүний дараагаар богино хугацаанд дараа дараачийн биржүүд гарч ирсэн нь Антверпен /1460/, Лион /1462/, Амстердам /1530/, Нюрнберг /1540/, Аугсбург /1540/, Франкфурт /1585/-ын биржүүд юм. Өнөөдөр эдгээр биржүүдээс зөвхөн Амстердам, Франкфуртын биржүүд л оршиж байгаа аж.
16-р зуунд Нидерландын Брюгге хотын <Van der Beurse > гэгч худалдаачны гэрт хүмүүс байнга цугаларч вексель арилждаг байсан ба түүнийгээ Bursa гэж нэрлэгдэх ширэн уутанд хадгалдаг байжээ. Ийнхүү Beurse, Bursa гэсэн энэ хоѐр үг холилдон өнөөдрийн бирж гэсэн үгийг үүсгэсэн гэж үздэг байна.
1792 онд Нью-Йоркт 24 худалдаачин нэгдэн, арилжаа наймаагаа хамтран явуулах зорилгоор Wall Street-ийн гудамж дахь нэгэн модны дор тогмол цугларч байхаар тохиролцсон нь одоогийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж <NYSE>-ийн үүсэл байсан юм.

Монголын хөрөнгийн биржийн үүсэл
Монголын хөрөнгийн бирж нь монгол улсад үйл ажиллагаа явуулж буй анхны, цорын ганц хөрөнгийн бирж.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан.
Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд анхдагч зах зээл 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн (ягаан цэнхэр тасалбар) 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн.

Эдгээр уламжлалт шинжүүдийн зарим нь орчин үеийн харилцаа холбооны хөгжлийн явцад өөрчлөгдөж байна. Электрон арилжааны тусламжтайгаар үйлчлүүлэгч дуртай газраасаа арилжаанд оролцож, цаг мөнгөө хэмнэх боломжтой билээ. Ийнхүү үнэт цаасны арилжаа нь өнөөдөр ихэнх улс оронд газар орны байршлаас хамаарахгүйгээр явагдаж байгаа бөгөөд “тогтсон газар арилжаа явагддаг” гэсэн биржийн уламжлалт шинжийг эвдэж байна. Гэвч үндсэн зарчим нь хадгалагдсан хэвээр байгаа юм. хөрөнгийн бирж нь үнэт цаас, санхүүгийн бусад баримт бичиг, орлого болон ноогдол ашгийн төлбөр зэрэг хөрөнгийн гүйлгээг олгох, гүйлгээнээс гаргах үйлчилгээгээр хангадаг. Мөн Бизнест хөрөнгөө өсгөх
Хөрөнгийн бирж нь компаниудыг өргөжин тэлэхийн тулд хувьцаагаа зарснаар хөрөнгөө өсгөх үйлчилгээгээр хангадаг.

Биржийн ач холбогдол:
Бүх худалдах болон худалдан авах захиалгууд нэгэн дор бүртгэгдэж, арилжаа хийгдэх явцад үнэт цаасны ханш тогтдог. Ингэж олон мянган харилцагчдын төсөөллөөр зах зээлийн үнэ ханш тогтож байдаг юм.
Засгийн газар болон компаниуд өөрт шаардлагатай хөрөнгө оруулалтыг биржээр дамжуулан олж авдагт биржийн эдийн засгийн ач холбогдол оршино. Биржийн бас нэг ач тус бол үнэт цаасны ханшийн өөрчлөлтийг тухай бүрт мэдээлж байдагт оршино. Өөрөөр хэлбэл зах зээлийн ил тод байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байдаг.
Арилжаа яаж явагддаг вэ?
Та брокер дилерийн компанид захиалгаа өгснөөр үнэт цаасны үйлчилгээ үзүүлэх бүхэл бүтэн сүлжээнд хамрагдлаа гэсэн үг юм. Арилжаа дууссаны дараа хэлцэл тус бүрийг бүртгэн шалгаж, төлбөр тооцоог хийх хэрэгтэй болдог. Үнэт цаасаа худалдсан харилцагчийн дансанд нь мөнгийг хийж, үүнтэй зэрэгцэн үнэт цаасыг хадгалах үйл ажиллагаа “Хадгаламжийн төв” дээр хийгддэг. Үүнийг биржийн хэлээр клирингийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг.


Дэлхийн томоохон биржүүд
Нью-Йоркийн хөрөнгийн бирж
Хувьцаа байрлуулах хамгийн нэр хүндтэй газар бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж юм. Хүмүүс эхний үед гудамжинд арилжаа хийдэг байснаа яваандаа 1790-ээд оны үеэс Wall Street гудамжинд амралтын өдрүүдэд байнга цугладаг болжээ. Эндээс хөрөнгийн зах зээлийн үүсэл эхэлсэн гэж үздэг. Тухайн үед уг гудамжинд хувьцааны дуудлага худалдаа болж, зарим өдөр 100 хүртэлх хувьцаа арилжиж байсан түүх бий.

Их удалгүй брокерууд Wall Street-ийн кофены газруудад оффисоо эмхэлж эхэлсэн бөгөөд эцэст нь Нью-Йоркийн хөрөнгийн зах зээлийн байранд нүүж очицгоосон юм. 1792 онд санхүүгийн хэрэгслүүдээр үйл ажиллагаа явуулдаг, худалдааны хэлцэл хийдэг Нью-Йоркийн 24 брокер Лондонгийн хамтран зүтгэгчдийн хамт Нью-Йоркийн хөрөнгийн биржийг байгуулах тухай "Саглагар модны доорх хэлэлцээрт" (Button wood Agreement) гарын үсэг зуржээ.Энэ үеэс хойш 200 гаруй жил өнгөрсөн ч Wall Street Америкийн төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцийн нэрийн хуудас болсоор байна. Wall Street нь Нью-Йоркийн санхүүгийн дүүрэг доод Манхеттэнд байрлах нарийхан гудамж юм.

24 брокертэй энгийн зах зээлээс 1500 гаруй гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин тэлсэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр одоо дэлхийн өнцөг булан бүрийн 2000 гаруй томоохон компанийн хувьцаа худалдагдаж байна.


Forex буюу Валютын бирж гэдэг нь нэг валют бусад валютуудаар арилжаалагддаг зах зээл ба дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг юм.

Энэ зах зээлд оролцогчидын тодорхой хувь нь үндэстэн дамнасан корпорациуд байдаг ба эдгээр нь үйл ажиллагаа явуулдаг улс орнуудадаа төлбөр хийх болон бусад зорилгоор зүгээр л гадаад валют худалдан авах гэж л зах зээлд оролцдог байна. Хэдийн тийм боловч зах зээлийн томоохон хэсэг нь валютын ченжүүд байдаг ба эдгээр нь валютын ханшыг хөдөлгөөнд оруулж, энэ нь цаашлаад бүр хувьцааны үнэнд ч мөн нөлөөлж байдаг.
Валютын ханш нь ихэвчлэн бодит мөнгөний урсгал болон дэлхий дахиний макро эдийн засгийн бодлогоос хамааран хэлбэлзэж байдаг.
Валютын хослол бүр нь өөрийн үнэ цэнийг барьж байдаг ба XXX/YYY гэж тэмдэглэгддэг Жишээ нь, EUR/USD нь еврогийн үнийг US доллараар илэрхийлж байна гэсэн үг. 1 евро=1.2045 доллар гэх мэт.


Валюты бирж буюу forex нь interbank, OTC (over the counter) зах зээл гэдгээрээ хувьцааны болон Фючерс (Futures)-ийн зах зээлээс ялгаатай. Forex нь долоо хоногийн турш өдөр бүр 24 цагаар forex-ийн брокерууд, брокер банкууд болон банкуудын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ европт арилжаа дуусахад ази эсвэл америкийн арилжаа эхэлдэг ба энэ мэтчилэн, дэлхийн бүх валютууд тасралтгүй арилжаанд орж байдаг. Арилжаанд оролцогч маань мэдээллийн өөрчлөлт болгон ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.

2004 оны дөрөвдүгээр сарын байдлаар олон улсын Forex дээр өдөрт дундажаар 1,9 триллион доллар арилжаалагддаг байсан бол одоогийн байдлаар өдөрт ойролцоогоор 3,2 триллион доллар арилжаалагдаж байна.
Валютын арилжаанд оролцогчидын ихэнх нь үнээ өсгөх болон үнээ зарлахдаа брокерт ханддаг. Тухайн брокер нь хэрэглэгчидэд хамгийн давуу талтай хувилбаруудыг санал болгодог ба мөн ямар үед авах болон ямар үед зарах гэдэг дээр хэрэглэгчидэд тусладаг. Валютын арилжаа нь 2 өдөрт нэг удаа шаардлагатай ажил гүйлгээг бичихийн тулд позициудыг хаагаад дахин нээдэг.

Дэлхийн валютын үндсэн систем:
Өнөөдөр олон улсын санхүүгийн зах зээл дээрх төлбөр тооцоонуудын дийлэнхи хэсгийг дараахи хэдхэн валютаар хийж гүйцэтгэж байна.
Валют арилжаа хийгддэг мөнгөний нэгжүүд:
Symbol Country Currency Nickname
USD United States Dollar Buck
EUR Euro members Euro Fiber
JPY Japan Yen
GBP Great Britain Pound Cable
CHF Switzerland Franc Swissy
CAD Canada Dollar Loonie
AUD Australia Dollar Aussie
NZD New Zealand Dollar Kiwi

Forex-д валютууд байнга 3 үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Эхний хоёр үсэг нь улсын нэрийн товчилсон үсэг, гурав дахь нь улсын мөнгөний нэгжийн эхний үсэг.

Ашигласан материал
• http://www.mse.mn/ монголийн хөрөнгийн бирж
• https://mn.wikipedia.org
• http://www.mongolian-economy.com
• http://www.worldbank.com/
• Монголын үнэт цаасны зах зээл-Я.Ядамсүрэн
• Статистикийн эмхтгэл
• Үнэт цаас ба үнэт цаасны зах зээл –Д.Дуламсүрэн


Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript