Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга

No description
by

Ji Venus

on 8 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга
Оршил
Монгол улсын Засгийн газар Боловсролын салбарт чанарын шинэчлэл явуулах бодлого явуулж “Хүүхэд бүрийг хөгжүүлье” гэсэн маш том бөгөөд алс ирээдүйгээ харсан зорилго тавин ажиллаж эхэлсэн билээ. Чанарын шинэчлэл гэдэгт бид сэтгэлгээний шинэчлэл, багш нарын заах арга барилын шинэчлэл, багшийн хөгжлөөр дамжин Монголын ирээдүй болсон хүүхэд бүрээ хөгжүүлж Зөв монгол хүнийг төлөвшүүлэн хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Боловсрол Шинжлэх ухааны яам өөрийн харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх Институтээр дамжуулан Монгол улсын 27 мянган багийг хөгжүүлэх талаар олон ажлыг зохион байгуулж байна.


Агуулга
Боловсролын салбар бол ямар ч улсын хувьд тэргүүлэх зэргийн байдаг. Манай улс нийт 30 гаруй мянган багштай, 700 орчим мянган суралцагсадтай. Эдгээр багш, суралцагсдад бүгдэд нь хүрч, тэдний тогтсон хандлага, ёс зүй, харилцаанд эерэг өөрчлөлтийг бий болгох, ажлын үр дүнг нь нэмэгдүүлэх шинэ сургалтын технологийн арга зүйг эзэмшүүлэх, чанартай багш бэлтгэх, хүүхдүүддээ чанартай боловсролыг олгох нэгдсэн бодлого бидэнд яах аргагүй дутагдаж байсан юм.

Ямар ч салбарын, аль ч мэргэжлийн хүмүүс байнга санаа бодлоо солилцож, туршлагаа хуваалцаж, төрөл бүрийн курс семинарт хамрагдаж байх хэрэгтэй байдаг. Тэр тусмаа дэлхий ертөнц маш хурдтай хөгжиж байгаа, өнөө үед.

Үүнтэй адил манай өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт ажиллаж, бидний ирээдүй болсон үр хүүхдүүдэд соёлын үрийг тарьж буй багш нар цаг үргэлж шинэ зүйлд суралцаж, сонсож, өөрийгөө хөгжүүлж байх өндөр хэрэгцээ бий гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Мэдлэггүй, хоцрогдсон багшийн хор уршгийг хэмжихэд хэцүү. Ийм багш хүүхдэд олигтой мэдлэг бүү хэл мэдээлэл ч өгч чадахгүй. Гэхдээ багш нар өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь багш нарыг хөгжүүлэх, хандлагыг өөрчлөх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх гол үүрэг бүхий, БШУЯ-ны харъяа мэргэжлийн байгууллага юм.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтыг арга гэж юу вэ?
Байшинг тоосгоор барьдаг ч гэсэн овоолсон тоосгыг байшин гэж хэлдэггүй. Үүнтэй адил боловсрол мэдлэгээс эхтэй ч цэгцгүй мэдлэг боловсрол болж чадахгүй.

Хүүхдэд эмх цэгцтэй, дэс дараатай мэдлэг эзэмшүүлэх нь боловсролын салбарын зорилго байх. Боловсролтой хүн гэж чухам ямар хүнийг хэлэх вэ. Их, дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Бага ангийн боловсрол ч эзэмшээгүй хэрнээ хоёр гурван их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн нөхдөөс илүү сайн ажил хийж, сайхан амьдарч яваа хүн олон. Иймд зөвхөн их дээд сургууль төгссөн хүнийг л боловсролтой хүн гэж хэлэхгүй нь. Тэгвэл боловсрол гэж чухам юу вэ. Энэ нь нөхцөл байдалд дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах чадвар юм.

Хэрэгтэй үед зөв шийдвэр гаргах чадвартай хүн л энэ нийгэмд хөл алдахгүй сайхан амьдарч чадна. Угтаа аливаа хүний өгсөж уруудах эсэх нь дүгнэлтэд суурилсан шийдвэрээс л хамаардаг. Ер нь боловсролын зорилго бол эцсийн дүндээ хүн аз жаргалтай амьдрахад л чиглэнэ. Ингэж чадахгүй бол боловсролын зорилго хэрэгжихгүй байна гэсэн үг. Боловсролын зорилго хэрэгжихгүй бол улс орны эдийн засаг өсөхгүй. Боловсролгүй ард түмнийг дарлахад амар, гэгээрсэн ард түмнийг удирдахад амар гэдэг. Тэгвэл боловсролын чанар, хөгжил энэ орны хөгжил тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа юм
Б
Full transcript