Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

тайж нарыг дуурайж х

No description
by

Sweetie Pinky Choco

on 11 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of тайж нарыг дуурайж х

зохиолын дүр
Ноён Жүрден-худалдаачин
Хатагтай Жүрден
Люсиль- тэдний охин
Кеонт- Люсилийн дурлалт залуу
Доримена- хатагтай
Дорант- гүн Дорименад дурласан язгууртан
Николь- Жүрдений гэрийн үйлчлэгч
Ковьель- Клеонтын зарц
Хөгжмийн багш
Түүний шавь нар
Бүжгийн багш
Туялзуур жадны багш
Гүн ухааны багш
Оёдолчин
Түүний шавь нар
1 зарц
2 зарц

зохиолын товч агуулга
Ж.Б.Мольерын энэ жүжигт дөнгөж баяжиж байсан шинэ хөрөнгөтнүүд тайж нарын хэргэм зэрэг олох, улс төрийн эрх мэдэлтэй болох гэж үхэн хатан зүтгэж байсан цаг үеийг инээдэмтэй, уран хурц дүрслэхийн хамт, бас тайж нарын соёл үеэ өнгөрөөж байсныг ёжлон шүүмжилжээ. Гол баатар нь бүдүүлэг, мангуу, хөөргөн хөвсрөг зантай, итгэмтгий, билэг оюун мохоо худалдаачин Жүрден юм. Тэр хөрөнгө бэлтэй тул тайжийн зэрэг хэргэм хүртэх гэж бүх аргаа хэрэглэж, дуу хөгжим, бүжиг, тулзуур жад, философи зэргийг заалгах багш хөлслөн авч, тайж язгууртны гадаад өнгөний маяг, гоёлыг дуурайх, дуу хөгжим, бүжиг хийх, янаг амрагийн тансаг чамин үгтэй захидал бичиж сурах зэргээр оролдон хөглөж буйг өгүүлнэ. Жүрдений бүтэлгүй оролдлого талаар болсныг элэглэн шоолоход жүжгийн бүх үйл явдал чиглэжээ. Алхам тутамдаа хөгтэй явдалд орооцолдож, үг хэлэх бүрдээ бүдүүлэг харанхуйгаа илэрхийлж буй Жүрдений дүрээр доорд угсаа гарлаа нуун, язгууртны зэрэг хэргэм хүртэх гэж мэрийж байсан 17-р зуун үеийн Францын шинэ хөрөнгөтөн, баячуудын хэв шинжит дүрийг бүтээжээ.
зохиолын товч агуулга
Гэнэн итгэмтгий, мунхаг Жүрдений ичгүүр сонжуургүй бялдуучлан тонож буй хөлсний багш нараар овжин зальхай тайж нарыг улайлган илчилжээ. Жүрденийг хааны орд, язгууртны хүрээлэлд ороход нь зуучилж өгнө гээд хамаг хөрөнгө мөнгийг нь эвээр дээрэмдэж буй хээнцэр ганган Дорант бол дээдсийн дунд олонтаа тохиолдох луйварчин этгээд юм. Зохиолын төгсгөлд Жүрден хамаг мөнгөө хөлсний багш нарт алдаж тайж ч болсон юмгүй, сурсан эрдэм ч үгүй үлдэж байна. Арга чаргаа барсан Жүрден охиноо ёултаны хүүтэй гэрлүүлж, өөрөө язгууртны дунд орохыг оролдоно. Гэвч зарц нар нь Жүрденээр даажигнаж охиных нь хайр сэтгэлт залуу Клеонтыг Туркийн ёултаны хүүгийн мачгаар хувцаслан оруулна. Итгэмтгий гэнэн Жүрден түүний үнэмшиж, охиноо ёултааны хүүтэй гэрлүүлж, өрөө угсаа өгдөр язгууртны дунд орохоор шийдэв. Зарц нар нь энэ мэт тэнэг мунхаг Жүрденийг тохуурхан шоолж ахул, Жүрден өөрийгөө Туркийн хан хүүгийн хадам аав, язгуууртан хүн болов гэж хууртаж байгаагаар жүжиг төгсөнө.
Зохиолын зохиомж
Ж.Б.Мольерын "Тайж нарыг дуурайж хөглөсөн нь буюу Жүрдений хэнээрэл" жүжиг 5 бүлэгт инээдмийн жүжиг юм. оршлыш янз бүрийн хөгжмийн бүрэлдэхүүнтэйгээр тоглоно. тайзны голд буй ширээний ард хөгжмийн багш шавийн хамт Жүрдений захиалсан серенаг зохион сууцгаана. I бүлэг 2үзэгдэлтэй, II бүлэг 10, III бүлэг 20,IV бүлэг 12, V бүлэг 7 үзэгдэлтэй.
Анхаарал тавьсанд
баяарлаллаа
Тайж нарыг дуурайж хөглөсөн нь
Шинэ үе дунд сургууль
11б анги
Э.Билгүүн
Б.Баярмаа
Х.Оюундэлгэр
М.Цацрал
Ж.Ариунхишиг
Э.Анужин

Зохиолын дүр
Ж.Б.Мольер инээдмийн жүжгээрээ цаг үеийн гэм хорыг хурцаар шүүмжилжээ. Нийгмийн чухал сэдэвтэй жүжгийн зохиол бичсэнээрээ Францын жүжгийн зохиол, театрын урлагын шмнэ шатанд гаргажээ. Гэвч классицизмын явцуу дүрэм журамд нийцүүлэн баатрынхаа зан байдлын зөвхөн ганц талыг үзүүлсэн нь Шекспир зэрэг нэрд гарсан зохиолчдын бүтээсэн реалист дүр дүрслэлийг бодвол өрөөсгөл явцуу болсон гэж үздэг. Энэ тухайд Оросын зохиолч А.С.Пушкин ''Мольерын зохиолд харамч хүн бол зөвхөн харамчаар гарна. Гэтэл Шекспирийн Шейлок бол харамчийн дээр бас овсгоотой, хар санаатай, ухаалаг хүн'' гэжээ. Эндээс Мольерийн болон классицизмын сул талыг ажиглаж болно.

Жан Батист Мольер
(1622-1673)

Тэрээр 1622 онд Парист төржээ.Их сургуульд Хуулийн мэргэжлээр төгссөнийхөө дараа, жүжигчин болсон авч нэр алдрыг ололгүй, нэгэн жүжгийн труппаг ахлан хөдөө орон нутгаар явдаг байжээ. Тэгж явах зуураа анхлан хошин инээдмийн жүжгийн зохиолоо бичиж эхэлжээ. Францын уран зохиолд классицизм ноёрхож байх үед "Тартюф", "Тайж нарыг дуурайж хөглөсөн нь", "Скапены дамшиглал", "Дон жуан" зэрэг алдарт жүжгүүдээ бичдээ.
Зохиолын уран сайхан
Жүжигт үйл явдлыг хурцатгахын тулд хэтрүүллийн ур маягийг өргөн хэрэглэж, урлагийн бусад төрөл болох дуу хөгжим, бүжгийг ч чадамгай хослуулжээ.
Full transcript