Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Карен Хорни

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Карен Хорни

Карен Хорни
Намтар
Хорни нь Германы Хамбург хотын ойролцоо Валанкениси хотод 1885 оны 9 сарын 16-нд мэндэлсэн Дани гаралтай Америкийн сэтгэл судлаач юм. Эцэг нь онгоцны ахмад бөгөөд өөрөө эцэгтээ дургүй байсан учраас Фрейдын Эдипийн комплексын гэсэн ойлголтыг няцаадаг байсан.
14 настайдаа эмч болохоор шийдэж тэмдэглэлийн дэвтэртээ “Би их царай муутай учраас ухаантай болно” гэж бичиж байсан. 20 насандаа Фрайбургийн анагаахын их сургуульд элсэн орсон. Хичээлийн эхний улиралд Оскар Хорнитой танилцаж 4 жилийн дараа гэрлэж 3 охинтой болсон. Харин 1915 онд анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалсан.

Үзэл баримтлалууд
Бие хүний нийгэм-соёлын онол
Эхэндээ тэрээр Фрейдийн психоанализийн сургааль, невротик бие хүнийг судлах аргыг дэмжиж байгаад түүний үзлийн хязгаарлагдмал алдаатай талыг олж харсан. 1932 онд Германаас Америкт ирээд сонгодог психоанализын онолоор дүгнэж байсан. Хорни энэ үзэгдлийн нууц нь хүний үйл ажиллагааны өвөрмөц байдал, нийгэм соёлын нөхцлийн ялгаанаас хайх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хүмүүсийн мэдрэлийн ядаргааны гол шалтгаан нь зүгээр л хүрээлэн буй орчин гэжээ. Гэхдээ тухайн нийгмийн соёл нь хүмүүсийн сэтгэцийг тодорхойлно гэж үзсэн.

Бие хүний хөгжил
Тэрээр эцэг эх хүүхдүүдийн хоорондын нийгмийн харилцаа холбоо нь хүүхдийн хөгжилд шийдвэрлэгч нөлөөтэй хүчин зүйл гэж онцлон тэмдэглэжээ. Хорнигийн үзэж байгаагаар бол хүүхэд ахуй цагт хоёр чухал хэрэгцээ байдаг.
1. Таашаал авах хэрэгцээ
- Хоол нойр мэтийн бүхий л үндсэн хэрэгцээнүүдийг агуулна.
- Бие махбодийн оршин тогтнохын эдгээр хэрэгцээг хангах нь чухал хэдий ч шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзээгүй.

Суурь түгшүүр: неврозын шалтгаан
Эцэг эхтэйгээ харилцах харилцааны явцад хүүхдийн аюулгүй байдлын мэдрэмж алдагдсаны улмаас суурь түгшүүр үүснэ.
- Аюул занал дүүрэн хорвоогийн өмнө ганцаардан туслалцаа дэмжлэггүй байгаагаа мэдрэхийг суурь түгшүүр гэнэ.
- Нөгөө талаас нь аюулгүй байдал алга гэсэн хүүхдийг бүхэлд нь эзэмдсэн хүчтэй мэдрэмж юм. Энэ бол Хорнигийн үндсэн үзэл баримтлалын нэг ажээ. Өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч байна гэдгийг хүүхэд мэдэрч байвал өөрийн аюулгүй байдлыг мэдэрч цаашдаа хэвийн хөгжих боломжтой болно.
Энэхүү түгшүүр нь бусадтай харилцах харилцаанд нь нөлөөлдөг бөгөөд энэ нь цаашдаа неврозын шалтгаан болдог аж.

Анагаахын сургуульд суралцаж байх хугацаандаа Хорни амьдралын янз бүрийн асуудлаас болж сэтгэл гутралд орж амиа хорлох оролдлогууд хийдэг байсан. 1910 онд дээрх шалтгааны улмаас психоаналитикийн курст Карл Абрахамаар эмчлүүлэх болжээ. Энэ үеэс сэтгэл судлалыг сонирхон Берлины психоаналитикийн институтийн анхны гишүүдийн нэг болсон байна. 1932 онд АНУ-д цагаачилж, Америкийн психоанализийн институттай салшгүй холбоотой болсон. Америкийн Психоанализийн сэтгүүлийн редактороор ажиллаж байгаад 1952 онд хорт хавдрын улмаас нас барсан.

Гол бүтээлүүд
- Бидний цаг үеийн Невротикю /1937/
- Психоанализын шинэ зам /1939/
- Өөрийн дүн шинжилгээ /1942/
- Та психоанализыг анхааралдаа авч үздэг үү /1946/

2. Аюулгүй байдлын хэрэгцээ
- Хүүхдийн гол сэдэл бол эцэг эхдээ хаырлагдаж тэдний хүсэн хүлээсэн хүүхэд нь байж, аюул заналаас хамгаалагдаж байх сэдэл юм.
- Эцэг эх нь хүүхдээ чин сэтгэлээсээ хайрлан элгэмсэг дотно харьцаж байвал хүүхдийн аюулгүй хэрэгцээ хангагдаж эрүүл саруул бие хүн хөгжих магадлалтай байдаг.

Невроз-
эрчимтэй түгшүүр үүссэнээс бий болох өөрчлөлтүүд. Энэ үеийн түгшүүр нь хамгааллын механизмуудыг хэрэглэх чадваргүй болсонтой холбоотой. Его үл ухамсарлагдахуй дахь зөрчилтэй тулгарна.
Невротик түгшүүр-
Гадагшаа илэрхийлэн гаргах боломжгүй сэтгэлийн хөөрөл, түлхэц, ухамсарлагдсанаас болж тулгарах аюулын хариуд үүсч буй сэтгэцийн түгшүүр, зө билэг түлхцийг, ялангуяа бэлгийн болон түрэмгийллийн хөөрлийн Его хянаж чадахгүй байж магадшүй гэж эмээх сэтгэлтэй холбоотой.

Невротик хэрэгцээнүүд
Аюулгүй байдал хангагдахгүй байна, туслалцаа дэмжлэг алга гэсэн сэтгэгдэлтэй, дайсагнасан хандлагатай байх зэрэг нь суурь түгшүүрийн шинж юм. Ийм суурь түгшүүрээсээ зайлсхийхийн тулд хүүхэд төрөл бүрийн хамгааллын стратегийг хэрэглэдэг байна. Невротик хэрэгцээ буюу невротик хандлагууд хэмээн нэрлэгдсэн арван стратегийг Хорни тодорхойлжээ. Эдгээр нь зан үйлийн тодорхой хэв маягуудыг нөхцөлдүүлж байдаг ажээ.

Хорнигийн тодорхойлсон 10 невротик хэрэгцээ
1. Хайрлуулан, дэмжүүлэх хэрэгцээ
Бусдын хайр бишрэлийг татах гэсэн ханашгүй хүсэл тэмүүлэл, шүүмжлэл, гадуурхал, нөхөрсөг биш хандлага, шүүмжлэлд хэт эмзэг мэдрэмтгий хандах хандлага.
2. Удирдуулах хүнтэй байх хэрэгцээ
Бусдаас хэт хамааралтай байдал, ганцаардан гадуурхагдахаас айж хайрыг хэтрүүлэн үнэлж хайр сэтгэл бол бүхнийг шийднэ гэж үзэх үзэл.
3. Хатуу горим, хязгаартай байх хэрэгцээ
Тогтсон журам, хуваарилалт нэгдүгээр зэргийн ач холбогдолтой байхуйц амьдралын хэв маягийг эрхэмлэх хандлага, бусдаас юу ч шаардахгүйгээр , өчүүхэн зүйлд сэтгэл ханан бусдад захирагдах байдал.


4. Эрх мэдэлтэн байх хэрэгцээ
Бусдыг хянаж, ноёлж байхыг гол зорилго болгодог, сул дорой байдлыг үзэн ядах байдал.
5. Бусдыг эзэрхийлэх хэрэгцээ
Бусдад ашиглуулах, тэдний нүдэнд итгэлгүй харагдахаас эмээх боловч тэднийг залилах ямар нэгэн урьдчилсан арга хэрэглэхийг үл хүсэх байдал.
6. Өөрийгөө бүх нийтэд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ
Бусдын бишрэлийг хүлээх эрмэлзэл, өөрийн талаарх төсөөлөл нь нийгмийн байр сууриас нь шалтгаалан төлөвшинө.
7. Өөрийгөө бишрэх хэрэгцээ
Өөрийгөө ямар ч алдаа дутагдалгүы мэтээр гоёчлон харуулах, хүсэл тэмүүлэл. Орчныхоо хүмүүсээс сайшаал талархал хүлээх гэсэн эрэлт хэрэгцээ.

8. Нэртэй төртэй байх хэрэгцээ
Хожмын үр дагварыг үл анхааран “хамгийн сайн болох нь” гэсэн хүчтэй тэмүүлэл. Орчныхоо хүмүүсээс сайшаал талархал хүлээх гэсэн эрэлт хэрэгцээ.
9. Ганцаархнаа байж бусдаас үл хамаарах хэрэгцээ
Өөрт нь хариуцлага хүлээлгэж болзошгүй аливаа хариуцлагаас зайлсхийх, бүхнээс зай барих гэсэн хандлага.
10. Ариун тунгалаг, сэвгүй сайхан байх хэрэгцээ
Ёс суртахууны хувьд хиргүй тунгалаг, аливаа харилцаа холбоогоо ариун байлгах тэмүүлэл, төгс сайн үйлийг дэмжих эрмэлзлэл.

Хүмүүс рүү тэмүүлэх, тэднээс зугтах, тэднийг эсэргүүцэх хандлагууд
Хорни 1945 онд бичсэн “Бидний дотоод зөрчил” хэмээх номондоо дээрх 10 хэрэгцээг 3 үндсэн бүлэглэл болгон ангилжээ. Эдгээр бүлэг хэрэгцээ тус бүрийн үйлчилгээ нь сэтгэлийн түгшүүрийг намдаах, их бага ямар нэгэн хэмжээгээр аятай тохитой амьдрах боломжийг олж авах чиг хандлагыг илэрхийлж байдаг.
Хүмүүс рүү тэмүүлэх, найр тавимтгай хэв шинж.

- Бусдаас хамааралтай, шийдэмгий биш, арчаагүй байдлаар бусадтай харилцдаг.
- Хүмүүс түүнийг хайрлан хамгаалж, удирдан дагуулж байх нь зайлшгүй чухал байдаг.

Хүнээс зугтах баримжаалал
- Надад ямар хамаа алга.
- Ийм хэв шинжийн хүмүүс нь хайр сэтгэл, ажил амьдралын аливаа асуудалд татагдах боломжийг өөртөө хэрхэвч олгож болохгүй гэсэн чиг хандлагаараа бусдаас ялгагддаг.
Хүмүүсийн эсрэг баримжаалал
- Дайсагнах хэв шинж, захирах, эзэрхийлэх хэв маягийн зантай хүмүүс.
- Дайсагнах хэв шинжийн хүмүүс нь бусадтай эелдэг даруу, эв дүйтэй харьцаж болно, гэхдээ
түүний зан байдал эцсийн эцэст бусдыг хянах эрхэндээ байлгахад чиглэгдэнэ.

Хорни-гийн хэлсэн үгс
- “Сэтгэл засал хийхэд хамгийн олзуурхмаар зүйл бол хүний дотоод зөрчлийг шийдэж өгөхөөс гадна, сэтгэл засал хийх явц нь сэтгэл засалчийн амьдралд маш хүчтэй эерэгээр нөлөөлж үлдсэн явдал байдаг.”
- Бидний соёл иргэншилд төгс эрүүл хүн гэж бараг л байхгүй.
- Сэтгэлийн зовлон шаналалыг судлах бус, харин бидний үйлдэл хөдөлгөөнийг удирдаж буй зүйлд ач холбогдлоо өгсөн нь илүү дээр.
Full transcript