Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

хөрсний бохирдол

naTURE
by

togoldor bazardargia

on 1 January 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of хөрсний бохирдол

Улаанбаатар хотын xөрсний бохирдол, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд
Улаанбаатар хотын xөрсний бохирдол, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд
Химийн бохирдол
Химийн хорт нэгдлүүд хөрсөнд их концентрацитай орвол хөрсний өнгөн давхрага амархан бохирдож, хөрсний өөрийгөө цэвэршүүлэх чадвар алдагдаж, хүн амьтан, ургамалд сөрөг нөлөө үзүүлдэг. Химийн бохирдолд: химийн хор, эрдэс бордоо, үйлдвэрийн хаягдал, агаарт цацагдсан хий утаа хэлбэртэй бохирдуулагч бодисууд, нефть, нефтийн бүтээгдэхүүн орно.

Биологийн бохирдол
Хөдөө аж ахуй болон үйлдвэрийн хаягдал хөрсөнд унаснаар гадны микроорганизмууд хөрсөнд ордог. Хаягдалтай хамт хөрсөнд өвчин болон хоолны хордлого үүсгэгчид мөн ургамал, амьтанд өвчин үүсгэгч төрөл бүрийн нян микро организмууд орж бохирдуулдаг. Бохирдуулагч гол үүсвэрүүдэд ахуйн гаралтай хог хаягдал, хог хаягдлын цэгүүд гуу жалганд хуримтлагдсан, ил задгай хаясан хог хаягдлууд, үйлчилгээний газруудын ил задгай хаясан хог хаягдлууд, мөн гэр хорооллын айлуудын бие засах газар, бохирын цооног, замбараагүй асгасан угаадас зэрэг орно.

Хөрсний бохирдол гэж юу вэ?
Хөрсөнд агуулагдаж болох бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх хэмжээ стандартад заасан хэмжээнээс давсан тохиолдолд тухайн хөрсийг бохирдсон гэж үзнэ. (хүнд металл, нян, нефть бүтээгдэхүүн, цацраг идэвхжилт гэх мэт)

Хөрсний бохирдол нь зөвхөн тухайн газраа бохирдуулаад зогсохгүй үер, салхи, газрын нуранги болон хөдөлгөөнт эх үүсвэрээр (автомашины дугуй, хүний гутал г.м) нэг газраас нөгөөд асар хурдтайгаар дамжин тархаж байнга бохирдож байдаг.

Хөрсний бохирдлыг 2 хэлбэрт хуваан авч үздэг

Хөрсний бохирдол гэж юу вэ?

Хөрсний бохирдолд нөлөөлж буй эх үүсвэрүүд

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа \ШУА\

Дүүргүүдээс авсан судалгааны дүн \НБОНХГ\

Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь

Зарим улс оронд хөрсний бохирдлыг шийдвэрлэж буй арга зам

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшүүлж буй санал
Хөрсний бохирдолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг эх үүсвэрээр нь дараах байдлаар хувааж үздэг

Хатуу хог хаягдал
Шингэн хог хаягдал
Автомашин, автомашины засварын газрууд, автомашин угаалгын газар, шатахуун түгээх станцууд
Авто тээврийн хэрэгслийн нөлөөгөөр тухайн нутаг дэвсгэрт хөрс болон агаар дахь хүнд элементийн агууламж болон тоосжилт байнга нэмэгдэж байдаг. Нийслэлийн хэмжээнд байгаа авто тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх станц, авто засварын газар, авто угаалгын газрууд эдгээрийн түлш хадгалах, түгээх, хүний хариуцлагагүй үйл ажиллагаа, техникийн болон технологийн осол гэмтэл, зөрчлөөс үүдэн гарч буй элдэв хог хаягдал нь хөрсөнд алдагдах тохиолдолд шүүрэлт нэвчилт явагдаж хөрс химийн зарим нэгдэл ялангуяа хар тугалгаар асар ихээр бохирддог.

Xүнд, хөнгөн үйлдвэрүүд

Агаарын бохирдол
Нүүрсний шаталт, машины хөдөлгүүрийн шаталтаас янз бүрийн химийн элементүүд ялгарч байдаг бөгөөд эдгээр нь агаарыг бохирдуулсны дараа хөрсөнд нэвчих, хуримтлагдах замаар хөрсний бохирдлыг үүсгэдэг.
Хөдөлгөөнт эх үүсвэр
Байгалийн үзэгдэл болох салхи, шуурга болон хөдөлгөөнт эх үүсвэрүүд болон автомашины дугуй, хүний гутлын мөр зэргээс болж хөрс нь механик шинж чанараа алдах, дагтарших, тухайн хөрсөнд ногоон ургамал ургаж чадахааргүй болох, тоосжилт үүсэх зэрэг сөрөг үр дагавартай.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам огцом өсөж, хотын нутаг дэвсгэр дэх байгаль орчин, түүний гол бүрэлдэхүүн хэсэг болох хөрсөн бүрхэвч их хэмжээгээр бохирдож байна.

Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэд судлаачид сүүлийн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн дүүргүүдийн 288 цэгээс дээж авч шинжлэн судалсан байна.

Судалгаагаар аж үйлдвэрүүдийн хорт хаягдал мөн ахуйн хатуу хог хаягдал, хүнс барааны томоохон зах, хорооллын ил задгай бие засах газрууд хөрсийг бохирдуулахад голлох нөлөөллийг үзүүлдэг нь тогтоогдсон.
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа
“ УБ хотын хөрсний бохирдол, экогеохимийн үнэлгээ” 2011-2013 он

“УБ хотын хөрсний төлөв байдал, бохирдолт” 2010 он

“Чингэлтэй дүүргийн хөрсний эвдрэл бохирдлын судалгаа” 2003 он судалгаануудын материалуудыг ашиглав.
Улаанбаатар хотын төв хэсгийн хөрсний бохирдлын эх үүсвэрүүд
Хүнд металлын бохирдол
Хүнд металлууд нь агаарын бохирдол, аж үйлдвэрүүдийн хаягдал, хатуу хог хаягдал, автомашин засвар, угаалгын газар зэргээс үүдэн хөрс, гадаргын усыг бохирдуулдаг бөгөөд гадаад орчинд маш тэсвэртэйгээс хөрсөнд удаан хадгалагдаж улмаар ногоон ургамалд шимэгдэх замаар амьд организмд сөрөг нөлөө үзүүлдэг.

2011-2013 УБ хотын хөрсний бохирдол, экогеохимийн үнэлгээгээр Хүнцэл- As, Кадмий-Cd, Мөнгөн ус-Hg, Хар тугалга-Pb, Хром-Gr, Зэс-Cu, Цайр-Zn, Никель, Молибден зэрэг хүнд элементүүдээр хөрс их, бага хэмжээгээр бохирдсон байна.

Хэмжих нэгж мг/кг
1 кг хуурай хөрсөнд агуулагдах элементийн мг-ийн хэмжээ

Улаанбаатар хотын хөрсөн дэхь Хар тугалганы
дундаж агууламж мг/кг
2011 оны Улаанбаатар хотын хөрсний Хар тугалганы дундаж агууламж 47.3 ppm байгаа нь бохирдоогүй газрын хөрснөөс 3-4 дахин их 2008 оны УБ хотын хөрсний дунджаас багассан байна. Нүүрсний тортог, автомашины шатахуунаас гарч байгаа хар тугалга агаарын тоосонцорт илүү ихээр агуулагдаж байна.

Сүүлийн жилүүдэд хөрсөн дэх Хар тугалганы агууламж багасаж байгаа шалтгаан:
•Хог тээвэрлэлт сайжирсан
•2011 ба 2012 онд хур бороо их орсон
•Шатахууны чанар сайжирсан/
Дүүргээр авч үзвэл:
2012 оны судалгаагаар: Хар тугалга НД-т хамгийн их буюу Цэргийн ангийн даланд 147,8 мг, СХД-ийн Өндөр дэнжийн эцэс 91,9 мг, БЗД-ийн 14-р хороо буюу 82,8 мг, Хром ХУД-ийн арьс ширний үйлдвэрийн ойролцоо 555 мг, СХД-ийн Өнөр дэнжийн эцэс 596мг, Сонгино амралт 75,3 мг үзүүлэлттэй байна.
Бор, Селен зэрэг элемент нь стандартаас их үзүүлэлтэй байна
Хар тугалга /дунджаар / Хром /дунджаар/
Органик бохирдол
Хөрсний органик бохирдол нь хот суурин газруудад нефть бүтээгдэхүүний болон бусад шатах тослох материалын бохирдол, ахуйн хог хаягдлын болон үйлдвэрийн гаралтай удаан задардаг органик бохирдуулагч бодисууд зэрэг хэлбэрээр түгээмэл тохиолддог.

Тухайлбал:
Авто засварын газрууд, шатахуун түгээх станцууд болон авто худалдааны төвүүдэд нефть бүтээгдэхүүний гаралтай органик бохирдол их байгаа бол хогийн цэгүүдэд нүүрсний хог, үнс, ахуйн хоол хүнсний үлдэгдэл хөрсөнд маш их хэмжээний органик бохирдлыг бий болгож байна.

Хөрсний органик бохирдол
/дундаж агууламж %/
Нянгийн бохирдол

Нянгийн бохирдол нь гэр хорооллын хогийн цэг, нүхэн жорлонтой ойрхон, хог хаягдал ихтэй газрын хөрсөнд илэрдэг.

УБ хотын хөрс нянгаар бохирдох үндсэн шалтгаан:
Ил бие засах, битүүмжлэл муутай бие засах газар, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, фермер эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс амьтан, малын ялгадас бууцыг гол, уулын ам, жалгаруу ихээр асгах зэргээс шалтгаалж байна.
2003 оны судалгаагаар 63.7% нь ямар нэгэн хэмжээгээр нянгийн бохирдолтой 36.3% нь нянгийн бохирдолгүй гэж гарсан ба 2011, 2012 оны судалгаагаар Нийслэл хотын хөрсний 72% нь элдэв төрлийн нянгийн бохирдолтой бөгөөд гэдэсний халдварт өвчин үүсгэгч E.Coli, Salmonelle, эмгэг төрөгч зэрэг бактериудаас гадна мөөгөнцөр их хэмжээгээр илэрсэн байна.
Улаанбаатар хотын төв хэсгийн хөрсний нянгийн бохирдол
Хөрсний бохирдол нь хүн амын эрүүл энх амьдрахтай шууд холбоотой асуудал бөгөөд энэ чиглэлийн судалгааны ажил цаашид үргэлжлэн хийгдэж, хүрээлэн байгаа байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдэх ёстой тулгамдсан асуудал юм. 2011, 2012 оны судалгаагаар хөрсний хүнд металлын бохирдлын дундаж үзүүлэлтүүд стандартын түвшинд байгаа боловч зарим газруудад алаг цоог байдалтай хэт их бохирдолтой байна.

Тухайлбал хром, хар тугалга, никель зэрэг хүнд металлууд байх ёстой хэмжээнээсээ 3-4 дахин их гарчээ. Арьс ширний үйлдвэр, урьдчилан цэвэрлэх байгууламжийн орчимд хромын бохирдолт бохирдоогүй хөрснөөс 20-30 дахин, стандарт хэмжээнээс 3-4 дахин их мөн худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн ойролцоо шивтрийн бохирдол хамгийн их үзүүлэлттэй гарсан байна.
Хөрс бохирдоход нөлөөлж буй хүчин зүйл \Дүүргүүдээр\
Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь
Хөрсөнд ялзруулагч, азот шингээгч, антибиотик нийлэгжүүлдэг зэрэг олон янзын ашигтай бичил биетнүүд байхаас гадна янз бүрийн өвчин үүсгэгч микробууд ч оршино. Тэдгээр нь өвчтөнөөс ялгарсан ялгадас, халдварт өвчнөөр өвчилж үхсэн хүн ба амьтны хүүр, ургамал, ус зэргээр дамжиж хөрсөнд ордог. Бохирдсон хөрсөнд гэдэсний балнад, цусан суулга, хийт үхшил, боом, татран, халдварт саа, вируст гепатет зэрэг халдварт өвчин үүсгэгчид тодорхой хугацаагаар хадгалагдаж байдаг. Хөрсөөр дамжин түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд сапрофит ба эмгэг төрөгчид ордог.
Улаанбаатар хотын хөрс гэдэсний савханцраар хамгийн их бохирдсон бөгөөд Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг.
Хөрсний бохирдолтой холбоотойгоор дараах өвчин түгээмэл үүсдэг. Үүнд
-Гэдэсний халдварт өвчин (цусан суулга, халдварт шар, балнад, урвах тахал)
-Малаас хүнд дамжин халддаг халдварт өвчин (боом, бруцеллёз г.м)
-Мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчнүүд (тарваган тахал, галзуу г.м)
Шимэгч хорхойн халдварууд (хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, хүний хүж хорхой г.м)
Тоосны халдварууд (сүрьеэ, амьсгалын замын өвчин)

Бохирлогдсон хөрсөнд:
Балнад, түүний бүлгийн нян 400 хоног орчим
Цусан суулгын нян 1 жил хүртэл
Шимэгчид 1-2 жил
Хялгасан хорхойн өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг.
Сүрьеэ /-40°с-д 50 жил хүртэл амьдрах чадвартай /
Хар тугалга– Pb
Хар тугалга нь тархины хоригийг даван төв мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг.
Яагаад хар тугалга хүний эрүүл мэндэд хортой вэ?
Хүүхдийн хар тугалгын хордлого болон гэмт хэргийн гаралтын хамаарал (19 жилийн мөчлөгөөр)
2005 онд хийсэн судалгаагаар УБ хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин стандарт (5 мкг/дл) хэмжээнээс их буюу дундаж агууламж нь 16.54 мкгр/дл байна.
Хар тугалгын хордлого нь хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг
- Ус, агаарын бохирдлыг багасгах нь
- Хогийг ил задгай хаяулахгүйн тулд хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газар нь зөв байрлуулах
- Үйлдвэр, албан газар хатуу, шингэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй хог хаягдлын зориулалтын цэгт хаяж түр хадгалж хэвших
- Хог хаягдлаа тухай бүр нь зайлуулж хур хог үүсгэхгүй байх
- Ойр орчмынхоо хогийг тодорхой давтамжтайгаар цэвэрлэж занших
- Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх
Хөрсний бохирдлоос сэргийлэх нь
Хөрсний өөрөө цэвэрших процесс гэж юу вэ?
Хэдийгээр хөрс бохирддог ч хөрс нь гадны микро организмуудаас өөрөө цэвэрших чадвартай. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна.
Хөрсний өөрөө цэвэршилтэд доорхи хүчин зүйлс нөлөөлнө.
Үүнд:
-Хөрсний бохирдолтын хэмжээ
-Ямар төрлийн зүйлээр бохирлогдсон /хуванцар, металл, мод г.м/
-Цаг агаарын байдал /өвөл явагддаггүй/
-Хөрсний бүтэц
Зарим улс орнуудын хөрсний бохирдлоо шийдвэрлэсэн арга зам
Дэлхий дээр орших улс орнууд нь янз бүрийн бохирдолтой нүүр тулж байсан бөгөөд хөрсний бохирдол нь түүний нэг хэсэг билээ. Хөгжингүй орнууд нь хөрсний бохирдлыг тойрч биш дайрч гарсан бөгөөд ихэнх орнууд энэ асуудлаас гарах арга замаа зөв тодорхойлон дараах арга замаар шийдвэрлэн хэрэгжүүлсээр байна.

-Хот төлөвлөлт буюу байгаль орчны тохижуулалт
-Үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг боловсруулж дахин ашиглах зэрэг хөрсний бохирдлыг бууруулах, сайжруулах талаас нь эдгээр арга замын хөшүүргүүд
-Био жорлон үйлдвэрлэлтийг бий болгож нэвтрүүлэх арга замыг оновчтой шийдвэрлэсэн
-Хар тугалаггүй бензин хэрэглээнд нэвтрүүлсэн
-Хамгийн сүүлийн үеийн био, нанотехнологийн ололтыг ашигласан

Үүний нэг жишээ Япон улс нь хөрсний бохирдолтыг бууруулахад био жорлон үйлдвэрлэлтийг бий болгосон. Японд 1960-1970 онуудад хүнд төмөрлөг агуулсан үйлдвэрийн хаягдал ус ил гадагшилж, минамата өвчин зэрэг бохирдлоос үүсэх өвчнүүд илэрсэн. Одоо бол үйлдвэрийн хаягдал усыг маш хатуу дүрэм шаардлагын дор боловсруулахыг үүрэг болгодог бөгөөд боловсруулахад шаардлагатай байгууламж төхөөрөмж ч зохион бүтээгдэж нийт үйлдвэрүүдэд тархсан байна.
Шивтрийн бохирдол
Хүн амьтаны өтгөн шингэн ялгадаснаас үүсэж хөрсийг бохирдуулдаг. Худалдаа үйлчилгээний томоохон төв болон гэр хорооллын гудамжуудад шивтрийн бохирдол хамгийн их байна. /шивтрийн бохирдлоос Аммонийн азот ялгардаг /
Тухайлбал:
Нарантуул захын орчимд 1кг хөрсөнд 73.4 мг аммонийн азот байгаа нь дэвсгэр агууламжаас 50 дахин их, Харин автозамын ойролцоо, үйлдвэрийн бүсүүдэд шивтрийн бохирдол хамгийн бага, хогийн цэгүүдэд органик бодисын бохирдол ихтэй боловч шивтрийн бохирдол харьцангуй бага гарсан байна.
Дүүргээр авч үзвэл:
Улаанбаатар хотын хөрсний аммонийн дундаж агууламж 8.3 мг/кг байгаа нь хүлцэх агууламжаас 4.2 дахин,буюу бохирдолгүй хөрсний дэвсгэр агууламжаас 5.5 дахин өндөр үзүүлэлттэй гарсан байна.
-Гэр хорооллын нутаг дэвсгэрийг хумиж, айл өрхүүдийн газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх

-Шороон зам цэгцлэх, тохижуулах, хатуу хучилттай замаар солих ажлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх

-Орчны хог хаягдлын менежментийг сайжруулах арга хэмжээний хүрээнд хог хаягдлыг багасгах, хогийг ялган дахин боловсруулах технологийг боловсронгуй болгох, шинэ технологи нэвтрүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэр болон ШТС-уудыг нүүлгэн шилжүүлэх
Хөрсний бохирдлыг хянах системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд:
Хөрсний бохирдлыг бууруулах талаар
цаашид авах арга хэмжээний санал
Хөрсний бохирдлыг хянах мониторингийн цэгүүдийг байгуулж, тодорхой хугацаанд хөрсний дээж авч шинжилгээ хийлгэх тогтолцоог бий болгох

-Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн түгээмэл тархацтай орд газрын үйл ажиллагааг хязгаарлах

-Хүний үйл ажиллагаа /хууль бусаар элс хайрга олборлох, алт олборлох, мод огтлох г.м/ үйл ажиллагааг таслан зогсоох хяналтын механизмийг боловсронгуй болгон мөрдүүлөх
Full transcript