Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ

No description
by

batsaikhan B

on 18 June 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ

1. Олон улсын гэрээ, конвенцийг шүүхээс хэрэглэх эрх зүйн үндэслэл
2. Олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэж буй улс орнуудын практик
3. Монгол улсад олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэхэд тулгарч болох бэрхшээлүүд
4. Олон улсын гэрээ, конвенцийг шүүхээс хэрэглэхэд тулгарч буй асуудал
5. Олон улсын гэрээ, конвенцийг шүүхээс хэрэглэхэд цаашид анхаарах зарим асуудал

Агуулга

Олон улсын гэрээ
нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол хэрэгсэл болж, төрийн болон төрийн бус байгууллагын, тэдгээрийн дотор үндэсний эрх зүйн харилцааны субьектүүдийн оролцоотой олон улсын харилцааг хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах салбарт
анхдагч үүрэг гүйцэтгэдэг
билээ .
Ийм учраас олон улсын гэрээний заалтыг дотоодод хэрэгжүүлэхтэй холбоотой шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд олон улсын хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зэрэг асуудлууд энэхүү нийтлэлийн агуулгад тусгагдсан.
1. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ ШҮҮХЭЭС ХЭРЭГЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Шүүх эрүүгийн хэрэг, иргэний болон захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ дараах олон улсын гэрээг хэрэглэнэ.
Монгол Улс XIII зууны үеэс /
Их засаг хууль
/ эхлэн эрх зүйг хүндэтгэн дээдэлж, олон улсын эрх зүйн үндэс суурийг тавьсан төрт ёсны түүхэн уламжлалтай.

Социалист
тогтолцоо ноёрхож байсан үед олон улын эрх зүйн зарим үндсэн хэм хэмжээг “Хөрөнгөтний үзэл суртал” хэмээн шүүмжилж байсан нь олон улсын эрх зүйн хөгжилд ухралт болсон түүхэн үнэн юм.

Ардчилал
, зах зээлийн замыг сонгож, ардчилсан Үндсэн хуулиа шинээр баталснаар олон улсын гэрээг хэрэглэх, тэдгээрт үндэсний хууль тогтоомжуудыг нийцүүлэх эрх зүйн зохицуулалтыг шинээр нээж, хуульчлан баталгаажуулсан билээ.
“Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгааллуулахаар
шүүхэд гомдол
гаргах” /ҮХ 16.4/
“Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” /ҮХ 10.3/

(Энэхүү заалтын дагуу олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ нь тус улсын эрх зүйн тогтолцооны нэг хэсэг болно)
Монгол Улс Олон улсын гэрээтэй холбоотой харилцааг
1993 онд тусгайлан хууль
гарган зохицуулсан бөгөөд энэхүү хуульд
олон улсын гэрээ гэж
“Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ” гэжээ
Монгол улсын Үндсэн хуульд харшлаагүй албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээний заалт Монгол улсын нутаг дэвсгэрт шууд үйлчилнэ
/өөрөө биелэгдэх шинж/
.
Монгол Улс бүрэн эрх олгодсон этгээдээр дамжуулан хуульд заасан дараах арга, хэлбэрээр гэрээг байгуулна. Үүнд:
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ
ШҮҮХЭЭС ХЭРЭГЛЭХ НЬ

Хүчин төгөлдөр болсноор заавал дагаж мөрдөх шинжийг агуулсан
Албан ёсоор нийтлэгдсэн
Дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардаагүй
Үндсэн хуульд харшлаагүй
Үндэсний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдэд шууд эрх, үүрэг үүсгэх чадалтай
Харин гэрээний оролцогч улс орнууд энэхүү гэрээнд нэгдсэнээр өөрийн Үндсэн хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар олон улсын гэрээнд өөрт нь тусгайлан заасан бол уг гэрээний заалт Монгол Улсын нутаг дэвсгэрт
шууд үйлчлэхгүй.
• Гэрээнд гарын үсэг зурах
• Гэрээг бүрдүүлэх баримт бичиг солилцох
• Гэрээг соёрхон батлах
• Гэрээг батлах
• Гэрээнд нэгдэн орох зэрэг арга хэлбэрүүд багтана.
Түүнчлэн тухайн олон улсын гэрээг байгуулсан, эсхүл түүнд нэгдэн орсон улсын хувьд гэрээ хүчин төгөлдөр болсон эсэх нь түүнийг хэрэглэхэд
онцгой ач холбогдолтой.
“Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”
/ҮХ 10.3/
,

“Монгол Улсын хуулийг .Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.”

/ҮХ 26.3/
,
“Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.”

/ҮХ 50.3/
,
Олон улсын гэрээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан

“Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэхдээ Монгол Улсын хууль нийтлэх журам, олон улсын бусад гэрээг нийтлэхдээ Засгийн газрын тогтоол нийтлэх журмыг тус тус баримтална.”
гэж заасныг тус тус үндэслэн шүүхүүд хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээнүүдээс
зөвхөн албан ёсоор нийтлэгдсэн гэрээг хэрэглэнэ.

Өөрөөр хэлбэл олон улсын гэрээ хүчин төгөлдөр болсон ч албан ёсоор нийлэгдээгүй бол шүүх түүнийг хэрэглэхгүй юм.
Албан ёсны нийтлэл гэж “
Төрийн мэдээлэл сэтгүүл”
-д нийтлэхийг ойлгоно.
Монгол Улсын олон улсын гэрээг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхүүд дараах тохиолдолд
шууд хэрэглэнэ.
• Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болж буй маргаантай харилцааг зохицуулсан материаллаг эрх зүйн дотоодын хуулийн зүйл, заалтаас олон улсын гэрээний зохицуулалт өөр байгаа бол;

Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүн таслах ажиллагааг явуулах эрүү, иргэн, захиргааны процессын эрх зүйн дотоодын хуулиар тогтоосон журмаас өөр журмыг олон улсын гэрээ тогтоосон бол;

Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд: шүүхийн хэлэлцүүлгийн зүйл болох харилцаа /тэдгээрийн дотор, гадаадын (элемент бүхий) этгээдийн оролцоотой/ зөвхөн олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа бол;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд: Зохигчид хэрвээ маргаан гарсан тохиолдолд тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хэм хэмжээ болох Олон улсыг гэрээг өөрсдөө харилцан тохиролцсон бол, энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн бол;

Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд: захиргааны хариуцлагын тухай дотоодын хууль тогтоомжид заасан зохицуулалтаас олон улсын гэрээний зохицууулалт өөр байгаа бол;
Жишээ 1:

Монгол Улсын Эрүүгийн хуулинд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно.” гэж заасан байх тул Эрүүгийн хуульд тусгайлан заасан тохиолдолд л эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон олон улсын эрх зүйн хэм хэмжээг шүүхүүд хэрэглэж болно.
Эрүүгийн хуулийн 299 дүгээр зүйлд

“299.1.Олзлогдогсод, энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан, хүн амыг оршин суугаа нутгаас нь албадан зайлуулсан, эзлэгдсэн нутагт түүх соёлын үнэт зүйлийг тонон дээрэмдсэн, зэвсэгт мөргөлдөөний үеэр Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон арга хэрэгсэл хэрэглэсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
гэж заасан тул энэ зүйлд заасан гэмт хэргийн объектив талыг тодорхойлоход
Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай 1968 оны Конвенц,

Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан, өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн (I) конвенци
,
Дайнд олзлогсодтой харьцах тухай Женевийн (III) конвенци

зэрэг олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйн гэрэний заалтуудыг шүүхүүд шууд хэрэглэх боломжтой байна.

Жишээ 2:
Гадаад улсын шүүхийн даалгаврыг биелүүлэх, гадаад улсад шүүхийн даалгавар явуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхүүд хэрэгжүүлэхдээ гадаадын тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх Монгол Улсын хоёр талт олон улсын гэрээ, ийм гэрээ байхгүй бол
“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай Венийн конвенци”
-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтын хамт хэрэглэнэ.
Жишээ 3:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай 1954 оны Конвенцийн III дугаар бүлэгт
шүүхийн бүх шийдвэрийг гүйцэтгэх талаар бус харин шүүхийн зардал төлүүлэх шийдвэрийг биелүүлэх талаар тусгасан байх тул шүүхийн зардал төлүүлэх тухай гадаад улсын шийдвэрийг албадан гүйцэтгэх суудлыг шүүхүүд Монгол Улс, тухайн гадаад улстай байгуулсан хоёр талт гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран
Конвенцийн заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой.
Гадаад улсын шүүхийн шийдвэр гэдэгт тухайн маргаантай асуудлыг
эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг
ойлгоно.
2. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЛЭЖ БУЙ ОЛОН УЛСЫН ПРАКТИК
Олон улсын харилцаанд олон улсын гэрээг үндэсний хууль тогтоомждоо хэрхэн нийцүүлж, хэрэглэх талаар дараах гурван үзэл баримтлал байдаг. Үүнд:
1.
Үндэсний эрх зүйн, хууль тогтоомжоо олон улсын эрх зүй, түүний хэм хэмжээнээс дээгүүр тавих.
Энэ онолыг Германы философич Гегель XIX зуунд дэвшүүлж тавьсан бөгөөд зөвлөлтийн хуульч Вышинский Эрүү, иргэний хуульд энэ онолыг баримталж байсан.
2.
Дуализм
-ын онол буюу дотоодын эрх зүй олон улсын эрх зүйгээс, дотоодын хууль тогтоомж олон улсын гэрээнээс хамаарахгүйгээр бие биенээсээ ангид байна гэж үздэг хандлага байдаг. Өөрөөр хэлбэл олон улсын гэрээг үндэснийхээ хууль тогтоомжид нийцүүлэхдээ, тухайн улсын хууль тогтоогч дээд байгууллагаас нь тусгайлан хууль гарган дотоодын хуульдаа нийцүүлдэг бөгөөд үүнийгээ Үндсэн хуулийн механизмаар зохицуулсан байдаг.
3. Дэлхийн нэгдүгээр дайны дараагаар Австрийн хуульч Г.Кельзений дэвшүүлсэн
дотоодын эрх зүйн хэм хэмжээнээс ОУЭЗ-н хэм хэмжээ давуу байх онол.
Энэхүү онолыг зарим судлаачид
монизмын буюу инкорпораци
хандлага хэмээн нэрлэдэг. Энэ нь дотоодын эрх зүйг олон улсын эрх зүйн салшгүй нэг хэсэг гэж үзэж, олон улсын эрх зүйн актууд нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил шууд хэрэглэгддэг байна.

Англи улс
XVIII дугаар зуунаас эхлэн монист хандлагыг хэрэглэж ирсэн боловч, энэ нь зөвхөн олон улсын заншлын эрх зүйд хамаардаг бөгөөд олон улсын гэрээний хувьд зарим гэрээг Хатан хаан баталж гарын үсэг зурсны дараа Английн парламент заавал актаар баталдаг.

АНУ-ын

хувьд Ерөнхийлөгч олон улсын гэрээ байгуулах бүрэн эрхтэй бөгөөд Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд түүнийг соёрхон баталдаг. Үндсэн хуулийн гол утга санааны дагуу олон улсын гэрээ хэлэлцээрт үл нийцэж буй муж улсын хуулиас дээгүүр хүчин чадалтай байхаар тодорхойлогдсон байдаг.

Герман
улсын үндсэн хуульд бусад улс орныхоос илүү нарийвчилж “Холбооны улс төрийн харилцааг зохицуулж буй, эсхүл холбооны эрх зүйн асуудлыг хөндөж буй олон улсын гэрээний хувьд холбогдох хууль эрх зүйн байгууллагуудын зөвшөөрөл, эсхүл оролцоо шаардлагатай бөгөөд үүний дараагаар тухайн гэрээг Германы хуульд нэгтэн хэрэглэх ба ингэхдээ холбооны улсаас давуу биш, ижил түвшинд хэрэглэнэ.” хэмээн заажээ .

ОХУ
нь “Ерөнхийлөгч олон улсын гэрээг хэлэлцэх, түүнд гарын үсэг зурах, соёрхон баталсан баримт бичигт гарын үсэг зурах” эрхтэй бөгөөд Холбооны зөвлөл нь Думын баталсан соёрхон батлах эсхүл цуцлах ёстой орлон улсын гэрээг заавал хянан үзэх шаардлагатай байдаг. Олон улсын эрх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд болон хэм хэмжээ болон ОХУ-ын олон улсын гэрээг түүний эрх системийн нэгэн хэсэг гэж үзнэ. Хэрэв ОХУ-ын олон улсын гэрээнд хууль тогтоомжид зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг хэрэглэдэг.
3. Монгол улсад олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэхэд тулгарч болох бэрхшээлүүд
Монгол Улсын шүүхийн шийдвэрийн нэгдсэн сайт болох
www.shuukh.mn
,
“шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”
цуврал боть номонд орсон шүүхийн шийдвэрүүдийг судлахад олон улсын гэрээг баримталж шийдвэрлэсэн шүүхийн
шийдвэр байхгүй байгаа нь

Монгол Улсын өнөөгийн шүүхийн практикт энэ талаарх эрх зүйн зохицуулалт, мэдээллийн тогтолцоо, шүүгчийн олон улсын хэм хэмжээнүүдийг хэрэглэх талаархи мэдлэг, чадвар, холбогдох төрийн байгууллагуудын ажлын болон мэдээллийн уялдаа холбоо дутмаг байгааг харуулж байна.

Тухайлбал: Энэхүү судалгааны ажлын 1 дэх хэсэгт “...олон улсын гэрээ хүчин төгөлдөр болсон ч албан ёсоор нийлэгдээгүй бол шүүх түүнийг хэрэглэхгүй” талаар дурдсан. Гэтэл Монгол улс нь 2013 оны 12 сарын 27-ны өдрийн байдлаар 287 олон улсын олон талт гэрээнд нэгдэн орсон байна.


Дээрх эх сурвалжуудын хүрээнд судалгаа, олон улсын гэрээ, конвенциудыг хэрэглэж шүүхээс шийдвэр гаргасан тохиолдол байхгүй байгаа хэдий ч зарим шүүгч нартай хийсэн
ярилцлагын үр дүнд

олон улсын гэрээ, конвенциуд нь иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн маргаан, түүн дотор хүүхдийн асрамжтай холбоотой хэрэг тохиолдлуудад, захиргааны эрх зүйн маргааныг шийдвэрлэхэд оюуны өмчтэй холбоотой захиргааны хэрэг, тохиолдлуудад шүүхийн шийдвэрийн үндэслэлд хэрэглэгддэг, харин олон улсын гэрээ, конвенцийн зүйл, заалтыг баримталж /тогтоох хэсэгт/ маргааныг шийдвэрлэсэн тохиолдол бараг байхгүй”
талаар дурдсан байдаг.
Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан хоёр болон олон талт гэрээнүүд нь нийт
512
орчим болоод байна. Гэвч дээрх Монгол улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын гэрээнээс
“Төрийн мэдээлэл”
сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэн байгаа нь
131
л болж байна. Иймд дээрх
512
гэрээнээс зөвхөн
131
олон улсын гэрээг шүүх хэрэглэх боломжтой байна.
Энэ нь Монгол Улс эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар олон улсын эрх зүйн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд анхаарч, тодорхой үйл ажиллагааг бодлогын түвшинд явуулж чадахгүй, олон улсын гэрээнд хэлбэрийн төдий нэгдэн орж, соёрхон баталж байгааг харуулж байна.
4. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ ШҮҮХЭЭС ХЭРЭГЛЭХЭД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ
1. Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2.1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц нь “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” талаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн дагуу “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн
заалттай зөрчилдөж
байна.
Учир нь нэгэнт хийгдсэн олон улсын гэрээний хувьд Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээний тухай 1969 оны Венийн конвенцийн
pacta sund servanda
зарчмыг хүлээн зөвшөөрсөн учир уг конвенцийн 26 дугаар зүйл буюу pacta sund servanda-д зааснаар “Аливаа гэрээ нь түүний нэгдэн орсон талуудын хувьд заавал биелэгдэх хүчин чадалтай бөгөөд уг гэрээг талууд итгэл үнэмшилтэйгээр дагаж мөрдөнө” гэж заасан байдаг.
2.
Олон улсын гэрээг хичнээн дагаж мөрдөх талаар ярьж байв ч үүнийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм манай улсад байхгүй учир өнөөгийн Монголын эрх зүйн тогтолцоонд олон улсын гэрээг хэрэглэх явдал хоцрогдож байна.
3.
Шүүгч нарт олон улсын гэрээг хэрэглэн хэрэг маргааныг шийдвэрлэх хангалттай мэдлэг, мэдээлэл, практик байхгүйн улмаас тухайн маргаантай эрх зүйн харилцаанд хамаарал бүхий олон улсын гэрээг хэрэглэхийг эрмэлзэхгүй байна. Олон улсын гэрээ нь үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх тул маргааныг шийдвэрлэхдээ олон улсын гэрээ, конвенциудыг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил хэмжүүр болгож, маргааныг шийдвэрлэх хандлагыг бий болгох шаардлагатай байна.
4.
Pacta sund servanda зарчмыг шүүх төрийг төлөөлөн хэрэгжүүлэх үүрэгтэйг ухамсарлах шаардлагатай байна.
5.
Өмгөөлөгчид болон бусад хуульчид, иргэдийн олон улсын эрх зүйн талаарх мэдлэг хомс тул шүүх хурал дээр олон улсын гэрээг хэрэглэх талаар бодит санал дэвшүүлж чаддаггүй. Шүүгч гэлтгүй олон улсын гэрээг хэрэглэх хандлагыг өмгөөлөгч, бусад хуульчдад бий болгох.
6.
Хуулиас бусад эх сурвалжийг, тухайлбал Олон улсын болон эрх зүйн нийтлэг зарчмууд, олон улсын гэрээнүүдийг хэрхэн яаж хэрэглэх талаар эрдэм шинжилгээний дорвитой ажил байдаггүй.
7.
Олон улсын гэрээг соёрхон батлахдаа тухайн олон улсын гэрээнд дотоодын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь хэлэлцдэггүй. Зөвхөн соёрхон батлах асуудлыг хэлэлцдэг нь нэг талаас өрөөсгөл бөгөөд нөгөө талаас олон улсын гэрээг дотоодын хууль тогтоомжтой уялдуулах ажлыг орхигдуулж байна.

8.
Тухайн олон улсын гэрээг хэрхэн дагаж мөрдөж байгаа талаар хяналтын тогтолцоо байхүй. Гарын үсэг зураад гэрээгээ мартдаг тогтолцооноос салах шаардлагатай.
9.
Олон улсын гэрээг орчуулж хэвлэсэн ч орчуулга нь шаардлага хангахгүй, хууль хэрэглээний түвшинд хэрэглэгдэх болмомжгүй байдаг улмаас эрх зүйн эх сурвалж болгож ашиглахад учир дутагдалтай.
10. Олон улсын эрх зүйн эх сурвалж нь яахын аргагүй олон улсын гэрээ байдаг ч, нөгөө талд зайлшгүй олон улсын эрх зүйн заншил байдаг. Хэрэв олон улсын заншлыг улс орнууд зөрчвөл дайн дэгдэх, эсхүл олон улсын эрх зүйн дагуу гомдол гаргах эрх нээгддэг. Тиймээс олон улсын заншлын эрх зүйг судлах, түүнтэй танилцах, мэдэх, улмаар амьдралд хэрэглэх үйл явцад заавал хэрэглэж байх.
5. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ ШҮҮХЭЭС ХЭРЭГЛЭХЭД ЦААШИД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
1.
Шүүхээс эрүүгийн хэрэг, иргэний болон захиргааны эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болж, албан ёсоор нийтлэгдсэн олон улсын гэрээг хэрэглэх;
2.
Монгол улсын Үндсэн хууль дахь дээр дурдсан зөрчилдөөнийг арилгах;
3. Олон улсын гэрээний орчуулгад чанарын шаардлага тавих, хууль хэрэглээний түвшинд хэрэглэгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор
хуульч, шүүгч нарын давтан сургалтад
олон улсын гэрээг хэрхэн хэрэглэх талаар багц цагийн хичээл оруулах,
4. ШЕЗ-өөс баталсан “Шүүхийн шийдвэрийг нийтлэх журам”-ын дагуу гаргах “
Шилдэг шийдвэрийн эмхэтгэл”
-д олон улсын гэрээг баримталж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг оруулж, шүүгчдэд туршлага судлах боломжийг олгох;
5.
Олон улсын гэрээг соёрхон батлахдаа дотоодын хууль тогтоомжид тухайн олон улсын гэрээнд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь шийдвэрлэж, дотоодын хууль тогтоомжийг уялдуулах асуудлыг сайжруулах
;
6.
Шүүгч нар тухайн эрх зүйн харилцаанаас хамаараад олон улсын гэрээг хэрэглэх эсэх талаар тусгайлан мэдлэгтэй байх, Тухайлбал: Эрүүгийн хуульд тусгайлан заасан тохиолдолд л эрүүгийн гэмт хэргийн шинжийг тодорхойлсон олон улсын эрх зүйн хэм хэмжээг шүүхүүд хэрэглэх гэх мэт;
7. Тухайн олон улсын гэрээг хэрхэн дагаж мөрдөж байгаа талаар хяналтын тогтолцоог бий болгох, олон улсын гэрээний зүйл заалтыг баримталж шийдвэрлээгүйн улмаас хэргийн оролцогчийн эрх зүйн байдал илт дордсон тохиолдол бүрийг будлах;
8.
Монгол улсын нэгдэн орж, соёрхон баталсан хоёр болон олон талт гэрээнүүдийг

Төрийн мэдээлэл

сэтгүүлд албан ёсоор нийтлэн, тухайн гэрээнүүдийг шүүх хэрэглэх эрх зүйн үндсийг бий болгох;
9.
Олон улсын заншлын эрх зүйг судлах, түүнтэй танилцах, мэдэх, улмаар амьдралд хэрэглэх үйл явцад заавал хэрэглэж дадлагажих;
Нөгөө талаар, шүүхээс олон улсын гэрээ, конвенциудыг хэрэглэж буй эсэхэд талаар
шүүхийн практик судлах боломж хомс
байна. Учир нь шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэж шийдвэрлэсэн ангилал бүрхэг байгаагаас гадна ангиллын дагуу шүүхийн шийдвэрийн цахим санд мэдээлэл бүрэн орохгүй байна.
Шүүхийн шийдвэрийн цахим санд мэдээлэл оруулахдаа, шүүхийн шийдвэрүүдийн үндэслэх хэсэгт Олон улсын гэрээ, конвенциудын талаар дурдаж, шүүхээс хэрэглэсэн л бол тухайн ангиллын дагуу мэдээлэл оруулах боломжоор хангах шаардлагатай.
Full transcript