Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

“ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОЙЛГОЛТ, ТӨСӨӨЛӨЛ,

No description
by

Altaibaatar Jargal

on 26 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of “ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОЙЛГОЛТ, ТӨСӨӨЛӨЛ,

“ШИНЭЧЛЭЛИЙН ТУХАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОЙЛГОЛТ, ТӨСӨӨЛӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙГ ИЛҮҮ ҮР НӨЛӨӨТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” СУДАЛГАА
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар ардчилал, хүний эрх, эрх чөлөө, монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шинэчлэлийг (5 чиглэлд 52 шинэчлэл) хэрэгжүүлэхээр 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж Монгол Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батласан билээ.

Уг хөтөлбөрийн биелэлтийг хангах, шинэчлэлийг нийгэм, эдийн засгийн бүх салбарт бүрэн хэрэгжүүлэхэд төрийн албаны бүх шатны албан хаагчдын үүрэг, оролцоо, хандлага чухал ач холбогдолтой юм.

Иймээс шинэчлэлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ, шийдвэрийг төрийн албан хаагчдад ямар арга замаар хэрхэн хүргэх, түүнийг албан хаагчид хэрхэн хүлээн авч, ойлгож, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ямар байр суурь баримталж байгааг тодорхойлох шаардлага тулгарч байна.

Энэ шатанд бид урдчилан боловсруулсан судалгааны mind map-д үндэслэн санал асуулга, ярилцлага, агуулгын судалгааны үзүүлэлтүүд, асуултууд, ярилцлагын судалгааны удирдамжийн төслийг боловсруулав.
2-р шатанд
Судалгааны санал асуулгын загварыг 29 асуулттайгаар анхны боловсруулалтыг хийсэн бөгөөд судалгааны багийн 5 удаагийн уулзалтаар засвар хийж 2 бүлэг, 26 асуулттайгаар эцэслэн боловсрууллаа. Туршилтын судалгааг Зам тээврийн яамны төрийн захиргааны хэлтэсийн албан хаагчдаас авсан.
Судалгаанд хамрагдах төрийн байгууллага, албан хаагчдын түүврийн хэмжээг эцэслэн боловсрууллаа.
Санал асуулгын судалгааг гүйцэтгэх удирдамжийг боловсруулж эрдэм шинжилгээний ажилтнуудад танилцуулав.
Судалгааны удирдамжийн дагуу судалгааг дараах 5 үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Судалгааны үе шатууд
1-р шат: “Төрийн алба, улсын салбар дахь шинэчлэлийн тухай ойлголт, ухагдахуун” сэдвээр холбогдох онол арга зүй, судалгаа, туршилтын үр дүнг судлах
2-р шат: Судалгааны дизайныг боловсруулах
3-р шат. Судалгааг гүйцэтгэх, үр дүнг урьдчилсан байдлаар боловсруулах, нэмэлт судалгааг гүйцэтгэх
4-р шат. Өмнөх үе шатны судалгааны үр дүнд түшиглэн шинэчлэлийг илүү үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох
5-р шат. Судалгааны ажлын тайлан, гол үр дүнг боловсруулах
1-р шатанд бид дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ
1-р шатанд
Төрийн захиргааны албан хаагчдын шинэчлэлийн тухай ойлголт төсөөлөл, шинэчлэлд хандах хандлагын өнөөгийн байдал, төрийн байгууллагуудад захиргааны албан хаагчдын үйл ажиллагаагаар дамжуулан шинэчлэлтэй холбоотой бодлого, шийдвэрийн биелэлтийг сайжруулах арга зам, нөхцөл боломжийг тодорхойлох
Судалгааны зорилго, зорилтууд
A. Төрийн захиргааны албан хаагчдын төрийн алба, төрийн байгууллагуудад хийгдсэн шинэчлэлүүд, тэдгээрийн үр өгөөжийн тухай сэтгэгдэл, ойлголтыг судлах
B. Төрийн байгууллагууд дахь соёлын хэв шинж, өнөөгийн байдлыг судлах
C. Төрийн захиргааны албан хаагчдын манлайлал, мотиваци, ажилдаа хандах хандлагын өнөөгийн байдлыг судлах
D. Төрийн захиргааны албан хаагчдын шинэчлэлд оролцох, хүлээж авахад нөлөөтэй хүчин зүйлсийг судалж үзэх
E. Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаагаар дамжуулан шинэчлэлийг хэрэгжүүлэх арга зам, үе шатуудыг тодорхойлох
Шинэчлэл, шинэтгэл, өөрчлөлт, инновацийн талаарх ойлголт, ухагдахуун, хандлага, тэдгээрийг төрийн алба, улсын салбарт хэрэглэх чиглэлээр хийгдсэн судалгаануудын үр дүнг харьцуулан судлав.
Төрийн зүгээс шинэчлэлийг хэрхэн ойлгож байгаа тухай болон шинэчлэлийн талаарх төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг судлах ажлын хүрээнд Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2013, 2014 онуудад хөгжүүлэх үндсэн чиглэлүүдэд шинжилгээ хийж байна.
1-р шатанд судалгаанд холбогдох эх сурвалж, судлагдсан байдлын судалгааг хийж гүйцэтгэв. Судалгааны хүрээнд 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, судалгааны тайлан, ном бүтээл, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг уншиж танилцаад судалгаанд холбогдох ойлголтуудаар тойм бэлтгэсэн. Үүнд:
Төрийн алба, төрийн захиргааны шинэтгэл ба шинэчлэл
Өөрчлөлт, шинэчлэл, инноваци
Улсын салбарын инноваци

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ
Full transcript