Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

HPLC

No description
by

Bilguunsaikhan Govisaikhan

on 6 October 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of HPLC

Thank You!
Агуулга
Үр дүнг тооцоолох
Багаж тоног төхөөрөмж
Өндөр идэвхит шингэний хроматограф
-Онолын үндэс, зарчим
-Багаж, тоног төхөөрөмж
-Дээж бэлтгэл
-Үр дүнг тооцоололох


Шингэний хроматографи нь хийн хроматографийг бодвол маш өргөн хэрэглэгддэг. Учир нь ихэнх бодисууд хийн фазад шилжихээсээ өмнө задрах, өндөр температурын үед тогтворжилтоо алдах учир ийм бодисуудын шинжилгээг хийхэд шингэний хроматорафи маш сайн зохимжтой байдаг. Шингэний хроматографи нь нам температурт тухайлбал тасалгааны температурт бодисуудыг хооронд нь салгах боломжтой.
Шингэний хроматографийн арга нь органик ба органик бус бодисууудын нийлмэл холимогийг автоматаар ялгах, шинжлэх бололцоотойн дээр HPLC хэрэглэсэн үед шинжилгээ болон ялгах ажиллагаа нь хурдан, цэвэршилтийн зэрэг өндөр, мэдрэх чадвар сайтай учраас маш хурдан хөгжиж байна.
Энэ аргаар шингэн, хатуу төлөвт орших 1-106 харьцангуй молекул бүхий бодисийг тодорхойлж болдог, өөрөөр хэлбэл төрөл бүрийн металл, металл бишийн ионууд болоод синтетик полимер, эм, уураг, өөх төс, нүүрс ус зэрэг өргөн хүрээнд шинжилгээг гүйцэтгэж болдог.
Өндөр идэвхит шингэний хроматографийн аргийн онцлог бол маш олон нэгдлүүдээс тогтсон системын шинжилгээг нэг мөсөн хийж болдогт оршино. Хроматорграфийн аргын бусад аргаас ялгагдах онцлог бол үл хөдлөх ба хөдөлгөөнт фазуудын хооронд тодорхойлох нэгдлүүд нь адсорбци, десорбцид олон удаа орж динамик тэнцвэр тогтох байдлаар хөдөлгөөнт фазын урсгалд тухайн нэгдлүүд өөр хоорондоо салан ялгардаг шинж юм. Ийнхүү ялгаралт нь нэгдлүүдийн адсорбцийн хүчний ялгаанаас болж харилцан адилгүй хугацаанд баганан дундуур нэвтрэн гарч ирдэг.
Үл хөдлөх фазын дундуур нэвтэрч буй хөдөлгөөнт фазыг элюент гэж нэрлэх ба харин ялгаж буй нэгдлээ агуулаад баганаас гарч буй хөдөлгөөнт фазыг элюат гэдэг. Ийнхүү элюатад агуулагдаж буй нэгдэлийг янз бүрийн аргаар тодорхойлж болох бөгөөд түүний хэмжээг илэрхийлж буй дүрсийг хроматорамм гэнэ.
Шингэний хроматорафийг ялгах механизмаар нь дараах 4 төрлөөр үйлдвэрлэдэг, үүнд:

1. Эргэх фазын хроматограф
2. Ердийн фаз ба адсорбцийн хроматограф
3. Ион сололцооны хроматограф
4. Том багын хэмжээгээр ялгах буюу шүүлтүүрийн хроматограф

Шахуургын үүрэг нь хөдөлгөөнт шингэнийг хроматографийн баганa дундуур шахах ба түүний үрсгалын хурд мл/мин-р илэрхийлэгдэнэ.

-HPLC-н хэвийн урсгалын хурд 1-2мл/мин байдаг
-Ердийн стандарт LC шахуургууд 6000-9000psi (400-600bar) даралттай. Микро HPLC шахуургууд 1300 bar хүртэл даралт гаргах боломжтой.

Хроматографийн туршилтын үед шахуурга нь элюентийг изократ болон градиент найрлагаар дамжуулах боломжтой
Шахуурга
Инжекторийн үүрэг нь шингэн дээжийг хөдөлгөөнт фазын урсгалын чиглэл рүү оруулах

-Ердийн дээжний хэмжээ нь 5-20микролитр
-Инжектор нь мөн шингэн системийн өндөр далдаралтанд тэсвэртэй байх ёстой

Инжектор
Өндөр идэвхит шингэний хроматографийн хамгийн чухал хэсэг бөгөөд баганан дотор байрлах үл хөдлөх фаз нь хими ба физикийн янз бүрийн параметрүүдийг ашиглан дээжийг бүрэлдэхүүн хэсгүүдээр салгахад зориулагдана.
• Үл зэврэх ган эсвэл шилээр хийсэн хроматографийн багана нь 0.3-0.8см байна
• Түүнийг 5-10мкм диаметртэй дугуй эсвэл буруу хэлбэртэй адсорбентаар хөвмөлийн аргаар дүүргэнэ.

Багана
Детектор нь баганаас гарч байгаа элюат дахь нэгдлүүдийг илрүүлэн хроматограммыг дүрсэлж улмаар үр дүнг бүртгэн компьютерийн дэлгэц дээр гаргах нөхцөлийн бүрдүүлнэ
Компьютер нь багажны ажиллагааны бүх параметрүүд, модулыг зөвхөн хянаад зогсохгүй детектороос ирж буй дохиог хүлээн авах, дээжний бүрэлдхүүн хэсгийн баригдах хугацаа болон дээжний тоо хэмжээг тодорхойлоход ашиглана.

Детектор ба үр дүнг боловсруулах компьютер
Дээжийг тохирсон уусгагчид уусгаж шингэн дээжийг бэлтгэнэ. Ингэхдээ ультросоникийн ваннд тавьж сайтар уусгаж хийгүйжүүлэх шаардлагатай. Дээжийг багана руу тарихийн өмнө 0.45микрометрийн голчтой шүүлтүүрээр шүүнэ.

Дээж бэлтгэл
Ацикловир 200мг шахмал дээр хийсэн шинжилгээний үр дүн
• Цууны хүчил (HPLC grade)
• Натрийн гидроксид (HPLC grade)
• Хэт цэвэршүүлсэн ус
• Стандарт ацикловир

Ашиглагдах урвалж, бодис
• Колонк : C18 ODS (250x4.6мм - 5мкм)
• Колонкын t° :40°C
• Долгионы урт : 254нм
• Урсгалын хурд :1.5мл/мин
• Тарих хэмжээ :20мкл

Хроматографийн нөхцөл
Дээжийн уусмал бэлтгэл:

10-с багагүй шахмал авч уур нүдүүрээр сайтар нухаж нэгэн жигд болгоно. Нунтагаас 10мг акицловиртой шүтэлцэх хэмжээтэй дээжийг нарийвчлалтай жинлэн авч 100мл хэмжээст колбонд хийж, 10мл 0.1N натрийн гидроксидын уусмалд уусгаж, хэмжээс хүртэл хэт цэвэршүүлсэн усаар сулруулна.

Стандарт уусмал бэлтгэх :

Стандарт ацикловироос 10мг нарийвчлалтай жинлэн авч 100мл хэмжээст колбонд хийж, 10мл 0.1N натрийн гидроксидын уусмалд уусгаж , хэмжээс хүртэл усаар сулруулна.

• Relative standard devition/RSD 2%-c ихгүй

• Tailing factor/T 0.8-1.5

• Theoretical plate/N 2000-с багагүй

Системийн тохирц
Элюентийг бэлтгэхдээ изократ ба градиент гэсэн 2 янзаар бэлтгэдэг. Изократ элюентийн найрлага тогтмол, градиент элюентийн найрлага тогтмол биш бөгөөд тэр нь тодорхой зүй тогтлоор, ялгах чадварыг ихэсгэх байдлаар шинжилгээний явцад өөрчлөгдөнө.
Pump: LPG-3400SD
Low pressure gradient pump (analytical, 4 solvents) with vacuum degasser
Working pressure: up to 62 MPa (9000psi)
Autosampler: WPS-3000TSL Analytical
-100µl syringe
-100µl sample loop
-100µl buffer loop
-2-position, 6-port injection valve suitable for pressures <62MPa (9000psi)
Column compartment: TCC-3000RS
TCC-3000RS Column Compartment with post-column thermostatting
Basic version without column switching valves
Detector: DAD-3000
Diode array detector
Analyse four wavelenghts at same time

HPLC Ultimate 3000
Онолын үндэс, зарчим
Өндөр идэвхит шингэний хроматографи нь баганат шингэн хроматографийн нэг хувилбар бөгөөд хөдөлгөөнт фаз нь баганыг дүүргэж байгаа сорбентын дундуур өндөр хурдаар орж өнгөрдөг. HPLC нь хроматографи салгалтын техник бөгөөд хөдөлгөөнт уусмал болон тогтворт гадаргуу 2 харилцан хамаарлаас бодисын салгалтыг гүйцэтгэдэг.
ЭБХЛ
Шинжээч Г.Билгүүнсайхан
Full transcript