Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Иргэний нийгэм ба төр

No description
by

Tsendsuren Usuhbayar

on 1 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Иргэний нийгэм ба төр

Иргэний нийгэм ба төр
Иргэний нийгэм
Иргэний нийгэм, ойлголт, нэр томъёо, үзэл санаа, үндсэн зарчмууд. Иргэний нийгмийн институт, шинж, үйл ажиллагаа. Төрийн эрх мэдлийг хязгаарлах цорын ганц хүчирхэг механизм бол иргэний нийгэм гэх үндэслэл. Үндсэн хууль, хуулийг төрөөс өөрчилдөг нь.
Орчин үеийн иргэний нийгэм /эрх чөлөөний орчин, эрх зүйт, ардчилсан ёсны орчин, нээлттэй орчин, олон ургалч үзлийн орчин, өөрөө хөгжих механизм бүхий орчин/.
Иргэний нийгмийн үүслийн тухай үзэл баримтлал /жам ёсны төлөв, төртэй хамт үүссэн, хөрөнгөтний нийгэм хэзээ үүссэн тэнд иргэний нийгэм үүссэн/.
Иргэний нийгэм төрийн харилцаа, түүнд баримтлах зарчмууд /нэгдмэл, зөрчил бүхий сөрөг хүч, төрийн халдагаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах институт, иргэдийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр төр орших, төрөөс дээгүүр хувь хүн, төрийн дур зоргыг хязгаарлагч/.
Монгол улсын Үндсэн хууль дахь иргэний нийгмийн үзэл санаа, зарчим /хувь хүний хараат бус байдал, үзэл бо дчоо чөл өөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, ажил мэрэгжлээ чөлөөтэй сонгох, үл ялгаварлагадах, хувийн өмч хөрөнгөтэй байх, дарангуйллыг хаах, мэдээллийн эрх чөлөө, өөрөө удирдах ёс г.м/.
Төр
Төр гэж юу вэ?
Төр нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ирсэн бөгөөд үүнээс үүдээд төрийг тодорхойлох тодорхойлт байхгүй юм. Мөн төр” гэсэн нэршлийн гарал, үүсэл, хөгжил, хувьсал /Оршин суугч, ард
түмэн, газар нутаг, эзэн-төрийн тэргүүн, улс-улс гүрэн, төр-ёс, хууль цааз г.м/.
Улаанбаатар хот Төрийн ордон
Иргэний нийгэм гэж юу вэ?
Иргэд хувийн ашиг сонирхлоо эрх зүйт, нийтлэг хуулийн хүрээнд чөлөөтэй хэрэгжүүлэх нээлттэй, олон ургальч, өөрөө хөгжих механизм бүхий орчин мөн. Үүний хамгийн жижиг, анхдагч орчин нь гэр бүл юм. Гэр бүлийн гишүүд өөр хоорондоо чөлөөтэй харилцаж амьдардаг шиг, иргэний нийгэмд иргэдийн үзэл бодол, өмч хөрөнгө, авьяас чадвар, эрх ашиг чөлөөтэй хэрэгжинэ. Ийм учраас иргэний нийгэм - эрх чөлөө, ашиг сонирхол, ардчилал хөгжих хөрс суурь мөн.
Төрийг тодорхойлох чиг хандлагууд
Төрийг тодорхойлох хандлага
Объектив арга: төр бол факт, төр бол төлөв байдал, төр бол ард түмэн, төр бол эрх мэдэл-засаглагч, засгийн газар г.м.
Субъектив арга: төр бол нийгмийн үзэгдэл, төр бол оюун ухаан, ёс суртахууны организм, төр бол хамт олон-холбооны нэгдэл, төр бол эрх зүйн үзэгдэл г.м.
Иргэний нийгэм төрийн харилцаа
Иргэний нийгэм төрийн харилцаа
Яагаад модны арга
А. Иргэний нийгэм гэж юу вэ?
Иргэний нийгэм - хувийн ашиг сонирхлыг илэрхийлж байдаг. Яагаад?™™
Иргэний нийгмийн дайсан нь хувь хүний эрх чөлөө бус, харин төр засаг мөн.™™ Яагаад?
Иргэний нийгэм - төрийн сөрөг хүч болдог. Яагаад? ™™
Иргэний нийгэм - эрх чөлөөний орчин. Яагаад? ™™
Чөлөөт худалдаа иргэний нийгмийг хөхиүлэн дэмждэг. Яагаад? ™™
Иргэний нийгэм бүтцээрээ дарангуйлын тогтолцоог хааж байдаг. Яагаад?™™
Иргэний нийгэм - иргэншлийн үр дүн мөн. Яагаад?™™
Иргэний нийгмийн нэг гол үндэс нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх билээ ™™ Яагаад?
Иргэний нийгэм хүмүүсийн хоорондын итгэлцлийн хүрээг тэлж байдаг. ™™ Яагаад?
Б. Төрийн ажил уу? эсхүл иргэний нийгмийнх үү?
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 12-р зүйлд “Нутгийн ™™ захиргааны байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахдаа иргэдийг нийтийн эргүүлд гаргаж болно”.
“Ой хээрийг түймрээс хамгаалах тухай” хуулийн 7.7-д "иргэн гарсан түймрийг ™™ унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох үүрэгтэй".
"Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай" хуулийн ™™ 7.1.3-т "малаа байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог, боломжид тохируулан авах үүрэгтэй".
"Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай" хуулийн 6.2.1 "иргэд хүнсэндээ ™™ иоджуулсан давс, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэх үүрэгтэй".
Төрийн тухай ойлголтын түгээмэл агуулга: Улс төрийн нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлэх зохион байгуулалт.
Төр олон талт үзэгдэл болох нь. Төрийг тодорхойлох хандлагууд /улс төрийн, бүтцийн, чиг үүргийн, кибернетик г.м/.
Социологийн хандлага: Улс төрийн нийтлэг эрх мэдлийг дангаар эзэрхэх нь төрийн гол эх сурвалж гэж үзэх үндэслэл.
Хууль зүйн буюу легист хандлага: Төр-эрх зүйн үзэгдэл гэх үндэслэл. Төр улс төрийн нийтлэг эрх мэдлийг тодорхой нутаг дэвсгэр, хүн амын хүрээнд хэрэгжүүлдэг эрх зүйн дэг журмын хууль зүйн хэлбэр болох нь.
Гол зарчим нь төрийн эрх мэдэл хуулийг тогтоодоггүй, хуулиуд төрийн эрх мэдлийг тогтоодог, хуулиуд нь хүний эрхэд үндэслэдэг гэж үзэхэд тулгуурлана.
Иргэний нийгэмийн үүсгэх орчин
Иргэний нийгэм-эрх чөлөөний орчин
Эдийн засгийн хүрээнд хүн бүр өмчлөгч байх эрх нээгдсэн, өмчийн хэлбэрүүд чөлөөтэй, эрх тэгш байхыг хуулиар хамгаалсан, зах зээлийн харилцаа тогтсон, төрийн хууль бус оролцоог хориглосон байна. Социал хүрээнд иргэд нийгэмд эзэлсэн байр суурь, бүлэг давхраа, нас хүйс, яс үндэс, шашин суртлаас үл хамааран ашиг сонирхол, хэрэгцээгээ хангахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийх бүрэн эрх чөлөөтэй, нэр төртэй амьдрах бололцоог бүрдүүлсэн нийгмийн үр нөлөө бүхий бодлоготой байна. Улс төрийн хүрээнд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй төдийгүй тийм бололцоог хангасан, эвлэлдэн нэгдэх, улс төрийн сонголт хийх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хариуцлагатай улс төрийн харилцаа, соёл, эрх зүйн дэг журам бүрэлдсэн байхыг хэлнэ.
Иргэний нийгэм-эр зүйт, ардчилсан ёсны орчин
Хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх төдийгүй, түүнийг хамгаалах, хэрэгжүүлэх механизмыг эрх зүйт хууль, ардчилсан аргаар бүрдүүлсэн байна.
Иргэний нийгэм-нээлттэй орчин
Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн суурь зарчим, хэм хэмжээг хүндэтгэн биелүүлэх, тэр үндсэн дээр нээлттэй боддого баримталж, дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах, дотооддоо мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, оршин суух газраа сонгох, гадаадад явах, эх орондоо буцаж ирэх бололцоо бүхий байхыг ойлгоно.
Иргэний нийгэм-олон ургальч үзлийн орчин
Нэг үзэл суртал, номлол, нэг улс төрийн хүчний дангаар ноёрхох бололцоог хаасан, сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хууль зүйн бололцоотой, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, эрх ашгийг нь хуулиар хамгаалсан байхыг хэлнэ.
Иргэний нийгэм-өөрөө хөгжих механизм бүхий орчин
Хамгийн бага зохицуулалт бүхий төртэй, хуулъ ёсны аливаа санал, санаачилга, бие даасан байдал хэрэгжих эрх зүйн орчинтой, хувь хүнээс эхлэн төрийн болон төрийн бус аливаа байгууллага эрх зүйт хуулийн хүрээнд бие даан, хараат бус үйл ажиллагаа явуулах бололцоотой байхыг хэлнэ.
Иргэний нийгэм -Төрийн сөрөг хүч
Иргэний нийгэм, төр нэгдэлтэй оршихын хамт харилцан бие биеэ хянаж, тэнцвэржиж байдаг нийгмийн жам ёсны хоёр хүч мөн. Төрийг Левиафан (далайн домгийн амьтны нэр) болгочихгүй сөрөн зогсож чаддаг цорын ганцхүч нь ИРГЭНИЙ НИЙГЭМ юм.
Монгол улсын үндсэн хууль ба иргэний нийгэм
Монгол улсын анхны ардчилсан Үндсэн хуульд (1992) эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцдуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж заасан билээ. Үндсэн хуулийн энэ тунхаглал манай нийгмийн оюун санаа, эдийн засаг, социал, улс төрийн амьдралын бүхий л харилцааны хуучин зарчмыг эвдэж цоо шинэ дүр төрх, зохион байгуулалт, үзэл санааг нөхцөлдүүлсэн юм.
Full transcript