Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Говь-алтай аймаг ба Бугат сум

No description
by

bubu bna

on 10 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Говь-алтай аймаг ба Бугат сум

зургууд
Говь-алтай аймаг ба Бугат сум
Түүх шастирт тэмдэглэснээр Засагт хан аймгийн гал голомт нь 1901-1923 он, 1924-1930 оны үеийн Хантайшир уулын аймаг, 1931-1934 оны Алтай аймаг, 1935-1940онд дахин Засагт хан аймаг болж байсан бөгөөд улсыхаа төвөөс алслагдсан баруун хязгаарт Хятадтай хил залгаа байсан учраас 1910 оныг хүртэл манай нутгийг Манж хятад эзэгнэж байсан.

Говь-алтай аймгийн үүсэл
Говь-алтай аймгийн байгуулах 1940 онд засгийн газрын коммисын шийдвэрийг үндэслэн 1940 оны5 сарын 24 нд сайд нарын зөвлөлийн тогтоол гарч улсын 8-р их хуралд оруулж хэлэлцүүлсэн байна. Говь-алтай аймгийг 20 сум,130 баг, 11,8 мянган өрх, 43,3 мянган хүн амтайгаар байгуулжээ. Аймгийн төвийг эхлээд Түмэн сумын нутаг Олон нуурт төвлөрүүлэхээр шийдсэн боловч сумын төв дунд байж чадахгүй байна гэсэн үндэслэлээр 1941 онд халиуны хоолойд, дараа нь дахин нүүж 1942 онд Тайшир, Түмэн сумын зааг болох Есөнбулагт суурьшиж одоог хүртэл байгаа билээ. Говь-алтай аймаг нь анх 402,1 мянган бод мал , 1853,2 мянган бог малтай байсан ба 15 суманд бага зэргийн тариалан эрхэлж байсан.


Бугат сум
1946 оны 7-р сард Амттайн голын хойд хөвөөнд байрлаж байсан Тамч сумаас таван баг тасарч 435 өрх, 1719 хнү ам, 76620 толгой малтай, БИж-Алтай сум нэртэйгээр анх байгуулагд байжээ. Удалгүй Буга хайрхан уулыхаа нэрээр Бугат гэж нэршсэн байна. Сумын төв анх байгуулагдахдаа Баянголын эхэнд төвлөрсөн боловч 1947 оны хавар Улиастайн голд очиж зусаад, мөн оныхоо намар Шар хаданд бууж өвөлжжээ. 1948 оны хавар анх төвлөрсөн газар буюу одоогийн сумын төв болж байгаа Баянголголын эхэнд нүүж ирсэнээс хойш дахин хөдлөөгүй байна.

Байгалийн баялаг
Зургууд
Хөвч, Алаг хайрхан, Цахир, Ширээ, Улаан хайрхан, Чанзав, Цагаан морьт, Бор хатавч зэрэг газраар аргаль,угалз,янгир,хар сүүлт, элбэг байх бөгөөд Алаг хайрхан, Хөвч, Хөшөөтийн нуруу тарвага зурмаар баян. Сумын ихэнх нутагт ирвэс, шилүүс, чрнр, үнэг, туулай, хярс, мануул,суусар,нохой зээх, үмхий хүрэн зэрэг үслэг анх байхасс гаднамЦахирын нуруу, Тамгын адаг, Бор хатавчийн ам бэлээр дэлхийд ховордсон дархан цаазтай хулан, тахь, хавтгай нутагладаг. Алаг нуурт дав хужир, ихэнх нутагт өнгө бүрийн шороон будаг,зос,шохойн чулуу, утаат болон усар,хадан цагаан, гантиг, гялтагнуур, шөрмөсөн, цахиур, билүү зэрэг ашигт малтмал арвин юм. Бугат сумын нутагт 8-30 километрийн урттай тогтиол урсдаг гол 22 бий. Хамгийн томоохон нь Бижийн гол, Цагаан гол хоёр юс.

Зулай цагаан Алтай

/Үг: З.Гүнсэн, Ая: Ч.Сангидорж/

Үүрийн таван жингээр Сараан саатуулж мөнгөрсөн
Үдшийн бүрий тасартал Нараа наадуулж алтарсан
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь юуных вэ
Аяа Алтай минь, Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгvй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Дэлгэр зуны улиралд Цэцгээ дэвсэж харуулдсан
Дэнжийн цагаан гэртээ Ээж минь хүүгээ хүлээсэн
Зулай цагаан Алтайгаа би
Зvvдэлж сэрдэг нь учиртай
Аяа Алтай минь, Алтай минь
Азаар заяасан нутаг аа
Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Заяа түвшин түмнийхээ Итгэл болж сүндэрлэсэн
Санаа цагаан ардынхаа Сэтгэл болж мөнхөрсөн
Зулай цагаан Алтайгаа би
Зүүдэлж сэрдэг нь аргагүй
Алдар цуутан
Энхийн хөдөлмөрт хошуучлагчид
Пунцагын Жасрай Гавьяат эдийн засагч
Оршихын Ядамхүү-Монголулсын хөдөлмөрийн баатар
Мэндийн Дүэгрэсүрэн-Малын гавьяат эмч
Мөнхбаярын Гончиг-Гавьяат агрономич
Ухнаагийн шархүү-Гавьяат тээрэмчин
-Павдайн шижээ-хүний гавьяат эмч
Батмагнайн Загарагчаа- хүний гавьяат эмч
Мятавын Могноон-Гавьяат хуульч
Далхаагийн норов-Төрийн соёрхолт зохиолч

Газар зүйн байрлал
Бугат сум нь Говь-Алтай аймгийн баруун талд Монгол улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар уул тал, говь хээр хосолсон нутагт оршдог. Баруун талаараа БНХАУ-тай 140 км, зүүн талаарай төгрөг сумтай 60 км, урд талаарай Алтай сумтай 130 км газраар тус тус залгаж Улаанбаатар хотоос 1200 км хол оршдог. Далайн төвшнөөс 1500-3375 метрт өндөрт оршдог_ Нийт 994710 га нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг өндөр шовх уулс, өргөн уудам говь хоолой үзэсгэлэнт ухаа толгод тал хээр эзэлдэг.

Сумын нутгийн 87 хувь нь малын бэлчээр бөгөөд хадлангийн талбай 135 га, тариаллах талбай 449 га, гол ус ба нуур цөрмийн эзлэх талбай 800 га болдог. Ашиглах боломжгүй126900 га талбай бий.

Тэвэрч явж чадахгүй ч гэсэн тээж явдаг шүү сэтгэл дээ.
Говь-алтай аймаг ба Бугат сум
Пунцагийн Жасрай:”, Гавьяатан эдийн засагч” Ончуул овгийн П.Жасрай нь 1933 оны 11 сарын 26-нд Бугам буюу тухайн үеийн тамс сумын нутагт төржээ. 1942 он хүртэл эцэг эхийн гар дээр өсч 1942-1946 онд тамч сумын бага сургууль, 1948-1950 онд тонхил сумын 7 жилийн дунд сургуулийг тус тус төгсөж 1956-1957 онд МУИС-ийн түүхийн ангид нэг жил суралцаад 1957-1961 онд Москвагийн эдийн засагч статистикийн мэргэжил эзэмшсэн байна.1992 оны 7-р сараас 1996 оны 7 сар хүртэл Монгол улсын ерөнхий сайд, 1196 оны 7 сараас 2004 оны 7 сар хүртэл Улсын их хурлын гишүүн 2004 оны 7-р сараас ЭЗБДС-ийн багш 2006 оноос Шижир шинжлэх ухаан техникийн паркийн захирлын ажлын хавсран гүйцэтгэж байжээ.

Говь-Алтай аймаг нь Монгол Улсын Генерал цолтон хамгийн олон төрсөн аймгийн нэг юм. Мөн шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагч Балдуугийн Шарав МУ-ын ерөнхий сайд асан П.Жасрай болон Монгол Улсын баатар Магсарын Жанчив, Дүгэрийн Гуулин, В.Шарав, төрийн хошой шагналт нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба, Монгол Улсад Худалдаа, нийтийн хоолны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхдагчдын нэг Дан-Аажавын Пунцаг нар энэ нутгийн бахархал юм.
Full transcript